by tuka.tulga84 » Sun May 28, 2017 6:38 pm
Cagliari vs Ac Milan
Италийн Серья А лигийн сүүлчийн тойргийн тоглолтууд өнөөдөр болох билээ. 38-р тойргийн хүрээнд Милан клуб Cagliari клубийн талбай дээр тоглох болно.
Хүснэгтийн 13-байранд бичигдэж буй Massimo Rastelli дасгалжуулагчаар удирдуулсан Cagliari-чууд энэ жил доод лиги руу унахгүй, ямарваа нэгэн Европын тэмцээнд ирэх жил хүч үзэхгүй лигийг энэ байрандаа дуусгахаар болж байна. Тэдний хувьд лигийн сүүлийн тоглолтыг өөрсдийн шинэ цэнгэлдэхийн ажил эхлэхээс өмнө хожлоор дуусгах нь тэдний энэ улирлын сүүлийн том зорилт байж болох юм.
Дасгалжуулагч Massimo Rastelli энэ тоглолтонд Luca Ceppitelli, Nicolò Barella, Federico Melchiorri, Daniele Dessena болон Roberto Colombo нарыг бэртлийн улмаас оролцуулж чадахгүй.
Дасгалжуулагч Montella хувьд ч гэсэн Mattia De Sciglio, Ignazio Abate, Luca Antonelli and Giacomo Bonaventura гэх тоглогчдийг бэртлийн улмаас талбайд гаргаж чадахгүй. Харин эерэг мэдээ бол Giacomo Bonaventura бэртлээсээ эргэн ирсэн бөгөөд өнөөдрийн тоглолтонд сэлгээнд багтаж болох юм.Италийн Серья А лигийн сүүлчийн тойргын тоглолтууд өнөөдөр болох билээ. 38-р тойргийн хүрээнд Милан клубд Cagliari клубийн талбай дээр тоглох болно.
Хүснэгтийн 13-байранд бичигдэж буй Massimo Rastelli дасгалжуулагчаар удирдуулсан Cagliari-чууд энэ жил доод лиги руу унахгүй, ямарваа нэгэн Европын тэмцээнд ирэх жил хүч үзэхгүй лигийг энэ байрандаа дуусгахаар болж байна. Тэдний хувьд лигийн сүүлийн тоглолтыг өөрсдийн шинэ цэнгэлдэхийн ажил эхлэхээс өмнө хожлоор дуусгах нь тэдний энэ улирлын сүүлийн том зорилт байж болох юм.
Дасгалжуулагч Massimo Rastelli энэ тоглолтонд Luca Ceppitelli, Nicolò Barella, Federico Melchiorri, Daniele Dessena болон Roberto Colombo нарыг бэртлийн улмаас оролцуулж чадахгүй
Дасгалжуулагч Montella хувьд ч гэсэн Mattia De Sciglio, Ignazio Abate, Luca Antonelli and Giacomo Bonaventura гэх тоглогчдийг бэртлийн улмаас талбайд гаргаж чадахгүй. Харин эерэг мэдээ бол Giacomo Bonaventura бэртлээсээ эргэн ирсэн бөгөөд өнөөдрийн тоглолтонд сэлгээнд багтаж болох юм.
Сүүлийн тоглолтууд: Cagliari (L W L W L) Milan (W D L D L)
Tогтолтын таамаг: Тэнцээгээр өндөрлөнө.
Cagliari (Боломжит гараа): Rafael; Isla, Pisacane, Salamon, Murru; Tachtsidis, Padoin; Farias, Ionita, Joao Pedro; Borriello
Торгуулийн улмаас оролцохгүй тоглогчид: Sau, Bruno Alves
Milan (Боломжит гараа): Donnarumma; Gomez, Paletta, Romagnoli; Honda, Pasalic, Montolivo, Suso, Vangioni; Lapadula, Bacca
Торгуулийн улмаас оролцохгүй тоглогчид: Байхгүй
Cagliari-чууд өөрийн талбай дээрээ Миланчуудыг хүлээн авсан сүүлийн долоон тоглолтынхоо дөрөвт нь хожсон. 16 тэнцэж, 14 удаа Россонеричуудын ялалтаар өндөрлөж байжээ.
Сардинийн арлынбагийнхан Серья А лигийн хүрээндэх сүүлийн 12 тоглолтондоо Миланчуудыг хожоогүй юм.
(5 тэнцэж 7 хожигдсон) эдгээр тоглолтынхоо зургаан тоглолтонд гоал оруулж чадаагүй байна.
Bologna-г Улаан харууд хожсоноор сүүлийн 5 сөрөг тоглолтын цувралаа дуусгасан юм. (3тэнцээ, 2хожигдол).
Россонеричууд зочлон тоглосон ямар ч сүүлийн 5 тоглолтондоо хожил байгуулаагүй юм. (4тэнцэж, 1 хожигдсон) Хамгийн сүүлд тэд ийм муу статистик 2015 оны 3-р сард үзүүлж байсан.
Marco Borriello бол Cagliari клуб тоглож буй Милан академиар хүмүүжсэн, миланд өмнө нь тоглож байсан тоглогч юм. Тэрээр Улаан харуудын өмсгөлтэйгээр goals in Серья А лигийн хүрээнд 53 тоглолтонд оролцож 16 оруулсан байдаг.
Carlos Bacca хоёр багийн өмнөх тоглолтонд шийдвэрлэх хожлын гоал оруулж байжээ. Тэрээр сүүлийн 5 тоглолтонд гоал оруулж амжаагүй явна. Хамгийн сүүлд ийм сөрөг амжилтийг тэрээр 2016 оны 12-р сард 6 тоглолтонд гоал оруулаагүй гэх муу стат үзүүлж байжээ.
Gerard Deulofeu, өмнөх тойргуудад Atalanta болон Bologna клубуудын хаалганд гоал оруулсан түүнийх хувьд зочилон тоглосон тоглолтонд дараалсан гоал оруулж амжаагүй байна. Хэрэв тэр энэ тоглолтонд талбайд гарч гоалдох энэ статистикийг эвдэх юм.
Gianluca Lapadula Миланы сүүлийн 7 гоалын 2 гоалд гар бие оролцоод байна.
Riccardo Montolivo Серья А лиги дэх дебют гоалоо 2004 онд Atalanta клубд байхдаа Cagliari эсрэг оруулж байжээ.
Өнөөдрийн тоглолтыг эс тооцвол хоёр багийн дасгалжуулагч нар бие биенийхээ өөдөөс нэг л удаа тоглож байсан бөгөөд тэрхүү тоглолтонд дасгалжуулагч Montella
1-0 хожиж байжээ.