Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Mon May 22, 2017 8:59 am

Image
Янзтай сайхан байлаа шүү. Бүгдэд нь баяр хүргэе. Улирлын турш consistency гээч зүйлийг харуулж бас ялах эрмэлзэл гэдэг зүйлээр дуталгүй байсаар байгаад дуусгалаа. Ялангуяа 4 дүгээр сард манай сэлгээнийхэн тун сайн тоглоод лигээ ч тэр, ЧЛ-т ч тэр сайн байлаа. Улирлын эхэнд лиг гол зорилго гэж байсан хамгийн гол нь тэрэндээ хүрлээ. Бэйлийг эс тооцвол бараг бүгд гэмтлээс харьцангуй хол байсан нь бас аргагүй нөлөөлж байна. Роныг амраасан нь зөв байсан гэдгийг харууллаа гэж Зизу бас хэлж байна. Тэгж байж лигтээ ч тэр ЧЛ-т ч улирлын төгсгөлд маш гоё формтой байж чадлаа шд.
Кэйлорын форм энэ жил сонин байж байгаад лигийн төгсгөлд гоё болчихлоо. Дэгээ энэ тэрийн сургийг дуулсан уу яасан, ирэх жил хэн ч бай бүр илүү хичээнэ гэж, хөөрхий.
За тэгээд улирлын турш супер байсан багийн ахлагч /лигтээ 7 гоолтой/ маань лигийг бас авахад аймаар том үүрэг гүйцэтгэлээ шүү. Хэчнээн ч удаа аварч 3 оноо авчрав. Домгийг нээрээ бүтээж байна даа. Хоёр фуллбэк маань бас үнэхээр мундаг байлаа. Марсело, Карва хоёр нээрээ дэлхийн шилдгүүд гэдгээ дахин дахин л баталлаа. Энэ хоёр маань л манай довтолгоог хамаагүй амьд байлгаж байлаа шүү. Марселогийн Камп Ноуд хийсэн тоглолт нээрээ мартагдахын аргагүй байсан. За тэгээд алтан замень байсан Начо маань итгэл үзүүлсэн үед ямар мундаг тоглогч вэ гэдгээ харууллаа шд. Зүүн, төв гээд л алдаагүй, маш гоё тоглолоо шд.
Модрич маань яахав өнгөрсөн жилүүдээ гүйцээгүй ч гэсэн бас класс гэдгээ харуулаад тун дажгүй байлаа. Касемиро бас сайжраад л байна. Пасс нь сайжраад толгой нь ч гэсэн ажиллаад Кроос, Модричийн хажууд бас гялтайж байгаа биз ээ. Кроостой ч юугаа ярихав. Бүтэн 3 жил яг л нэг түвшиндээ байгаа хүн. Ирэх жил Маркос хүрээд ирэхээр Кроос, Касемиро хоёрыг амраах түүнийг орлох боломжтой болно гэсэн үг.
За тэгээд сүүлийн хоёр сар Иско үнэхээр дискодлоо шүү. Бэйл түрүү жил яг сүүлийн үед формондоо ороод балласан. Энэ жил цалинг нь нэмээд үлдээх ёстой хүн. Өөрөө ч үлдэнэ гэдгээ өчигдөр хэллээ. Улирал эхлэхэд ББС гээд манайх энэ жил довтолгооны хувилбаргүй баларна даа гэж айж байсан, Иско гарч ирээд АМ дээрээ тоглож эхлээд бас амь орууллаа шд.
Бэнз харин энэ жил сайн явсангүй, тиймдээ ч цөөн гоолтой дуусгаж байна. Яахав хэсэг ганц хоёр тоглолтод гайгүй тоглосон. Мората нөгөө талаар супер байлаа. Энэ зун одоо яах юм байгаа юм. Ирэх жил ингэж Бэнзийн сэлгээ байвал нээрээ явахаас аргагүй. Уг нь үлдээмээр л байдаг. Бэйл л энэ жил үнэхээр гэмтэл бэртэл гээд тоглож чадсангүй.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Jaal_huu » Mon May 22, 2017 9:10 am

Иско улиралын төгсгөлд ёстой шинэ цус сэлбэчих шиг боллоо шүү. Формашин өөрчилж шинэ довтолгоог сэргээгээд өөрөө ч хэдэн ч дамжуулалт өгчихөв мундаг байлаа. Намар бараг явсан нь дээр байсым гэж бодож байсан хэргээ ч гаргалаа шүү.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Жавхаа » Mon May 22, 2017 9:17 am

Баяр хүргэе :spain
Last edited by Жавхаа on Mon May 22, 2017 5:55 pm, edited 1 time in total.
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Mon May 22, 2017 10:07 am

Зиак ингээд 33 дахь түрүүгээ авлаа...

Зизугаараа бахархаж байна аа, анх ирэхэд нь гал намжаах арга гэж харж байсан үнэхээр эндүүрчээ... Багийн балансыг үнэхээр сайн барьж байна... Хамгаалалт, довтолгоо тун жигд байгаад сэтгэл үнэхээр хангалуун байгаа... 60 хэдэн тоглолт гоолдчихоод явж байна, ла лигийн бүх тоглолтодоо гоолдсон анхны баг боллоо... Хамгаалалт ч тун боломжийн байсан... Зиа тэгээд эль классикогоос бусад чухал тоглолтуудаа бараг бүгдийг нь авсан... Багаа сэдэлжүүлж чаддагаас гадна маш прагматик байж, хэрэгтэй үедээ зөв ротэйшнүүдийг хийж байлаа...

Сэйкони бэртлээс хол байсан гэж, харин ч эсрэгээрээ байлаа даа... Хаалгачаасаа авхуулаад урд шугамаа хүртэл бүгд тодорхой хугацаанд, бүр багагүй хугацаанд бэртсэн, гол нь сэлгээ үнэхээр найдвартай байлаа... Кова, Мората, Хамес, Лукас, Асенсио, Начо, Касилла гээд... Начог онцгойлох ёстой байх... Маш хүнд үед гараанд гарсан, видалыг нэг мөргүүлдгээс өөрөөр супер тоглосоон...

Довтолгооны хоёр лидер маань намар, хавраар нь хувааж аваад л чирчихлээ... Намар анбийтэн ран хийж байхад Бэйл маш сайн байсан, хавар Рон аймшигтай байлаа... Намар нөхрийг ер нь олон хүн худлаа болчихож гэж дүгнэж байсан, хариултыг нь тодорхой өглөө... Бараг л Баллон Д Ор хүртэх байх... Урд шугамаас хамгийн их баалуулах хүн бол Бэнз... Мань эр ч баахан бүтэлгүй гэмээр улирлыг үдсэн ч хэд хэдэн чухал тоглолт хийсээн, заримдаа аймшигтай скилл үзүүлээд л, чухам тоглоно, заримдаа унтарч орхино... Гарааны тоглогч байхаар хэмжээнд байгаагүй... Ирэх улирал хараад сулбайгаад байвал шууд л Моратад гарааны эрх өгмөөр байгаа юм даа... Зизу Моратад л жоохон шударга бус хандлаа, гэхдээ залуу тоглогч тэмцэлдээд гарааны эрхээ авах биз дээ...

Дунд шугамд өөлөх зүйл байхгүй ээ... Бүгд супер байлаа... Асенсио гээд нэг үнэт эрдэнэтэй болсон гэдгээ бүгд мэдлээ... 3,9 сая шүү дээ ккк... Пэрэзийн супер наймааны нэг... Кова тоглолт маш цөөхөн тоглосон ч дрибблээрээ багаа тэргүүлсэн байсан, ямархуу тоглогч вэ гэдгийг энэ үзүүлэлт харуулна... Модрич бол хөдөлгүүр хэвээрээ гэдгээ харуулсан улирал... Өчигдөр бол бас л супер байсан... Кроос бас магтаал хүртэх ёстой хүний нэг... Маш жигд тоглосон доо... Касимейро сайжирсаар байна... Пасс нь хүртэл хөөрхөн болоод байгаа юмаа, чухал гоол бас хэд хэд хийгээд амжсан...

Хамгаалалт ерөнхийдөө бол мундаг байсаан... Энэ улирлын хувьд Данило, Варане хоёр л бусдаасаа арай тааруу байлаа... Манай вундеркид гэгдэж гарч ирж байсан Варане маань одоо ид нас руугаа дөхөж байдаг, тэгтэл тогтворжихгүй байна... Тэр нэг гайтай бэртэл бүүр сонин болгоод хаялаа... Гэхдээ нас бий... Рамос ямар байлаа даа... Ахлагчтай бол юу ярих вэ... Багийн лидерийн үүргийг үнэхээр сайн ухамсарлаж байгаа... Шийдвэрлэх үед нөхөр хэзээд авардаг... Тэрийгээ ч хийсэн... Хоёр фуллбэк маань байрлалдаа дэлхийд номер нэг гэхэд буруудахгүй дээ... Марселогийн хувьд бараг кареерынх нь оргил улирал боллоо... Өмнө нь нэг сайн тоглоод нэг нурмайгаа л, эсвэл бэртэл аваад л болохоо байчихдаг байсан... Энэ жил үнэхээр супер байлаа... Хамгаалагч гэхэд довтолгоонд үзүүлэх жин нөлөө нь ямар ч вингерээс илүү жин дарахаар... Пэпэ маань бэрттэлээ мундаг байсаан... Навас маань үнэхээр сэтгэлээрээ юмөө... Де Хеа нтэрийг авчирлаа ч явуулах шаардлагагүй гэж бодож байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Mon May 22, 2017 10:10 am

Гэснээс энэ холбоо нээрээ үнэн дампуу гарууд, цом өгсөнгүй ээ? Ирэх улирлын нээлтээр танилцуулна гэв үү? Баяр гутаагаад хаялаа эргүү юмнууд... (mannn
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цоомоо » Mon May 22, 2017 10:37 am

Цомоо унагаад эвдэлчдэг болохоор тэгж байгаа биз лол.
Ямар ч байсан түрүүлэх эрхтэй эрхтэй, энэ жил.
Анх удаагаа Европын хамгийн сайн баг байж чадлаа, бүтэн улиралжингаа. /Ювентус хамтаар гэх байх/
Хэзээ хамгийн сүүлд тийм байсын мэдэхгүй.
2 СЛ сүүлд авахдаа лиг, копа нтрдээ мултарчихсан, дэгэн догон тоглож байсан...
Энэ улиралд бол өөр байгаа.

Яах аргагүй хамгийн сайн формтой 2 баг нь СЛ финалд ч үлдэж.

Яахав, санал нийлэхгүй байгаа нэг юм байна.
СЛ авахгүй бол Баллон Д Ор Месси авах хэмжээний тоглосон, бүтэн улирлын турш.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цоомоо » Mon May 22, 2017 10:38 am

Малага л яах аргагүй лиг шийдчихлээ кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Mon May 22, 2017 10:56 am

38 тоглолтоос 29 хожиж, 6 тэнцэж, 3 хожигдож. 106 гоол оруулж 41-ыг алджээ. Айлын талбай дээр илүү олон гоол оруулж, илүү олон хожил байгуулсан байх юм. Рон 25 гоолтойгоор хамгийн олон гоолтой, Кроос 12 ассисттэй болж дуусч байх шив. Марсело 10 ассисттайгаар Суарэз, Нэймар, Кроосын араас жагсаж байна. Иско 8, Лукас 7 ассисттай удаалжээ.
Рамос 8 шар, 1 улаан /харьцангуй гайгүй?/ Карва 11 шартай дуусгажээ.
Рон ирснээсээ хойш лигт хамгийн бага гоол хийлээ. Бас хамаагүй цөөн ч тоглолтод оролцлоо. Лигийн эхний хэдэн тоглолт, сүүлд бас хэд хэдэн тоглолтод амарсан. 29 тоглолтод 25 гоол. Роны араас Мората 15 гоол, Бэнз 11 гээд явж байна. Иско харин 10 гоол, Хамес 8 гоол тус тус хийж.
Намар Виллареал, Эйбар, Лас Палмастай 3 дараалж тэнцээд тал тэнцээгээ хийсэн. Барсатай Камп Ноуд бас тэнцсэн.Хавар болохоор Лас Палмас, АТМ-тай тэнцжээ. 3 хожигдлын хамгийн гашуун нь талбайдаа Барсад, тэгээд Валенси, Сэвиллагийн талбайд хожигдсон. Ер нь Палмас, Эйбарыг бодвол жижиг багуудаас бүх оноогоо цуглуулаад л яваад байлаа. Барса тэгэхэд том багуудаас олон оноо зулгаасан ч жижиг багуудаас нэлээд оноо алдсан.
Улирлын хамгийн мундаг тоглолт гэвэл АТМ-тай тэнцдэг тоглолт л гэж санаанд бууж байна. Хэдийгээр тэнцээд дууссан боловч АТМ-ыг лигтээ ойрын хэдэн жилд ингэж дарамтлаагүй. Харин Барсатай хийсэн хоёр тоглолт хоёулаа их тааруу болсон.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Mon May 22, 2017 10:57 am

Цоомоо wrote:2 СЛ сүүлд авахдаа лиг, копа нтрдээ мултарчихсан, дэгэн догон тоглож байсан...


2014 онд Бартрадаад тэгээд ЧЛ аваа биз дээ, кк. Лиг өнгөрсөн жил сүүлийн өдөр хүртэл яг ингээд л явсан. 14 онд бол яах аргагүй хог болоод дууссан л даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby meesh » Mon May 22, 2017 11:14 am

Баяр хүргэе. Рон ч мангас байлаа улирлын сүүлийн хагаст.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цоомоо » Mon May 22, 2017 11:35 am

Seikoni wrote:
Цоомоо wrote:2 СЛ сүүлд авахдаа лиг, копа нтрдээ мултарчихсан, дэгэн догон тоглож байсан...


2014 онд Бартрадаад тэгээд ЧЛ аваа биз дээ, кк. Лиг өнгөрсөн жил сүүлийн өдөр хүртэл яг ингээд л явсан. 14 онд бол яах аргагүй хог болоод дууссан л даа.


Хэдий 2 СЛ сүүлд авсан ч гэсэн хамгийн супер баг нь огт байж чадаагүй, бусад лиг, цомууддаа хэр тоглосон нь ч үүнийг батална.
Харин энэ улиралд л Ювентустай хамт үнэхээр Европ хамгийн сайн баг нь байна аа л гэсэн санаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Realist » Mon May 22, 2017 12:19 pm

Баяр хүргэеээ манайхаан. Бүтэн улирлын турш тогтвортой сайн тоглож лигээ авлаадаа.
Зизу балансаа маш сайн барьж чадлаа. Ухаалаг хүн мундаг л ажилладаг юм байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby rednasca » Mon May 22, 2017 12:33 pm

БалланДорыг нь Ювегийн Буффондоо өгүүлэх юмсан...
юун Месси, юун Роналду... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цогоо » Mon May 22, 2017 12:35 pm

Хамгийн сүүлд Канаас өөр хаалгач авсан уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Mon May 22, 2017 1:02 pm

:ногоон:

Image
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Алтангэрэл » Mon May 22, 2017 1:07 pm

Seikoni wrote:Image

хэхэ жил Лучод 2 жил лигээ алдчаад нэг түрүүлэхдээ ийм зураг тавих юмуу тэ хаха
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Mon May 22, 2017 2:19 pm

Зизу ч жил хагас л дасгалжуулж байна л даа, хоёр жил алдаад, нэг жил аваад гэхээр 3 жил болсон юм шиг уншигдаж байна... Хоёр бүтэн авчихсан бол алдаагүй ч байх боломжтой шд...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Dondogoo » Mon May 22, 2017 2:43 pm

Гайхалтай гайхалтай баяр хүргэе ээ бүгдэд
Одоо энэ эрчиндээ давхичих байхаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby SAVAGE » Mon May 22, 2017 5:52 pm

Бүгдэд нь баяр хүргэе ээ..

Зизугийн баланс сайн барьсантай холбоотой нэг стат бичихэд багийн 20 тоглогч 1000 - с их минут талбайд гарч тоглосон. Өмнө нь Barça 99/00 - Atlético 2002/03 - Betis 13/14 багууд ийм их ротэйшн хийж байж... Тэгээд 2 тоглолт дарааллан өмнөх тоглолтын гарааны 11 талбайд гарч тоглоогүй гэсэн байсан. Хамгийн ихдээ 9 тоглогч дараагийн тоглолтод солигдож байсан байна.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Бороо » Mon May 22, 2017 6:37 pm

Сайхан байнаа. Бүгдэд нь баяр хүргэе. Ёооё 5 жил хүлээлээ шүү дээ. Бас л урт хугацаа шүү хэхэ.

Гэснээс энэ цомыг одоо биш намар нээлтийн тоглолтонд өгнө гэдэг санааг ямар **н** нь гаргадаг байнаа. Шал урамгүй юм хэхэ
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Өсөхбаяр » Mon May 22, 2017 8:20 pm

Rain wrote:Сайхан байнаа. Бүгдэд нь баяр хүргэе. Ёооё 5 жил хүлээлээ шүү дээ. Бас л урт хугацаа шүү хэхэ.

Гэснээс энэ цомыг одоо биш намар нээлтийн тоглолтонд өгнө гэдэг санааг ямар **н** нь гаргадаг байнаа. Шал урамгүй юм хэхэ

форумд элсээд аргагүй л 5н жил хүлээж шүү :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цоомоо » Mon May 22, 2017 11:04 pm

Image
La liga team of the year.

Endees harahad sonin bgan shu.
Yaltchgui Zidane effect yum daa.
Iim mundag coach bolno gj yostoi tusuulsungui.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby El Payaso » Tue May 23, 2017 12:02 am

Рон Гриезманы оронд Марсело зүүнд гарах байлгүй дээ... Модрич Ияармендигаас муу байсан юм уу? Соссейдын тоглолт ч нэг их үзээгүй л дээ мэдэхгүй юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby someone » Tue May 23, 2017 6:59 am

:ногоон:
Last edited by someone on Wed May 24, 2017 4:52 am, edited 1 time in total.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Nobun@g@ » Tue May 23, 2017 8:43 am

За баяр хүргэеээ Зизу ч мундаг юм өө
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest