AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:26 pm

Шинэ Wembley цэнгэлдэхэд гоал оруулсан анхны тоглогч Giampaolo Pazzini.
Giampaolo Pazzini шинэ Wembley Цэнгэлдэх ашиглалтанд орсны дараах анхны гоал оруулсан мөн анхны хет-трик хийсэн анхны тоглогч болж бичигдсэнээс хойш нэгэнтэй 10 жил өнгөрчээ. 2007 оны 3–р сарын 24 нд болсон England vs Italy U21 тоглолт маш сонирхолтой үзүүштэй тоглолт болсон юм. Итали довтлогчийн хувьд энэ тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнө аль хэдийнээ 3 гоал оруулсан явдал нь түүнийг аль хэзээний тоглолтын баатраар тодруулж болохоор байлаа. Бүүр цаашлаад тэрээр өөрийн 4 дэхь гоалоо оруулан багаа хожилд ч хүргэж болохоор байсан юм. Гэсэн ч гэлээ хөлбөмбөгийн бурхан тэнгэр, хувь заяа түүнийг тэрхүү өдөр 3 гоал оруулах нь хангалттай гэж үзсэн бололтой.
Тэрээр энэ тоглолтонд оруулсан гоалийнхаа тухай болон өөрийн залуу насныхаа карьерийн талаар эргэн дурсаж ярилцлага өгсөн юм.
“Тухайн цаг үед би 22 настай мөн Fiorentina клубд тоглодог байсан. Гэхдээ би тогтмол гараанд гарч тоглодоггүй байсан. Заримдаа л гарч тоглодог байсан. Үндсэн багийн гарааны бүрэлдэхүүнд надаас илүү гавьяа шагналтай тоглогч нар байдаг байсан. Тиймээс Италийн U-21 баг миний хувьд өөрийгөө бусдад харуулах хамгийн боломжтой газар байсан. Одоо ч надаас хүмүүс Wembley цэнгэлдэхэд хет-трик хийсэн талаар минь асуудаг. Учир нь Wembley Цэнгэлдэхэд Италичууд итали хүн байнга хет-трик хийгээд байдаггүй шүү дээ”
Pazzini эхний гоалоо оруулахад түүнд ердөө 30 секунд шаардлагатай байжээ. Тухайн үеийн Английн U-21 багийн төвийн хамгаалагчаар Anton Ferdinand тоглож байсан бөгөөд энэ тоглолтонд Pazzini-г хамгаалах үүрэгтэйгээр талбайд гарсан юм. Тоглолтын эхний гоалоо Pazzini биеийн хуурмаг хөдөлгөөнөөрөө биеэ зангаж, хаалганаас 20 орчим метрийн гаднаас цохин оруулсан юм.
Тэрхүү гоалийн талаар тэрээр ”Энэ ердөөсөө бэлдсэн гоал байгаагүй ээ. Би талбайн төвөөс бөмбөг аван уригшласан бөгөөд тухайн үед юу хийхээ мэдэхгүй байсан. Учир нь хаалганаас зайтай байлаа. Улмаар би шууд л хаалга руу цохисон бөгөөд Ferdinand-ын биед бага зэрэг хачир авч чиглэлээ бага зэрэг өөрчилсөн улмаар гоал орсон”
Гоал оруулсныхаа дараа тэрээр өөрийн алдарт гоалийн баяр болох хоёр хуруугаараа хоёр нүд руугаа заадаг хөдөлгөөнөө хийн баярласан юм. Тухайн үед Английн хөгжөөн дэмжигчид энэ гоалийн баяр танил биш байсан байж болох юм. Харин Итали даа бол хүмүүсийн сайн мэдэх гоалийн баяр байлаа. Магадгүй энэ тоглолтоос хойш олон хүмүүс энэ гоалийн баярыг сайн мэддэг болсон байх. Энэхүү гоалийн баярын утга нь түүний найз болох Luca Toni гоал оруулсныхаа дараа гараа чихэндээ аваачин сэгсэрдэг гоалийн баярыг тохуурхан түүнд хандан “Хөөё, үүнийг харав уу” гэдэг утгатай ажээ. (2005-2007 оны улиралд Pazzini болон l.Toni хоёр Fiorentina клубд хамт тоглож байсан)
Pazzini-ын 2 дахь гоал эхний гоалоо бодвол арай амархан орсон. Улмаар Италичууд тооны харьцааг 2-2 болгосон юм. Гэсэн хэдий ч талбайн эздүүд Matt Derbyshire-н гоалоор тоглолтыг тэргүүлж 3-2 болгосон юм. Англичууд онооны харьцааг энэ хэвээр дуусгахыг хүссэнгүй урагш довтолсоор байлаа. Довтолгоондоо хэт анхааран довтолж байхдаа бөмбөгөө алдан сөрөг довтолгооноор Италичуудад гоал алдсан юм. Pazzini талбайн арван зургаагын дотроос хаалганы баруун доод булан руу Leighton Baines хөлний завсраар цохин гоал оруулсан юм. Энэ талаараа тэрээр “Тэр өдрийн хамгийн шилдэг гоал энэ байсан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Би бөмбөгөө урагш туун хүчтэй цохисон. Гурав дахь гоал илүү уран бөгөөд илүү хэцүү байдлаас орсон”
Pazzini-ын хувьд тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол тухайн үеийн U-21 дасгалжуулагч Pierluigi Casiraghi түүнийг сэлгээгээр сэлгэхэд тохиосон юм. Сэлгээгээр суухаар явж байх үед Английн хөгжөөн дэмжигчид түүнд зориулан алга ташин баяр хүргэж байсан явдал юм.
“Тухайн цаг үед цэнгэлдэхэд байсан хүн бүрт би талархсанаа хэлмээр байна. Намайг сэлгээгээр суухаар явах үед 50,000-с илүү их хүн надад зориулан алга ташиж байсан нь гайхамшигтай байсан. Яг тэрхүү агшинд би юу болж өнгөрснийг сайн ойлгоогүй ээ. Учир нь үнэхээр ёр бусын мэдрэмж төрж байсан. Тийм гайхалтай тоглолт, үйл явдал болно гэж бодоогүй. Одоо ч гэсэн тэрхүү үйл явдал сэтгэлийг минь хөдөлгөдөг.
Pazzini-н амжилттай хөлбөмбөгийн карьерийг үдэж өнгөөрсөн юм. Тэрээр Serie A лигид 100 гоал оруулсан тоглогчдын нэг болж. Fiorentine-д сайн тоглосон шигээ Интер, Милан клубуудад амжилттай тоглож байсан. Мөн Италийн цомын тэмцээнд түрүүлж байсан. Магадгүй нэгэн харамсалтай зүйл гэвэл тэрээр Италийн үндсэн шигшээ багт ердөө 4 гоал оруулсан явдал байх. Өнөөдөр тэрээр Serie B лигийн Hellas Verona клубд тоглож байна. Тэрээр өөрөө ийнхүү тоглох шийдвэрээ гаргасан бөгөөд өөр очих баггүй болоод ингэсэн хэрэг биш юм. Өнгөрсөн зун түүний баг доод лиги руу унахад том багууд түүнийг өөрийн болгохоор хичээж байсан ч тэрээр багтаа үлдэхийг илүүд үзсэн юм. Тэр ч бүү хэл тэрээр цалин өндөр амладаг Хятадын лиги руу өнгөрөгч 1-р сард явахаасаа татгалзаж байсан юм.
“Энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй ээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргасандаа баяртай байсан. Надад одоо ч гэсэн улам их гоал оруулах боломж байна. Би Serie A лигид зорьсон нэг, хоёр зорилтууд байсаар байна. Wembley-д болсон тэрхүү тоглолтын зурагнуудаа би өөрийн хөлбөмбөгийн гутал болон хет-трик хийхээр өөртөө хадгалан авч үлддэг бөмбөгнүүд шигээ хадгалсан. Миний хувьд тэр өдөр бол үнэхээр мартагдашгүй өдөр байсан”
Pazzini Hellas Verona клубд 2015 оноос хойш 44 тоглолтонд оролцож 22 гоал оруулаад байна. Hellas Verona клубийн хувьд одоогоор Serie B лигит 58 оноотой 2-р байранд явж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:27 pm

