LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby LeMoN » Tue May 23, 2017 4:34 pm

ЧЛ-д тавтай морил завсардаад орох ч бас л сайхан мэдрэмж шүү хаха
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Tue May 23, 2017 5:05 pm

Мбаппэ-тай холбогдоод авч, ямартай ч энэ зун дор хаяж нэг том нэр ирэх нь. Амбицтай хөдлий гэж байгаам байна, болж байна. Одоо л яг том хөдлөх цаг, зардаг биш авдаг баг болох хэрэгтэй байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Тэрри_10 » Tue May 23, 2017 5:29 pm

LeMoN wrote:ЧЛ-д тавтай морил завсардаад орох ч бас л сайхан мэдрэмж шүү хаха


яг ч морилчоогүй байхаа... нэг даваа байгаа бас ч гэж эвгүй гаруудтай таарнашүү...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby meesh » Tue May 23, 2017 6:59 pm

ФБ-с хуулав. Энхбаяр гээд копын бичлэг.

Клоппын эрин үе эхэллээ.

Энэ үг магадгүй хэтэрхий орой эсвэл хэтэрхий эртэдсэн байж болох юм.
Клопп аль хэдийн Ливерпуулд 19 сарыг өнгөрөөчихөөд байхад одоо үе нь эхэлнэ гэж юу байхав хэмээн зарим нэг нь бодох байх. Эсвэл эсрэгээрээ Клопп юунд ч хүрээгүй байхад буюу хүрэх эсэх нь тодорхойгүй байхад эрин үе нь эхэлнэ гэж юу байхав хэмээн үзэх нэгэн байхыг үгүйсгэхгүй. Би алинтай нь ч санал нийлж болох ч Клоппын өөрийнх нь бүтээсэн түүх үүний эсрэг юм.

Өнгөрөгч бүтэнсайнд Английн хөлбөмбөгийн 38-р тойрог буюу сүүлийн тоглолтууд уламжлал ёсоороо зэрэг явагдан өнгөрсөн. Харин энэ тойрог улиралын хамгийн чухал үе болох яалт ч үгүй топ 4-н тулаан байсан юм. Миний бие аль болох зэрэг мэдээлэл яаралтай авахыг хүссэн тул зурагтан дээр Арсенал, компьютер дээр Ливерпуулийн тоглолт үзэж байсан бол гар утсаараа Манчестер Ситигийн оноог ойр ойрхон шалгаж байлаа.
Гэхдээ энэ бүхэн Ливерпуулийн тоглолтын эхний хагасын сүүлийн минутанд бараг зогссон гэхэд болно. Учир нь Клоппын баг гэлтгүй дэлхий даяар Коп гэж өөрийгөө нэрийдсэн мянга мянган фэнүүдийн хувьд агаар ус шиг дутагдаж байсан гоолыг Вейналдум тэр мөчид хийж чадсан. Тэр гоолыг орох агшинд адренил дээд цэгтээ хүрсэн байх. Баярын гоол гэхээсээ илүү тайтгаралын гоол байлаа. Яагаад гэвэл тухайн үеийн зэрэг явагдаж байсан тоглолтуудын эхний үед Арсенал, Ман Ситичүүд аль хэдийн өрсөлдөгчдөө доромжлоод байсаныг би мэдэж байв. Тиймээс Голланд тоглогчийн гоол цаанаа нэг тийм айдас хүйдэс эсвэл хүнд зүйлийг нуруунаас аваад хаясан юм шиг л тийм тайвшралыг мэдрүүлсэн гэхэд үнэн дүйх байх. Би яагаад ч юм цаашид шууд зөн совингоороо гэх үү [юу гэх үү] энэ гоолын дараа манайх найдвартай хожих нь тодорхой юм байна гэдэг мэдрэмжийг авч эхэлсэн. Магадгүй энэ мэдрэмжийг төрүүлсэн гол шалтгаан нь тухайн тоглолтын хэв маягаас гадна Мидлсборо багийн бүтэн улиралын гоол оруулсан муу үзүүлэлт нөлөөлсөн нь дамжиггүй. Тиймдээ ч тэдэнд ямар ч шаанс байхгүйг би ойлгосон. Тэр тусмаа Энфилдэд. Гол нь бидэнд өөрсдийнхөө ажлаа төгс дуусгах хэрэгтэй байсан юм. Цэг тавьсан ч цэвэрхэн тавих хэрэгтэй гэдэг шиг. Илүү ч үгүй дутуу ч үгүй яг Вейналдумын гоол шиг. Тийм ч учраас түүний гоол намайг фэйсбүүк дээр "Oh Wijnaldum, you're my hero" гэж бичүүлэхэд хүргэсэн.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд хаа нэгтээ хэн нэгэн Вейналдумыг яах гэж талбайд гаргаад тоглуулаад байгааг ойлгохгүй байна гэж бичсэнийг уншаад лав шууд бөөлжихөө алдсанаа санаж байна. За тэр ч яахав.

Мидлсборог 3-0 буулган авсан энэ тоглолт аль ч утгаараа маш чухал. Мэдээж хэрэг Улаанууд топ 4-т шалгарч чадлаа. Хэдийгээр тэд АЛ-н группын хэсэгт шууд орохгүй, харин урьдчилсан шатанд өрсөлдөх нь тодорхой болсон ч миний зүгээс Ливерпуулд огт шалгарахгүй байх нөхцөлийг олж харахгүй байна. Шууд ногоон гэрлээр гэж хэлэх нь хаашаа юм гэхдээ нэг их асуудалгүй шалгарчих байх гэж бодож байна. Энэ бүх асуудал буюу ямар багтай урьдчилсан шатанд тоглох нь 8 сард илүү тодорхой болно. Тэр болтол энэ талаар элдэв шалдав зүйл бодож толгойгоо гашилгах хэрэггүй байх.

Мөн Мидлсборог 3-0 хожсоноор улиралын төгсгөлийг Клоппын баг маш хүчтэй өндөрлүүлэв. Тэд сүүлийн 4 тоглолт дараалан хаалгаа хуурай манасан нь 2015 оны 2 сараас хойш тохиолдож буй анхны үзэгдэл юм. Дээр нь энэ 4 тоглолтонд дундаж гэж яригддаг багуудтай тоглосон бөгөөд нийт 8 гоол оруулжээ. Хэрэв тэнцүү хуваавал баг болгонд 2 гоол зоосон үзүүлэлт гарахаар. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүхэл улиралын турш Клоппын толгойн өвчин, фэнүүдийн хар дарсан зүүд байсан дундаж багуудыг улиралын төгсгөл хэсэгт нухаж эхэлж сурч байх шиг байна. Мэдээж эсрэгээрээ топ багуудын өмнө Ливерпуул бол ганц ч хожигдоогүй хамгийн их оноо цуглуулсан баг нь.
Эргээд одоо бүтэн улиралыг бодоход Клопп үнэхээр гайхалтай ажилласан юм шиг санагддаг. Магадгүй надтай санал нийлэхгүй хүмүүс байгаа байх. Гэхдээ энэ бүхнийг жилийн өмнөхөөс хэрхэн эхэлсэнийг харвал илүү ойлгомжтой болох байх.

Энэ бүхэн Швейцарт Севиллад хожигдсоноос үүдэлтэй. Европа Лигийн финал. Хүн бүхэн гонсойсон байв. Ядаж байхад Ливерпуулийн хүснэгтийн байрлал нь тэднийг АЛ битгий хэл Европа Лигийн шатанд шалгарах боломжгүй болгосон байв. Гэвч урвайж уцайсан хүн бүрийн дунд ганц өөдрөг үзэлтэн нь Клопп байлаа. Тэр тоглолтын дараа тоглогчиддоо хандан толгой өөдрөг байх хэрэгтэйг сануулсан бөгөөд бидэнд одоо новш шиг санагдаж байгаа ч удахгүй бүх зүйл хэвийн болно гэж хэлсэн юм. Мөн цаашид бид маш олон финалын тоглолтонд шалгарч үлдэх болно гэдгийг Герман менежер тэдэнд амлахаа мартсангүй. Түүнээс хойш улиралын бэлтгэл ажил ид эхлэв.
7 сарын дундуур АНУ-н нарлаг Калифорни мужийн дунд хэсэг болох нутгийн иргэдийн нэрлэдэгээр Бэй Ариа дахь дэлхийд тэргүүлэгч институт Станфорд их сургуулийн бэлтгэлийн баазад Ливерпуулийн десант буув. Тэнд Клопп жинхэнэ утгаараа өөрийнхөө философийг бэлтгэлийн талбайд нэвтрүүлэхээр очсон.
Үүнээс өмнөхөн Байерн Мюнхений арын албаны хослол болох хоолны дэглэмч Мона Неммерээс гадна фитнессийн дасгалжуулагч Андреас Корнмэйр нар аль хэдийн Клоппын Англи дахь хувьсгалд гар бие оролцохоор сэтгэл шулуудан нэгдээд байсан юм. Тиймээс Америкийн баруун эрэгт анх удаа Клопп тэр хоёрыг баг болон багийн тоглогчдод танилцуулсан байдаг. Учир нь энэ 2 бол Клоппын тактикийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс. Корнмэйр тоглогчдыг илүү их гүйхийг шаардаж тэдний сунгалт болон ерөнхий дасгалуудыг зааварчилдаг нэгэн бол Неммер тэдний зөв хоололтыг урьтал болгодог бөгөөд ингэснээр тоглогчид илүү форм сайтай фит болох боломжтой болно гэж үздэг нэгэн.

Клопп харин тэнд өөрийнхөө дасгал сургуулилтын хамгийн оргил буюу хамгийн алтан үе хэмээн үзэж байсан бөгөөд үүнийгээ 'маш эрчимжүүлсэн' хэмээн нэрлээд байсан юм. Учир нь тэр өөрийнхөө тоглогчдоо ПЛ эхлэхэд хамгийн фит болсон баг байх ёстой гэж үзэж байсан ба бүтэн өдрийн сургуулилтаа өглөө, өдөр, орой гэж 3 хэсэгт хуваагаад байв. Тоглогчид тэнд бэлтгэл хийхийнхээ хажуугаар геггенпрессингт суралцаж байлаа. Рожерсийн үеэс бага зэрэг авч үлдсэн тактик нь бөмбөг эзэмшилт байсан ба үүн дээр нь харин илүү прессинг буюу нэхэлт хийхийг Герман менежер тоглогчдоосоо шаардаж байсан юм. Мөн бөмбөгтэй гэхээсээ илүү бөмбөггүй бэлтгэл түлхүү хийлгэж байсан нь тоглогчдын гүйлтийн тэсвэрийг нэг хэвийн хэмнэлд удаан үр дүнтэй прессинг хийхэд зориулагдсан тактикийн сургуулилт байв.
Клопп мэдээж эртнээс тоглогчдоо өөрийнхөө арга барилд нийцүүлэхийн тулд цаг алдалгүй тэднийг бэлэн байлгахыг хүсдэг. Тиймдээ ч шинээр тоглогч худалдаж авахдаа маш эрт наймаа хийхийг эрмэлздэг. Яагаад гэвэл тэр наймаанд зарцуулсан мөнгөнд биш тоглогчийн бэлтгэлд илүү итгэдэг нэгэн болохоор. Тиймээс аль хэдийн Мане, Вейналдум, Матип гэх зэрэг чухал тоглогчдоо хамгийн хэрэгтэй бэлтгэлийн цаг үед бэлэн байлгахын тулд маш яаралтай эрт авчирж байсан. Энэ удаагийн зуны наймааны цонх ч гэсэн мөн адил энэ зарчимаар явагдах бөгөөд Клопп аль болох 7 сараас өмнө гол тоглогчдоо авчирах бодолтой байгаа юм.
Улирал ч эхэллээ. Эхний тоглолт Манегийн ганцаарчилсан шахуу шоун доор Арсеналыг талбай дээр нь 4-3 хожсон. Тэр тоглолтын гол дүр зураг Клопп нуруун дээрээ Манег үүрсэн нь хэзээ ч мартагдашгүй дурсамж болон үлджээ. Дараахан нь Бөрнлид 2-0 хожигдсон нь өнгөрч буй энэ улиралын тод томруун жишээ байлаа. Учир нь Арсеналыг эхэнд хожсон нь топ багуудынхаа эсрэг амжилттай тоглох - харин эсрэгээрээ Бөрнлид хожигдсон нь дундаж багуудын эсрэг муу тоглохын цондон байсан гэлтэй.
Улиралын эхний хагас буюу Боксинг дэй, он гартал Ливерпуул тайтлын тулаанд хэвээр явж байсан. Энэ нь Клоппын бүрдүүлсэн баг маш сайн байсаны баталгаа. Зарим нэг хүмүүс түүнийг зун нь хангалттай тоглогч аваагүй гэж шүүмжилж байсан. Ялангуяа багийн мөнгө зарцуулалт нь тоглогч зарсанаас илүү бага байсан нь фэнүүдийг бага зэрэг бухимдуулахад хүргэсэн. Харин Клопп болон түүний дасгалжуулагчдын албаныхан өөрсдийнхөө бүрдүүлсэн багтаа сэтгэл хангалуун байсан юм. Тиймдээ ч Клоппын итгэл үнэмшилээр бол энэ баг тайтлын төлөө хангалттай өрсөлдөх бүрэн чадвартай гэдэгт итгэлтэй байв. Одоо эргээд харахад яг үнэндээ энэ нь үнэн байсан юм шиг санагддаг.

Харин улиралын сүүл хагаст Ливерпуулийг азгүй байдлаар маш их гэмтэл бэртэл ороов. 12 сарын дундуур ид формтой байсан Коутиньо бэртсэнээс гадна аль хэдийн өвлийн ийм үед барагтай тоглодоггүй Старриж хэвтээд өгсөн байв. Дээр нь гол хамгаалагчид болох Матип, Ловрен ээлжлээд бэртсэн, мөн Эмрэ Жан, Ориги нар бэртлээсээ хойш огт формгүй, Хэндэрсоны өсгийний гэмтэл, Лаллана бас шигшээгээсээ бэртэлтэй ирсэн гээд дурдаад байвал Ливерпуулийн бүтэн улиралд гарз маш их тохиосон. Ядаж байхад хамгийн их оргил тоглолттой үед Манег Африкийн цомд алдсан нь дарин дээр давс нэмсэн юм. Хэрэв энэ их бэртэл гэмтэл огт байхгүй яг Челси шиг бараг бүх шилдэг гарааны тоглогчид нь өөрчлөгдөөгүй үргэлж хамтдаа улиралын турш тоглож байсан бол Ливерпуул тайтлын төлөө өрсөлдөх боломжтой байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Гэхдээ эцсийн дүндээ Ливерпуул топ 4-т 76 оноотой үлдэж чадлаа. Энэ бол муу гэлтгүй амжилт.
Хэдийгээр экс чөтгөр Рой Кийн Ливерпуул шиг баг топ 4-т орсоноо тэмдэглэх ёсгүй гэж хэлсэн нь үнэний ортой боловч энэ үеийн топ 4 бол 2009 оноос хойш зөвхөн 2 дох удаагаа АЛ-т эргэн ирж буй тохиолдол болохоор фэнүүд бид бүхэн үнэндээ баяртай байна. Яагаад гэвэл энэ бол маш том өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үе гэдгийг бид мэдэж байгаа болохоор.

Өмнө нь Рожерсийн үед 2014 оны улиралд АЛ-т орж байсан. Гэхдээ Клоппын АЛ-т эргэн ирж буй тохиолдол бол Бренданыхаас хавь илүү. Яагаад гэвэл тэр үед Бренданд Луйс Суарезаас гадна ид формтой байсан Старриж байсан. Өөрөөр хэлвэл 'САС'-н хослол. Дээр нь Стивен Жэррард, Рахим Стерлинг нар байлаа. Харин энэ хэдийн хэн ч нь Клоппт байсангүй. Мэдээж Старриж Клоппын дор одоо ч байгаа ч түүний тоглосон минут бараг тоглоогүйгээс ялгаагүй. Тэгэхлээр Клопп зөвхөн супер од, уорлд класс тоглогчид тулгуурлалгүйгээр энэ бүх топ 4-т орох амжилтыг дан ганцаар бүтээж чадсан гэж би боддог.
Дээр нь бусад топ багуудтай харьцуулахад зарцуулсан мөнгө нь аль алиных нь тэн хагаст ч хүрэхгүй байх. Антонио Конте жишээ нь аварга авахын тулд ойролцоогоор £120-130 саяыг наймаанд зарцуулсан бол гол өрсөлдөгч Жозе Моуриньо даруй Клоппоос £150 саяар илүү их мөнгө зарлагадсан ч хоёулаа Ливерпуулийг энэ улирал хожиж чадаагүй. Мэдээж бусад Гвардиола, Венгер, Почеттиньо нар ч Клоппыг дийлээгүй байгаа. Тиймээс Клоппын наймааны зарцуулалт топ түвшинд авч үзэхэд харьцангуй бага ч үр дүн нь бусдаасаа илүү байгаа юм.

Хэрэв Клоппын өмнөх багуудтай хэрхэн ажиллаж байсан түүхийг харьцуулан харвал тэр ихэвчлэн эхний 1-2 улиралыг туршилт буюу өөрийнхөө арга барилд оруулан багаа бэлтгэж эхэлдэг. Тэр анхныхаа баг Майнзыг жишээ нь 2 улиралын дараа түүхэндээ анх удаа дээд дивизионд буюу Бундеслигт оруулж байсан бол Боруссиа Дортмундыг эргээд Германд төдийгүй Европын топ баг болгоход яг 2 улиралыг зарцуулсан байдаг. Тиймээс яг одоо Клоппын Ливерпуулд өнгөрүүлсэн хугацааг харвал түүний ид оргил үе нь одоо ирж байгаа бөгөөд тэрээр үүнийг АЛ-н эрхээр угтан авч байна гэсэн үг юм.

Улиралын эхний өдрөөс л Клопп хөгжөөн дэмжигчиддээ сануулан хэлэхдээ энэ улирал бол Ливерпуулийг эргүүлэн топ 4-т багтааж улмаар Европын тавцанд дахин аваачих ёстой юм гэж байсан. Харин ямар нэг цом шагнал авлаа гэхэд энэ нь зүгээр бонус гэж хүлээж авах ёстойг учирлан тайлбарласан байдаг. Харин тэр хэлсэн амандаа хүрч бид топ 4-т шалгарлаа. Одоо харин эндээс цаашдаа Ливерпуул улам их хүчирхэгжээд явах учиртай юм. Клопп ч үүнийг сайн мэдэж байгаа. Тиймээс дараа улирал өмнөхөөсөө илүү их сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд та биднийг ирээдүйд хүлээж байна. Тэр тусмаа Клоппын эрин үед тохиох тэдгээр тоглолтууд илүү их сонирхолтой өрнөх нь гарцаагүй биз ээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Өсөхбаяр » Wed May 24, 2017 2:30 pm

цонход урт урт нийтлэлүүд өдрийн од шиг болж дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Wed May 24, 2017 4:52 pm

Одоо 18 цагаас Сидней ФС болон манай хооронд нөхөрсөг болно. Стиви болон Карра нар гараанд гарч тоглоно шүү ойрд тоглолтыг нь үзээгүй гоё юм болох нь.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby amka13 » Wed May 24, 2017 5:19 pm

gremlin wrote:Одоо 18 цагаас Сидней ФС болон манай хооронд нөхөрсөг болно. Стиви болон Карра нар гараанд гарч тоглоно шүү ойрд тоглолтыг нь үзээгүй гоё юм болох нь.

http://antenasport.eu/live1.html
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby meesh » Wed May 24, 2017 5:35 pm

ЛФС Даагийгийн постыг бас оруулчихая. :eek:

Аваргуудын лигт эргэн ирсэн,4 дараалан клийншит хийсэн сайхан мэдээтэй 7 хоног Ливерпүүлийн одоогийн тоглогчид болон домогууд Австрали улсын Сидней хотод "А" лигийн багтай нөхөрсөг тоглолт хийхээр ниссэн,Клопп болон багын зүгээс зун бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн чимэгтэй гарчигтай мэдээллүүдээр үргэлжилж байна.Энэ асуудлийг энд нь үлдээе.

2016-17 оны улирал эхлэхэд мэргэжилтнүүд Ливерпүүлийг аваргын өрсөлдөөнөөс тэрбүүхэл топ 4-н багаас хүртэл хасаад байсан юм.Английн спортын хамгийн том 2 телевизэд экспертээр ажилладаг Марк Лауренсон,Пил Томпсон,Карра гурваас бусад нь боломжгүй гэцгээж байсан үе.Лауренсон бүр түрүүлнэ гэж таамагаа өгч байсан гээл бод.

Зуны наймаанд зарлагаасаа илүү ашиг олсон Ливерпүүлийг тэгж таамаглахаас ч өөр аргагүй байсан биз.Бусад өрсөлдөгчид болох Сити,Маню,Челси,Арсенал зэрэг багууд 100 болон түүнээс дээш саяар арилжаа хийж бүрэлдэхүүнээ зузаатгаад байлаа.Том багууд гэлтгүй дундаж багууд ч мөн адил мөнгө харамгүй цацсан.Уотфорд гэхэд л манай зарцуулсантай тэнцэхүйц хэмжээний мөнгө үрсэн юм.

Ингээд улирал эхлэхэд Арсеналыг Манэ,Коу хоёрын шоугаар шүүрдэж эхлэх үед шинэ өнгө төрхтэй Ливерпүүл дахин мэндэлжээ гэх ухааны сэтгэгдэл төрж суулаа.Дараа нь Бөрнлид хожигдсон ч,улангассан прессинг,ойлголцол сайтай шуургалсан довтолгооныг нэг хэсэгтээл багууд зогсоож чадалгүй байсаар хуучин оноо үдэх цаг болсон юм.Яг энэ үеээс асуудлууд ар араасаа ундарч гэмтэл бэртэл багийн бүрэлдэхүүний тал хэсгийг нөмөр ч,олон улсын тоглолт,Африкийн цомын тэмцээнд гол тоглогчдоо үдэж чөлөөт уналт хийж эхэлвээ.Энэ үед Клоппын эвлүүлэхээр зүтгэж буй Ливерпүүлийн сул талуудыг шагшин бичицгээж эхлэв.Зарим талаар үнэний ортой зүйлс ч байсан юм.Товч дурьдвал Клоппын тактикын сул тал.Хэт их гүйлт,прессинг нь тоглогчдод ачаалал өгч амархан гэмтэхийн хажуугаар,довтолгоо зонхилсон,бөмбөг их эзэмшиж тоглож байгаа ч хамгаалалт сул,мөн бусад багууд Ливерпүүлийн тоглолтыг яаж эвдэхээ бараг л олчихоод байсан юм.Нягт хамгаалалт,бөмбөг авсан эхний хүн дээрхи прессинг,хурдтай сөрөг довтолгоо.Энэ аргаар Вулверхэмптон,Саутхэмптон,Суонси,Халл Сити гэх мэт багуудад чадуулж аваргын өрсөлдөөнөөс хасагдсанаа эрт зарлахад хүргэсэн юм.Товчхондоо "Б" төлөвлөгөө байсангүй ээ.Үүн дээр нэмэгдээд Старриж,Коутиньо зэрэг чухал тоглогчид гэмтэж сэлгээнд жаахан хүүхдүүд нэрлэгдэж эхэлсэн нь Ливерпүүлийн бүрэлдэхүүн дэндүү нимгэн гэдгийг илэрхийлж байлаа.Мөн өвлийн цонхыг ашиглалгүй өнгөрөөсөн нь ёстой л амны бай болсон.

Харин улирлын төгсгөл рүү Клопп арга барилдаа салхи оруулж хамгаалалт,довтолгоог тэнцвэржүүлэх,гүйлт,прессингийг багасгаж илүү тактикийн тоглолтыг нэвтрүүлж эхэлсэнээр тоглолт тогтворжиж, Арсенал,Тоттенхэмийг дараалан гөвж,Дербидээ үнэмлэхүй ялалт авч топ 4-т орох зорилгоо хэрэгжүүлж эхэлсэн юм.Багийн бүрэлдэхүүний гэмтэл бэртэл багасаж улирлын төгсгөлийг хүчтэй хийхэд том түлхэц болсон.

Ливерпүүл энэ улирал 78 гоол оруулсаны 65-г хайрцаган дотроос,13-г нь хайрцагны гаднаас оруулж 449 удаа хаалга руу цохижээ.Цохилтын оновч 53%,77 удаа отон тоглолтонд орж,8 торгуулийн цохилт авсан байна.Нэг тоглолтонд дундажаар 2,1 гоол орсон нь тун муугүй үзүүлэлт болж байгаа юм.Харин хамгаалалтанд тааруу байж 46 гоол алдсан нь нэг тоглолтонд дундажаар 1,1 гоол алдсан.Мөн багаараа 718 такл амжилттай болгож,410 бөмбөг таслалт хийж 813 удаа аюултай бөмбөг цэвэрлэж,хаалга руу чиглэсэн 65 цохилтыг зогсоож 12 удаа хаалгаа хуурай манасан байна.Хэрэв хамгаалалтаа сайжируулж чадсан бол илүү амжилт үзүүлэх нь тодорхой байсан биз ээ.
Энэ улирал хагас хамгаалалт хамгийн сайн ажилласан хэсэг.22283 дамжуулалт 86% оновчтой гүйцэтгэж,563 хөндлөн дамжууалт өгч 62%-тай бөмбөг эзэмшсэн байна.Нийт 54 удаа шар карт авч,5 удаа торгуулийн цохилтын алдаа гаргаж нэг ч улаан карт аваагүй гэсэн үзүүлэлтээр хамгийн цэвэр тоглолттой багаар шалгараад байна.
Энэ улиралд онцлох тоглогчид олон байлаа.Багийн ахлагч Жордан Хэндэрсон өнгөрсөн улирлын төгсгөлд Ливерпүүл дэхь ирээдүй нь бүрхэг гэж яригдаж байсан ч Клоппын дор гайхалтай эхлэл толилуулж лигийг дамжуулалтаараа тэргүүлж,төвийн хагас хамгаалтыг тун аятайхан удирдаж байсан ч улирлын төгсгөлд гэмтэл авч багтаа тусалж чадсангүй.Челсигийн хаалганд зоосон Уорлд Класс гоол нь гайхалтай.Түүнээс илүүгээр дахин нэг удаа өөрийгөө батлан харуулж чадсан нь биширмээр байлаа.
Адам Лаллана 8 гоол 7 гоолын дамжуулалттайгаар улирлаа өндөрлүүлэв.Жинхэнэ сюрприз нь тэр байлаа.Хагас хамгаалалтанд гоёмсог хууралт,бөмбөг тогтоолтоороо онцгойрч бүтээлч тоглолтоороо Ливерпүүлийн хөдөлгүүр болж чаджээ.29 настай тоглогчийн гэрээг сунгаж цалинг нь нэмсэн нь тийм учиртай.

Виналдумын наймаа шийдэгдэхэд хувьдаа тийм ч таатай хандаагүй санагдаж байна.Тоглогчийн байрлалыг нь бодоход ч хэв маягийг нь харахад ч тэр.Харин Голланд залуу тэр бодлыг эрс өөрчилж чадсан.Хамаг хар бор ажлийг хийж байсан Жини Манюгаас бусад бүх томчуудийн хаалгыг мялааж сүүлийн тоглолтонд чухал гоол оруулж эхний улирлаа 6 гоол оруулж 9 гоолын дамжуулалт өгсөнөөр багаа ассистаар тэргүүлэн дуусгав.31 такл,300 удаа бөмбөгний төлөөх тулаанд ялж,гоол болохуйц 2 цохилтыг зогсоож,26 удаа бөмбөг таслаж,32 удаа аюултай бөмбөгийг цэвэрлэсэн байна.100 саяын Погба,оны шилдэг Кантэ,түрүү оны Бундеслигийн шилдэг тоглогчоос илүү олон гоол,гоолын дамжуулалт өгчихсөн гэж байгаа.

Садио Манэ.Үнэхээр супер тоглогч.Олон жил анир чимээгүй байсан Ливерпүүлийн зүүн жигүүрийг сэрээж чадсан натураль вингер.Эхний тоглолтондоо Арсеналыг унтрааж,Мерсисайдын дербид гялалзаж,хамгийн сайн формтой байсан Тоттенхэмийг Манэ маань л нугасласан.13 гоол 5 ассист,40 хөндлөн дамжуулалт.Дараа улирлыг тэсэн ядан хүлээе.Манэгүй хийсэн тоглолтын 30 хувьд ялалт авч байсан бол Манэтэй 70 хувьд нь ялалт багуулж оноо салгаж байлаа гэж.Тоглогчдын холбооноос тодруулдаг лигийн оны шилдэг багт багтсан ганц тоглогч.

Коутиньо.Энэ жил хэн гэдгээ дэлхий нийтэд харуулж класс түвшинд тоглолтоо гаргаж эхэлсэн шидтэн маань 13 гоол 7 гоолын дамжуулалт 70 хууралт,18 бөмбөг таслалт,30 хөгдлөн дамжуулалт өгсөн байна.Гэхдээ 3 сар хэртэй гэмтэлтэй байсныг мартаж болохгүй.Илүү олон тоглолтонд оролцсон бол Ливерпүүл хүснэгтийн оройд өөрөө оны шилдэгийн төлөө өрсөлдөх байлаа.

Роберто Фирмино.Улирлын шилдэгийг нэрлэ гэвэл Фирминог нэрлэнэ.Саналаа ч өгсөн.Ямар ч тактикт зохицон тоглох чадвартай,толгой сайтай,байрлал голдоггүй Фирмино шиг тоглогч ховор.Талбайн бүх хэсэгт тоглож гүйж,хамгаалж,довтолно гэдэг амаргүй нь мэдээж.Хамгаалалтын үзүүлэлтүүдээрээ лигийн бүх довтлогчид тэрбүүхэл хамгаалах чиглэлийн хагасуудаас ч илүү байгаа.Бүх тэмцээнд 11 гоол,11 ассист,76 гоолын боломж үүсгэсэн нь лигт эхний 10-т Ливерпүүлийн тоглогчдоос 1-т.58 такл хийж 597 удаа бөмбөгний тэмцэлд ялсан бол 26 бөмбөг таслалт хийж 17 удаа цэвэрлэж,3 цохилтыг блоклож чадсан байна.Эсрэг багийн бүсэд хийсэн такл,таслалтаараа лигт эхний 5-д.Зөвхөн үзүүлэлтийг нь харахад л багт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж буй 3 тоглогчын нэг гэдгийг харж болно.
Дээрхи тоглогчдоос гадна Клайн,Матипын тогтвортой тоглолт,Эмрэ,Минолье 2-н гайхамшигт эргэн ирэлт Милнерийн уяан хатан тоглолтыг дурьдвал дэндүү урт болно.
Ингээд дуусгая аа.:p

Ирэх жил Клопп энэ жилийн алдаан дээрээ суралцаж илүү өргөн бүрэлдэхүүнтэй,илүү өндөр түвшины тоглогчидтой эргэн ирж давхар фронтод хүч үзэх гайхалтай жил байх болно.Анфилдэд Аваргуудын лигийн сүлд дуу эгшиглэхийг дахин сонсоно.Европын томчуудтай үзнэ. Ярих,бичих зүйл ихтэй гоё улирал болох болтугай. #YNWA
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Gz_24 » Wed May 24, 2017 11:53 pm

гоё зураг байна Лукас ахлагчаар хажууд нь домогт ахлагч ард нь дэд
Image
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby amka13 » Thu May 25, 2017 11:14 am

oooy...
Image
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Fri May 26, 2017 10:08 pm

Энэ Майкл Оуэн нээрээ нэр хүндээ алдаж дуусахгүй нөхөр юм аа.
Саяхан МанЮ-ийн өмнөөс "БИД" гэж ярьсанаар ЛФС-ийн дэлхий даяарх фэнүүдийн уурыг барж дууссан. Тэгсэн өнөөдрөөс фэнүүд клубт нөхрийг клубийн элчингийн ажлаас буулга гэж шаардав. Би бас яаж дутах вэ нэмэр оруулав.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Tue May 30, 2017 7:33 pm

Цэнхэрүүдээс Домэник Соланкэ гэж залууг 3 саяар бараг авчихаж байгаа юм бишүү. Ямар нөхөр гэдгийг нь мэдэх юм алга.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby mick » Tue May 30, 2017 8:42 pm

Английн ю20 ганц гайгүй довтлогч нь шт...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Аагий » Wed May 31, 2017 9:41 am

Клопп ч "нүдтэй" дээ... Яг ингээд багахан үнэтэй гаруудыг гаргаж ирээд бдаг шд.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu Jun 01, 2017 12:28 am

Ауба гэж байгаад хэн дээр буучихваа кк...
Огцом доошилжээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby rednasca » Thu Jun 01, 2017 3:38 pm

Соланкег нүднийхээ булангаар харах л байх даа... хэхэ...
Ауба гэхдээ Дортмундаас явах юм гээ биз дээ?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby El Payaso » Thu Jun 01, 2017 3:45 pm

ПСЖд оччих шиг боллоо ш дээ... 70 аар гэв үү.::
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Fri Jun 02, 2017 6:13 pm

Мохамэд Салагийн төлөө Ромад 28 сая фунт санал болгоод амруугаа алгадуулж. Ромагийн талаас 35 л гээд байгаа гэнэ. Энэ улирал бол чухам дажгүй байсан юм шиг байна. Зүүн жигүүрээ л цэгцлэх гээд үзээд байна даа. Цаг эрт байна оо уг нь.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Sat Jun 03, 2017 12:38 am

Салах бараг ирэх нь тодорхой болчихлоо.

Ливерпүүл тоглогчид 7 хоногын 90 фунтын цалин өгнө гэнэ Ромагаас 50 мянгыг авдаг байсан юм байна.Хэлэлцээр үргэлжилж байгаа.Рома клубтэй үнийн дүнг тохиролцох үлдсэн гэнэ.Рома клубын зүгээс 35 сая фунт (40 сая евро) хүсч байгаа.Салахтай Клопп өөрөө утасаар холбогдсон гэсэн мэдээлэл бас байна.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Saiza » Sat Jun 03, 2017 12:40 am

Image

Бүтээлэг :ногоон:

манайхаас долоон дор болж
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Sat Jun 03, 2017 12:42 am

Saiza wrote:Image

Бүтээлэг :ногоон:

манайхаас долоон дор болж

Анх иймэрхүү юм өмсдөг байсан юм гэсэн.Клубын ойд зориулж тэрийгээ бэлгэдэж байгаа нь энэ гээд сонин юм хийчихсэн юм бишүү.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Sat Jun 03, 2017 12:46 am

Салах 24-тэй юм байна.Энэ улирал 15 гоол 13 ассист өгч Топ 5 лигт 10+ гоол 10+ ассист өгсөн 8 тоглогчын нэг болж.

Энэ хооронд МанЮ Интерээс Перисичийг 48 сая фунтээр авч байна гээл шуугиад эхэлж.28-тай энэ улирал 11 гоол 11 ассист аясан юм байх.Салах үнэтэй ч Перисичийг бодвол нас залуу,хурд,техник сайтай юмдаа.

Sent from my GT-N7100 using Tapatalk
Last edited by DaaGi LFC on Sat Jun 03, 2017 12:55 am, edited 1 time in total.
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Saiza » Sat Jun 03, 2017 12:53 am

Худ дөө наах чинь ххэ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Jun 03, 2017 10:54 am

Коу-г төвд татаж байгаа учир 2 жигүүртээ Мане, Салах гэсэн пижигнэсэн нөхдүүдтэй болчуул болжил байна. Үнэ энэ тэр дээр бол уулаасаа Рома нугалж ашиг хийнэ гэх биз. Харжил байя. Довтолгоонд нэг хүн нэмэх гээд байгаа гараан дээр, цэвэр довтлогч авч чадвал Фирминог жигүүрт татах нэг сонголт, жигүүрийн хүн авбал төвд нь үлдээх өөр нэг сонголт байх шиг байна.

Салах давгүй тоглочих байхаа ирлээ гэхэд. Чэлсид нөхөрт боломж олдоогүй дээрээ арай залуу ч байсан. Одоо яг гоё болж ирж байх шиг байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Jun 03, 2017 10:57 am

Тэгээд ер нь баг бүрэлдэхүүнээ чадлаараа зузааруулж байх хэрэгтэй байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests