AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jun 20, 2017 10:12 pm

Andre Silva: Би бол дахин давтагдашгүй

Би үргэлж л анхдагч, дахин давтагдашгүй байж хэн нэгний хуулбар байхыг хэзээ ч хүсэж байгаагүй ээ.
Порто клубд баярлалаа гэж хэлмээр байна. Одоо харин би энд Миланд баяртай байна. Би энд өөрийн хамаг чадах бүхнээ зориулмаар байна.
Португаль тоглогчийн хувьд Миланы түүхэн дэхь хоёрт орох хамгийн үнэтэй тоглогч болсон юм.
Тэрээр Милан ТВ-д өгсөн ярилцлагандаа:
Би бага байхаасаа карате, хокей гэх мэт олон спортоор хичээллэдэг байсан.
Би багаасаа л их өрсөлдөөн ч хүүхэд байсан. Өөрийн хичээллэж, тоглож буй бүхий л спортдоо хожил байгуулах хүсэл тэмүүлэл дүүрэн хүүхэд байсан. Үнэн гэвэл, хөлбөмбөг бол хүн бүхэнд л хамааралтай, хүн бүхний мэдэх спорт түүнчлэн сургуульд байхад минь хичээллэхэд амархан спорт байсан.
Бид Порто клубд ирэхээс өмнө хагас хамгаалагчын байрлал дээр тоглодог байсан. Дараагаар нь би илүү урагшилж довтолгоо дэмжиж тоглох болсон. Би үндсэн багт багтан орж дасгалжуулагч Joao удирдлага нь доор довтлогчын байрлал дээр тоглох болсон.
Би өөрийгөө энэ байрлал дээр тоглох болсоноо мэдээд баяртай байсан гэж хэлж чадахгүй ээ. Би энэ байрлалаасаа илүүтэй жигүүрт илүү сайн тоглодог байсан. Тэгэхдээ тоглох тусам бүх зүйл сайжирч улмаар би одоогийн төвшиндөө хүрсэн.
Түүний хувьд энэ улиралд Порто клубийн төлөө 41 тоглолтонд оролцож 21 гоал оруулж 8 дамжуулалт мөн шигшээ багтаа 8 тоглолтонд 7 гоал оруулаад байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jun 20, 2017 10:12 pm

Deco: Andre Silva бол яг л Fernando Torres шиг

Silva-н хувьд Porto-с Миланд 38 саяар өнгөрөгч нэг дэх өдөр ирсэн билээ. Түүний нутаг нэгт Deco түүнийг Италийн хөлбөмбөгт дасан зохицож чадна мөн ингэхийн тулд хугацаа хэрэгтэй болох талаар хэлжээ.
Тэрээр цааш: Анх Andre Silva Salgueiros клубд хагас хамгаалагчийн байрлал дээр тоглодог байсан. Бараг 10 дугаарын байрлал дээр.
Тэд түүнийг “Deco” хэмээн дууддаг байсан. Улмаар бараг л хоч нь болсон. Бид хоёр нэг нэгэнтэйгээ уулзалдах үеэр бие биенийхээ нэрийн талаар хошигнодог.
Тэр бол залуу бас чадварлаг тоглогч. Тэр Порто клуб болон Португалийн шигшээ нь төлөө гоалдоод амжсан. Тэрээр чухал тоглогчоор үнэлэгдэж байгаа.
Andre төвийн довтлогч эсвэл туслах довтлогчийн байрлал дээр Порто клубд тоглодог байсан. Арван зургаагийн шугам дотор болон гадна хөнгөн, шингэн чадварлаг хөдөлгөөнтэй. Тэр энэ чадвараа Миланд ч гэсэн үзүүлж чадна. Тэр бол бүрэн төгс довтлогч.
Техник муутай гэж үү? Тэр бол хэтрүүлэг, би үүнтэй санал нийлэхгүй байна. Тэр бэлтгэлээ сайн хийдэг тиймээс сайжирч чадна. Яг л сүүлийн хэдэн жил сайжирсан шигээ. Тэр Миланд хэрэг болно.
Тэр хэдэн гоал оруулахуу гэж үү? Би багадаа 10 гэж хэлмээр байна. Эхний жил гэхэд энэ тийм ч муу биш байх болов уу.
Өөр нэгэн чухал зүйл нь тэрээр бусаддаа гоалын боломж үүсгэдэг явдал юм. Тэр зүгээр л нэг гоал оруулаад байдаггүй.
Тэр хэнийг санагдуулдаг гэж үү? Fernando Torres.
Яг түүн шиг айлын арван зургаа дотор тоглох чадвартай.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jun 20, 2017 10:13 pm

Andre Silva талаарх 6 баримт
1 Миланы Португали тоглогч
Тэрээр Миланы төлөө тоглож буй гурав дах Португали тоглогч юм. Эхнийх нь Paulo Futre 1995/96, Rui Costa 2001/05. Мөн тэрээр Миланы хоёр дах хамгийн үнэтэй хийсэн наймааны эзэн юм. Түүний дээр Rui Costa байдаг юм.
2 Залуу боловч чадварлаг
2018 оны ДАШ тэмцээний сонгон шалгаруулалтанд 6 гоал оруулсан цөөхөн хэдэн тоглогчид л байна. Тэдгээрээс хамгийн залуу нь Silva юм.
3 Lopetegui нөлөө
Andre Silva өөрийн Порту клуб дэх дебютээ тухайн үеийн Julen Lopetegui дасгалжуулагчийн доор хийж байсан. Дасгалжуулагч Julen Lopetegui одоо бол Испани шигшээ багийн дасгалжуулагч болсон билээ. Тэрээр мөн Suso болон Deulofeu нарын тоглолтыг үзэх дуртай нэгэн.

4 Унаж татсан гоал болон захиа
2016 оны Porto vs Braga Португалийн цомын финал дээр тэрээр нэгэн гайхалтай гоалийг унаж татан оруулсан билээ. Уг тоглолтын дараа түүнийг залуучуудын насны ангилалд байх үеийн дасгалжуулагч Rafael Santos фэйсбүүк дээр нь Чи өөрийн эх орон даяараа André Silva гэж хэн болохыг таниуллаа, чи бол гайхалтай карьерын замналыг туулахаар заяагдсан нэгэн хэмээн бичиж үлдээж байжээ.
5 Амжилтыг эвдсэн Хет-трик
2016 оны 10-р сарын 10 өдөр Фарерын арлуудын эсрэг 25 минутанд хийсэн 3 гоал оруулсанаар тэрээр Шигшээ багтаа хамгийн залуугаар хет-трик хийсэн тоглогч болсон. Мөн тэрээр Porto клубээс шигшээ багтаа тоглон гурван гоал оруулсан анхны тоглогч болсон.
6 Италийн эсрэг тоглолт
Тэрээр аль хэзээний Италийн цэнгэлдэхүүдэд тоглоод үзчихсэн. Өнгөрсөн улирал Аваргуудын лиги сонгон шалгаруулалтын үеэр Olimpico Stadium цэнгэлдэхэд Roma клубтэй тоглосон. Нөгөө нэг тоглолт бол Аваргуудын лиги шөвгийн 16-д Juventus клубийн цэнгэлдэхэд тоглосон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jun 20, 2017 10:14 pm

Sergio Barila:Baccа талаар богино дурсамжууд байдаг учир хүмүүс түүнийг шүүмжилж байна

Милан клуб шинэ эзэдтэй болж. Нийт клубийн хэмжээнд шинэчлэлт эд явагдаж байгаа билээ. Зун эхэлснээс хойш тоглогчдын хувьд л гэхэд дөрвөн шинэ тоглогч хэдийнээ клубд ирээд байна. Энэ дөрвөн тоглогчоор ч дуусахгүй дахин ирж магадгүй тоглогчдын нэрс дуулдаж байна. Үүний сацуу багаас явах тоглогчдын нэрс албан ёсоор болон албан бусаар бараг л тодроод байна. Тэрхүү тоглогчдын тоонд Bacca багтаад байгаа билээ. Түүний хувьд лиги өндөрлөхөөс өмнө хэдэн тоглолтонд гоал оруулалгүй тааруухан тоглосон билээ. Лигийн хамгийн сүүлчийн тоглолтонд гэхэд л торгуулийн цохилт алдаж улмаар Cagliari клубд 2-1 хожигдсон явдал нь түүнийг шүүмжлэх шүүмжлэл дээр улам сөрөг явдал болж өгсөн билээ. Тэгвэл түүний талаар түүний агент болох Sergio Barila хэлэхдээ:
Түүний талаарх дурсамжууд бус тоо үзүүлэлтүүд түүний тодорхойлох болно. Миний хэлж чадах ганц зүйл бол заримдаа хүмүүст бага дурсамж байдаг. Та Bacca-н үзүүлсэн сүүлийн хоёр улирлын тоо баримтыг үзэх хэрэгтэй. Үүний үндсэн дээр хүн бүр өөрийн дүгнэлтээ гаргаж болно хэмээн хэлжээ.
Энэ долоо хоногт Миланчууд Andrea Silva-г авснаар түүний явах нь батлагдлаа хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар Sergio Barila хэлэхдээ:
Яг одоогоор бид тайван байна. Бид Миланы удирдлагуудтай хийсэн зүйл алга байна. Carlos Bacca бол Миланы тоглогч. Хэрэв клуб тэдэнд шинэ довтлогч хэрэгтэй гэж үзвэл…
Би зүгээр сануулан хэлмээр байна. Bacca Милан клубтай гурван жилийн гэрээтэй хэвээр байгаа. Клубд цаашдаа илүү өрсөлдөөн болох болно. Мөн энэ зун их урт болохыг бид бүгдээрээ мэднэ.
Хөлбөмбөгийн арилжаа наймааны улирал дөнгөж л эхэлж байна. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Би дахин хэлье тэр энд гэрээтэй байгаа.
Тоглогчийн хувьд дэлхийн аварга болохоос өмнө аль болох чадахаараа их тоглож бэлтгэлтэй байхыг хүсэж байгаа.
Paris Saint-Germain талаар уу?
Өнөө үед Францын Лиги 1 бол Европын шилдэг лигүүдийн нэг. Carlos Европын тавцанд амжилттай тоглохыг л хүсэж байгаа.
Түүнд Европоос өөр газраас санал ирсэн гэхдээ тэр надад үүнийг сонирхохгүй байгаа талаараа хэлсэн. Тэр илүү спортлог идэвхтэй байдлыг сонирхож байгаа.
Европ тивээс гаднах бусад тивүүдэд хөлбөмбөгийн чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт явагдаж байна. Гэхдээ яг одоогоор энэ бол бидний тэргүүн сонголт бишээ.
Франц бол Испани Англи Герман улсуудын хамтаар орох хамгийн шилдэг лигүүдийн нэг юм.
Мөн Францын France Football сэтгүүлээс мэдээлснээр түүний агент Marseille клубийн спортын албаны дарга Andoni Zubizarreta-тай өнгөрсөн долоо хоногт хэд хэд уулзсан талаар мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Энхбат » Tue Jun 20, 2017 10:20 pm

Долларумаг хужагийн лигрүү зар. Эрийн хуйхгүй бацаан
"FC Liverpool 1892"
User avatar
Энхбат
 
Posts: 400
Joined: Sat May 21, 2011 8:50 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Seikoni » Wed Jun 21, 2017 8:43 am

Зүгээрээ сайхан тордоод өгнө. Наашаагаа л өгчих.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jun 21, 2017 9:01 am

Fassone: Donnarumma хэт хурдан байна

АС Милан клубийн гүйцэтгэх захирал Marco Fassone залуу хаалгач Donnarumma-г өөрийн агент Mino Raiola-г хэт хурднаар сонсож, дагаж байна. Мөн түүнчлэн эвлэрэхэд хэзээд бэлэн хэмээн Sky Sport Italia мэдэгджээ.
Бид ямар нэг буруу зүйл хийсэн гэж би бодохгүй байна. Бид түүний төлөө тууштай байсан.
Бид их чухал санал тавьсан. Мөн бид Donnarumma-г гэх өөрсдийн сэтгэлийг хэд хэдэн үйл явдлуудаар дамжуулан харуулж байсан.

Donnarumma талаар гэж үү? Би түүнтэй ярилцах бүрдээ Миланд хайртай, энд үлдэхийг хүсэж буй тэр хүүг мэдэрдэг байсан. Харамсалтайн, Би түүнийг өөрийн агентаа хэт яаран сонсож байна гэж бодож байна.
Gigio-с арай өөр үр дүн хүлээж байсан. Гэхдээ хэн мэдлээ, ирээдүйд гэнэтийн зүйлс болж магадгүй.
Би өчигдөр Raiola хэвлэлийн бага хурал дээрээ зарим сэдвүүдийг надад хандан дурьдаж байсныг сонссон.
Харин одоо бол Gigio-г шигшээ багийнхан хамтаар тайван байлгасан дээр. Миний бодлоор боломж маш бага байгаа боловч Donnarumma-н төлөөх бидний үүд хаалга хэзээд нээлттэй.

Шинэ улирал 7-р сарын 3 нд эхлэнэ. Бид тоглогч нарыг хоцорж ирэхийг хүсэхгүй байна. Тоглогч нарын хувьд клубийн талаар болон өөрсдийнхөн талаар гэх мэт олон бодлууд тэдэнд байгаа байх.
Mirabelli энэ тал дээр ажиллаж байгаа. Gigio болон бусад гэрээ нь дуусаж буй тоглогчид ийнхүү бодож байгаа нь үнэн.
Аминд халдана гэж сүрдүүлсэн талаар уу? Хэрэв Raiola хэлсэнчлэн шиг Gigio сүрдүүлэгдсэн бол би үүнийг сайтар судлан, учрын олж элрүүлэх болно. Улмаар Raiola болон Gigio-д өөрийг нь авч үлдэх бүхнийг хийх болно.
Mirabelli талаар уу? Түүнийг өмнө нь хэн ч занал хиллийн хандлагатай хэмээн хүн буруутгаж байгаагүй. Raiola л ингэж хэлсэн анхны хүн болж байна.
Massimiliano Миланд сайн гэх бүхий л зүйлийг хийсэн. Би Raiola-н Миланыг хоёр хуваагдаж, хоёр тал болсон гэх заргыг үгүйсгэсэн.

"Түүнийг гэрээгээ сунгахгүй гэсэн нь маш их урам хугармаар мөн сэтгэл санааны гашуудалд хүргэж байна. Учир нь тэр бол Миланыг дахин босгоход бидний төлөвлөгөөний яг зөв хүн нь байсан.
Хэрэв түүний шийдвэр баттай болсон бол бид гайхалтай нэг хаалгачаа алдахаар болохнээ. Гэсэн хэдий ч бид фанатуудынхаа дундах нэгдмэл байдлаа олсон. Би ийм зүйл болно гэж бодоогүй. (Donna багаас явна гэж мэдэгдэхэд багийн хөгжөөн дэмжигчид Миланы удирдлагуудад буруу өгөөгүй. Харин ч ихэнх нь тэдний талд байгаа. Ямар нэг сөрөг үйл явдал ажиглагдах нь бага байгаа билээ.)
Энэ нь бидний ирээдүйд болон ирэх улирал хамаг сайнаа гарган тоглоход чухал зүйл маань болох болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jun 21, 2017 9:02 am

Perez: Доннаруммаг ажиглаж байгаа

Real Madrid клубийн Ерөнхийлөгч Florentino Perez Миланы хаалгач Джанлуиджи Доннаруммаг ажиглаж байгаагаа баталлаа.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар залуу хаалгачийн хувьд Реал Мадрид хамгийн их анхаарал татахуйц клуб хэмээн үзэж байгаа бөгөөд түүнчлэн Los Merengues-чууд ч гэсэн түүнийг сонирхож байгаа нь баталлаа.
Perez: "Дэлхийн дээрх хүн бүр л түүнийг Gigi Buffon-г шигшээ багт орлож чадах гайхалтай тоглогч хэмээн хэлж байна.
Тэр бол гайхалтай чадварлаг тоглогч. Бүхэл дэлхий тэр аяараа надад үүнийг хэлж байна.Бид эргэлзээгүй түүнийг ажиглаж байгаа. Гэвч бид цааш юу хийхээ бүгдийн хэлж чадахгүйн ээ"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jun 21, 2017 4:12 pm

Бацааныг тэгээд яахыг нь харж л байя... Манайхан бол зарчаад Перинийг аваад ирж чадна гэдгээ ойлгуулчихлаа.
Энэ долоо хоногтоо энэ асуудал шийдэгдэх биз... Реал аваад Навасын банзанд хадах бол тэр л биз...

Манайх Хамест 60 сая гэдэг үнэ хүргүүлсэн байна. Бас Биглиаг 21 саяд авчлаа гээд шуугиад байсан...
Тэгсэн одоо 15 саяас дээш үнэ өгөхгүй... Бас тэр Кейтэ Балдог заавал авах шаардлагагүй гээд эхэлсэн байна
Харин Контиг Аталантагаас 23 саяд аваад 2 саяын цалин өгөхөөр болж байгаа бололтой
Ювэгээс Куадрадог авахаар бас ярьж байгаа л гэнэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Өсөхбаяр » Wed Jun 21, 2017 8:00 pm

хуучны луухгаруудын наймааны арга барил бна уу гүй юу. авна авчлаа гэж баахан шуум шааж багтай нь холбоо таслаад таг болж бснаа тэдэд л авна үгүй бол болий гээд сэтгэлзүй байр байдлаар нь тоглочихдог.. баг зарна гэчирсэн өөрөө ч ямарч бсан явах нь гээд бодцон гэтэл худ болонгуут өөр сонголт хайсан ч сэтгэлд хүрдгүй нэг тийм..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jun 21, 2017 10:51 pm

Mihajlovic: Donnarumma үлдэх хэрэгтэй

Ас Милан клубийг 2015-2016 оны улирал дасгалжуулж байсан өмнөх дасгалжуулагч болох Sinisa Mihajlovic залуу хаалгач Gianluigi Donnarumma хандан “Хүн бүр чамайг хайрладаг тэрхүү газраа үлдэж, цааш улам өсөж дэвшээ” хэмээн зөвлөгөө өгчээ.
Mihajlovic хувьд тэрээр анх 2015-16 улиралд Donnarumma-г талбайд гарган тоглуулж байсан юм.
Би гэрээний нарийн зүйл заалтуудыг мэдэхгүй байна. Бусад клубуудын талаар ч ярмааргүй байна. Gigio бол үнэхээр хүчтэй тоглогч гэхдээ тэр 18 настай хүүхэд хэвээр байгаа.
Түүний хувьд аварга болохын тулд улам цааш өсөж том болж, хөгжих хэрэгтэй. Миний бодлоор энэ бүгдийг түүнийг хүн бүхэн хайрладаг тэр газар л түүнд өгч, тусалж чадна гэж бодож байна.
Тэр багаасаа эрт явах шаардлагагүй ээ. Түүний өмнө 20 гаруй жилийн карьер хүлээж байна. Мөн түүнчлэн би Raiola ойлгож байна. Тэр юу хийж байгаагаа мэднэ.
Хэрэв би Gigio оронд байсан бол. Би Миланы ач тусыг бодон мөн илүү туршлага хуримтлуулан цааш хөгжихийн тулд тэнд арай удах байсан.
Миний бодлоор Милан түүнд ашигтай гэрээ сунгалтын санал тавьсан байх. Одоо бол маш ярвигтай нөхцөл байдал үүсээд байна. Учир нь Италичуудын бараг тал хагас нь түүний эсрэг байна.
Энэ явдал нь түүний цаашдын өсөлт хөгжилд муугаар нөлөөлж болох юм. Хэдий тэр зан авирын хувьд хүчтэй ч гэсэн.
Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг хоёр талууд эерэгээр шийдэж болох байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jun 21, 2017 11:35 pm

Gines Carvajal: Deulofeu Миланд эргэн ирэх нь маш хэцүү байх болно

Испани тоглогчийг Миланд эргэн ирж тоглох явдлыг маш төвөгтэй байх болно хэмээн түүний агент Gines Carvajal хүлээн зөвшөөрчээ. Түүний хувьд өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Улаан Харуудтай нэгдэж амжилттай тоглож улирлыг өндөрлүүлсэн билээ. Испани тоглогчийг Everton болон Barcelona клубууд хамтран эзэмшдэг билээ. Түүний агент тоглогчийнхаа талаараа хэлэхдээ: Яг одоогоор бол Deulofeu аз жаргалтай сайн байгаа. Тэр European Under-21 Championship тэмцээнд анхаарлаа хандуулж байна.
Түүний ирээдүйн талаар гэж үү?
Би энэ талаар хэлж чадахгүй нь ээ. Энэ дан ганц надаас хамаарахгүй. Everton болон Barcelona клубууд түүний ирээдүйг шийдэх болно.
Ямар нэг таамаг байна уу гэж үү?
Яг үнэндээ гэвэл би мэдэхгүй байна. Бид хүлээх л хэрэгтэй.
Миланд эргэн ирэхгүй гэж үү?
Би тийм л болов уу. Ингэх нь маш хэцүү.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Thu Jun 22, 2017 8:53 am

Өсөхбаяр wrote:хуучны луухгаруудын наймааны арга барил бна уу гүй юу. авна авчлаа гэж баахан шуум шааж багтай нь холбоо таслаад таг болж бснаа тэдэд л авна үгүй бол болий гээд сэтгэлзүй байр байдлаар нь тоглочихдог.. баг зарна гэчирсэн өөрөө ч ямарч бсан явах нь гээд бодцон гэтэл худ болонгуут өөр сонголт хайсан ч сэтгэлд хүрдгүй нэг тийм..


Харин тэгж байх шиг байна шд хаха Анхнаасаа энэ Биглиад арай өндөр амлаад байх шиг байсан юм аа
Бас Контиг 23 саяар гээд тохирсон байснаа одоо Кука дээр Примаверагийн нэг тоглогч тэгээд мөнгө гэж яриад эхэлсэн байна.
Конти сэтгэл санаа нь бол манайд ирцэн байгаа хүн л дээ ккк

Доннарумма энэ янзаараа үлдэх шинжтэй. Раиола худлаа тайлбар тавиад байсан...
Манайх дахиад гэрээгээ ярилцахад асуудалгүй гээд хэлчихлээ.
Ойр тойрных нь хүмүүс, домогууд бүгд Донаруммад үлдэхийг зөвлөөд байгаа юм байна. Хамгийн сүүлд бүр Инсигнэ хүртэл зөвлөсөн байна...
Тэгээд бас тэр дөнгөж 18 настай шдээ... та нар ойлголдоо хүүхдээрээ шдээ өөрөө сайн мэдэхгүй байгаа нтр гээд бас Доннарумагийн эсрэг шүүмжлэлийг бууруулсан байдалтай...
Энэ янзаараа Доннарума эргэж гэрээ хийхээр хүсэлт гаргаад манай анх өгсөн саналаас буурч ч магадгүй болох нь ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Thu Jun 22, 2017 8:56 am

Одоо тэгээд Хамесийг авчихвал юу гэхэв ээ... 60 саядаа авчиж байвал болж л байна...
Төвд довтолгоо дэмжих хүн гэхээр одоохондоо асуудалтай байгаа
Поли явах гэж байсан Монтелла үлдээхийг хүссэн байна...
Дело ямар ч байсан Миланд үлдэхгүй болж... Агент нь үлдэхэд маш хэцүү гэсэн байна. Барса, Эвэртон гээд 2 клубээс хамааралтай
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jun 22, 2017 10:42 pm

james rodrigueziin talaar sonin hachin yu bna
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jun 22, 2017 10:45 pm

Бакка:Би Миланд дэндүү жаргалтай байна Миланаас явах уу гэж үү? Үгүй ээ би эндээс явмааргүй байна надад цаана нь 3жилийн гэрээ байна
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jun 22, 2017 10:46 pm

Монтелла Донагын гэр бүлийнхэнтэй уулзаж Донаг Миланд үлдвэл гараанд тоглуулах хүсэлтэй байгаа тухай ярилцаж Миланыг шинэ хаалгач хайхаа түр зогсоохыг хүсэж байгаа гэжээ.
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Fri Jun 23, 2017 12:31 pm

Seedorf on Donnarumma: "The values are the base for a young player that wants to build a career like Paolo Maldini."

Доннарума үлдвэл фэнүүд уучлах уу гээд санал асуулга хүртэл явсан байна шд. 76% нь уучланаа л гэж...

Монтелла Доннарумагийн гэр бүлийнхэнтэй бүр хотод нь очиж, гэрт нь уулзсан байна.
Тэгээд нэлээд нааштай боллоо гэсэн юм яриад байна...
Харин Доннарума, Реал Мадридтай аман тохироогоо хийцэн гэж яригдаад байгаа

Гошин Шог болж байна даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jun 24, 2017 12:43 pm

Mirabelli, Fassone 2 Ramadani-тай уулзаж байна.
Түүнтэй Калиничийн талаар ярилцаж байгаа ба хувийн нөхцлүүдийг нь тохирсон байна.
7 сарын 3-нд манай улирлын бэлтгэл эхлэнэ. Түүнээс өмнө Калиничийг авчруулах хүсэлтийг Монтелла гаргасан
Энэ наймаанд Кука, Лападулла нарыг оруулна гэнэ...
Калиничтэй 3 жилийн гэрээг жилийн 3 саяын цалинтай байгуулна гэнэ...

Палетта Торинод явж байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jun 25, 2017 8:53 am

Berlusconi: Би Миланы номер Нэг Фен

Өнгөрсөн улирал Berlusconi Милан клубийг Хятадын консорциумд зарснаар түүний Милан клубийг эзэмшин өнгөрүүлсэн 30 жил өндөрлөсөн билээ. Тэрээр Италийн хэвлэлүүдэд Миланы талаар болон Швед довтлогч Ibrahimovic болон Залуу хаалгач Gigio талаарх одоогийн байр байдлын талаар өөрийн бодлоо хуваалцжээ.
Би Миланыг зарахдаа зовж шаналсан. Би одоо ч тэр цаашдаа ч тэр үргэлж тэдний номер нэг фен байх болно. Миланыг зарах явц зүрх сэтгэлийг маань шархлуулсан. Би хүчээр хийх болсон тэр зүйлээсээ болж зовсон.
Гэхдээ одоо ч гэсэн бидэнд 30 жилийн нэр алдар хүнд, цомууд байна. Миний бодлоор тэдгээр бүх жилүүд миланы бүхий л хөгжөөн дэмжигчдэд дурсагдаг үлдэх байх.
Шинэ эздийн хувьд гэвэл Би өөрийгөө тэднээр шүүмжлүүлэхийг зөвшөөрөхгүй ээ. Гэхдээ би тэднийг клубийн сайн сайхны төлөө хамаг сайнаа хийж, клубийг улам хүчирхэгжүүлж Итали болон Европын тавцан цааш улам амжилттай авч явах байх.
Хэдий би одоо клуб болон багт юу ч хийж чадахааргүй болсон ч гэсэн яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр Би цаашдаа үргэлж Миланы номер нэг хөгжөөн дэмжигч байх болохоор тэр.
Би цааш Миланы хамтаар цуг баярлаж, цуг зовж шаналах болно. Үргэлж энэ бүгдийг мэдэрч, хийдэг байсан шигээ. Яг л аав маань намайг бага байхад цэнгэлдэх руу дагуулан явж хожил болгоны дараа зааж зөвлөдөг байсан шиг.
Би тухайн үед шинэ сорил шалгуурт бэлтгэгддэг байсан. Харин хожигдол болгоны дараа бид дахин хөл дээрээ босож зогсож дахин хожил байгуулахын төлөө дахин тэмцэх ёстой болохыг заадаг байсан.
Ibrahimovic талаар гэвэл Би түүнийг дахин Россонери болсноор хармаар байна.
Тэр нас ахьсан тоглогч гэхдээ яагаад болохгүй гэж. Би түүнийг Миланы 9 дугаарын өмсгөлтэйгээр харахсан.
Би Хятадууд багт зөв хөрөнгө оруулалт хийж багийг зөв замруу оруулна гэж найдаж байна.
Donnarumma талаар гэвэл Тэр одоо мэргэжлийн тоглогч болсон. Түүнийг багт үлдэх арга замыг олж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бүгдээрээ түүний оронд өөрсдийгөө тавиад үзэх үзье.
Тэр бол үнэхээр сайн хүү. Гайхалтай санал хүлээж авсан арван найман настай хүү. Бараг 100 саяын санал байх.
Түүн шиг ийм настай, өсөж том болж буй хүүд ийм зүйлийг шийдвэрлэхэд амаргүй байх болно.
Donnarumma бол 18 настай үнэхээр сайн хүү. Их мөнгөн дүн болон хүн сонголтын өмнө нүүр тулгарсан хүү.
Тэрээр Италийн улс төрчдөөс ч илүүтэй шүүмжлэл хүлээн авч байна.
Та нар түүнийг хэт муугаар шүүмжлэх хэрэггүй ээ. Италид сонгогчдын саналыг авахын тулд нам, бүлэгээ сольсон 500 гаруй улс төрчид ч байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jun 25, 2017 11:33 am

Cassano: Би өөрчлөлт хийж чадна

Antonio Cassano өөрийн шоучин хүү гэдэг хочоо ардаа орхиж Италид тоглоход бэлэн болсондоо итгэлтэй байгаагаа болон шигшээ багийнхаа зарим нөхдийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Cassano Sampdoria клубтай гэрээтэй, тэнд харьяалагддаг хэдий ч өнгөрсөн улирал бараг тэр чигтээ тоглоогүй юм. Өнгөрөгч хавраас тэрээр Hellas Verona клубтэй тэр дундаа хуучин хамтрагч Giampaolo Pazzini-тай дахин хамтран тоглоно хэмээн нэр холбогдоод байсан юм.
Би Италидаа шилдэг нь хэвээрээ байгаа. Энэ бол намайг эслүүлэх авах хангалттай шалтгаан. Хүн бүр л Cassanate (Сassano хоч) мэдэж байгаа. Гэхдээ би сайжирсан.
Тийм ээ, би санваартан биш, Заримдаа би буруу зүйл хийдэг. Гэхдээ би өөрчлөлт хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Verona клубийнхан надруу 1-р сард залгасан. Одоо бид юу болохыг л хүлээж байна. Олон клубуудээс санал ирж байна. Би формдоо орохын тулд бэлтгэлээ хурдан эхлүүлэх хэрэгтэй байна. Би хамгийн түрүүнд өөрт минь бодитой санал тавьсан багт орно.
Би мөнгөний төлөө хэзээ ч тоглож байгаагүй ээ. Би Хятад болон Арабаас ирсэн саналуудаас татгалзаж байсан. Учир нь би Италидаа үлдэхийг хүссэн.
Би одоо ч гэсэн Parma клуб болон тэдний хөгжөөн дэмжигчдэд хайртай. Яг л эхнэртэй үргэлж хайртай гэж хэлдэг шиг. Тэд надтай хандаагүй байгаа. Гэхдээ би Parma клубийн төлөө Серья Б руу эргэн буцаж тоглоход бэлэн.
Cassano хувьд цааш үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөрийн хуучин багийн анд Totti талаар хэлэхдээ: Би түүнтэй хамгийн сүүлд ярилцахдаа би түүнийг цааш үргэлжлүүлэн тоглохыг ятгасан. Тэр одоогийн Серья А лигид тогтвортойгоор 20 тоглолтонд оролцож чадна.
Ювентус клуб бусад багуудаас гурван алхмын өмнө явж байна. Lorenzo Insigne талаар гэвэл би түүнийг Napoli клубийн хамтаар лигийн аварга болж чадна гэдэгт итгэдэг. Би түүнтэй шигшээ багийн цугларалт нь дээр танилцаж байсан. Тэр бол нөхөрсөг, сайн залуу. Тэр Naples-д хайртай мөн тэрээр тэндээ үлдэхийг хүсэж байгаа.
Balotelli сайн карьертай байсан. Тэр өөрт нь их хэмжээний мөнгө олж өгдөг Mino Raiola агентай болох нь их хувь завшаан шүү. Миний бодлоор Nice бол түүний байх төвшний газар. Үнэхээр шүү.
Donnarumma оронд байсан бол би Миланд дахиад хэдэн жил үлдэх байсан. Би өмнө нь хэлж байсан. Real Madrid-н саналаас татгалзах хэцүү. Гэхдээ тэр Серья А лигид үлдвэл Италийн хөлбөмбөгт сайн хэрэг болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby LeMoN » Sun Jun 25, 2017 5:32 pm

Donnarumma Raiola г халаад гэрээгээ сунгах гэж байгаа сураг байна. Тм бол ч Раиола анх удаа халагдах нь дээ хаха. Лигдээ үлдчихвэл уг нь ...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Sun Jun 25, 2017 5:44 pm

Тэгвэл дүүгээ хайрланаа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Жонон » Sun Jun 25, 2017 10:36 pm

LeMoN wrote:Donnarumma Raiola г халаад гэрээгээ сунгах гэж байгаа сураг байна. Тм бол ч Раиола анх удаа халагдах нь дээ хаха. Лигдээ үлдчихвэл уг нь ...

Марек Хамшик өмнө нь халж байсан гэж байсан.Доннарумад надаас үлгэр ав энэ тэр гэсан.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon Jun 26, 2017 6:40 pm

Тэхх сүүлдээ Донарумматай өөрийн үеэл дүүгээ очиж уулзуулж байгаа юм байнашд
Үнэхээр тэгвэл юу хэлэхэв...
Бас Донаруммагийн Твиттер, Инстеграмын аккаунтыг нь хакдсан байна
Инстеграмаа ямар ч байсан буцааж аваад хаасан, Твиттерээ сэргээсэн гэнэ

Пато Интерт очих тухай яригдаад эхэллээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 15 guests
cron