Шесниг Арсеналаас 12,2 саяаар, 2 жилд хувааж төлөхөөр, 3,1 саяыг бонуст төлөхөөр авчээ. Нөхөр өнгөрсөн 2 улиралд Ромад сайжираад, сүүлийн улиралд Ромагийн хамгаалалттай гэхэд лигтээ хамгийн их клийн шийт хийсэн үзүүлэлтийг үзүүлсэн. Арсеналтай хийсэн гэрээ дуусахад 1 жил үлдсэн тул ийм үнээр авч, Буффоныг залгамжлуулахаар болжээ... Хаа очиж гайгүй үнээр авлаа. Ирэх улиралд Буффон байх ч бас овоо хэдэн тоглолтонд орох байх аа.
Бонуччигийн мэдээлэл оруулчихья. 40+2 гэсэн нөхцлөөр явуулж, мөнгийг 3 хувааж Милан төлнө... тэгэхээр манайхан ер нь явуулах хүсэлтэй байсан гэсэн үг. Уг нь Бонуччи сүүлийн жилүүдэд гэмтэл бэртэл барагтай авдаггүй, багт тоглосон минутаараа үргэлж манлайлдаг нөхөр байсан. Үлдсэн Кьеллини, Барцальи, Бенатиа, Ругани гээд нөхөд тодорхой хэмжээгээр гэмтэл бэртэлд орооцолддог тул манайхан 1 бол Ди Шильо ирсэн ч 1 RB, эсвэл 1 CB авах л байх гэж таамаглаж байна.
Ди Шильог Миланаас 12 саяаар авч байгаа болтой. Миландаа муухан, шигшээд сайн үзээд байсан. Ер нь баг нь дамартахаар тоглогч ч тэгээд олигтой байдаггүй хойно доо... манайх Контэгийн өмнөх 2 жилд 2 удаа 7р байранд ороход Барцальи, Буффон, Кьеллин нар байсан, бас л муухан л байсан.... манайд ирээд гялалзаасай. Нөхөр зүүн, баруун 2 жигүүрт тоглодог, манайх удаан сонирхсон, Аллегригийн удирдлагад тоглох гээд ирж байна.
Манай залуучуудын багын ирээдүйтэй хагас хамгаалагч залууг Сассоуло руу 1 улирлын зээлээр явуулжээ. Нөхрийг жижиг том багууд авахаар их сонирхдог гэсэн.
Манай академийн бүтээгдэхүүн, ирээдүйтэй гэгдэж байсан Паоло Де Чельигийн гэрээ дуусаж, чөлөөт агент болжээ... Өнгөрсөн 2 жилд сайхан цалингаа авч байгаад л дуусгалаа.
Аяксаас 19 настай нь ирээдүйтэй гэж явчирч байсан Осим Буэ гэдэг залуугийн гэрээ дуусч, явуулжээ... Элдэв жижиг багуудад зээлээр явуулсан ч олигтой байсангүй.