AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 02, 2017 11:10 am

Hakan Calhanoglu эмнэлгийн үзлэгээр орох боллоо. 20 сая дээр 4 саяын бонустай авч байна гэнэ...
Андреа Поли Бологна руу явж байна. Ювэгийн сонирхоод байгаа Матиудиг манайд санал болгосон байна.
Шильог Ювэ авах болжээ. Манайх 15 саяын нэхээд Ювэ 10 саяыг л өгнө гээд байгаа юм байна...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sun Jul 02, 2017 3:31 pm

борини сэлгээ л гэж найдаж байна шүү одоо 1 топ довтлогч авах байхаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jul 02, 2017 3:33 pm

Borini: Тоглохыг тэсэн ядан хүлээж байна

Итали довтлогчийн хувьд Chelsea, Swansea City, Parma, Roma, Liverpool болон Sunderland клубуудыг дамжсаы эцэст Улаан Харуудын эгнээнд нэг жилийн зээл улмаар худалдан авах нөхцөлтэйгээр нэгдэж байна. Өөрийг нь танилцуулах хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгсийг хүргэвэл:

Миланы Музейгээр зочлоод чи энэ ямар агуу гайхамшигтай клуб болохыг ойлгож энд байгаагаараа бахархах болно.
Milanello бол гайхалтай бүтэц зохион байгуулалттай газар. Клубийн дүр төрхөд бүрэн нийцсэн газар. Энд байгаа бүхий л тоног төхөөрөмжийг өөрийг тоглогчийн хувиар сайжруулж ахиулахын төлөө ашиглах болно.
Би зуны амралтын үеэр бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байсан. Ийнхүү бэлдэж байсан маань намайг эмчийн үзлэгээр орж, сайн хариу авахад минь туслалаа. Хэрэв надаас хамаардаг байсан бол улирлын өмнөх багийн бэлтгэлийг өнөөдөр ч болов эхлүүлмээр байна. Даанч би хэдэн өдөр хүлээх хэрэгтэй болж байна. Гэхдээ л би хүлээж тэсэхгүй нь.
Би дасгалжуулагч Vincenzo Montella-тай наймаа эцэслэгдсний дараа ярилцсан. Тэр намайг энд байгаад ихэд баяртай байгаа талаараа хэлсэн. Энэ улирал их чухал улирал байх болно. Хамгийн эхлээд Европын тавцанд буцаж гарах хэрэгтэй. Үүний тулд эхлээд Europa League-д орохын тулд урьдчилсан шатыг давах хэрэгтэй.
Би юу ч хийхэд бэлэн байна. Хаалгачын байрлалд тоглохоос бусдын. Багт юу хэрэгтэй байна би тэрийг зориулахад бэлэн байна. Би энэхүү сэтгэл зүйн арга барилыг Англид байхдаа сурсан.
Надад итгэл найдвар хүлээлгэж буй бүх хүмүүст би талархмаар байна. Би энд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Багаа солих эсвэл хөлбөмбөг тоглоход үүнээс илүү баг гэж байхгүй.
Милан клубийн хувьд энэ жил хийсэн албан ёсны бүхий л наймаануудаа фэйскбүүк хуудасаар дамжуулан хүргэж байгаа билээ. Borini-н гэрээнд гарын үсэг зураг үйл явц мөн л дээрхтэй ижил байсан. Энэ үеэр багийн удирдлагууд түүнтэй хамт байсан бөгөөд түүний талаар нэмж өөрсдийн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Fassone: Тэр Милан клубийн сүүлийн 20 жилийн эрүүл мэндийн тестийн шалгуур оноог эвдэж шинэчилсэн. Мэдээж Fabio энд өөрийн ер бусын бие бялдрын онцлогоосоо болж ирээгүй. Тэр өөрийн олон талт чадвараараа баг бүрэлдэхүүний дутууг нөхөж чадах учраас энд ирсэн.
Massimiliano Mirabelli: Би Borini-г эртнээс л авахыг хүсэж байсан. Тэр бол хөлбөмбөгт өөрийн зүрх сэтгэлээ өгдөг тоглогч.

Товч намтар:

Fabio Borini 26 настай Итали довтлогч. Карьерийнхаа ихэнх хугацааг Италиас өөр оронд тоглож өнгөрөөсөн байдаг. Сүүлийн 5 жилийн хугацааг Английн лигид тоглож өнгөрөөсөн. Түүний хувьд олон талт тоглогч бөгөөд төвийн болон жигүүрийн аль байрлалд тоглох чадвартай. Тэрээр 180 см, 73 жинтэй, баруун хөлтэй, гүйлт болон сайн техниктэйгээс гадна цохилтын чадвар сайтай эдгээр чадварууд нь багт хувь нэмрээ оруулах нь дамжиггүй биз.

Карьерийн хувьд:

Bologna болон Chelsea залуучуудын академид байсан тэрээр өөрийн үндсэн багийн дебютээ дасгалжуулагч Carlo Ancelotti удирдлага доор 2009 онд хийсэн байдаг. 2011 оны 3-р сард зээлээр Swansea City багруу Английн доод лиги руу явсан. Тухайн улирал амжилттай тоглож баг нь дээд лиги руу буюу Английн премьер лиг руу дэвшсэн байдаг. Дараа улирал нь тэрээр Parma улмаар Roma-д ирсэн. Хоёр улирал нийслэлийн багт тоглохдоо тэрээр 10 гоал оруулсан байдаг. Хамгийн сүүлд байсан Sunderland клубдээ тэрээр 24 тоглолт буюу 1740 минут тоглохдоо 2 гоал оруулсан. Харин шигшээ багийн хувьд гэвэл 2013 онд Европын Залуучуудын аварга шалгаруулах Under-21 тэмцээнд оролцож финалд шалгарсан боловч Испанид 2-4 хожигдсон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon Jul 03, 2017 5:31 pm

Hakan Calhanoglu үзлэгээр ороод манайтай гэрээгээ хийлээ. 2.5саяын гэрээ хийж байна.
Харьцангуй гайгүй бага цалинтай гэж бодож байна...
Түүнийг авснаар манайх Чөлөөт цохилтод санаа зовох шаардлагагүй боллоо гэнэ.
13/14 улирлаас хойш топ 5 лигт чөлөөт цохилтоос хийсэн гоолооороо тэргүүлж байна гэнэ...
11 гоолтой, 2 болон 3т Месси, Пьянич нар ижил 10 гоолтой байдаг юм байна.

Шильо дээр Ювэ, Милан 2 үнээ тохирохгүй, Ювэ ч нэг их хүчлэхгүй байсан агент нь бүх багт нээлттэй гээд аваад хаяж хаха

Thiago Maia гээд 20 настай Сантосын довтлогчийг бас таргетлаад байгаа бололтой
Нөгөө айхтар хүчтэй яригдаад үнэ нь хадаад байсан Белотти намжжихлаа. Одоо хөрсөн дээрээ бууж байх шиг байна

Конти маргаашдаа багтаад эмчлэгийн үзлэгт орчих бололтой.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 03, 2017 10:30 pm

Borini: Baggio бол миний баатар

Ас Миланы шинэ наймаануудын нэг болох Fabio Borini яагаад Roberto Baggio түүний талбай дээр болон талбайн гаднах баатар болохоо тайлбарлав. Мөн Миланы эсрэг тоглож байсан хэцүү тоглолтынхоо талаар ярив.

Borini: Би Милан клубийн эсрэг тэр дундаа хамгаалагч Thiago Silva эсрэг тулснаа сайн санадаг.
Бид хоёр маш хурдтайгаар гүйж бөмбөгний төлөө тэмцэж байсан. Эцэст нь бид хоёрийн хэн ч ялалт байгуулж чадалгүй тэнцэж байсан.
Өөрийн чинь хөлбөмбөгийн шүтээн?
Их олон шалгалтгаанаас болж Roberto Baggio. Тэр миний хувьд талбай дээр ч талбайн гадна ч үлгэр жишээ нэгэн байсан. Би мөрөндөө хагалгай хийлгэснийхаа дараа түүнтэй уулзсан. Тэр намайг сэтгэл санаагаар дэмжиж тусалж байсан.
Тэр олон удаа клубээ сольсон. Гэхдээ тэр үргэлж хүмүүст хайрлагдаж, хүндлэгдэж ирсэн. Италидаа ч гадаадад ч.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 03, 2017 10:30 pm

Vangioni: Би River Plate руу буцахыг хүсэж байна

Гучин настай Аргентин зүүн жигүүрийн хамгаалагч өнгөрсөн зун Миланд чөлөөт агентийн шугамаар ирсэн билээ. Нэг жил тоглохдоо тэрээр Серья А лигид 15 тоглолтонд оролцсон тийм ч сайн улирлыг үдээгүй юм.
7-р сарын 1 нд болсон River Plate-н арга хэмжээнд тэрээр оролцсон бөгөөд энэ үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өгч. Буцаж Аргентин руу гаа явахыг хүсэж буйгаа хэлсэн юм.
Би River Plate буцаж очихын тулд бүхнийг хийх болно. Би хүлээж чадахгүйн ээ. Би аль хэзээний дасгалжуулагчтай ярилцсан. Ихэнх хүмүүс намайг гудамжинд явж байхад намайг зогсоон буцаж клубдээ эргэн ирэх талаар асуудаг. Хэдий Миланыг орхин явах амаргүй байсан ч гэсэн шүү.
River Plate клубийн ерөнхийлөгч Rodolfo D’Onofrio хүртэл түүнийг буцаан ирэхэд таатай байх болно гэдэгээ мэдэгдээд байна. Тэрээр цааш хэлэхдээ: Тэр жилийн өмнө багаасаа явахдаа мөнгөнөөс болж яваагүй ээ. Vangioni буцаж ирэх кейсийн хувьд гэвэл бид түүнийг явсан нөхцөлтэй нь ижилээр буцааж авчирах хэрэгтэй.
Милан клуб түүний гэрээг хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр цуцалж эсвэл түүнийг зээлээр явуулж болох юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 04, 2017 8:31 am

Niang: Би Watford-д үлдэхгүй

Милан довтлогч M’Baye Niang өнгөрөгч өвлийн наймааны цонхоор Watford клубд зээлээр тоглож тэндээ чамлахааргүй амжилттай тоглож улирлыг өндөрлүүлсэн. Английн клуб түүнийг худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр авсан ч гэсэн тэрээр Англид үлдэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Niang: Би Watford клубд их өртэй. Тэд намайг шинэ лигийг таньж мэдэхэд, шинэ сэтгэлгээтэй болоход, яг миний хүсэж байсан шиг тогтмол тоглох боломж олгосон.
Би энд тоглосноороо маш их таатай сайхан байсан. Гэхдээ хэрэв Watford клубийн удирдлагууд худалдан авах нөхцөлөө ашиглахыг хүсэж байгаа бол би өөрийгөө ирээдүйд энд үлдэж байгаагаар харахгүй байна.
Үүнд зөвхөн хувийн л шалтгаан л байгаа. Хөгжөөн дэмжигчдэд хийх зүйл байхгүй ээ. Би чинь сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Гэхдээ клубийн хувьд яг миний хүссэн шиг байгаагүй ээ.

Багийн удирдлагууд намайг худалдан авч үлдээхийг хүсэж буйг сонсоход надад үнэхээр сайхан байсан. Watford клуб надад гайхалтай сайхан боломж олгосон хэдий ч би өөртөө болж өнгөрсөн сайн, муу зүйлсийн талаар бодох цаг гаргагсан. Гэхдээ би өөрийгөө ирээдүйд энд байхгүйгээр харж байна.
Надад итгэл хүлээлгэж байсан клубийн урам хугарсныг би ойлгож байна. Би тэднээс миний бодлыг ойлгохыг хүсэж миний эргэлт буцалтгүй шийдвэрийг зөвшөөрөхийг асуусан. Учир нь би шийдвэрээ өөрчлөхгүй.

Миний ирээдүйн талаар гэж үү?

Миний хийх хамгийн эхний алхам бол эхлээд Миланд буцаж очиж багийн шинэ эзэдтэй уулзах. Улмаар нөхцөл байдлыг тунгаан бодож ямар боломж байгааг бодно доо.
Дараагаар нь бид хамтдаа бүх талуудын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах болно.
Би бүх сонголтуудын өмнө нээлттэй байгаа.
Багт ч тэр миний карьерд ч тэр сайн бол би Миланд үлдэх болно. Хэрэв тэгвэл Би Миланд баяртайгаар үлдэх болно.
Хэрэв үгүй бол бид хүн бүрд ашиг тустай шийдвэрийг хайх болно.
Хамгийн сүүлд тэрээр Everton саналаас татгалзсан гэх мэдээлэл байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 04, 2017 8:45 am

Донарумма драмдаж драмдаж байгаад гэрээгээ сунгалаа даа...
Ер нь бодож байснаас харьцангуй үнэтэй гэрээлсэн байна...
18 настай хүү гэхэд жилийн 6 саяын цалинтай 5 жилийн гэрээ хийсэн байна...
Бас түүний ах Антониотой жилийн 1 саяын гэрээ хийсэн байна. Уг нь бүтээгдэхүүн гэж хэлж болно ккк

Тэгээд нөгөө асуудал болоод байсан Бая Клауз нь дараах байдалтай болжээ...
Хэрэв баг Аваргуудын лигт шалгарч чадвал 100 сая, чадахгүй бол 50 сая байх юм байна...

Ерөнхийдөө бол Райола л хохирч үлдэх шив дээ ккк
Донарумма цалингаа хангалттай өсгөөд авлаа.
Баг яахав арай үнэтэй гэрээлсэн ч гэсэн энэ жилдээ хаалгач дээр толгой өвтгөхгүй боллоо гэж харж байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 04, 2017 9:51 am

Wesley Sneijder Серья А-д эргэн ирэхийг хүсэж байна

Нидерланд хагас хамгаалагч Wesley Sneijder одоогийн тоглож буй Туркийн Galatasaray клубээсээ гэрээгээ цуцалж Италийн Sampdoria клуб руу ирэх хүсэлтэй байна гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногоос тархаад байсан. Тоглогчийн агент болох Guido Albers: Түүнд яг таарах клуб бол Sampdoria хэмээн баталж байсан билээ. Тэрээр хэвлэлийнхэнд хэлэхдээ: Би түүнд Sampdoria бол Интерийн хамтаар Серья А аварга, Цомын аварга, Ав.лиги аварга авсан тэр тоглогч мөн цааш тоглож чадах хэвээрээ байгаагаа батлан харуулахад яг тохирсон таатай орчин бүхий сайн клуб гэж хэлсэн.
Ruud Gullit болон Antonio Cassano нарт Sampdoria таалагдсан бол бүүр цааш Samuel Eto’o хүртэл энд ирж тоглож байсан шүү дээ. Тэд бүгд л өндөр төвшний тоглогчид. Эндхийн орчин нөхцөл бол цааш өсөж хөгжин дэвшихэд яг таарсан газар.
Гэсэн хэдий ч Sampdoria дасгалжуулагч энэхүү наймааг хийлгүй хүлээлгэж байсны эцэст өчигдөр дасгалжуулагч болон багийн удирдлагууд түүнийг багтаа авахгүй гэдгээ мэдэгджээ. Нидерланд тоглогчийн нас өндөр байна гээд гэрээ байгуулсангүй юу эсвэл өнгөрсөн жил Antonio Cassano-тай өндөр гэрээ байгуулаад бэртлийн улмаас жилжингээ тоглолтонд оролцож чадахгүй байдал үүсэх бий гэж сэрэмжилсэн үү тэд ямар ч байсан түүнтэй гэрээ байгуулахаас татгалзжээ. Ууг нь хэвлэлийнхний мэдээлж буйгаар Голланд хагас хамгаалагч өөрийн цалингаа 70 хувийн багасган байж багт нэгдэх хүсэлтэй байжээ.
Италийн сүүлийн үеийн зарим мэдээллээс үзэхэд Sneijder өөрийгөө Миланд санал болгосон хэмээн мэдээлж байна. Гэвч Милан түүнийг хүсэхгүй байгаа бололтой.
Ямартаа ч Sneijder Италийн Серья А лигид эргэн ирэхийг хүсэж байгаа бөгөөд хаашаа очих нь энэ зундаа багтаж шийдэгдэх байх.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby LeMoN » Tue Jul 04, 2017 1:14 pm

Ашгүй Донна бацаан үлдлээ.Гадагшаа алдаж байснаас...Раиола дандаа ялна гэж юу байхав.Гоншигоножийж фэнүүддээ л жоохон кок алчдихвуу.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Жонон » Tue Jul 04, 2017 1:25 pm

18 настай хүүхэд жилийн 6 саяын цалин нэмээд бонустай.Бая оут нь 50-100 гэж хэлбэлзэнэ.Академийн өөрийгөө харуулчихсан хүүхдийг ингэж авч үлдэх л хэрэгтэй.Агентыг нь нээрээ байхгүй болгосон нь хамгийн гоё бла.Олон хүн зөвлөж ятгалаа дх.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Shaggy » Tue Jul 04, 2017 1:26 pm

Танай манайх 2 л наймаа хийж байна даа хаха
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Wed Jul 05, 2017 5:50 pm

Калинич манайд ирэх хүсэлтэйгээ илэрхийлээд лл..

Фиорентина 30 сая гээ л бгам бна.. Одоохондоо манайх Аубамиянгд л анхаарлаа хандуулцан байгаад бна даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Wed Jul 05, 2017 5:54 pm

Лапа-г Жэноа сонирхоод л... 10 - 15 саяд өгчих юм шиг..
Бакка-г бас аль болох явуулах гээл үзэж байгаам бна..

Бакка, Лапаг явуулаад нэг довтлогч авчрах нь дээ..

Ирэх жил А.Силва, Борини + Ауба or Калинич?? гэсэн 3 довтлогчтой үзэх шинжтэй..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jul 05, 2017 8:05 pm

Жонон wrote:18 настай хүүхэд жилийн 6 саяын цалин нэмээд бонустай.Бая оут нь 50-100 гэж хэлбэлзэнэ.Академийн өөрийгөө харуулчихсан хүүхдийг ингэж авч үлдэх л хэрэгтэй.Агентыг нь нээрээ байхгүй болгосон нь хамгийн гоё бла.Олон хүн зөвлөж ятгалаа дх.


Тэхх тэгсэн гэрээ нь Райола дээр байсан... Райола хамаг будлианыг хутгаж хойшлуулж байсан гэсэн байна.
Ер нь мэдээж Райола холион бантан хутгасан нь үнэн болсон. Гэхдээ фанатуудын шахалтаас болоод ингэж ярьж байж магад...
Хэрвээ ирэх жил үнэхээр сайн тоглож байвал ирэх зун нэлээд үнэ хүрээд Реал Мадрид явах байх...
Эсвэл амжилт аваад АЛ харагдаад эхэлбэл амжилтын төлөө дахиад 1 жил явах байх... тэгж байгаад учир нь олдох байлгүй
Зофф нтр U21 шигшээд Донаруммаг алдаа их гаргасан болоогүй байна... Гэтэл ингэж томорч байна гээд нэлээд юм бодсон л байх.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jul 05, 2017 8:08 pm

Өө тийм Донаруммад ПСЖ бас аймаар санал тавьсан гээд байх юм...
Түүнд жилийн 13 сая орчмын цалин, ахтай нь бас гэрээ хийнэ...
Гэр бүлийнхэнд нь амьдрах 3 байр, 3 лимузин санал болгосон ч тэр Миланыг сонгосон гэсэн мэдээ байна.
Фанатуудыг татах гээд гаргасан мэдээлэл ч байж магадгүй
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jul 05, 2017 8:08 pm

Tmshinoda wrote:Лапа-г Жэноа сонирхоод л... 10 - 15 саяд өгчих юм шиг..
Бакка-г бас аль болох явуулах гээл үзэж байгаам бна..

Бакка, Лапаг явуулаад нэг довтлогч авчрах нь дээ..

Ирэх жил А.Силва, Борини + Ауба or Калинич?? гэсэн 3 довтлогчтой үзэх шинжтэй..


Баккаг Францын Марсейл сонирхсон... Манайх 30 саяд ав гэсэн гэнэ.
30-д явуулж байвал болж л байна. Борини бол сэлгээнээс л тоглох байлгүй дээ.
Калиничийг Виола бүр явуулахгүй нтр гэсэн гэсэн... Үнэ хүргэх гээд байгаа бололтой
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jul 05, 2017 10:18 pm

Fatih Terim: Calhanoglu бол шилдэг наймаа

Цагтаа Милан клубийг хэсэг хугацаанд удирдаж явсан удаатай одоогийн Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Fatih Terim түүний хуучин баг нь Hakan Calahanoglu багтаа элсүүлсэн явдал нь шилдэг элсүүлэлт болсонд итгэж буйгаа талаараа илэрхийлжээ.
Terim хувьд 2001 онд Миланыг 5 сарын хугацаанд удирдаж байсан юм.
Тэрээр Calahanoglu талаар хэлэхдээ:
Тэр хэдий 23 настай ч аль хэзээний нас болон бие бялдрын хувьд гүйцсэн тоглогч.
Тэр тайван төрлийн тоглогч. Мөн бас мэргэжлийн хаа хувьд жинхэнэ тэмцэгч зан чанартай. Тэр бэлтгэлдээ сайн анхаарал төвлөрүүлж тоглолтонд бүхнээ зориулдаг.
Би түүнийг хувийн амьдралын хувьд бат бөх, найдвартай гэж хэлж чадна. Мөн тэр бол үнэхээр сахилга баттай залуу.
Тэр бол багийн тоглогч. Тэр ямар байрлал дээр тоглож байгааг үл хамааран багийнхандаа бүхнээ зориулдаг.
Түүний маргаангүй авьяасаас гадна, түүний олон талт байдал болон золиос гаргаж чаддаг байдал нь түүнийг дасгалжуулах ямар ч дасгалжуулагчид үнэлэгдэх болно.
Тэр бол довтолгооны онцлог шинжийг өөртөө агуулсан хагас хамгаалагч. Тэр талбайн төвд болон жигүүрт тоглож чаддаг. Тэр маш сайн цохилттой мөн багийнхандаа олон дамжуулалт өгч чаддаг.
Миний бодлоор тэр Италийн хөлбөмбөгт амархан дасан зохицож чадна. Цаашлаад дасгалжуулагч Montella-н багт болон Миланд хувь нэмрээ оруулж чадна. Үнэндээ бол Россонери улам бүр сайжирч чадна гэж бодож байна.
Тэр багт олон зүйлийг өгөх болно. Ялангуяа довтолгоонд. Тэр өөрийгөө шилдэг тоглогч болохоо мөн шилдэг наймаа байсан болохоо хурдан батлан харуулах болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Fri Jul 07, 2017 11:10 am

Image

За Конти ирлээ дээ... 24 сая дээр залуучуудын багаас нэг хүн нэмж авсан бололтой
Бас л үнэтэйдүү эрсдэлтэйдүү л наймаа болж байна даа... Цаашид улам сайжрах байлгүй дээ
Гэхдээ өөрийгөө харуулцан хүмүүс нь бүр арай л өндөр үнэтэй байгаад байна
Одоо Шильо л хэцүү байдалтай боллоо доо
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Fri Jul 07, 2017 11:12 am

Кука Турк руу явж байна. 6 сая гэж байх шиг байна

Шинэ ирсэн турк залуугийн нэрийг дуудахад их л хүндрэлтэй байдаг юм байна
Комментаруудад Хакан л гэе гэсэн байна шд сүүлдээ бүр
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Цогоо » Fri Jul 07, 2017 12:13 pm

Хакан Чалханоглу гэхэд юу нь хүнд байгаа юм бол? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Fri Jul 07, 2017 12:42 pm

Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Fri Jul 07, 2017 5:58 pm

Кучка арай л хямд явчив уу даа..

Ирэх долоо хоногсоо Ди Шильо явах нь дээ.. Багтаа домог болоосой гэж боддог байсан нөхөр тэгээд олигтой ч гавьсангүй явлаа даа..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Fri Jul 07, 2017 6:28 pm

Boban: Милан намайг итгүүлээгүй л байна

Одоогийн байдлаар Европ болон дэлхийн хөлбөмбөгийн тавцанаа Ас Милан клуб хөлбөмбөгийн арилжаа наймаанд хамгийн их мөнгө зарсан клубээр бичигдэж байна. Улаан Харууд одоогоор 7 тоглогч аваад байгаа бөгөөд нийт зарцуулсан мөнгө нь 100 саяас даваад байгаа билээ. Тэд цааш шинэ тоглогч авах ч сонирхолтой байгаа илэрхийлээд байгаа билээ. Милан клубд 1991-2001 оны үед тоглож явсан Хорватын шилдэг хөлбөмбөгчин Zvonimir Boban эдгээр тоглогчдын төдийлөн сайн наймаа болоогүй цаашлаад хэт их мөнгө тэдэнд төлсөн хэмээн мэдэгдэжээ.
Мөн Donnarumma-н одоогийн нөхцөл байдлын талаар FIFA-гийн Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга маань өөрийн бодлоо илэрхийлжээ.
Donnarumma талаар гэвэл? Би түүнтэй холбоотой энэ замбараагүй явдалтай холбогдож түүнд саад болмооргүй байна.
Түүнтэй холбоотой хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
Хүн болгон л бага хэмжээгээр. Ялангуяа түүний хажууд байдаг хүмүүс.
Хөлбөмбөг өөрчлөгдөх ёстой. Бид хөлбөмбөгийн арилжаа наймаа болон агентуудыг зэвүүцдэг. Тэд хөлбөмбөгт өөрсдийн дүрмээ тогтоохыг хүсэж байна. Харин үүнд нь зохицуулалт шаардлагатай байна.
Миланы талаар гэвэл?
Тэд намайг төдийлөн итгүүлээгүй л байна. Тэд хараахан ямар ч жинхэнэ шилдэг тоглогч элсүүлээгүй байна.
Би шилдэг тоглогч нарыг San Siro-д тоглож байхыг хармаар байна. Гэхдээ ингэх нь амаргүй л дээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sat Jul 08, 2017 1:55 pm

Милан клуб Аталанта клубээс удаан яригдсаны эцэст хамгаалагч Conti өөрсдийн эгнээд энэ долоо хоногт нэгтгэсэн билээ. Түүнийг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр болсон хөгжилтэй яриаг хүргэж байна.

Багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli:

Би нэг, хоёр зөвлөгөө нэмж хэлмээр байна.

Нэгд. Миний урмыг битгий хугалаарай. Учир нь гүйцэтгэх захирал Fassone чамайг авах зөвшөөрлийг надад өгсөн юм. Би чиний тоглолтыг хэд хэдэн удаа үзсэн. Тиймээс надад би түүний тоглолтыг ганц л удаа үзсэн. Миний буруу байжээ гэж хэлэх эрх надад байхгүй.
Дараагийнхан бол сайхан амраад ирээрэй. Харин ирэхдээ наад шар юмаа (Үсээ) алга болгоод ирээрэй.
За юу?
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests
cron