AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu May 25, 2017 10:03 pm

Gattuso: Милан хойш алхдаггүй

Gattuso Миланы залуучуудын багийн дасгалжуулагч болохоор болсон билээ. Энд ирэхээсээ өмнө тэрээр хэд хэдэн багийн үндсэн дасгалжуулагчийн алба хашиж байсан билээ. Тэгвэл түүний шинэ албан тушаалаа түүний хувьд хойш алхалт буюу ухралт биш хэмээн үзэж байгаагаа Premium өгсөн ярилцлагаараа мэдэгджээ.

Gattuso: Энэ бол хойшоо алхалт бишээ. Би үүнийг зөв сонголт гэж бодож байна. Дахин гайхалтай клуб болохоор хичээж буй агуу нэгэн клуб руу би буцаж ирж байна. Би Миланыг сайжрахад тусалж чадна гэдэгтэй итгэлтэй байна. Би багийн удирдлагууд болох Massimiliano Mirabelli болон Marco Fassone-тай ярилцсан. Би шилжилт, наймаатай холбоотой ямар нэг шийдвэр гаргахааргүй байсан. Гэвч Милан бол Милан.
Гэр бүл гэдэг чухал. Агуу гайхалтай клуб дахин болохыг хүсэж буй тэр клубд би дахин ирэхийг хүссэн болохоор энэ сонголтыг хийсэн. Би Primavera-д Миланы залуучуудын багт дасгалжуулагчаар ажиллах болж, эргэн ирж буйдаа үнэхээр их баярлаж байна.
Pisa клубд өнгөрөөсөн сүүлийн 2 жилийн хугацаанд бид олон залуусийг ихээр өсөн дэвжүүлж, сайжруулсан. Мэдээж Миланд наймааны цонхоор шинээр олон тоглогчид ирж багийн хүч сэлбэгдэх байх. Мөн залуучуудад хамааралтай зүйлүүд ч их болох байх. Милан клуб гайхалтай эргэн эрэлт хийхийг хүсэж байгаа. Үүнийхээ тулд чухал хэрэгтэй зүйл хийхээр зорьж байгаа билээ.
Би бол Миланы залуучуудын багийн дасгалжуулагч (Primavera) гэсэн хэдий ч бид Миланы үндсэн багтай нарийн сайн холбоотой байх болно. Учир нь бид нэг санаа бодол, нэг зорилгын доор тоглох ёстой. Montella өгөх зөвлөгөөнүүдийг би сонсох болно. Тэр бол гайхалтай дасгалжуулагч.
Би энд бага зэргийн төвөгтэй, адармаатай гурван улирлыг туулсны дараагаар ирээд байна. OFI Crete болон Pisa аль аль нь клубийн зохион байгуулалтын хувьд тийм ч сайн байгаагүй ээ. Гэхдээ тэд одоо илүү сайн болсон. Миний хувьд би илүү мэдлэгтэй болж илүү сайн хөгжсөн, сэтгэлгээний хувьд илүү өөр болсон. Би дасгалжуулагчаар ажиллахаа хүлээж тэсэхгүй байна. Надад маш их хүсэл тэмүүлэл байна. Гэвч бид зөвхөн одоогийнхоо талаар бодох хэрэгтэй.
Gattuso-н хувьд Миланы залуучуудын багийн дасгалжуулагчийн албаны ажил албан ёсоор 7-р сараас эхлэнэ хэмээн хэвлэлүүд мэдээлэлж байна. Түүний туслах дасгалжуулагчаар Gigi Riccio ажиллахаар болжээ. Түүнээс өмнө Миланд тоглож байсан тоглогчдоос гэвэл Pippo Inzaghi болон Cristian Brocchi нар Миланы залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.
Түүний дасгалжуулагчийн карьераас гэвэл Швейцарын FC Sion клубд тоглогч дасгалжуулагчийн хувиар ажилласан. Palermo клубийг 8 тоглолтонд удирдсан. OFI Crete клубд санхүүгийн хүндрэлтэй үед удирдан авч явж байсан. Хамгийн сүүлд гэвэл мөн л санхүүгийн хүндрэлтэй байдал дунд Pisa клубийг удирдаж байгаад харамсалтайн Серья Б лигээс доош унасан билээ.
Мөн нөгөөтээгүүр Милан залуучуудын болон үндсэн багийн дасгалжуулагчаар Италийн шигшээд нэгэн цагт цуг тоглож явсан хоёр эрхэм ирэх улирлаас хамт Милан гэдэг нэгэн дээвэр доор ажиллахаар болж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 28, 2017 2:37 pm

Милан клубийн алдарт 8 дугаарыг эзэмшигч маань 2012 онд хөлбөмбөгөөс зодог тайлснаас хойш анх удаагаа Миланд Албан ёсоор ажил үүргийн хуваарь буцаж ирлээ.Тэрээр Милан клубийн Залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллах болсон билээ. Түүнийг танилцуулах арга хэмжээ Миланы Casa Milan төв дээр болсон бөгөөд уг арга хэмжээн дээр клубийн гүйцэтгэх захирал Marco Fassone, Спортын албаны дарга Massimiliano Mirabelli, болон багийн домгууд болох Filippo Galli болон Franco Baresi хамтдаа хүрэлцэн ирсэн юм. Хэвлэлийн бага хурлыг Клубийн гүйцэтгэх захирал Marco Fassone нээн үг хэлсэн юм.
Тэрээр: Надад өнөөдөр энд байх нь их таатай байна. Би Rino (Gattuso) гэртээ тавтай морил хэмээн хүсэх байна. Багийн залуучуудын тасаг бол клубийн гол хүчний цөм нь юм. Тэр бидний саналыг хурдан зөвшөөрөн маш их урам зоригтой хүлээн авсан. Тэр Миланы залуучуудын багийг дасгалжуулж манай залууст Милан гэж юу болох, Миланы эрхэм үнэт зан чанаруудыг зааж сургах болно. Би түүнд баярлалаа гэж хэлэн цаашдын ажилдан хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэн ерөөмөөр байна.
Буцаж ирсэн дээ баяртай байна
Gattuso:Надад өөр ажлын саналууд ирсэн гэхдээ би 13 жил зүтгэсэн гэр болсон газартаа буцаж ирсэндээ баяртай байна.Өөрийн багийн хүүхэд, залуучууддаа Милан гэж юу болох, үүх түүхийг зааж сурган, энэхүү улаан хар өмсгөлийг өмсөх нь ямар утга учиртай болохыг зааж сургах өмнө маш өндөр үүрэг хариуцлага, даалгавар миний өмнө хүлээж байна. Би энд залуучуудын багт илүү эхийг зааж сургах гэж ирсэн. Миний бодлоор дээр дурдсан бүхэн миланы хүүхэд залуучуудаас эхлэх хэрэгтэй.
Зорилгын талаар?
Би маш их өндөр үүрэг хариуцлагыг мэдэрч байна. Би Миланы залуучуудтай сайн хамтран ажиллахыг хүсэж байна. Миний зорилго бол тэднийг сайн мэргэжлийн тоглогч болгох. Pisa клубд өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд би 1997-1998 оны олон залуу тоглогчидтой хамтран ажилласан. Тухайн жилүүдээс би их зүйл сурч мэдсэн. Миланд би зөвхөн талбайн холбоотой асуудлуудад анхаарч залуучуудыг дасгалжуулж болохоор болсон. (Түүний өмнө ажиллаж байсан багууд ихэвчлэн санхүүгийн бэрхшээлтэй байсан юм.) Миланы залуучуудын багийн хувьд (Primavera) энэ жил тийм ч сайн жил байсангүй. Гэхдээ бидний Залуучуудын тасагт маш олон авьяаслаг тоглогчид байна. Бид сайн үр дүнд хүрч чадна.
Хандлагын талаар?
Би Миланы залуу тоглогч нар зүгээр л хөгжилтэй байх үүднээс хөлбөмбөг тоглож байгааг харсан. Амлалтандаа хүрэхгүй байх нь миний үздэггүй чанаруудын нэг юм. Миний тоглогч нар шаргуу ажиллаж, аливаа ажилд нухацтай ханддаг байгаасай гэж би хүсэж байна. Costacurta, Maldini, Albertini нартай хамт тоглоход надад сайхан байсан. Тэд нар миний үлгэр дуурайлал авдаг хүмүүс байсан. Зүгээр л бэлтгэл хийхийн харахад л хүрэл тэдний чиг хандлагын мэдэж болохоор. Бид нар энэхүү зан чанар, оюун санааг өөрсдийн залуусдаа өвлүүлж өгөх хэрэгтэй байна.
MONTELLA Талаар?
Би Montella-г үнэхээр гайхалтай дасгалжуулагч гэж боддог. Тэр бол энэ клубийг Европын тавцанд дахин гаргаж ирсэн нэгэн. Би түүний тоглолтын хэв маягт дуртай.
AC MILAN Талаар?
Клуб намайг энд авчрахыг хүсэж байгаагаа харуулсан болох би буцаж ирсэн. Энэ миний карьерийн хувьд бууралд бишээ хэрэг гэж үү? Үгүй ээ. Зүгээр л бидэнд байгаа боломж бололцоог л хар л даа. Миланд байх хоёр жилийн хугацаа маань намайг ахиж дэвшихэд туслах болно.
DONNARUMMA Талаар?
Gigio бол маш чухал тоглогч. Түүний урд 20 гаруй жилийн замнал хүлээж байна. Тэр Миланы Домог ч болж болно. Би түүнийг бидэнтэй үлдэнэ гэж найдаж байна. Тэр бол багт хувьд нэмрээ оруулж чадах гайхалтай тоглогч юм.
Багийн шинэ удирдлагын талаар?
Багийн шинэ удирдлагууд чухал зүйлс хийж байна. Хэрэв би энд байна гэдэг нь тэд намайг үнэхээр буцаан авчрахыг хүссэн хэрэг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 28, 2017 2:38 pm

Montella: Бид бол маш гайхалтай баг мөн Бонавентура-г бэртлээс буцаж ирсэнд баяртай байна
Cagliari vs Ac Milan тоглолтын өмнөх ярилцлага

Cagliari багийн талаар?
Бид Cagliari зүг баяртайгаар явах болно. Гэхдээ бид хожихын төлөө явна. Bologna-тай хийсэн тоглолтын дараа бид энэ долоо хоногт хэдэн өдөр амарсан. Гэхдээ бид энэ тоглолтын бэлтгэлээ сайтар бэлдсэн.
Улирлын төгсгөлийн талаар?
Их эерэг улирал боллоо. Хэд хэдэн хэцүү цаг үеийг туулсныг эс тооцвол баг маань тогтвортой сайн тоглолоо. Нэгдүгээр сар их хүнд байсан. Гэхдээ би үргэлж л өөдрөг байж, эерэг эрүүл уур амьсгал дунд ямар ч дарамт шахалтгүй ажиллаж байсан. Өнгөрөгч хэцүү цаг үеүдийн ард гарсны дараа бид энэ улирлыг сайнаар дуусгахаар хүссэн.
Европын тавцанд гарч тоглох талаар?
Бид Европын тавцанд гарч тоглох тал дээр надад ямар ч эргэлзээ байгаагүй ээ. Би үргэлж энэ тал дээр эерэг өөдрөг байсан. Үнэндээ, би надад бид хүснэгтийн 4-р байранд бичигдэж чадах мэдрэмж ч төрж байсан. Бид үргэлж тогтвортой сайн тоглоогүй. Гэхдээ багийнхан маань өөрсдийн хэв маягаа гарган сайн тоглосон тоглож байсан.
Багийн талаар?
Бид үнэхээр маш сайн хамт олон бий болгож чадсан. Багийн амин сүнс бий болгож чадсан. Талбай дээр болон талбайн гадна ч хамт нэг баг шиг байж чадах багийн бий болгож чадсан. Энэ явдал бидэнд маш их тус болсон. Энэ бол миний хувийн зорьсон ялалт байлаа. Доха хотноо байгуулсан хожил бол миний дасгалжуулагчийн хувиар байгуулж байсан хамгийн гайхалтай хожил байсан багийн олон ч тоглогчид өсөн дэвжиж сайжирсан.
Багийн тоглогчдын талаар?
Bonaventura хэд хоногийн өмнөөс бидэнтэй бэлтгэл дээр нэмэгдэн орох болсон. Тэр бүрэн эдгэрсэн. Тэр одоо талбай дээрээ гарч дасах л үлдээд байна. Мөн бага зэргийн өөртөө итгэх итгэлийн асуудал л үлдсэн. Тэр бидэнтэй Cagliari явж улирлыг сэлгээнээс болтугай амжилттай дуусгая хэмээн түүнийг би ятгах болно. Donnarumma бол баг төдийгүй клубийн төвшинд өндөрөөр үнэлэгдэх чухал тоглогч. Тэр зарагдахгүй ээ. Багийн удирдлагууд түүнийг авч үлдэх тал дээр ажиллаж байгаа. Тэр энгийн нэг тоглогч бишээ. Учир нь тэр бид түүнийг ирээдүйн багийн гол суурь багана болгохыг хүсэж байна.
Миланд Gattuso буцаж ирсэн талаар?
Би түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Мөн түүнд би туслахдаа хэзээд бэлэн. Би түүнд маш ихээр итгэж байгаа. Бид аль хэзээний ярилцаад амжсан бөгөөд хэд хэдэн зүйл дээр санаа бодол нийлсэн. Тэр манай залуучуудад хувь нэмрээ оруулж чадна. Мөн өмнө нь залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Stefano Nava талархмаар байна.
Өөрийн ирээдүйн талаар?
Миний гэрээ сунгалтын талаар гэвэл? Бид ирэх долоо хоног гэхэд улирлын тоглолтууд бүүр мөсөн дуусахаас өмнө тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна. Мөн Би өөрийгөө улам их туршлагажсан дасгалжуулагч болсноор мэдэрч байна. Би ирэх улирал улам их сайжрах гэдэгтэй итгэлтэй байна. Энэ бол миний зорилго.
Арилжаа наймааны талаар?
Үүний талаар ярих хэт эрт байна. Миний хувьд би тоглогчдыг дасгалжуулж тоглолтонд оролцоход нь Клубд бэлдэж өгдөг. Mirabelli би өдөр бүр ярилцдаг. Ер нь би энэ тал дээр тайван байгаа.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 28, 2017 6:38 pm

Cagliari vs Ac Milan

Италийн Серья А лигийн сүүлчийн тойргийн тоглолтууд өнөөдөр болох билээ. 38-р тойргийн хүрээнд Милан клуб Cagliari клубийн талбай дээр тоглох болно.
Хүснэгтийн 13-байранд бичигдэж буй Massimo Rastelli дасгалжуулагчаар удирдуулсан Cagliari-чууд энэ жил доод лиги руу унахгүй, ямарваа нэгэн Европын тэмцээнд ирэх жил хүч үзэхгүй лигийг энэ байрандаа дуусгахаар болж байна. Тэдний хувьд лигийн сүүлийн тоглолтыг өөрсдийн шинэ цэнгэлдэхийн ажил эхлэхээс өмнө хожлоор дуусгах нь тэдний энэ улирлын сүүлийн том зорилт байж болох юм.
Дасгалжуулагч Massimo Rastelli энэ тоглолтонд Luca Ceppitelli, Nicolò Barella, Federico Melchiorri, Daniele Dessena болон Roberto Colombo нарыг бэртлийн улмаас оролцуулж чадахгүй.
Дасгалжуулагч Montella хувьд ч гэсэн Mattia De Sciglio, Ignazio Abate, Luca Antonelli and Giacomo Bonaventura гэх тоглогчдийг бэртлийн улмаас талбайд гаргаж чадахгүй. Харин эерэг мэдээ бол Giacomo Bonaventura бэртлээсээ эргэн ирсэн бөгөөд өнөөдрийн тоглолтонд сэлгээнд багтаж болох юм.Италийн Серья А лигийн сүүлчийн тойргын тоглолтууд өнөөдөр болох билээ. 38-р тойргийн хүрээнд Милан клубд Cagliari клубийн талбай дээр тоглох болно.
Хүснэгтийн 13-байранд бичигдэж буй Massimo Rastelli дасгалжуулагчаар удирдуулсан Cagliari-чууд энэ жил доод лиги руу унахгүй, ямарваа нэгэн Европын тэмцээнд ирэх жил хүч үзэхгүй лигийг энэ байрандаа дуусгахаар болж байна. Тэдний хувьд лигийн сүүлийн тоглолтыг өөрсдийн шинэ цэнгэлдэхийн ажил эхлэхээс өмнө хожлоор дуусгах нь тэдний энэ улирлын сүүлийн том зорилт байж болох юм.
Дасгалжуулагч Massimo Rastelli энэ тоглолтонд Luca Ceppitelli, Nicolò Barella, Federico Melchiorri, Daniele Dessena болон Roberto Colombo нарыг бэртлийн улмаас оролцуулж чадахгүй
Дасгалжуулагч Montella хувьд ч гэсэн Mattia De Sciglio, Ignazio Abate, Luca Antonelli and Giacomo Bonaventura гэх тоглогчдийг бэртлийн улмаас талбайд гаргаж чадахгүй. Харин эерэг мэдээ бол Giacomo Bonaventura бэртлээсээ эргэн ирсэн бөгөөд өнөөдрийн тоглолтонд сэлгээнд багтаж болох юм.

Сүүлийн тоглолтууд: Cagliari (L W L W L) Milan (W D L D L)

Tогтолтын таамаг: Тэнцээгээр өндөрлөнө.

Cagliari (Боломжит гараа): Rafael; Isla, Pisacane, Salamon, Murru; Tachtsidis, Padoin; Farias, Ionita, Joao Pedro; Borriello
Торгуулийн улмаас оролцохгүй тоглогчид: Sau, Bruno Alves

Milan (Боломжит гараа): Donnarumma; Gomez, Paletta, Romagnoli; Honda, Pasalic, Montolivo, Suso, Vangioni; Lapadula, Bacca

Торгуулийн улмаас оролцохгүй тоглогчид: Байхгүй

Cagliari-чууд өөрийн талбай дээрээ Миланчуудыг хүлээн авсан сүүлийн долоон тоглолтынхоо дөрөвт нь хожсон. 16 тэнцэж, 14 удаа Россонеричуудын ялалтаар өндөрлөж байжээ.

Сардинийн арлынбагийнхан Серья А лигийн хүрээндэх сүүлийн 12 тоглолтондоо Миланчуудыг хожоогүй юм.
(5 тэнцэж 7 хожигдсон) эдгээр тоглолтынхоо зургаан тоглолтонд гоал оруулж чадаагүй байна.

Bologna-г Улаан харууд хожсоноор сүүлийн 5 сөрөг тоглолтын цувралаа дуусгасан юм. (3тэнцээ, 2хожигдол).

Россонеричууд зочлон тоглосон ямар ч сүүлийн 5 тоглолтондоо хожил байгуулаагүй юм. (4тэнцэж, 1 хожигдсон) Хамгийн сүүлд тэд ийм муу статистик 2015 оны 3-р сард үзүүлж байсан.

Marco Borriello бол Cagliari клуб тоглож буй Милан академиар хүмүүжсэн, миланд өмнө нь тоглож байсан тоглогч юм. Тэрээр Улаан харуудын өмсгөлтэйгээр goals in Серья А лигийн хүрээнд 53 тоглолтонд оролцож 16 оруулсан байдаг.

Carlos Bacca хоёр багийн өмнөх тоглолтонд шийдвэрлэх хожлын гоал оруулж байжээ. Тэрээр сүүлийн 5 тоглолтонд гоал оруулж амжаагүй явна. Хамгийн сүүлд ийм сөрөг амжилтийг тэрээр 2016 оны 12-р сард 6 тоглолтонд гоал оруулаагүй гэх муу стат үзүүлж байжээ.

Gerard Deulofeu, өмнөх тойргуудад Atalanta болон Bologna клубуудын хаалганд гоал оруулсан түүнийх хувьд зочилон тоглосон тоглолтонд дараалсан гоал оруулж амжаагүй байна. Хэрэв тэр энэ тоглолтонд талбайд гарч гоалдох энэ статистикийг эвдэх юм.

Gianluca Lapadula Миланы сүүлийн 7 гоалын 2 гоалд гар бие оролцоод байна.

Riccardo Montolivo Серья А лиги дэх дебют гоалоо 2004 онд Atalanta клубд байхдаа Cagliari эсрэг оруулж байжээ.

Өнөөдрийн тоглолтыг эс тооцвол хоёр багийн дасгалжуулагч нар бие биенийхээ өөдөөс нэг л удаа тоглож байсан бөгөөд тэрхүү тоглолтонд дасгалжуулагч Montella
1-0 хожиж байжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Forza Juve » Mon May 29, 2017 12:00 pm

tuka.tulga84 wrote:Honda: ‘Баяртай Милан’

Японы шигшээ багийн тоглогч маань Миланд 3,5 улирал тоглосон байна. Түүний хамгийн бага тоглолтонд оролцсон улирал энэ жил болж байна.

Гэсэн хэдий ч 30 настай найруулагч маань өчигдөр явагдсан Ac Milan vs Bologna тоглолтонд өөрийн нэрийн хуудас болсон гайхалтай чөлөөт цохилт гүйцэтгэж Миланыг хожлыг баталгаажуулсан юм.

Японы Kyodo News мэдээллийн агентлаг тэрээр: Хүндэт миний хөгжөөн дэмжигчдээ, Баярлалаа. Өнгөрсөн 3,5 жил миний хувьд шалгуур байлаа. Гэхдээ би энэ шалгуур дунд хувь хүнийхаа хувьд өсөн дэвшсэн. Би энэ улирлыг дуусгаад Милан клубээс явах болно. Гэхдээ та нарыг удахгүй дахин харна гэж найдаж байна. Магадгүй тэгэх үед би хөлбөмбөг чинь биш болсон ч байж болох юм. Бид бие биенээ ямар байдалтайгаар харахыг хэн мэдэх билээ. Би өөрийн зорилгууддаа хүрэхийн тулд өдөр болгон шаргуу хөдөлмөрлөх болно. Форза Милан.
Image


Хондаг уг нь сайн тамирчин гэж бодож байсан, Миланд гараанд гарахгүй, олигтой тоглохгүй байсаар явлаа.. өөрөө өмнө нь явах сонирхолгүй юм уу эсвэл багууд тоохгүй байсан юм болов уу ккк. Арай л удаан сэлгээнд суулаа, бас тэгээд хэл ам татлаад л байсан шиг .
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby El Payaso » Mon May 29, 2017 1:04 pm

Надад лав авьяас муутай л санагддаг байсан... яагаад ч Милан авсан юм бэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Жонон » Mon May 29, 2017 1:16 pm

Free болохоор л авсыштэ
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Mon May 29, 2017 1:21 pm

За аятайхан хэдэн наймаа хийчээсэй

Довтлогч авах гээд байх юм, би бол ямар ч дурак байсан хийхээр пасс өгдөг хагасууд л авмаар байх юм
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon May 29, 2017 2:01 pm

Free болохыг нь хүлээж байгаад л авсан даа..
Япондоо бол номер 1 нь байгаад байдаг хэрнээ мань нөхрөөс бусад нь топ багуудад байсан.. Дуншиж дуншиж л арай гэж ирж байсан..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Tue May 30, 2017 6:36 pm

За нэг ийм нигга залуутай болж байна. Эмчийн үзлэгээр орж байгаа юм байх.


Mussachio нэг юм албан ёсоор зарлаж, манайх 12 онд авах гэж хүчтэй ярьж байгаад больсон юм байна лээ.


Niang маань Миландаа очмоор байнаа л гэж, учираа олохгүй гар нэг байна даа.
Манайд ер нь Gourcuff хойшоо сайн гэсэн залуус ирээд нар үзэхгүй сапираад л дуусаад байна даа

Morata-д жилийн 7 сая цалин, 60 саяаар авна гээд байх юм. Хайран мөнгө шиг л
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue May 30, 2017 10:43 pm

MATEO MUSACCHIO холбоотой 5 баримт

Италийн Серья А лигийн улирал дуусаад удаагүй байхад АС Милан клуб өөрсдийн зуны хамгийн эхний наймаагаа та бүхэндээ албан ёсоор танилцуулж байна. Түүнтэй холбоотой товчхон баримтуудыг хүргэж байна.

1- Итали гарал
Mateo Musacchio нь Аргентин улсын Росарио -д төрсөн бөгөөд Албани гаралтай юм. Мөн тэрээр давхар Итали пасспорттой бөгөөд эмээ нь өмнөд Италийн Portocannone-с гаралтай юм.

2- Дебют
Тэрээр 16 нас 3 сар 14 хоногтой байхдаа дасгалжуулагч Daniel Passarella удирдлага нь доор анх River Plate клубийн төлөө дебют тоглолтоо хийсэн. Ийнхүү тэрээр River Plate клубийн төлөө хамгийн залуугаараа тоглолтонд оролцсон тоглогч болсон юм.

3- Хуучны найз
Улаан Харуудын дундаас Cristian Zapata-тай тэрээр 2011-12 улиралд Villarreal клубд хамт тоглож явсан. Энэ хоёр Аваргуудын лигийн тэмцээнд Napoli, Bayern Munich болон Manchester City багуудтай нэг хэсэгт багтан тоглож явж байсан юм.

4- Нягт хатуу хамгаалалт
2016/17 оны Испани Ла лигийн улиралд Atletico Madrid дараагаар орох лигийн хамгийн шилдэг хамгаалалттай багийн тоонд орж байлаа. Тухайн үед тэд 33 гоал л алдаж байжээ. Энэ нь тухайн үедээ Barcelona болон Real Madrid багуудаас илүү гарах амжилт байсан юм.

5- Өмсгөлийн дугаарууд
Villarreal багт байхдаа тэрээр 5 дугаарын өмсгөл өмсдөг байсан бол Шигшээ багтаа тэрээр 13 дугаарыг өмсдөг байсан. Түүний 13 дугаарыг Миланд Filippo Galli, Alessandro Costacurta нар Alessandro Nesta өмсдөг байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed May 31, 2017 10:44 am

Шинэ гишүүн идэвхтэй мэдээлэл оруулж байнаа хэхэ
Мусаччиод 13 дугаарыг өгөхгүй биз дээ. Ромагноли авсан байгаа

Миланнелогийн захирлыг сольсон байна. Удирдлагаа үндсээр нь сольж байна даа

Монтеллагийн гэрээг шинэчилсэн байна.
Тэр гэрээгээ шинэчилсний дараагаар удирдлагуудаас 3 зүйл хүссэн байна.
Шинэ довтлогч "Мората", Шинэ жигүүр "Папу Гомез", Шинэ хагас "Биглиа"
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed May 31, 2017 10:50 am

Зүүн жигүүр Рикардо Родригезийг 15 саяар авна гэнэ. 24 настай Волфсбургт тоглодог.

Аталантагаас Андреа Конти, Кессие
Лионоос Толиссо
Лациогоос Биглиаг авна гэнэ

Тэгсэн Кессие эхнээсээ эмнэлгийн үзлэг дээр унаж байна гэнэ үү хаха
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Forza Juve » Wed May 31, 2017 11:34 am

Ирэх улирлаас Сери А-д АЛ-ын 4 эрх өгч байгаа, багууд ч айхтар зузаалж байна аа.. Миланы нөхдүүд ч эрт хөдлөх нь дээр гэж үзсэн болтой... нэлээд хурдан амжуулж байна шүү

Интер ч зүгээр суухгүй байх... Манайх, Наполи, Рома дээр нэмэгдээд Милан, Интер 2 АЛ-ын эрхийн төлөө үзэх нь... Лацио, Фиорентина гээд багууд ч зүгээр суухыг хүсэхгүй биз...

Ямар ч байсан ирэх улирал өрсөлдөөн ихтэй... дор хаяж, голлох 5 багаас 1 нь сугарч үлдэх нь дээ :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jun 01, 2017 10:05 am

тэр нь Juventus байх болно kkkk :ногоон:

(Миланы хөгжөөн дэмжигч :RD )
Last edited by tuka.tulga84 on Thu Jun 01, 2017 10:09 am, edited 1 time in total.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jun 01, 2017 10:08 am

Миланы 6-р сарын хуваарь

Өнгөрөгч 5-р сард Милан клуб лигийнхаа хүрээнд хамгийн сүүлийн тоглолтоо Cagliari клубийн эсрэг хийж Серья А лиги өндөрлүүлсэн билээ. Энэ 6-р сарын хувьд Миланчуудад албан ёсны тоглолтгүй сар болж өндөрлөх хуваарьтай байна. Дасгалжуулагч Vincenzo Montella багийнхан Milanello бэлтгэлийн баазнаа 7-р сарын эхээр Шинэ Улирлын бэлтгэлдээ бэлдэх зорилгоор цугларах төлөвлөгөөтэй байна. Энэ долоо хоногт дасгалжуулагч Montella Улаан Харуудтай 2019 он хүртэл гэрээгээ сунгасан билээ. Тэрээр гэрээний сунгалтын дараа шинэ улирлын зорилтуудаасаа дурдсан бөгөөд үүнд 2018/19 оны Аваргуудын лигид багтан орох орж байгаагаа хэлжээ. Энэхүү зорилтыг биелүүлэх арга хэмжээ аль хэдийн багийн удирдлагууд хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд үүний нэг илрэл нь Миланы хамгийн эхний наймаа болох Mateo Musacchio юм.

Миланы Итали тоглогчдын хувьд :italy 6-р сарын шигээ багийн дуудлагатай сар болж өндөрлөх төлөвтэй байна. Donnarumma, Romagnoli болон Montolivo нар шигшээ багтаа дуудагдаж 6-р сарын 7 нд Уругвай эсрэг нөхөрсөг тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Харин 6-р сарын 11нд Лихтенштейн эсрэг ДАШТ нд оролцох эрхээ олж авахын төлөөх тоглолтонд оролцох болно. Lapadula болон Calabria нарын хувьд өчигдөр Сан-Марино эсрэг нөхөрсөг тоглолтонд оролцсон билээ. Багийн залуучуудын хувьд гэвэл Locatelli энэ зун Польш улсад зохион байгуулагдах U-21 насны Европын Аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Тэгвэл яг энэ үеэр багийн 3-р хаалгач Plizzari Солонгос улсад U20 залуучуудын Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байна. :gold :silver :bronze

Мөн багийн бусад орны тоглогчид болох Bacca, Zapata (Колумб), Deulofeu (Испани :spain ), Kucka (Словак), Pasalic (Хорват), Gomez (Парагвай) Honda (Япон) нар өөр өөрийн шигшээ багтаа дуудагдаж тоглох болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jun 01, 2017 5:15 pm

Италийн Серья А лигийн хуучин шүүгч Andrea Romeo ойрын өдрүүдэд багтаж Миланы багийн менежер (Дасгалжуулагч биш) болох төлөвтэй байна. Дөчин долоон настай хуучин шүүгчийн хувьд өмнө нь энэхүү албан тушаал дээр 2014-2016 оны хооронд Интер Милан клубд ажиллаж байсан юм. Түүнийг энэхүү албанд ажиллахыг баттай болгож буй явдал бол саяхан түүнийг Casa Milan төв дээр явж буйг нь сэтгүүлчид олж харсан явдал болж байна.
Түүний ажил үүргийн хувьд тоглолтын арын албаныхан болон тоглолтын бус арын албаныхантай холбоотой үйл ажиллагааг хариуцаж ажиллана. Мөн ложистик болон зарим захиргааны хамааралтай асуудлыг хариуцаж ажиллах мэдээлэл байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jun 01, 2017 6:31 pm

Musacchio: Милан намайг гайхалтай хүлээн авалтаар угтаж авсан


Аргентин хамгаалагч 2009 оноос өнөөдрийг хүртэл хүчин зүтгэсэн Испани Villarreal клубтэй салах ёс гүйцэтгэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрээр хэлэхдээ:

Хэрэв би клубийн хүн бүрт нэг нэгэнгүй баярлаж талархсанаа илэрхийлсэн бол дуусахгүй байх байлаа.
Үнэхээр гайхамшигтай 8 жил байлаа. Villarreal клубд би үнэхээр гайхалтай туршлага хуримтлууллаа.
Би баяртай гэж хэлэх амар байх болов уу гэж бодсон.
Энэ цаг мөчөөс эхлэн Villarreal нэгэн шинэ хөгжөөн дэмжигчтэй болно хэмээн би бүндэнд нь хэлмээр байна.
Би энд 18 настай байхдаа ирсэн. Улмаар би бие хүн мөн тоглогч болсон.
Би юунд ч харамсахгүй байна. Энд байх хугацаанд бүх зүйл сайхан байсан. Харин одоо би өөрийнхөө өмнөх шинэ сорилтыг хүлээж байна. Би нэгэн агуу гайхалтай клуб руу цааш улам өсөж дэвжихийн тулд явж байна.
Би Миланд олон зүйл зориулж өгч чадна гэдэгтэй итгэж байна. Яг л Villarreal надад олон зүйл өгсөн шиг. Энэ бүх цаг хугацааны эцэст миний явах цаг ирлээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jun 01, 2017 8:45 pm

Raiola: Donnarumma ирээдүй тодорхойгүй байна

Миланы 18 настай хаалгачийн гэрээ ирэх оны 6-р сард дуусна. Миланчууд түүнтэй гэрээгээ сунгаж хараахан чадаагүй явна.
Тэгвэл энэ талаар түүний алдартай агент болох Raiola хэлэхдээ: Gigio-г хөлбөмбөгчнөөр зүйрлэвэл Maradona л гэсэн үг.
Түүний ганц хийж чадах зүйл гэвэл өсөж том болох. Ингэхийн тулд түүнийг тайван байлгаж, амар тайван өсгөх хэрэгтэй. Тэр бол боол биш бүүр робот ч биш.
Түүнийг сонирхож буй томоохон 11 клуб байна.
Асуудлын гол санаа ойлгомжтой байна л даа. Нидерланд нэг ийм үг байдаг юм. “Заан өрөөнд байна”. Энэ нь ямарваа нэгэн асуудал эсвэл бэрхшээл, эрсдэл байсаар байтал хэн ч үүнийг авч хэлэлцэхийг хүсэхгүй байхыг хэлдэг юм. Тиймээс бидэнд шийдвэрлэх асуудал байна. Үүний талаар ярилцъя.
Би хэзээ ч Marco Fassano болон Massimiliano Mirabelli нарт Gigio-г одоо гэрээгээ сунгана эсвэл ердөөсөө гэрээгээ сунгахгүй гэж хэлж байгаагүй.
Би Миланы хөгжөөн дэмжигчдийн сэтгэл түгшилт болон гэрээ сунгах тэрхүү агшинийг тэсэн ядан хүлээж буй хүлээлтийг ойлгож байна. Gigio аль хэзээний Милан бэлэг тэмдэг болсон нэгэн.
“Гэхдээ Fassone болон Mirabelli нар өөрсдийн ажлаа аваад дөнгөж нэг сар л болж байна. Биднийг ажлаа тайван ажлаа хийлгэл дээ.
Бидний гаргах шийдвэрлэх эцсийн сонголтын хариуцлагыг би хүлээн.
Хэрэв та надаас Donnarumma Милантай гэрээгээ сунгах болов уу гэж асуувал?
Би Тийм гэж хариулна.
Хэрэв та надаас Donnarumma Миланаас явах боломжтой юу гэж асуувал?
Би Тийм гэж хариулна.
Дасгалжуулагч Монтелла талаар?
Надад түүний дугаар ч байхгүй. Би бол дасгалжуулагч биш. Тэр ч гэсэн Агент биш. Тэр Gianluigi-д зөвлөгөө өгч болно. Гэхдээ би түүнийг хэрхэн гоал алдахгүй байх талаарх зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Харин бусдын би өөрөө зохицуулна.
Мөн түүнчлэн би түүнийг Миланд авчирсныг мартаж болохгүй. Интер Миланд гологдсон нэгнийг шүү.
Би төлөөлдөг тоглогч нарынхаа хувьд таксины жолооч биш. Тэд бол миний тоглогч нар мөн юу юунаас илүүтэй тэд бол миний найз нөхөд бас тэд миний ажлаас шалтгаалан баяр баясгалантай, аз жаргалтай байх ёстой.
Яг энэ онгой Кейс дээр бол бид 18 настай залуу хүүгийн талаар ярьж байна. Ер бусын онцгой хүү өөрийн амьдралын маш чухал шийдвэрийг гаргахаар бэлдэж байна.
Энэхүү шийдвэр хүнд шийдвэр байх болно. Хамгийн гол нь дан ганц цалин хөлс үүнд хамаарахгүй.
Хүмүүс хэлдэг л дээ Donnarumma Миланд талархах хэрэгтэй гэж. Энэ үнэн. Гэхдээ Милан ч гэсэн Donnarumma-д талархах хэрэгтэй. Түүнчлэн Sinisa Mihajlovic-д
Sinisa Mihajlovic түүнийг анх талбайд гаргасан. Тэрээр Diego Lopez-д өөрийн гарааны эрхээ хамгаалах хангалттай боломж олгосон.
Гэсэн ч 16 настай Gigio аль хэзээний сайн байсан. Бэлтгэл дээр багийнхан нь түүнийг тохойлдож байсан ч гэсэн шүү.
Дараахан нь Sinisa надад: ‘Mino,“Бүтэн сайн өдөр би энэ хүүхдийг талбайд гаргана” хэмээн хэлсэн.
Би хариуд нь: “Чи зүгээр байх болно” гэж хэлсэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jun 01, 2017 9:22 pm

Zenit St Petersburg шинэ дасгалжуулагчаар Roberto Mancini болжээ
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sat Jun 03, 2017 1:10 pm

Kessie: Би Миланы төслийг сонгосон

Шинэ эзэдтэй болсон Миланы энэ зуны хоёр дах наймаа Кот д'Ивуар улсын шигшээ багийн 20 настай залуу тоглогч Franck Kessie болж байна.
Milan TV-д өгсөн ярилцлагадаа тэрээр: Би бүх хүмүүст баярлаж талархсанаа хэлэх хэрэгтэй. Миний агент, багийнхан, Мөн би энэ багийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна. Би Миланыг сонгосон учир нь надад төсөл таалагдсан мөн дасгалжуулагч намайг энд аварга болж чадна гэж хэлсэн. Мөн түүнээс Миланд тоглож байсан дэмждэг тоглогчын талаар асуухад Ган хагас хамгаалагч Michael Essien гэж хариулжээ. Өнгөрөгч улиралд Atalanta клубд өмсөж байсан 19 дугаараа дахин Миланд өмсөхөөр болжээ.
Түүний намтарын хувьд 1996 оны 12-р сарын 19 ны өдөр Кот д'Ивуарын Ouaragahio мэндэлсэн байна. Биеийн өндөр 183 см, 76 кг жинтэй. Сайн техниктэй, гүйлт болон тэсвэр тэвчээр сайтай, хагас хамгаалалтын янз бүрийн байрлалд тоглох чадвартай тоглогч юм. Мөн Atalanta байхдаа торгуулийн цохилт гүйцэтгэдэг байсан нь түүнийг хэр сайн тоглогч болохыг харуулж байна.
Карьерийн хувьд 2015 оны 1-р сард Atalanta клубд элсэн орсон. Үүнээс өмнө тэрээ нутгийнхаа Stella Adjamé клубийн залуучуудын багт тоглодог байсан. 2015 оны 4-р сарын 18 нд анх нэгдүгээр багтаа дуудагдсан. Харин 8-р сард Cesena клуб руу зээлээр явж байсан. Тухайн улиралдаа тэрээр Серья Б-д 37 тоглолтонд оролцож 4 гоал оруулсан. 2016-17 оны улиралд Atalanta клубдээ эргэн ирсэн. Дасгалжуулагч Gasperini удирдлаган доор 8-р сарын 21 нд Lazio эсрэг гарсан бөгөөд уг тоглолтонд гоал оруулж улмаар 4-3 хожсон. Ийнхүү тэрээр Atalanta клубийн энэ улирлын түлхүүр тоглогчдын нэг болж баг нь Серья А лигит 4-р байранд орж улирлын өндөрлүүлсэн юм. Энэ улирлын статистикаас дурьдвао 29 тоглолтонд оролцож (2204 минут) 6 гоал оруулжээ. Шигшээ багийн хувьд гэвэл шигшээгийн хаа залуучуудын бүх насны ангилалд тоглож байсан. Шигшээ багийнхаа үндсэн багийнхаа анхныхаа тоглолтыг 2014 оны 9-р сард хийж байжээ. Одоогоор Кот д'Ивуар төлөө 29 тоглолтонд оролцоод байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Sat Jun 03, 2017 4:49 pm

Kessie ch King Kong shig l zaluu bn daa
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2017 10:01 pm

Тэхх физикал, хурд сайтай. Манай төвд дутагдаж байгаа чанар байгаа л гэнэ...
Анх төвийн хамгаалагчаар тоглож байсан юм байна. Бөмбөгөө хэр барагтай алддаггүй.
Тэнцвэр, биеийн хүч сайтай, хурд тэсрэлттэй тоглогч

Манайх 2 жил зээлээд дараа нь худалдаж авах нөхцөлтэй авч байгаа юм уу даа хаашаам
Зарим хэвлэл дээр 5 жилийн гэрээ хийлээ л гээд байна...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2017 10:05 pm

2016 - 2017 оны улиралд СериА-д 6 гоол хийсэн.
Европын топ лигид нэг улиралд энэ хэмжээний гоол хийж чадсан хамгийн залуу тоглогч болсон байна.

1996 оны 12 сарын 19 өдөр төрсөн юм байна. 19ний өдөр төрсөн болохоор 19 дугаар өмсдөг...

Анх төвийн хамгаалагчаар тоглож байгаад Чезенад зээлээр очоод хагас хамгаалалтад тоглодог болсон.

Эссиенийг шүтэж өссөн гэнэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2017 10:07 pm

Image

Фассоне Мирабелли нар супер агент Мендестэй уулзсан байна.
Түүний хариуцдаг тоглогчдод супер одууд олон байдаг. Рон, Жеймс, Коста, Ди Мариа гээл...

https://www.transfermarkt.it/gestifute/ ... erater/413
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron