ЛФС Даагийгийн постыг бас оруулчихая.
Аваргуудын лигт эргэн ирсэн,4 дараалан клийншит хийсэн сайхан мэдээтэй 7 хоног Ливерпүүлийн одоогийн тоглогчид болон домогууд Австрали улсын Сидней хотод "А" лигийн багтай нөхөрсөг тоглолт хийхээр ниссэн,Клопп болон багын зүгээс зун бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн чимэгтэй гарчигтай мэдээллүүдээр үргэлжилж байна.Энэ асуудлийг энд нь үлдээе.
2016-17 оны улирал эхлэхэд мэргэжилтнүүд Ливерпүүлийг аваргын өрсөлдөөнөөс тэрбүүхэл топ 4-н багаас хүртэл хасаад байсан юм.Английн спортын хамгийн том 2 телевизэд экспертээр ажилладаг Марк Лауренсон,Пил Томпсон,Карра гурваас бусад нь боломжгүй гэцгээж байсан үе.Лауренсон бүр түрүүлнэ гэж таамагаа өгч байсан гээл бод.
Зуны наймаанд зарлагаасаа илүү ашиг олсон Ливерпүүлийг тэгж таамаглахаас ч өөр аргагүй байсан биз.Бусад өрсөлдөгчид болох Сити,Маню,Челси,Арсенал зэрэг багууд 100 болон түүнээс дээш саяар арилжаа хийж бүрэлдэхүүнээ зузаатгаад байлаа.Том багууд гэлтгүй дундаж багууд ч мөн адил мөнгө харамгүй цацсан.Уотфорд гэхэд л манай зарцуулсантай тэнцэхүйц хэмжээний мөнгө үрсэн юм.
Ингээд улирал эхлэхэд Арсеналыг Манэ,Коу хоёрын шоугаар шүүрдэж эхлэх үед шинэ өнгө төрхтэй Ливерпүүл дахин мэндэлжээ гэх ухааны сэтгэгдэл төрж суулаа.Дараа нь Бөрнлид хожигдсон ч,улангассан прессинг,ойлголцол сайтай шуургалсан довтолгооныг нэг хэсэгтээл багууд зогсоож чадалгүй байсаар хуучин оноо үдэх цаг болсон юм.Яг энэ үеээс асуудлууд ар араасаа ундарч гэмтэл бэртэл багийн бүрэлдэхүүний тал хэсгийг нөмөр ч,олон улсын тоглолт,Африкийн цомын тэмцээнд гол тоглогчдоо үдэж чөлөөт уналт хийж эхэлвээ.Энэ үед Клоппын эвлүүлэхээр зүтгэж буй Ливерпүүлийн сул талуудыг шагшин бичицгээж эхлэв.Зарим талаар үнэний ортой зүйлс ч байсан юм.Товч дурьдвал Клоппын тактикын сул тал.Хэт их гүйлт,прессинг нь тоглогчдод ачаалал өгч амархан гэмтэхийн хажуугаар,довтолгоо зонхилсон,бөмбөг их эзэмшиж тоглож байгаа ч хамгаалалт сул,мөн бусад багууд Ливерпүүлийн тоглолтыг яаж эвдэхээ бараг л олчихоод байсан юм.Нягт хамгаалалт,бөмбөг авсан эхний хүн дээрхи прессинг,хурдтай сөрөг довтолгоо.Энэ аргаар Вулверхэмптон,Саутхэмптон,Суонси,Халл Сити гэх мэт багуудад чадуулж аваргын өрсөлдөөнөөс хасагдсанаа эрт зарлахад хүргэсэн юм.Товчхондоо "Б" төлөвлөгөө байсангүй ээ.Үүн дээр нэмэгдээд Старриж,Коутиньо зэрэг чухал тоглогчид гэмтэж сэлгээнд жаахан хүүхдүүд нэрлэгдэж эхэлсэн нь Ливерпүүлийн бүрэлдэхүүн дэндүү нимгэн гэдгийг илэрхийлж байлаа.Мөн өвлийн цонхыг ашиглалгүй өнгөрөөсөн нь ёстой л амны бай болсон.
Харин улирлын төгсгөл рүү Клопп арга барилдаа салхи оруулж хамгаалалт,довтолгоог тэнцвэржүүлэх,гүйлт,прессингийг багасгаж илүү тактикийн тоглолтыг нэвтрүүлж эхэлсэнээр тоглолт тогтворжиж, Арсенал,Тоттенхэмийг дараалан гөвж,Дербидээ үнэмлэхүй ялалт авч топ 4-т орох зорилгоо хэрэгжүүлж эхэлсэн юм.Багийн бүрэлдэхүүний гэмтэл бэртэл багасаж улирлын төгсгөлийг хүчтэй хийхэд том түлхэц болсон.
Ливерпүүл энэ улирал 78 гоол оруулсаны 65-г хайрцаган дотроос,13-г нь хайрцагны гаднаас оруулж 449 удаа хаалга руу цохижээ.Цохилтын оновч 53%,77 удаа отон тоглолтонд орж,8 торгуулийн цохилт авсан байна.Нэг тоглолтонд дундажаар 2,1 гоол орсон нь тун муугүй үзүүлэлт болж байгаа юм.Харин хамгаалалтанд тааруу байж 46 гоол алдсан нь нэг тоглолтонд дундажаар 1,1 гоол алдсан.Мөн багаараа 718 такл амжилттай болгож,410 бөмбөг таслалт хийж 813 удаа аюултай бөмбөг цэвэрлэж,хаалга руу чиглэсэн 65 цохилтыг зогсоож 12 удаа хаалгаа хуурай манасан байна.Хэрэв хамгаалалтаа сайжируулж чадсан бол илүү амжилт үзүүлэх нь тодорхой байсан биз ээ.
Энэ улирал хагас хамгаалалт хамгийн сайн ажилласан хэсэг.22283 дамжуулалт 86% оновчтой гүйцэтгэж,563 хөндлөн дамжууалт өгч 62%-тай бөмбөг эзэмшсэн байна.Нийт 54 удаа шар карт авч,5 удаа торгуулийн цохилтын алдаа гаргаж нэг ч улаан карт аваагүй гэсэн үзүүлэлтээр хамгийн цэвэр тоглолттой багаар шалгараад байна.
Энэ улиралд онцлох тоглогчид олон байлаа.Багийн ахлагч Жордан Хэндэрсон өнгөрсөн улирлын төгсгөлд Ливерпүүл дэхь ирээдүй нь бүрхэг гэж яригдаж байсан ч Клоппын дор гайхалтай эхлэл толилуулж лигийг дамжуулалтаараа тэргүүлж,төвийн хагас хамгаалтыг тун аятайхан удирдаж байсан ч улирлын төгсгөлд гэмтэл авч багтаа тусалж чадсангүй.Челсигийн хаалганд зоосон Уорлд Класс гоол нь гайхалтай.Түүнээс илүүгээр дахин нэг удаа өөрийгөө батлан харуулж чадсан нь биширмээр байлаа.
Адам Лаллана 8 гоол 7 гоолын дамжуулалттайгаар улирлаа өндөрлүүлэв.Жинхэнэ сюрприз нь тэр байлаа.Хагас хамгаалалтанд гоёмсог хууралт,бөмбөг тогтоолтоороо онцгойрч бүтээлч тоглолтоороо Ливерпүүлийн хөдөлгүүр болж чаджээ.29 настай тоглогчийн гэрээг сунгаж цалинг нь нэмсэн нь тийм учиртай.
Виналдумын наймаа шийдэгдэхэд хувьдаа тийм ч таатай хандаагүй санагдаж байна.Тоглогчийн байрлалыг нь бодоход ч хэв маягийг нь харахад ч тэр.Харин Голланд залуу тэр бодлыг эрс өөрчилж чадсан.Хамаг хар бор ажлийг хийж байсан Жини Манюгаас бусад бүх томчуудийн хаалгыг мялааж сүүлийн тоглолтонд чухал гоол оруулж эхний улирлаа 6 гоол оруулж 9 гоолын дамжуулалт өгсөнөөр багаа ассистаар тэргүүлэн дуусгав.31 такл,300 удаа бөмбөгний төлөөх тулаанд ялж,гоол болохуйц 2 цохилтыг зогсоож,26 удаа бөмбөг таслаж,32 удаа аюултай бөмбөгийг цэвэрлэсэн байна.100 саяын Погба,оны шилдэг Кантэ,түрүү оны Бундеслигийн шилдэг тоглогчоос илүү олон гоол,гоолын дамжуулалт өгчихсөн гэж байгаа.
Садио Манэ.Үнэхээр супер тоглогч.Олон жил анир чимээгүй байсан Ливерпүүлийн зүүн жигүүрийг сэрээж чадсан натураль вингер.Эхний тоглолтондоо Арсеналыг унтрааж,Мерсисайдын дербид гялалзаж,хамгийн сайн формтой байсан Тоттенхэмийг Манэ маань л нугасласан.13 гоол 5 ассист,40 хөндлөн дамжуулалт.Дараа улирлыг тэсэн ядан хүлээе.Манэгүй хийсэн тоглолтын 30 хувьд ялалт авч байсан бол Манэтэй 70 хувьд нь ялалт багуулж оноо салгаж байлаа гэж.Тоглогчдын холбооноос тодруулдаг лигийн оны шилдэг багт багтсан ганц тоглогч.
Коутиньо.Энэ жил хэн гэдгээ дэлхий нийтэд харуулж класс түвшинд тоглолтоо гаргаж эхэлсэн шидтэн маань 13 гоол 7 гоолын дамжуулалт 70 хууралт,18 бөмбөг таслалт,30 хөгдлөн дамжуулалт өгсөн байна.Гэхдээ 3 сар хэртэй гэмтэлтэй байсныг мартаж болохгүй.Илүү олон тоглолтонд оролцсон бол Ливерпүүл хүснэгтийн оройд өөрөө оны шилдэгийн төлөө өрсөлдөх байлаа.
Роберто Фирмино.Улирлын шилдэгийг нэрлэ гэвэл Фирминог нэрлэнэ.Саналаа ч өгсөн.Ямар ч тактикт зохицон тоглох чадвартай,толгой сайтай,байрлал голдоггүй Фирмино шиг тоглогч ховор.Талбайн бүх хэсэгт тоглож гүйж,хамгаалж,довтолно гэдэг амаргүй нь мэдээж.Хамгаалалтын үзүүлэлтүүдээрээ лигийн бүх довтлогчид тэрбүүхэл хамгаалах чиглэлийн хагасуудаас ч илүү байгаа.Бүх тэмцээнд 11 гоол,11 ассист,76 гоолын боломж үүсгэсэн нь лигт эхний 10-т Ливерпүүлийн тоглогчдоос 1-т.58 такл хийж 597 удаа бөмбөгний тэмцэлд ялсан бол 26 бөмбөг таслалт хийж 17 удаа цэвэрлэж,3 цохилтыг блоклож чадсан байна.Эсрэг багийн бүсэд хийсэн такл,таслалтаараа лигт эхний 5-д.Зөвхөн үзүүлэлтийг нь харахад л багт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж буй 3 тоглогчын нэг гэдгийг харж болно.
Дээрхи тоглогчдоос гадна Клайн,Матипын тогтвортой тоглолт,Эмрэ,Минолье 2-н гайхамшигт эргэн ирэлт Милнерийн уяан хатан тоглолтыг дурьдвал дэндүү урт болно.
Ингээд дуусгая аа.:p
Ирэх жил Клопп энэ жилийн алдаан дээрээ суралцаж илүү өргөн бүрэлдэхүүнтэй,илүү өндөр түвшины тоглогчидтой эргэн ирж давхар фронтод хүч үзэх гайхалтай жил байх болно.Анфилдэд Аваргуудын лигийн сүлд дуу эгшиглэхийг дахин сонсоно.Европын томчуудтай үзнэ. Ярих,бичих зүйл ихтэй гоё улирал болох болтугай. #YNWA