"LOS ANGELES LAKERS 2007-08"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Deck » Mon Feb 11, 2008 4:03 pm

Байнум ороод ирвэл ч бас эвгүй дээ айн. Байнум, Газол, Одом, Кобе, Фишер эвгүй харагдаж байна даа.
Deck
 

Postby Nobun@g@ » Mon Feb 11, 2008 4:43 pm

Nomer 7 wrote:Энэ Газолын пүүз их гоё харагдаад байгаан ямар пүүз вэ хэхэхэ Найк юу юум бол?:smile:


Газолын пүүз гэснээс Газол яг амьдрал дээр байгаа нь нэг тийм эмэгтэйлэг харагдаад байдагийн. Эв хавгүй ч гэх юм уу. Күүл бус хэхэ. Тоглолтонд бол мангасладаг л даа :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Жавхлан » Mon Feb 11, 2008 7:04 pm

Image
Image
Image
Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Tue Feb 12, 2008 12:24 am

Харин тийм нэг гомо гэмээр хэхэхэ тэгэхдээ гаагүй эээ манай хүн чинь хэхэхэхэхэ та нарт энэ шинэ Кобе хэр санагдаж байна,
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Feb 12, 2008 12:54 am

[video width=400 height=350]http://youtube.com/watch?v=yFQOid1ERSc&feature=user[/video]
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Sun Feb 24, 2008 7:13 am

Форум ажиллахгүй хэд хоног манайхан айлын талбайд хийсэн 9 цуврал тоглолтуудаа амжилт арвинтай дуусгаж гэртээ буцаж ирсэн. 7 хожил эсрэг багийн талбайд авна гэдэг бол тун давгүй үзүүлэлт. Газолыг ирсэнээс хойш манайхан 7-1 гэсэн амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 6 дараалсан ялалт байгуулаад байна.

Коби маань хурууны гэмтлээс болж 2 ч тоглолтонд тааруухан тоглож улмаар бүх оддын тоглолтонд бэлгэдэл төдий л оролцсон. Гэхдээ мэс засал хийлгэхдээ тулаад байсан түүний гэмтэл санасныг бодоход арай ч гайгүй байгаа бололтой. Шакын Нарнуудын талбайд хийсэн тоглолтонд манай хүн 41 оноо авч багаа хожилд хүргэсэн. Юутай ч тэр тэрээр олимпийн тоглолт дуустал мэс заслаас татгалзжээ. Харин гэмтэл нь л бүр сэдэрчихгүй байгаасай билээ.

Шинэ гишүүн Газол багтаа тун хурдан идээшиж байгаа бөгөөд Коби болон багийн бусад гишүүдтэй чадамгай гар нийлэн тоглож байна. Фил түүнд тун сэтгэл хангалуун байгаа нь түүний өгсөн ярилцлагуудаас тодорхой мэдэгдэж байна. Газолын солилцоог саяын болж өнгөрсөн наймаа арилжаануудаас хамгийн оновчтой болсон нь хэмээн экспэртүүд дүгнэж байна.

Залуу тоглогч Байнумын гэмтэл эдгэрч байгаа бөгөөд физик эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Анх 8 долоо хоног гэж эмч нар ярьж байсан боловч энэ хугацаанаасаа байгаа зэрэг оройтож талбайд гарах бололтой. Тэр 3 сарын дундаас эхлэн тоглож эхлэх бололтой.

Аялан тоглолтуудад багийн голлох үүргийг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй Ламар Одом байлаа. Тэрээр Газолыг ирсэнээс хойш авах оноо нь бага зэрэг буурсан ч самбараас бөмбөг авах, блок шот, ассистууд нь нэмэгдсэн юм. Мөн түүний довтолгооны оновчтой байдал үлэмж сайжирсан.

Дасгалжуулагч Фил Жексон өөртөө болон багтаа маш итгэлтэй байгаа бололтой. Тэрээр энэ улиралд 50-аас дээш хожил авч ПО-д дээгүүр байраар орохыг зорьж байна. Одоогийн байдлаар ЛАЛ 54 тоглолт хийж 37 хожил аваад байна. Үлдсэн 28 тоглолтын талаас илүүг нь гэртээ хийх болохоор элдэв бэртэл гэмтэл л хол байвал 50 хожил ойрхон л харагдаж байна.

Лейкерсийн талаар ерөнхийд нь дүгнэхэд нэг иймэрхүү байна. Өнөөдөр манайхан хотынхоо нөгөө багтай тоглоно.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Tue Feb 26, 2008 2:36 am

Өнгөрсөн амралтын өдөр манайхан айлын талбайд 2 тоглолт хийж тус бүрт нь илт давуу ялалт байгууллаа. Өчигдөрийн тоглолтын 3-р үед Коби техникийн алдаагаар торгуулж талбайгаас хөөгдсөн ч гэсэн багийн бусад тоглогч нар итгэл төгс тоглосоор Сиэтлийг буулгаж авсан юм. 3-р үед тоглолтыг орхисон ч гэсэн Коби 21 оноо, 10 о.дамжуулалт хийж амжсан байна. Ийнхүү Лейкерс 8 дараалсан хожил авч баруун конференцийн 1-т бичигдэж эхэллээ. Нөгөөдөр тэд гэртээ Портлендыг хүлээн авч тоглох болно. Одоо бидэнд айлын талбайд хийх 10 тоглолт л үлдсэн бөгөөд үлдсэн тоглолтуудыг гэртээ хийх болохоор нилээн давуу талтай болж байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Thu Feb 28, 2008 9:22 am

Image
Image
Портлендыг талбайдаа 96-83-аар буулган авч 40 дэх ялалтаа байгууллаа. Коби 30 оноо авсаныхаа 11-ийг 4-р үед авч мөн 9 самбар, 7 ассист, 2 таслалт хийжээ. Эна байдлаараа явбал зарим хүмүүсийн яриад байсанчлан Коби хэзээ ч МВП авахгүй гэх яриаг өөрчлөх шинжтэй байна. Харин Газол өчигдөр 15 оноо авч 10 удаа самбараас бөмбөг авсан төдийгүй 3 блок шот хийсэн байна. Харин Одом, Фишэр, Уалтон нар төдийлөн олон оноо аваагүй бол сэлгээний тоглогчид болох Фармар 21 оноо, Вуяачич 12 оноо, Туриаф 8 тус бүр багтаа авчирчээ.
Байнумын талаар шинэ мэдээ байна. Эмч нарын анх хэлж байсан 8 долоо хоногийн хугацаа түүнийг 100% фит болж талбайд гарахад нь хангалтгүй бололтой. Тэрээр хэзээ талбайд гарахаа тодорхой хэлж чадахгүй байгаа бөгөөд юутай ч 3 сарын сүүлээр байх хэмээн таамаглаж байна. Одоогийн байдлаар гүйлт болон усанд сэлэлтийн дасгал хийж байгаа юм байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Mojul » Thu Feb 28, 2008 7:25 pm

манай сэлгээний хэд сүүлийн тоглолтод сайн бсан бналээ.. Тойм л харсан.... Коби маань МВП аваасай....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby xb » Fri Feb 29, 2008 5:58 pm

одоо 10 дарааллаад хожоод явж байна. ер нь илүүрхэж хожоод байгаа. сая майами дээр коби бөмбөг аваад хойшоогоо ямар гоё дамжуулалт волтонд өгөв өө. сайхан довтолгоо болсон байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Fri Feb 29, 2008 7:30 pm

xb-ийн бичлэгийг хараад гайхлаа шд хэхэ. Бас Лейкерсд дуртай байсан юмуу? Орж ирж бичлэг хийж байгаач.
Өнөөдөр 2 дуртай баг тоглоод үзсэн чинь алийг нь дэмжихээ мэдэхгүй тэнэгтлээ шд. ЛАЛ тоглолтын эхнээс л илүүрхсээр хожсон. Уэйд эхнийсээ хагаст нэг ч оноо аваагүй нь Миамигийн хожигдолд нөлөөлсөн. Харин Коби оноо авах гэж шунасангүй 17 оноо эхний хагаст авч сүүлийн 2 үед 4хөн оноо л авсан. Гэхдээ тэрээр 9 оновчтой дамжуулалт хийсэн. Залуу тоглогч Жордан Фармар өнөөдөр одтой байж 24 оноо авч хувийн дээд амжилтаа эвдсэн. Сүүлийн үед Фармар, Вуяачич их сэлгээнээс үнэхээр шилдэг тоглолтыг үзүүлж байна. Ингээд манайхан 10 дараалсан ялалтаа авч 41 хожилтой баруун конференцыг ганцаараа тэргүүлж байна. Маргааш Портлендын талбайд зочилж тоглоно.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Fri Feb 29, 2008 7:39 pm

Image
Image
Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Sat Mar 01, 2008 2:44 am

- Коби Брайнт өнгөрч байгаа 7 хоногт 3 удаа техникийн алдаагаар торгуулснаар нийт 11 техникийн алдаатай болсон байна. Хэрвээ тэр дахин нэг техникийн алдаа авбал 1 тоглолт өнжих ёстой болох аж. Тийм болохоор улирал дуустал тэвчээртэй л байх хэрэгтэй болох нь дээ.

- Андрю Байнум одоогоор усан бассейнд гүйлтийн дасгал хийж байна. Гэхдээ нөхөн сэргээх эмчилгээний дараагийн шат болох гүйлтийн дасгалаа одоогоор эхлээгүй байгаа болохоор 3 сард багтаж талбайд гарч амжихгүй бололтой. Тооцоолж байсан хугацаанаас нилээн хожимдож 4 сарын эхээр л тоглож эхлэх бололтой байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby xb » Sat Mar 01, 2008 9:28 am

хэхэ би лейкерст дуртайгаар барахгүй, хар багаасаа дэмжиж ирсэн биг фэн байхгүй юу. харин сэдэв дээр нь л бичлэг хийдэггүй, ороод байдаггүй болохоос. гэхдээ байнга сайтаар нь ордог л доо. тэгээд сүүлийн хэдэн улирал дэмжээд байхад явахгүй, жаахан тийм байлаа шүү дээ. харин одоо сайн тоглоод байна. тэгээд европд чинь хөлбөмбөг нь дийлээд байх юм байна ш тэ
үүнээс хойш чадах ядахаараа бичлэг хийж байя.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Mojul » Sat Mar 01, 2008 2:09 pm

8+) 8+) 8+) 8+) 8+) сая Портлэндэд хожигдчлоодоо....... 111:119 ээр..... 8+)
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Nomer 7 » Sat Mar 01, 2008 2:14 pm

Nowsh gej Portland manai hojiliig zogsooloo nowsh yum aa.Za ingesneer 41 hojil 18 hojigdoltoi bolloo wested 2t yawj bh yum SAS deer 39-17 toi bna
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Nomer 7 » Sat Mar 01, 2008 2:17 pm

Manaih WESTED 40 deesh hojiltoi gants bag bna odoogoor hehehe
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Амараа7 » Sat Mar 01, 2008 3:18 pm

Манайхан 1 ээр гараад ирээсэй билээ тэгүүл ч жинхэнэ сайхан юм болно доо.кобид МВП өгөхгүй бол алдас болох биздээ энэ улирал.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Sat Mar 01, 2008 4:56 pm

Портлендын залуус өмнөх тоглолтонд ч гэсэн их сайн тоглосон. Энэ удаад тэд хариугаа авч чадлаа. Манайхан тоглолтын төгсгөлөө тааруухан хийж 4-р үед оноогоо бариулчихаж. За яахав 10 хожоод ганц хожигдол бол байх л асуудал. Гэхдээ баруун конференц арай л аймаар өрсөлдөөнтэй байна. Эхний 10 баг бүгд 30-аас дээш хожилтой явж байна. Ингээд бодоход сүүлийн 82 дахь тоглолт хүртэл байдал яаж ч эргэж магадгүй л байна. Харин зүүнд бол Бостон, Детройт 2 л тасарсан байдалтай 30-аас дээш хожил авсан 5-хан л баг байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Yes Man » Sun Mar 02, 2008 12:18 pm

Пао Газол ирээд Коби бараг МВП болчихсон юм биш үү?Гэхдээ сүүлийн 20 тоглолтонд байдал яаажич эргэж магадгүй тав дараалаад хожигдлоо гэхэд л хэдрүү ч шидэгдэж магадгүй
Yes Man
 

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Mon Mar 03, 2008 2:21 am

Өнөөдөр талбайдаа Далласыг хүлээн авч тоглоно. Нилээн өрсөлдөөнтэй тоглолт болох байх. Новицкиг л сайн хамгаалчихвал ч учир бий. Манайхан яаж ийж байгаад л хожих хэрэгтэй дээ. Олон баг араас хүчтэй нэхэж байгаа болохоор тоглолт болгон л асар үнэ цэнэтэй байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Mon Mar 03, 2008 8:27 am

Өнөөдөр ёстой ганган тоглолт үзлээ. Нуурынхан зүгээр ч нэг баг биш гэдгээ харууллаа. Энэ тоглолтыг Газол Кидд гэсэн шинэ цэргүүдийн тулаан болох байх гэж таамаглаж байсан ч Коби Новицки 2-ын тулаан боллоо. Газол тоглолтыг сайхан эхэлж 1-р үед 12 оноо авсан. Ингээд эхний үед манайхан бага зэрэг давамгайлсан ч гэсэн 2, 3-р үеүдэд Далласын илүү оновчтой довтолж манайхаас оноогоор илүү болсон. Гэсэн хэдий ч Кобигийн хичээл зүтгэлийн ачаар Лейкерс оноог ойртуулж улмаар цаг дуусахаас өмнө илүү болсон. Одом торгуулийн 2 шидэлтээ хийчихсэн бол тоглолт дуусах байлаа. Гэтэл эхний 3 үе төдийлөн үзэгдээгүй Дирк 3-аас оновчтой довтолж тоог тэнцүүлж цаг сунгах болсон юм. 4-р үед Дирк багийнхаа бараг бүх оноог ганцаараа авсан. Коби ч гэсэн мөчөөгөө өгөхгүй хариуг нь дор бүрт нь өгч байсан. Ингээд нэмэлт цагт Коби дундаас 2 ч удаа оновчтой довтолж оноог холдуулсан ч немц эр 3-аас оновчтой буудсанаар тоо дахиад л ойртсон. Цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Газол Киддыг оролт хийх үед алдаа хийснээр Даллас нэг довтолгоогоор 3 оноо авч тоог тэнцүүлэх боломжтой байсан ч Киддын хариуцлагагүй торгуулийн шидэлт Далласыг хөөдөж манайхан ээлжит 42 дахь хожлоо авлаа. Коби энэ улиралын дээд амжилт болох 52 оноо, 11 самбар, 4 о.дамжуулалт хийжээ. Харин Газол 17 оноо, 14 самбар, 2 блок шот хийсэн байна. Далласаас Новицки 31 оноо, 13 удаа самбараас бөмбөг авчээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Mon Mar 03, 2008 8:29 am

Image

Image

Image

Image

Image

Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby Жавхлан » Mon Mar 03, 2008 8:35 am

2000 дахь бичлэгээ дэмждэг багийнхаа топикт хийлээ.
GO LAKERS GO :-D :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: "LOS ANGELES LAKERS 2007-08"

Postby xb » Mon Mar 03, 2008 8:50 am

4-р үед ямар аймар өрсөлдөв өө. коби новицкий 2-н тулаан боллоо. киддын сэтгэл санаа нэг л тогтворгүй байх шиг байсан. тоглолтон дээр шидэлтүүдээ хайнга гүйцэтгээд, сандарсан харагдаж байсан. коби жаахан муу л тоглосон бол хожигдохоор байлаа. герман залуу ч тэр. лидерүүдийг тэд жинхэнэ харуулж байлаа. дампиер гэж нөхөр бараг бүх алдаагаа коби дээр хийгээд суух шив дээ. манай алдарт, 1 номерийн фэн жүжигчин жек николсон далласын дасгалжуулагчтай зэрэгцээд босчихсон байж байх юмаа.

ямар ч байсан сайхан тоглолт үзлээ, сайхан хожлоо лейкерс маань.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests