by Saiza » Sat Jul 08, 2017 1:16 am
За манай хөгжөөн дэмжигчид яагаад манай баг энэ зун том одын төлөө хөөцөлдөхгүй багтаа сайн тоглогчид авахгүй байна, мөн дахиад л дараа жил гэх мэтээр шуугиж байна.
Үүнийг би өөрийн зүгээс тайлбарлая. Багийн эзэд энэ жилээс шинэхэн сагсан бөмбөгийн удирлагын багийг томилсон билээ. Тэдний өгсөн ярилцлагуудаас төрсөн бодол бол:
1. Энэ жилдээ нэг супер одыг авчирсан ч гэсэн манай баг НБА-н аваргын төлөө ГСВ, Кавс, Хюстон г.м багуудтай хүчтэй өрсөлдөж чадахгүй хий дэмий л ПЖ-ын төлөө ирээдүйтэй залуусаа алдах болно. Үүний ород залуусаа хөгжүүлсэн нь дээр
2. Энэ жилийн чөлөөт агент тоглогчидод яг супер од гэх тоглогчид ховор бсан бөгөөд бсан нэг нь хуучин багтайгаа үлдэх магадлал нь их байсан юм.
3. Мэжик, Пелинка хоёул ирэх 2018 онд ФА болох супер одуудаас дор хаяж 2ыг нь нэгтгэхийн тулд цалингийн цэсээ эртнээс бэлдэн Мозговын олон жилийн гэрээг явуулж Брүүкийн ирэх жил дуусах гэрээг авчирсан билээ. Тэд ирэх жил ПЖ, Лебка, Коузинс, СП3, Уэстбрүүк, Эмбийд, Жаббари, Уиггинс г.м одуудаас 2ыг нь сугална гэж тооцоолж буй.
Хэрэв эдгээрээс 2ыг нь нэгтэсний дараагаар Брүүкийг такс төлөөд ч болтугай хамтад нь үлдээж ч болно.
4. Яагаад манайх Рондо, Игги, Хилл, Жамал г.м тоглогчидтой холбогдоод бн гэхээр тэд нартай зөвхөн нэг л жилийн гэрээ хийж залуу тоглогч нарт хувцас солих өрөөний туршлага л авчирах сонирхолтой байгаа юм. Жилийн дараа тэд манайд хэрэггүй.
Иймээс зүгээр Мэжик, Пелинка нартаа итгэл үзүүлж ирэх жилийг залуустайгаа хожлын төлөө зүтгэхээс өөр гарцгүй. Ганц супер од одоо авчирлаа ч ПО-д орох нь эргэлзээтэй шүү дээ. Харин 2018 онд дор хаяж 2 од авчирахгүй бол энэ 2ыг жинхэнэ баалах хэрэгтэй
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...