Сүүлийн 4 жилд гурав дахь удаагаа ЧЛ. 12 дахь ЧЛ, дараалсан ЧЛ, Роны 600 дахь гоол
гээд л тоймгүй олон рекорд байна лээ.
За Зизу ч домог боллоо. Ирээд 17 сарын сарын дотор хоёр ЧЛ, нэг ла лига авчихлаа.
Ирэхэд нь хүмүүс айхтар фэйл болчих вий л гэж байсан. Мань хүн эсрэгээр нь тийм
бишээ гэдгийг нотоллоо доо. Рон хүртэл хүлээн зөвшөөрч өмнө нь бүх тоглолтод оролцоод
улирлын төгсгөлд хог болчихдог байсан, энэ жил сэлгэгдээд байсны учир шал анги байлаа гэж.
Пэрэз бас Хамесыг суулгасныг аргагүй зөвшөөрчээ, бүгд тоглоно гэж байхгүй хэн нэг нь
гомдож л таараа гэсэн байна. Ингээд Зизу бүгдийг нь атгажээ гэж.
Лукасыг сэлгээнд багтаагаагүйд уучлаарай гэж Зизу бас хэлсэн гэнэ ээ. Бас л хүнийг татдаг
нөхөр байна шүү. Бид нар ганцаараа биш бүхлээрээ юм шүү гээд Лукас хэлж.
Эхний 20 минут ч аргуу байлаа шүү. Сэтгэл зүй жаахан муу байх шиг байсан. Яг өнгөрсөн жилийн
АТМ дээр тоглодог шиг муу байна уу даа гээд айж байтал ашгүй Рон хусаад Манзуг хусахад бас л
айж эхэлсэн. Дундаа хийж чаддаг юмаа хийхгүй болохоор нь жаал бухимдав. Модрич, Кроос хоёр
урд талаас хэтэрхий салчихаад Иско бүр сураггүй болчихоор. Гэтэл хоёрдугаар үе эхлээд машиндаад
эхэлсэн дээ гэж. Зизу завсарлагаанаар зүгээр хийдгээ хий л гэсэн гэнэ. Шинээр янз бүрийн
юм хэлээгүй гэж.
Карва, Марсело энэ улирал манай довтолгоог нээрээ авч явлаа гэхэд хилсдэхгүй. Улирлын турш
топ формтой байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Карва бол амарчихсан ёстой нүдэж байна лээ дээ.
Тэр эхний гоол дээр туугаад пасс өгөхөд энэ яг л гоол боллоо гэж бодож байсан, бүр яг л болсон.
Марсело ч айлыг бас л хөөрхөн сандаргалаа.
Кэйлор зайлуул эхний гоол дээр буруугүй ээ. Нуруу нь намдахаас гадна Игуайн Манзу гээд хоёр хүн
дээр хоосон бөмбөг хүргүүлэхээр яалтай ч билээ. Пияничийн нэг эвгүй цохилтыг гоё хаасан.
Муу дураакыг хутга зоож байсныг нь бодохоор уур хүрээд байдаг юм. Хоёрдугаар үе эхлээд угаасаа
бүр тайван болчихсон л доо. Рамос Куадрадо дээр жаахан театрик чаачихлаа. Гэхдээ хөлөн дээр нь
гишгэсэн л юм билээ л дээ. Тэгээд ч 3 гоол орчихсны дараа 84 дэх минутад болсон явдал. Рамос,
Варан дажгүй байсан.
Ер нь тэгээд муу тоглосон хүн байсангүй ээ. Модрич яг хэрэгтэй үедээ яг үүргээ гүйцэтгэлээ. Тэр
туугаад шугаман дээрээс нь Ронд хаядаг энэ тэр янзтай. Кроос ч яахав ярих юм байхгүй. За тэгээд
Касемиро минь дээ нээрээ хайр татаад бүр гоё болж байна аа. Дибала энэ тэрийг сайн хамгаалаад
сүүлд тэр цохилтыг ээ ёстой юу ч хэлэхэв. Тавхан саяар авсан гэж бодохоор бас л урамтай золиг шүү.
Иско эхний үед сураггүй байж байгаад 2-р үед арай дээрдлээ. Гэхдээ Ювэ бол Ювэ шүү дээ ямар
ла лигийн жижиг баг биш дунд нь эргэнэ ч гэж юу байхав. Үлдье ээ гэж ээ. Гэрээгээ ингээд
сунгаж дээ. Бэнз дээр бараг бөмбөг ч очсонгүй шив.
За тэгээд Рон минь дээ гэж, нээрээ клиникал байлаа даа. Хоёр дахь гоол дээр ганцаараа сугарч
гарч ирээд хусаад нээрээ төрчихсөн мэдрэмжтэй амьтан шүү. Сүүлийн 5 тоглолтод 10 гоол
хийгээд 12 гоолтой улирлыг дуусгаж байна. Баерн, АТМ, Ювэ гэсэн багууд. Наполигийн эсрэг
гоолдоогүй, группт хоёрхон гоол хийсэн байсан. Нас бол тоо, залуу юм шиг л санагдаж байна
гэж. Конфэдэрэншсд явна хэд хоног амраад л гэнэ лээ.
Ювэ улирлын турш 3 гоол л алдсан гэнэ. Тэгтэл манайх өчигдөр 4-ийг зоолоо гэж.
За тэгээд бүгдэд нь баяр хүргэе. Ёстой сайхан мэдрэмж.