ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Postby Bibby » Thu Dec 06, 2007 5:34 pm

yaj urgudgiin zaagaad ugchih :mrgreen:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Амараа7 » Fri Dec 07, 2007 1:47 am

Үгүй яхавдээ.Бодибилдингын газар очоол багшаар нь заалгуулаал тэхдээ суулт хийхдээ нээх хүнд жинд биш хамгийн хүнддээ 60 юмуу 80д л сууж бариад бвал болийшд
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Takanohana_Nowitzki » Wed Dec 19, 2007 7:54 pm

sedwiinhee neriig Dayan awarga bolgono bgaa hoo?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Postby avarga » Thu Dec 27, 2007 2:55 pm

Dayan bolgochloo. Kirilleer bichiheer barzaigaad bna geh yum. Yamar haragdaj bna?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Takanohana_Nowitzki » Fri Dec 28, 2007 10:39 am

zugeer l bna shd, hogshoon.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Postby 21Grams » Wed Jan 02, 2008 4:04 am

А.Сүхбат: Яг одоо үзвэл үзчихээр л байна
Ш.ДАВААДОРЖ (2007-12-11)

-Сургуулиа байгуулж байгаад тань баяр хүргэе.
Ойрын таван жилд Олимпийн аварга төрүүлнэ хэмээн та итгэлтэйгээр мэдэгдлээ.
-Олимпийн аварга Монголоос төрнө. Миний гол хүсэл мөрөөдөл энэ. Тийм ч учраас “Олимп” сургуулийг байгуулсан. Онцгой, тусгай хүн л байж олимпийн аварга болдог юм биш шүү дээ. Шинжлэх ухаан, арга туршлага зөв хосолсон, бэлтгэл дасгал хийх материаллаг нөхцөл, хөрөнгө санхүү дээд зэргээр хангагдсан байхад ямар ч хүн олимпийн аварга болж чадна. Дээр нь зөв судалгаа шинжилгээнд тулгуурласан сайн багш байх нь зайлшгүй. Миний байгуулж буй сургууль энэ гол нөхцөлүүдийг бүрэлдүүлж, хангаж чадсан учраас итгэлтэй байна.

-“Олимп” сургуулийн гадаад харилцаа хүчтэй болсон хэмээн Х.Баянмөнх аварга ярьж байсан.
-Сургуулиа байгуулахдаа ОХУ, БНСУ-аар нэлээд явж, судалгаа, яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Манай сургуулийн эрдмийн зөвлөлд дэлхийн домогт бөх Г.Д.Мендешвили, дэлхий, олимпийн аварга цуут Бувайсар Сайтиев багтсан. Мөн БНСУ-ын “ЁНЧИН” дээд сургуультай хамтран ажиллахаар болсон. Энэ сургуулиас гэхэд олимпийн 20 гаруй аварга төрөн гарсан, олон улсад нэр хүндтэй сургууль байгаа юм.

-Та сая сургуулийнхаа бодлогыг авч явах, багшлах гол хүмүүсийг нэрлэж байсан. Эдний дунд Б.Гантогтох гарьдын нэр сонсогдсонгүй?
-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Д.Нармандах улсын заан Амгаланбаатар гээд сайн багш нар өөр өөрийн чиглэлээр мэддэг чаддаг бүхнээ шавь нартаа өвлүүлэх болно. Харин Б.Гантогтох гарьдын хувьд сайн бөх, ялангуяа хүнд жинд түүн шиг тамирчин ховор. Хамгийн гол нь Монгол бөх, чөлөөт бөхийн хүрээнд бугшсан элдэв заваан бохироос болж тэр хүн их гутаж явдаг юм. Хамгийн дуртай бөхийн амьдарлаасаа хүртэл хөндийдүү явах болсон. Гэвч бид хамтарч ажиллах болно.

-Таныг барилдаасай гэж хүлээдэг хүмүүсийн хүсэл биелэх бололцоо бий болов уу?
-Нэгэнт би зодог тайлна гэдгээ ард түмэндээ зарласан. Яагаад ийм шийдвэр гаргах болсноо ч тайлбарласан. Эцэст нь дахиад барилдах гээд гараад ирэх зохимжгүй биз дээ. Зодог тайлна гэдэг нэг л удаа байдаг. Буцаж барилдаад, тайлаад байна гэж байхгүй.

-Зодог тайлсан ч эргээд ирсэн тохиолдол спортод бишгүй л байдаг шүү дээ?
-Нэг л юмыг чи сайн мэдэхгүй байх шиг байна. Ер нь бөх биш, бөхийн амьдралд ойр байдаггүй хүн мэдрэхэд хэцүү л дээ. Яахав спортынхон яг миний насны үедээ завсарлага аваад эргээд ирдэг явдал бий. Амжилт нь ч хэвээрээ байх тохиолдол байдаг.

-Тэгвэл таны хувь яагаад болохгүй байх гэж?
-Болохгүй зүйл алга. Гэвч Монгол бөхийн амьдрал өөрчлөгдөж, одоогийн энэ заваан, бөхчүүдийн нэр хүндийг сэвтээсэн бодлогоосоо татгалзаж, цэвэршсэн тохиолдолд би барилдах болно.

-Миний мэдэрч, мэдэж чаддаггүй тэр хэцүү нь юу байх юм?
Монгол бөх гэдэг чинь зүйрлэж хэлбэл айл гэрийн амьдралтай яг ижилхэн. Тэр айл дотроо эв нэгдэлгүй, хэрүүлтэй уруултай байх аваас сайхан байна гэж үү. Бид нэг л тогоонд буцалж байгаа. Тэр тогоонд буцалж байгаа нь түүхий шүүрхий, их эвгүй үнэртэй байна. Тийм болохоор миний хувьд түүхий, шүүрхий байхыг хүсэхгүй болоод зодог тайлсан. Хэрэв дотор нь байгаад байвал мөн тийм л болно биздээ.

-Найраа, өгөө авааны тухай ярьж байна уу?
-Тиймээ. Одоо хамгийн заваан юмны нэг нь найраа, өгөө аваа, буулт, гуйлт байгаа юм. Ичмээр ч юм шиг. Гэдэс гүзээ нь унжаад, мах шөл нь харьчихсан хөгшин бөхчүүдэд ид сайхан барилдаж байгаа залуучууд “хэвтэж” өгөөд байдгийг харж байгаа юу? Наадам гэдэг чинь жилд ганц л болдог. Түүнийг зөвхөн монголчууд төдийгүй гадаадынхан үзэж байна. Би хувьдаа ийм юмыг хараад суухад үнэхээр ичих шиг болдог. Наадмын дараа бөхчүүд Х.Баянмөнх аваргынд цуглаад элдвийн ярилцдаг л даа. Хөгийн юмыг тэндээс сонсч болно. Тэр тэгсэн гэнэ. Тэдэн төгрөг нэхсэн, өгсөн гээд… Зарим нь амалсан мөнгөнөөс чинь 500 төгрөг дутлаа гүйцээж өг гээд хэрүүл хийгээд явж байсан байгаа юм. Ийм болчихсон бөхийн барилдаанаас хол явсан нь хамгийн зөв шийдэл байсан юм.

-Таныг тэр жилийн наадмын долоогийн даваанд өвдөг шороодсондоо болоод гэнэт зодог тайлах шийдвэр гаргачихсан юм болов уу гэж бодож явдаг.
-Сая тайлбарласан гэж бодож байна. 2002 онд ээлжит бус “Их эе” хуралдсан юм. Энэ “Их эе”-ээр болохгүй бүхнээ хамтдаа ярилцаад өөрчлөгдөх байх гэж залуу хүнийхээ хувьд их сайхан юм мөрөөдөж, хүсч бодож хүлээсэн. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Энэ үеэс зодог тайлах тухай бодох болсон.

-Хэрвээ таныг зүлэг ногоон дэвжээнээ эргээд ирвэл ард түмэн баяртай хүлээж авна даа. Наадам цагаан сар гээд бөхийн барилдаан болох үед барилдчих юмсан гэж бодогдоод сэтгэл хөдлөхгүй байна гэж үү?
-Ийм үед үнэхээр хэцүү байдаг. Бөхийн өргөө, төв цэнгэлдэхийн хажуугаар өнгөрөх бүрий сэтгэл хөдөлдөг. Гэвч нэгэнт зүрх сэтгэлээ өгсөн болохоор зодог тайлсан ч гэлээ энэ спортоос алхам холдохгүйгээр өөрийн шавь нараа бэлтгэнэ гэж бодож явдаг.

-Хааяа ноцолдох, хөлсөө гаргах зав гарах юм уу?
-Шавь нартайгаа ноцолдолгүй яахав. Жил гаруй амарлаа. Маш их стресстэй байдаг байснаа больсон. Үргэлжийн бэлтгэл, барилдаан гээд явахдаа хүн чинь сэтгэл санааны их ачаалалд орж тэр нь өөрт мэдэгдэхгүй ядаргаанд оруулчихдаг юм байна. Одоо бол өөр. Их сайхан сэргэж ирлээ. Хурд хүч хэвэндээ орсон нь мэдрэгдэж байна.

-Урьд өмнөх шигээ барилдахад бэлэн гэсэн үг үү?
-Яг одоо барилдахад сайхан үзэхээр л байна. Ер нь буцаад барилдах тохиолдолд ямарч байсан ганц наадамд түрүүлчих бололцоо бий.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг босоо байхад нь та л унагаж эхэлсэн. Улсын цолтой бөхчүүдтэй залуу бөхчүүд чухам энэ үеэс л эмээхгүй барилдах болсон юм шиг санагддаг юм?
-Улсын начин цолтой байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргатай тав барилдаж гуравт нь унасан байдаг юм. Үнэхээр босоо аварга байлаа. Яавал тав барилдахад тав хаядаг болох вэ? гэсэн зорилго дотроо тавьж зүтгэсэн.

-Таны үеийн аваргууд зарим барилдаанд доогуур даваанд унаж байгаа нь харагддаг. Тэдний тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Бөх хүнд унах давах нь бишгүй байдаг хойно. Бэлтгэл сургууль байнга хийхгүй байдаг байж болно. Гэхдээ л наадмын барилдаан болоход тэд шал өөр болно шүү дээ. Аварга гэдэг аварга л байдаг.

-Таны бодлоор бөхчүүд хэзээ нэг эвдээ орох юм бол?
-Бөхчүүд нэр хүндээ алдаад байгаа юм биш ээ. Одоогийн бөхийн холбооны бодлого буруу юм. Эндээс л эхэлж цэвэрших хэрэгтэй. Тэр цагт бөхийн зүлэг ногоон дэвжээний амьдрал арай өөр, шударга харагдах болно.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Sun Jan 06, 2008 2:49 pm

ih saihan yariltslaga bna...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 22, 2008 1:24 pm

deer tsirkd bolson talh chiheriin neremjit zaluuchuudiin barildaaniig tailbarlaad. goy blee shuu.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby nbr » Wed Feb 27, 2008 10:19 pm

suhbat :beer Gantogtoh
Western Mongolia
nbr
 
Posts: 41
Joined: Wed Feb 06, 2008 9:33 pm
Location: Mongolia

Re: Даян аварга А.Сvxбат

Postby RBK » Sat Mar 01, 2008 6:34 pm

"Жижиг" Сүхбат нохой хэтэрхий нэр алдар хөөгөөд, өөрөө эргүүтэж дуусжаагаа нөхөр дөө... Наадмаар эрт унангуутаа бантсандаа "зодог тайллаа" эдэр гэж эргүүтдийн... Тэгээл нэг гайгүй барилдсаныхаа дараа байнга л "Бэртэлтэй байлаа, дотуур цус алдалттай байлаа, гэмтэлээсээ айжийлаа" гэдэг үгийг л хэлхийн... Дотуур цус алдаад үхчихгүй л байгаа байхгүй юу...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby spain man » Mon Mar 03, 2008 9:32 pm

Сүхбат бантсандаа ч биш л дээ .. шарандаа л хэхэх ... Бас л аатай шүү ... Түрүүлэхгүй бол барилдах хэрэг алга гэсэн шд
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Raul_ag » Tue Mar 04, 2008 4:50 pm

Uul ni saihan barildaantai joohon hogiiin zantai sanagddag odoo harin ter bohiiin surguuuli neegeeed ajiluuulj bgaa ni harin dajgvi shvvv
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby NG » Thu Mar 20, 2008 8:01 am

Сүхбат аварга сайхан залуу, үнэхээр гадна талаас нь ярих юмгүй. миний мөрөөдлийн залуу! гэхдээ эр хүний дотор гаднахаасаа хамаагүй чухал шүү дээ, чухам яагаад тэр мундаг царай муутай хүүхэнтэй уяатай юм шиг амьдраад явдагийг нь ойлгодоггүй юм . Яахав Баянмөнх аварга тэр үед тусалж дэмжээ л биз, тэрний төлөө тийм эмэгтэй хүн гэхэд хэцүү амьтантай насаараа амьдралаа өнгөрөөх ёстой юм уу? Тэр хүүхэн дотроосоо сайхан байж болно, гэхдээ эмэгтэй хүн гэдэг чинь байгалаасаа үзэсгэлэн төгөлдөр, эр хүний чимэг , гоёл болж явах ёстой. тийм дотроосоо мундаг боловсролтой хүн юм бол яагаад гадна төрхөндөө анхаараад, аваргатай адил хуланд хоол идэхээ болиод, гадна дотно явж нүд тайлж өөрийгөө өөрчилж болдоггүйм энэ чинь боловсролтой хүнд байх ёстой чадвар, гэтэл юүв дээ..бараг аварга илүү фигур сайтай байх, гэдэг тэр ч аваргаас хамаагуй илүү иддэг байхаа, идэх гэж амьдрах биш, амьдрах гэж иддэг юм шүү дээ.. царай зүс бүх юмаараа аварга авгайгаа хол хаядаг наацан..арай бишэээээээ....үүнээс харахад аварга барилдахаас бусад үед гоо
сайхны мэдрэмж муутай, өөртөө итгэл муутай эр байхаа дугуй дугуйгаа олно гэдэг биздээ..ийм сайхан эр хүн байж хэзээ хаана очиж жаргана гээд муусайн увсынхны торонд хашигдаж амьдрах юмбэ!!! бид энэ хорвоод ганц л амьдрана, хэзээ үхэхээ бас мэдкүшд, аваргаа та өөрөө өөрийгөө нээж амьдарлын амтыг мэдэрч амьдраач! :grin: :sleep:
NG
 
Posts: 9
Joined: Mon Nov 19, 2007 9:26 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby meesh » Thu Mar 20, 2008 6:34 pm

Бөхчүүдийг гаднаас хараад зүйрлээд дүгнээд байсан эмэгтэй байсан юм уу? Энэ NG гэдэг бодвол нэрийн товчлол уу?
Нарангэрэл ч юм уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Yes Man » Thu Mar 20, 2008 11:57 pm

Зиа яршиг,хэн ямар авгайтай байх нь хэнд ямар хамаатай юм бэ?тэр хүндээ л сайхан байвал бидэнд падлийгүй асуудал
Yes Man
 

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Bayara » Mon Mar 24, 2008 3:13 pm

NG үнэхээр үнэн л юм бичиж. Бөх нэлээн сайн мэддэг хүүхэн шиг байнаа. Чи шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Даян аварга А.Сvxбат

Postby munkhbayar_AC » Tue Nov 11, 2008 11:13 pm

ng чи ч бөхийн талаар юм ярих болоогүй л байна даа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Чуугий » Thu Nov 13, 2008 5:34 pm

ng аваргыг харж явдаг бололтой.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby haka » Thu Nov 13, 2008 5:56 pm

Өөрийгөө өгөх санаа байгаа юм биш үү :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Yes Man » Mon Dec 01, 2008 8:27 pm

Шонхор дээд сургуулын хорин жилийн ой одоо болох гэж байгаам шиг байна. Улсын Харцага Г.Намсрайжав таван цагирагт ярилцлага өгөхдөө ойн барилдаанд 256 бөх барилдах мөн Д/А А.Сүхбатыг барилдаж магадгүй гэж хэлсэн байналээ. Манай хүн наадмаар биш гэхэд хадам эцгийнхээ үүсгэсэн сургуульд очиж барилдчих байлгүй дээ гэж найдаад суухаас.
Yes Man
 

Re: Даян аварга А.Сvxбат

Postby haka » Tue Dec 02, 2008 9:55 am

Karl Edward wrote:Шонхор дээд сургуулын хорин жилийн ой одоо болох гэж байгаам шиг байна. Улсын Харцага Г.Намсрайжав таван цагирагт ярилцлага өгөхдөө ойн барилдаанд 256 бөх барилдах мөн Д/А А.Сүхбатыг барилдаж магадгүй гэж хэлсэн байналээ. Манай хүн наадмаар биш гэхэд хадам эцгийнхээ үүсгэсэн сургуульд очиж барилдчих байлгүй дээ гэж найдаад суухаас.

Нэгэнт барилдахгүй гэсэн юм чинь ямар ч барилдаан байсан барилдаад хэрэггүй дээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby avarga » Tue Dec 02, 2008 10:47 pm

Урдуур байгаа Сүхбатын ярилцлага нь дахиж барилдахгүйгээр шийдсэн гэдгийг баттай хэлээд өгнө. Би ч үүнтэй санал нэг байгаа.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby eba7 » Thu Dec 11, 2008 8:47 pm

Image
А.Сүхбат аварга барилдаж магадгүй


Монголын хувийн хэвшлийн анхны их, дээд сургуулиудын нэг "Шонхор" БТДС-ийн 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хугацаанд тус сургууль тив, дэлхийн медальт, улс, аймгийн цолтой олон алдартныг төрүүлэн гаргасан. Тэмдэглэлт ой нь тохиосон сургуулийн үндэсний бөхийн багшаар улсын харцага Г.Намсрайжав ажиллаж байгаа. Түүний хувьд бөхийн "Шонхор" клуб байгуулагдсан тэр жил улсын цол авсан бөгөөд сургуулийн ойтой начин болсны 20 жил нь мөн давхцаж буй юм. Түүний аав Ж.Гилэг, ах Г.Даваасамбуу нар мөн улсын начин бөхчүд гэдгийн уншигч та сайн мэдэх байх. Хоёр ой нь давхацсан удамт хүчтэнтэй "Шонхор" дээд сургуулийн бөхийн зааланд хичээл зааж байхад нь уулзаж ярилцлаа.

-Тун удахгүй "Шонхор" БТДС-ийн 20 жилийн ой болно, мөн энэ сургууль байгуулагдсан тэр жил та улсын цол авч байсан. Тэгэхээр юуны өмнө танд тэмдэглэлт хоёр ойн мэндийг хүргэх нь зүйтэй болов уу?
-Нээрээ би улсын цол аваад 20 жил болж байгаа юм байна. Өөрийг чинь хэлэхээр л саналаа. Монголын хувийн хэвшлийн анхны дээд сургуулийн нэг "Шонхор"-т би гурван жилийн өмнөөс ажиллаж байна.

-Том ойн өмнө танай сургуулиас хийж хэрэгжүүлж буй ажил юу байна?
-Сургуулийн дотор, гадна орчны тохижилтыг сайжруулах, багш оюутнуудыг жигд хувцастай болгох гээд ажил өрнөж л байна. Сургуулиас сар бүр оюутнуудын дунд барилдаан зохион байгуулдаг. Үүнд 200 орчим бөх тогтмол оролцоно. Харин ойд зориулж зөвхөн "Шонхор" БТДС-аас төрөн гарсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааныг арванхоёрдугаар сарын 12-нд хийх гэж байгаа. Сургуулийн ойн арга хэмжээ болохоор А.Сүхбат аварга ч барилдаж магадгүй юм. Харамсалтай нь тэр өдөр Бөхийн өргөө энэ арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэсэн. СТО-д болох байх.

-20 жилийн хугацаанд "Шонхор"-ынхны үзүүлсэн амжилт их биз?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би тэр их амжилтад дорвитой нөлөө үзүүлсэн биш, өөрт нааж худлаа яриад яах вэ. Энэ тухай Баянаа аваргаас асуусан нь дээр байх.

-Тэгвэл энэ жил "Шонхор"-ынхон хэр наадав?
-Сар бүр болдог барилдаан оюутнуудад их үр өгөөжтэй. Нэг сар хийлгүй өнжихөд л "Багш аа, яагаад барилдаан болохгүй байна?" гээд нэхнэ. Энэ барилдааны үр дүнд оюутнуудын ур чадвар эрс нэмэгддэг. Энэ жил Ө.Даваабаатар улсын харцага болж, Б.Батжаргал Сүхбаатарт, Батням Хөвсгөлд түрүүлэн, өөр олон бөх аймаг, сумын цол авсан. Ер нь энд 1-2 жил хичээллээд л сумандаа очоод түрүүлчихэж байгаа юм.

-Сар бүрийн барилдаанд оюутнууд бүх зүйлд нь оролцдог гэдэг байх аа?
-Гарын даа, хөлийн цэц, засуул, цоллооч гээд бүгдийг нь оюутнууд өөрсдөө хийдэг. Бас нэг онцлог нь тоог тэнцүүлэх гэж бөх хасалгүй, хэдэн оюутан бүртгүүлнэ тэр тоогоор нь барилдуулдаг.

-Та "Шонхор"-той хэрхэн холбогдож байв?
-Би 96, 47 дугаар сургуулиудад багшилдаг байсан. Гурван жилийн өмнө Х.Баянмөнх аваргатай таарч уулзахад надад санал тавьсан юм. Тэгээд энд багшилж байна.

-Ажлын ачаалал хэр байна?
-Дуртай ажлаа хийж байгаа болохоор ядарч түүртэх юм алга. Эдэнтэйгээ бужигнаж байхад хоёр цаг дорхноо л өнгөрнө. Хааяа хорхой хүрээд өмсгөлтэй дунд нь орчихоор маргааш нь бие булраад хэцүү (инээв).

-Та ер нь хэр хатуу багш вэ?
-Бусад хүмүүс л дүгнэж хэлэх байх. Нэг их ширүүлхээд байдаггүй гэж боддог. Ахархаад, томроод байвал хүүхдүүд халгаад юм асуухгүй шүү дээ. Гэхдээ жаахан дэг журам байлгүй яах вэ.

-2007 оны сар шинийн барилдаанаар таныг хүүтэйгээ таарах дөхсөнийг санаж байна. Хүү тань одоо хэр барилдаж байна вэ?
-Тэр барилдаанд хүү Н.Батсуурь маань яг миний дараагийн бөх Н.Алтансүх харцагатай таарч давсан. Харин би нэг шавиа бараагүй. Хүү хоёрын даваанд Д.Азжаргалд унаж байлаа. "Соёл-Эрдэм" ДС-д сурч байгаад Япон яваад жил зургаан сар болж байна. Гуравдугаар сард төгсөнө. Барилдах хорхойтой, сурах хугацаа нь дуусч өгөлгүй тэнд "зовж" байгаа юм шиг байна лээ.

-Саяхныг болтол та заалны барилдаанд тогтмол гарч байсан…
-Хүү л "аав одоо боль" гэсээр барилдахаа больсон. Тэгээд ч хурд муудаад дийлэх хүнгүй болж. Одоо улсын наадмаараа л нэг гарч байдаг юм бил үү дээ.

-Одоо бөхийн үе солигдож байна. Гарч ирж буй залуучуудаас нүдэнд туссан, үеийнхнийгээ манлайлах болов уу гэмээр бөх хэн байна?
-Биеэ зөв авч явбал сайн залуу олон. Ер нь л жигд юм. Нийтдээ жин ихэсч. Барьц сонгодгоос л болсон байх. Урьдынх шиг уран гоё барилдаан ховор болжээ. П.Сүхбат гарьд, Ч.Бямбадорж заан нар шиг үзүүштэй, сайхан барилддаг хүн алга.

-Таны бөх болох нь багаасаа л тодорхой байсан байх. Аавыгаа дагаж наадам, барилдаан үздэг байв уу?
-Би аавынхаа 37-ны жил дээр гарсан. Намайг том болоход аав барилдахаа больчихсон байсан. Би хотод ирээд 9-10-р ангидаа Д.Баатаржав багшийн секцэнд хичээллэж байлаа. Нэлээн хожуу барилдаж эхэлсэн гэж болно. 10-р анги төгссөн жилээ улсад хоёр даваад С.Цэрэн аваргад унаж байлаа.

-Улсад хэдэн жил барилдаж байж цолд хүрсэн бэ? Өмнө нь аймаг, цэргийн цолтой байсан уу?
-1976 оноос хойш цэргийн жилүүдэд л барилдаагүй байх. Цэрэгт байхдаа армийн АШТ-ээр л нэг үзнэ. Ангийн барилдаанд халагдах цэрэг хаялаа гээд зодуулж явсан үе бий. Увсын АШТ-ээр аймгийн заан болж, Ховдод болсон бүсийн тэмцээнээс аймгийн арслан цол авч байлаа. Тэгээд 1988 онд Ө.Тулгаа заанаар тав, Б.Ганбаатар арслангаар зургаа давж, Б.Бат-Эрдэнэ аваргатай долоод тунаж унасан.

-Цолны даваанд яг тэр үеийн шилдэг залуу хүчтэнүүдтэй таарч цолд хүрчээ. Урьд нь цолд ойрхон очиж байв уу?
-1986 онд С.Хүрэлбаатарт тавын даваанд унасан. 1989 онд цол батлах даваанд З.Дүвчин заанд мөн өвдөг шороодсон.

-Улсын цол авсны дараа түүнийгээ батлах, ахиулах зорилго байсан байх. Заан цол танд хэр ойрхон санагдаж байсан бэ?
-Би ерөнхийдөө улсын цол ч үгүй үлдэх шахаж байж 29 настайдаа начин болсон. Гэхдээ тэр жилийн УАШТ-д би Б.Бат-Эрдэнэ аваргыг хаяж байлаа. Тэр тэмцээнд Ба аварга Ө.Тулгаа, Ж.Чулуун ах, бид гуравт унасан. Аварга их дайрч барилддаг хүн. Тэр л маягаараа дайраад ирэхэд нь тохой алгадаж татаад цочиход нь зөрүүлээд алгадчихсан. Ө.Тулгаа миний дараа аваргатай барилдсан. Гарахдаа "Бат-Эрдэнийн толгой манан дунд байна даа. Гараад л хөлд нь орчихъё" гээд яг хэлснээрээ давж билээ. Наадмаар надтай барилдахдаа хөдлөхгүй байсан, би яарч түрүүлж хөдөлж байж хариу мэхэнд орчихсон юм.

Б.Бат-Эрдэнэ тэр жил улсад анх түрүүлж, арслан болсон. 1990 оны МНТ-ны 750 жилийн ойгоор Хэнтийн "дэгээ" Г.Баярааг давж шөвгөрөхөд өндөр Д.Эрдэнэбат заанд унасан. Урьд нь ганц ч унаж үзээгүй мөртлөө тэгэхэд анх өвдөг шороодчихож билээ. 768 бөх барилддаг жил сумын ойдоо зодоглоод улсын наадмыг өнжсөн. Тэр наадам миний дахиж шөвгөрөх боломж байсан гэж боддог. Нэг жил П.Сүхбатыг амлаад унасан. Нэг оны начингаа дахиж дээр нь гарч барилдах боломж олдохгүйг мэдрээд сүүлчийн удаа амлаж барилдсан нь тэр. Ер нь бөх хүн бууж өгнө гэдэг заяанд муу юм билээ. Д.Жавзанжамъянг начин болдог жил дөрвийн даваанд түүнд өгсөн. Түүнээс хойш гавихаа больсон шүү.

-Тэр үед одоогийнх шиг өгч авдаг нь байгаагүй биз?
-Тийм юм байхгүй ээ. Харин 1993 онд Жавзааг өгвөл нь аваад өгөхгүй бол хүчээ үзье гэж бодож амлаад 2.40 цаг ноцолдож байж давсан.

-Та УАШТ-д Б.Бат-Эрдэнэ аваргыг орхисон гэсэн. Одоо зохиогдохоо больсон энэ тэмцээн их чанартай болдог байж?
-Ёстой л бэлтгэл шалгадаг сайхан тэмцээн байлаа. Хот, хөдөөгөөс шалгарсан 32 бөх үзнэ. Гурван өдөрт 31 барилдана гэдэг хэцүү. Хоёр, гурав дахь өдрөөс гар тасрахаа шахаж, даагдахгүй болтлоо хүндэрдэг байж билээ.

-Та бэлтгэл, сургуулилт хэр хийдэг байв?
-Бараг хийхгүй дээ. Наадмын өмнө Ө.Тулгаатай долоо хоног барилдаан хийгээд 9, 10-ны орчимд хотод орж ирдэг. Тэр үед Ө.Тулгаа улсын начин болчихсон том, архаг бөх. Бидний хэдэн залуу хиймэл дагуул шиг л зүүгдчихээд салдаггүй байлаа.

-Ө.Тулгаа зааны бяр хүчний талаар домог шиг л юм яригддаг. Та үүнийг өөрөө нүдээр үзэж байв уу?
-Ө.Тулгаагийн биеийн хөгжил мундаг. Одоогийн энэ бодибилдингээр хичээллэгчдээс дутахгүй. Цэрэгт савлуурт сайн байсан гэдэг.

-Таны гар зөрүүлж, хүч сорьж байсан бөхчүүдээс бяраар хамгийн их нь хэн байв?
-Хадаа аваргын бяр аюултай шүү. Тэгээд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ аваргууд байна. Бас Ч.Гочоосүрэн, Д.Амгаа, З.Дүвчин заанууд элдэвтэй дээ. Тэр үеийнхэн цолныхоо хэмжээнд барилддаг байлаа.
User avatar
eba7
 
Posts: 302
Joined: Sun Mar 09, 2008 3:38 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Bibby » Fri Dec 12, 2008 10:17 pm

А.Сүхбат аварга барилдах уу?
Өнөөдөр 12 цаг 46 минут
Монголын ууган бөхийн сургууль болох “Шонхор” дээд сургуулийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Дархан аварга Х.Баянмөнхийн үүсгэн байгуулсан тус сургуулийн 20 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан маргааш “Аса” циркт болох ажээ. Энэ барилдаанд даян аваргыг зодоглоно гэсэн яриа олны анхаарлыг татаж байна. Харин дархан аварга Х.Баянмөнх “Сургуулийнхаа ойн барилдаанд даян аварга А.Сүхбат барилдах болов уу” гэсэн “Таван цагариг” сонины сэтгүүлчийн асуултад “Би Сүхбаттай саяхан ярьсан. “Чи гарахгүй бол би барилдахаас” гэхэд “Тэр чинь хэцүү үг байна даа” гэж байсан. Яахыг нь сайн мэдэхгүй юм. Бусад нь барилдаандаа бэлтгэж байгаа. Ө.Даваабаатарын хувьд гарны гэмтэл нь амжиж эдгэх эсэх нь мэдэгдэхгүй байна” хэмээн хариулжээ. Нийт 15 сая төгрөгийн бай төсөвлөөд буй уг барилдаан маргааш 13.00 цагаас эхэлнэ. Харин даян аварга А.Сүхбат барилдах болов уу…?

гсн бхийн , Баянаа аварга барилд гэж нэлээн шахаж бгаа шиг бна, өөрөө бол барилдахгүй, нэгэнт зодог тайлсан гсн байран дээрээ л .... маргааш юу болохыг харж л сууъя ... бараг барилдахгүй бх л гэж бодож бна :smile: барилдахын болу ... эсүү л оронд нь Баянаа аварга барилдахын болу :mrgreen:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby asa » Mon Dec 15, 2008 11:44 am

Сүхбатад өөрт нь хэрэгтэй барилдаан болохоор би барилдчихаж ч магадгүй гэж худлаа сенсааци дэгдээж үзэгчид татах гэсэн юм байгаа биз. Яс юман дээр барилдвал залуучуудаа хүчрэхгүй онигоо болно.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron