Янзтай сайхан байлаа шүү. Бүгдэд нь баяр хүргэе. Улирлын турш consistency гээч зүйлийг харуулж бас ялах эрмэлзэл гэдэг зүйлээр дуталгүй байсаар байгаад дуусгалаа. Ялангуяа 4 дүгээр сард манай сэлгээнийхэн тун сайн тоглоод лигээ ч тэр, ЧЛ-т ч тэр сайн байлаа. Улирлын эхэнд лиг гол зорилго гэж байсан хамгийн гол нь тэрэндээ хүрлээ. Бэйлийг эс тооцвол бараг бүгд гэмтлээс харьцангуй хол байсан нь бас аргагүй нөлөөлж байна. Роныг амраасан нь зөв байсан гэдгийг харууллаа гэж Зизу бас хэлж байна. Тэгж байж лигтээ ч тэр ЧЛ-т ч улирлын төгсгөлд маш гоё формтой байж чадлаа шд.
Кэйлорын форм энэ жил сонин байж байгаад лигийн төгсгөлд гоё болчихлоо. Дэгээ энэ тэрийн сургийг дуулсан уу яасан, ирэх жил хэн ч бай бүр илүү хичээнэ гэж, хөөрхий.
За тэгээд улирлын турш супер байсан багийн ахлагч /лигтээ 7 гоолтой/ маань лигийг бас авахад аймаар том үүрэг гүйцэтгэлээ шүү. Хэчнээн ч удаа аварч 3 оноо авчрав. Домгийг нээрээ бүтээж байна даа. Хоёр фуллбэк маань бас үнэхээр мундаг байлаа. Марсело, Карва хоёр нээрээ дэлхийн шилдгүүд гэдгээ дахин дахин л баталлаа. Энэ хоёр маань л манай довтолгоог хамаагүй амьд байлгаж байлаа шүү. Марселогийн Камп Ноуд хийсэн тоглолт нээрээ мартагдахын аргагүй байсан. За тэгээд алтан замень байсан Начо маань итгэл үзүүлсэн үед ямар мундаг тоглогч вэ гэдгээ харууллаа шд. Зүүн, төв гээд л алдаагүй, маш гоё тоглолоо шд.
Модрич маань яахав өнгөрсөн жилүүдээ гүйцээгүй ч гэсэн бас класс гэдгээ харуулаад тун дажгүй байлаа. Касемиро бас сайжраад л байна. Пасс нь сайжраад толгой нь ч гэсэн ажиллаад Кроос, Модричийн хажууд бас гялтайж байгаа биз ээ. Кроостой ч юугаа ярихав. Бүтэн 3 жил яг л нэг түвшиндээ байгаа хүн. Ирэх жил Маркос хүрээд ирэхээр Кроос, Касемиро хоёрыг амраах түүнийг орлох боломжтой болно гэсэн үг.
За тэгээд сүүлийн хоёр сар Иско үнэхээр дискодлоо шүү. Бэйл түрүү жил яг сүүлийн үед формондоо ороод балласан. Энэ жил цалинг нь нэмээд үлдээх ёстой хүн. Өөрөө ч үлдэнэ гэдгээ өчигдөр хэллээ. Улирал эхлэхэд ББС гээд манайх энэ жил довтолгооны хувилбаргүй баларна даа гэж айж байсан, Иско гарч ирээд АМ дээрээ тоглож эхлээд бас амь орууллаа шд.
Бэнз харин энэ жил сайн явсангүй, тиймдээ ч цөөн гоолтой дуусгаж байна. Яахав хэсэг ганц хоёр тоглолтод гайгүй тоглосон. Мората нөгөө талаар супер байлаа. Энэ зун одоо яах юм байгаа юм. Ирэх жил ингэж Бэнзийн сэлгээ байвал нээрээ явахаас аргагүй. Уг нь үлдээмээр л байдаг. Бэйл л энэ жил үнэхээр гэмтэл бэртэл гээд тоглож чадсангүй.