7 тоглолтоос 7 хожил 29 гоол хийж, 2 гоол хаалгандаа алдсан үзүүлэлтээр ДАШТ-ий урьдчилсан шатны С хэсгийг итгэл төгс тэргүүлж байна. Сая Чехийн шигшээ талбай дээрээ хожигдсоноор ирэх жилийн тэмцээнийг бараг л өнжих болчихлоо.
Лөөв 3 хамгаалагчтай хувилбараар тоглуулсан байна. Эхний аюултай довтолгоо шууд гоол болсон байна. Өзилийн дамжуулалтаар Лайпцигийн залуу од Тимо Вернэр тооны харьцааг нээж. Энэ янзаараа энэ залуу хойтон зун Германы шигшээгийн урд шугаманд тоглохнээ. Клозегийн 11 дугаар ч сайхан зохиж байна.
Чехийн шигшээ уг нь сайн тоглосон байна. Хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулсан ч дөнгөж 78 дахь минутанд тоог тэнцүүлж. Хэрта Берлинд тоглодог Дарида 16 гаднаас цөм цохисныг Тер Штэгэнд хаах ямар ч боломж олдоогүй байна. Уг нь тоглолт ингээд дууссан бол Чехийн шигшээ бага ч гэсэн найдвартай үлдэх байж. Гэвчиг 88 дахь минутанд Кроосын дамжуулалтаар Хуммельс мөргөж гоолдоод Чехийн ард түмэнг маш том гомдоолоо гэж. Хэд хоногийн дараа Норвегийг талбай дээрээ хүлээж авна. Тэгээд хэсгийн 2-р байранд яваа Хойд Ирландын талбай дээр тоглоод сүүлчийн тоглолтоо Азерчуудыг гэртээ хүлээн авснаар хэсгийн тоглолтууд дуусахнээ.
Лөөв аль болох эрт эрхээ авнаа гэсэн байлээ. Аргагүй л дээ. Мань хүнд туршиж үзэх өчнөөн залуучууд байгаа.