Pippo Inzaghi: Милан залгамжлагчаа хайсаар л байна.
Италийн Lega Pro буюу 3-р лигийн Venezia клубийн дасгалжуулагч Pippo Inzaghi Милан клуб өөрсдийн 9 дугаарийн довтлогчоо олж чадна гэдэгт итгэж буй талаараа мөн Andrea Belotti and Ciro Immobile нарыг биширдэг талаараа Sky Sport Italia ярилцлага өгчээ.
"Би үргэлж л Миланы талаар боддог. Венецээр аялахдаа ч гэсэн боддог. Энд аялах үеэрээ ихэнхдээ миний өмсгөлийг өмссөн Миланы хөгжөөн дэмжигчдийг олж хардаг.
Би Милан клубийг Аваргуудын лигид ноёрхож байсан тэр цаг шигээ удахгүй буцаж эргэж ирнэ хэмээн үнэхээр итгэдэг.
Миланы сүүлийн жилүүдийн тоглолтуудаас үзвэл Улаан Харууд Super Pippo шиг довтлогчийг өөрсдийн бүрэлдэхүүндээ орлуулж чадахгүйн харагдаж байна. Миланы 9 дугаартай довтлогч нарын бүтэлгүйтэл үргэлжилсээр л байгаа юм.
Би 9 дугаартай тэрхүү өмсгөл ахин үнэ цэнэтэй болж Миланыг Итали болон Европын тавцанд амжилт ахин руу хөтөлнө хэмээн итгэдэг.
Би Marco van Basten өмсөж байсан 9 дугаартай өмсгөлийг өвлөн авсан. Ингэж авах нь үнэхээр хүнд байсан. Гэхдээ хамгийн чухал зүйл нь өөртөө итгэх явдал юм.
Gianluca Lapadula Милан клубд сайн тоглоно гэж итгэж байна. Мөн түүнд бага зэргийн тэвчээр хэрэгтэй.
Ерөнхийдөө, одоо бол би Immobile болон Belotti дуртай. Миний дүү Simone Immobile-г Lazio клубд ямар үнээр хамаагүй авчрахыг хүсэж байгаа. Харин надад Belotti-н зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл нь таалагддаг. Тэр үргэлж Torino клубийг хүндэлж, багтаа бүхнээ зориулдаг.
Тэр хоёр хоёулаа цэвэрхэн, донжтой залуу. Надад хоёулаа л таалагддаг. Мөн залуу хүүхдүүдэд сайн үлгэр дуурайлал болохуйц залуус."
Милан дахь түүний дасгалжуулагчийн замнал дууссаны дараа тэрээр Италийн 3-р лиги руу буурах сонголтийг хийсэн. Энэ талаараа тэрээр:
“Би өнгөрсөн жил Хятадаас их хэмжээний мөнгөний саналаас татгалзсан. Учир энэ миний сонирхож байсан зүйл биш байсан. Би зүгээр л сайн ажил хийхийг л хүссэн. Би гадаад ажиллах санал дээр нээлттэй байгаа. Харин одоо бол би Venezia клубийг яг л Миланы дасгалжуулж байсан шиг ижил хүсэл тэмүүлэлтэйгээр дасгалжуулж байна. Надад итгэж, итгэл найдвар хүлээлгэх тийм багийг би хайж байсан юм.Бид сайн тоглолт үзүүлж л байвал надад бид ямар лигид тоглож байх нь хамаагүй ээ.”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:27 pm

Италийн Серия А лигийн ирээдүй гэрэлтэй байна.

Английн алдарт хөлбөмбөгчин Paul Gascoigne 90 ээд оны эхэнд Италийн Серия А лигид ирж Англичуудын анхааралыг Италийн хөлбөмбөгт хандуулан, шинэ түвшинд аваачиж байлаа. Гэсэн хэдий ч тэрээр Италийн хөлбөмбөг дахь оддын цуглуулгын ердөө нэгээхэн хэсэг нь л байлаа. Тухайн үеийн Италийн Сериа А лигид Roberto Baggio, Ruud Gllit, Gabriel Batistuta, Stefan Effenberg, Frank Rijkaard, Nicola Berti, Beppe Signori, Sosa, Roberto Mancini, Jean- Pierre Papin, Marco Van Basten, Florian Raducioiu, Gianluca vialli, Fabrizo Ravanelli гэх мэт од тоглогчид ихээр тоглож байлаа. Серия А лиги тухай цаг үедээ бүхий л тоглогчдийн очиж тоглохыг хүсдэг лиги байлаа.
Харин өнөө үед Серия Лиги өмнөх шигээ дэлхийн шилдэг тоглогч нарыг цуглуулсан, баян лиг байж хараахан чадахгүй байна. Гэхдээ тэд дахин дэлхийн шилдэг хөлбөмбөгийн лиги болохоор хичээж байна. Ингэхийн тулд лиги дэхь тоглогч нарын үүрэг роль чухал билээ. Өнгөрөгч сард Наполи клубийн хагас хамгаалагч Lorenzo Insigne 2020 он хүртэл багтайгаа гэрээгээ сунгасан бол Ювентус клубийн Pablo Dybala мөн л багтайгаа гэрээгээ сунгасан. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй тоглогчид болох Mauro Icardo нар Andrea Belotti нар тус бүр гэрээгээ сунгасан нь Италийн Серия А ойрын хэдэн жил дээ л гоалийн бороогоор тасрахгүй сайхан мэдээ болж байна.

Гэхдээ Италийн лиги дан ганц шилдэг тоглогчид цуглуулсан байгаад дэлхийн шилдэг лиги болчихгүйн мэдээж. Шилдэг лиги болохын тулд багуудын чадвар чансаа амжилт, сайн тоглогчид, сайн цэнгэлдэхүүд, үзэгч хөгжөөн дэмжигч нар байх хэрэгтэй. Дээр дурдсан бүгдийг сайтар хэрэгжүүлж буй багаар Ювентус нэрлэж болж байна. Тэд олон тооны үзэгч цуглуулахаас илүүтэй тоглолт үзэх тухтай орчин, үзэгч хөгжөөн дэмжигчдийн ая тухыг бодсон шинэ цэнгэлдэхийг барьсан билээ. Ирээдүйгээ харсан их хэмжээний сайн хөрөнгө оруулалт их ашиг авчирч болдгийг тэдний сүүлийн жилүүдүүдийн амжилтууд харуулж байна.

Серия А лиги дэлхий дахины анхаарлыг татах тал дээр бол өнгөрөгч Миланы 166 дахь дерби тоглолтыг нэрлэж болж байна. Дерби тоглолтын тасалбар тоглолт болохоос хэд хоногийн өмнө аль хэзээний дууссан байсан. Тус тоглолт дэлхийн дахинаа 800 сая давсан хүн үзсэн гэх судалгаа гарсан.

Зарим хүмүүс Италийн лигийг удаан тоглолттой, хэт их хамгаалан тоглодог, бага гоал орох нь бага хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ энэ шүүмжлэл нэгэнтээ ард хоцоржээ. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг одоогийн байдлаар 6 тоглогч аль хэзээний +20 бөмбөг оруулсан амжилттай явна. Англи, Испани, Францийн лигүүдэд 2 тоглогч, Германы Бундеслига-д 3 тоглогч л +20 гоал оруулсан байна. Серия А лигийн энэ улирлын хүрээнд 17 хет-трик бүртгэгдсэн бөгөөд Германы Бундеслига-д 13 хет-трик, Англи болон Испани Ла Лиги-д тус бүр 9 хет-трик орсноор бүртгэгджээ. Серия А лигийн нэг тоглолтонд дунджаар 2,87 гоал орж байгаа нь Европын шилдэг 5 лигээс зөвхөн Испани Ла лиги (2.89) ийн ардаас орох сайн үзүүлэлт олж байна.

Дан ганц Европын хөлбөмбөгийн лигүүдийн хүрээнд ч бус Аваргуудын лигийн хүрээнд Италийн Серия А лигийн төлөөлөл болох Ювентус клуб Ав. Лиги шөвгийн наймын шатанд Барселона клубийгг 3-0 хожиж тэмцээний хүрээнд 531 минут гоал алдаагүй гайхалтай амжилттай явж байна. Одоогийн байдлаар тэд довтолгоо болон хамгаалалтын төгс хослолыг толилуулж байна. Хэрэв тэд энэ форумаа хадгалан цааш тоглож чадваас Ав.лигид түрүүлэхгүй гэх газар үгүй. Хэрэв тэд энэ жил түрүүлж чадвал 1996 оноос хойш түрүүлж чадаагүй байсан муу замналаа өндөрлүүлэх юм. Мөн 2009 оноос хойш Италийн баг Ав.Лигид түрүүлээгүй гэх муу үзүүлэлтийг зогсоож дахин Серия А лигийн нэр хүндийг европ болон дэлхий дахинаа дахин дуурсгах юм.

Серия А Лигийн Итали залуу тоглогч нарын ирээдүй гэрэлтэй байна. Donnarumma, Romagnoli, Andrea Belotti, Rugani, Mattia Caldara гэх мэт тоглогч нар систем, үе шаттайгаар бэлтгэгдэн шигшээдээ дуудагдан тоглож байна. Эдгээр тоглогч нарыг олон тэмцээн уралдаан хүлээж байна. Donnarumma-г л гэхэд 2038 оны дэлхийн аварга хүртэл тоглох боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:35 pm

Арьс өнгөөр ялгаварлах үзлийг шүүгчид мэдэгдсэнийхээ төлөө Muntari шар хуудас авав.
Италийн Сериа А лигийн 34-р тойргийн хүрээнд Сagliari vs Pescara клубууд учраа тааран тоглосон билээ. Тус тоглолтонд 2012-2015 онд Милан клубд тоглож явсан Sulley Muntari эзэн багийн фанатууд өөрийг нь арьс өнгөөр ялгаварласан үйлдэлд гаргаж байна хэмээн шүүгчид гомдол мэдүүлэн үүнийхээ хариуд шар хуудас аван тоглолтын 90 дахь минутанд тоглолтыг хаяж явсан юм. Тэрээр энэ талаараа хэлэхдээ
Muntari: Тоглолтын эхнээс л Cagliari фанатууд ийм авир гаргаж эхэлсэн.Үзэгчид дунд аав ээжтэйгээ цуг байсан хүү арьс өнгөөр ялгаварлах болчимгүй үйлдэл гаргаж байсан. Би түүн дээр очоод түүнд битгий ингэ гэж хэлсэн. Түүнийг ийм зүйл хийх ёсгүй болохыг заахын тулд би түүнд өөрийн өмсгөлөө өгсөн. Би үлгэр дуйралал болох хэрэгтэй байсан. Ингэснээр тэр ирээдүйд сайн хүн болж өсөн торних болно.
Хоёрдугаар хагас мөн л энэ дүр зураг хэвээ байсан. Шүүгч надад үзэгчидтэй ярилцаж болохгүй талаар хэлсэн. Би түүнээс доромжлолын талаар сонсов уу гэж асуусан. Би түүнийг тоглолтыг зогсоож чадах зоригтой байхыг шаардсан. Шүүгч зүгээр л талбай дээр зогсоод шүгэл үлээгээд л байж болохгүй ээ. Тэр бүхнийг хийх ёстой. Тэр эдгээр зүйлүүдийг ойлгож , мэдлэгтэй байж үлгэр жишээ байх ёстой. Би бол хохирогч . Гэхдээ тэр энэ тоглолтыг зогсоосон бол ийм зүйлс дахин болохгүй байсан гэдэгт би итгэлтэй байна.
Тэрээр фанатуудаас гаргаж буй үйлдлийг шүүгчид мэдэгдсэнийхаа дараа шүүгчээс шар хуудас авсан бөгөөд шүүгчийн энэхүү шийдвэртэй санал нийлэлгүй талбайг орхин явсан юм. Талбайгаас гарч явахдаа Cagliari фанатууд руу хандан: “Энэ бол миний өнгө” хэмээн хэлж байлаа.
The Pescara клубийн дасгалжуулагч Zdenek Zeman болсон үйл явдалд харуусаж Muntari-тай хамт харуусаж буй талаараа илэрхийлсэн бөгөөд түүнийг талбайг орхин явах хэрэггүй байсан талаар хэлжээ. Мөн тэрээр нэмж. Muntari фанатуудын арьс өнгөний ялгаварлалаас болж талбайг орхин явсан. Бид арьс өнгөөр ялгаварлахын талаар олон жил л ярьлаа. Гэвч юу ч хийсэнгүй. Өнөөдөр энэ зүйл Италид олон жил тоглож буй Muntari-д тохиолдлоо. Бид өөрсдийн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна хэмээн хэлжээ.
Muntari-д тохиолдсон хэрэг Италид болсон анхны арьс өнгөөр ялгаварлах хэрэг биш билээ. 2013 онд Pro Patria vs Ac Milan нөхөрсөг тоглолтон дээр Миланы тоглогч Boateng-ыг арьс өнгөөр ялгаварлан. Улмаар Boateng тоглолтыг орхин гарч байсан билээ. Тэгвэл тэрээр Италийн Сериа лигийн 34-р тойрог дээр болсон үйл явдлын талаар хэлэхдээ. Boateng: Шүүгчид арьс өнгөөр ялгаварлах үзлийг шийдвэрлэхийн тулд илүү их хүч чадал байх ёстой. Ийм зүйлс одоо ч гэсэн болж байгаа нь их гунигтай байна. Яг тухайн тэр цаг үед ямар мэдрэмж төрж буйг илэрхийлэх их төвөгтэй. Тухайн болсон зүйл надад тохиолдсон зүйлтэй ижил. Би тэр үед шүүгчтэй ярилцсан бөгөөд тэр юу ч хийгээгүй. Дан ганц шүгэл үлээх бус тэр цэнгэлдэхийн нөхцөл байдлыг удирдах хэрэгтэй. Мэдээж ФИФА, УЕФА-гийн шүүгчид илүү их хүч чадал байх ёстой, Тоглогч цэнгэлдэхийг орхин гарч нөхцөл байдал хэвийн бус байгааг харуулах нь зөв зүйл бишээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:37 pm

Lapadula: Би Миланд ихээр талархаж явдаг.

Gianluca Lapadula Миланд амжилт олохоосоо өмнө хөлбөмбөгөө орхих бодолтой байсан.
26 настай Итали довтлогчийн хувьд энэ улирал бол түүний анхны Сериа А улирал юм. Pescara клубд тоглохдоо тэрээр 44 тоглолтонд оролцож 30 гоал 12 дамжуулалт өгсөн байдаг.
Олон жилийн туршлагаас харахад миний мэддэг хүмүүс, багийн андууд маань өөрсдийн түрээсээ төлж чадахгүйгээс болж эсвэл сарын эцэст цалингаа авч чадахгүй, цалиндаа хүрч чадахгүйгээс болж хөлбөмбөгийн карьераа өөрчилж эсвэл өндөрлүүлэхийг би харж байсан.
Би үргэлж л сэтгэлээр өөдрөг байсан. Зүрх сэтгэл маань үргэлж л өөрийн боломж бололцоондоо итгэж ирсэн. Ингэж чадсан цорын ганц хүн би л байсан. Магадгүй энэ маань энэ бүхий л зүйлийг даван туулж, энд байгаа шалтгаан маань байх.
Яагаад би үүнийг хийгээд байгаа юм бэ? гэдэг бодол ч надад төрж байсан үе бий. Би нэгэн хачирхалтай сонин гэмээр давхцал үйл явдлыг санаж байна. Би Treviso-ын залуусын академид байдаг байсан. Харамсалтайн удалгүй клубд дампуурсан. Би Serie C2 Лигийн Vercelli клуб элсэн орсон. Жилийн дараа тэд дампуурсан. Дараа нь би Ivrea, Дараа нь Serie C1 Лигийн Atletico Roma клуб руу очиход бас л дампуурсан. Улмаар би Ravenna клуб руу явсан. Тэд ч мөн адил дампуурсан.

Ravenna клубийн бусад довтлогч нар нь гэмтсэн байсан учраас л би тэнд тоглосон. Тухайн үед надад ямар ч мотиваци байхгүй байлаа. Тэр үед дасгалжуулагч надад багийн бүх хүмүүс гэмтсэн. Чи л тоглох хэрэгтэй байна гэж хэлж байсан.
Тоглолтын эхний хагасад би надаас хоёр дахин өндөр хоёр төвийн хамгаалагчийн дундаас хөдөлж чадахгүй гацчаад байлаа. Завсарлагааны дараа би дасгалжуулагчаас намайг битгий сэлгээчээ хэмээн гуйж байсан. Надад гоал оруулж чадах юм шиг мэдрэмж төрж байсан. 70 дахь миунтанд бид тооны харьцааг 1-0 болгосон. Харин 82 дахь минутанд би талбайн төвд бөмбөг аван цааш яван хоёр хамгаалагчийг аргалан баруун доод буланд цохин гоал оруулсан. Энэ бол миний анхны мэргэжлийн гоал байсан. Salernitana клубийн эсрэг хийсэн тэрхүү тоглолтонд дээр ийнхүү би цоорсон юм. Ууг би нь энэ тоглолтонд оролцож, бүүр цаашлаад гоал дахь ч боломжгүй байсан юм. Энэ агшинг тайлбарлахыг аргагүй юм.

Одоо бол би Миланд үргэлж нүүрэн дээрээ инээмсэглэлтэй явдаг. Учир нь би ямар нэг илүү юм хүсэхгүй байна. Би өөрийнхөө цалингийнхаа талаар санаа зовох шаардлагагүй болсон. Миний өөр бусад газар үзэж харсан зүйлсийг бодвол эндхийн бүх зүйл нь илүү үнэ цэнэтэй. Би Миланд ихээр талархаж явдаг.

Lapadula хувьд өөрийн ёс зүй болон бөмбөг бүрийн араас зогсолтгүй шаргуу хөөцөлддөг тоглолтоороо алдартай.
Би Миланд байгаа болохоор ийм тоглолтын хэв маяг гаргаж байгаа юм бишээ. Би Serie C1 лигид Slovenia, Nova, Gorica, болон San Marino клубуудад тоглож байхдаа яг л ийм тоглолтын хэв маягаар тоглож байсан.

Чи хаалга руу цохин гоёмсог гоал оруулж болно эсвэл буруу тийшээ цохиж ч болно. Гэвч энэ бүхэн чиний ямар зүйл бэлтгэн бэлдсэний чинь үр дагавар л байх болно. Энэ бүхэн чиний зүрх сэтгэлээс гардаг.
Lapadula ээж нь Peru хүн бөгөөд Lapadula өнгөрсөн жил Peru-ын шигээ багаас Copa America тэмцээнд оролцох тамирчдын тоонд орох санал ирж байжээ. Энэ үнэхээр гайхалтай санал байсан. Peru улсын шигшээ багийн дасгалжуулагч Pescara клуб дээр ирэн надтай уулзсан. Тухайн үед хүн бүхэн л ийм боломжоос татгалзаж болохгүй ээ хэмээн хэлж байсан. Гэвч би боломжгүй мэт санагдах тэрхүү зүйлд итгэхээр шийдсэн юм.

Италийн шигшээ нь дасгалжуулагч Giampiero Ventura намайг Италийн шигээд дуудхад би өөр өөртөөгөө байгуулсан мөрийндөө хожсон. Өөр өөртөөгөө мөрийн тавин зорилгодоо хүрэх энэ арга нь зорилгодоо хүрэхийн төлөөх шилдэг хөрөнгө оруулалт байдаг. Бидний мэдрэмж биднийг хөтлөн бидний ойлгохгүй, мэдэхгүй байгаа тэр зүйл руу хөтлөн сонголт хийлгүүлдэг нь гайхалтай.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:38 pm

Cassano: Paul Pogba, James Rodriguez болон Mario Balotelli нар хэт өндөр үнэлэгдсэн тоглогчид. Тэд “Үнэхээр Сайн” агенттай нь азтай хэрэг.
Итали довтлогч Сassano Gazzetta dello Sport өгсөн бүрэн ярилцлагаараа өөрийн одоогийн байдал болон ирээдүйн талаараа мөн хөлбөмбөгийн эргэн тойрон дахь болж буй үйл явдлуудын талаар өөрийн бодлоо илэрхийлжээ.
Тэрээр 2011-2012 оны улиралд Милан клубд тоглож явсан юм.
Та одоогийн хөлбөмбөгчидөөс шинэ Cassano-г олж харсан уу?
Үгүй. Cassano бол өвөрмөц, үнэт эрдэнийн ховор юм. Техникийн хувьд би өөрийгөө Lorenzo Insigne-с олж хардаг.
Sampdoria клубийн Patrik Schick-д минийхтэй ижил цохилттой. Бид хоёр өөр тоглогчид. Тэр илүү довтлогч талдаа гэхдээ л тэр ёр бусын тоглогч.

Сериа А лигийн талаар?
Ювентус цааш үргэлжлүүлэн ялалт байгуулсаар байх болно. Учир нь тэд чадварын хувьд болон сэтгэл зүй сайтай баг.
Francesco Totti-д хандан би түүнд битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэр лигид 10-12 гоал оруулж чадахаар гэвч талбайд гаран хараахан тоглохгүй байгаа хүнд ийм хэмжээний гоал оруулах хэцүү л дээ.
Тэд бид хоёр 90 ээд оны довтлогчдын сүүлийнхан төлөөллүүдийн нэг. Тэр довтолгооны шилдэг хамтрагч байсан.

Бэлтгэл сайтай байсан үеийнхаа талаар?

Euro 2012 үеэр болон Sampdoria клубуудад 2007-2012 онуудад тоглож байхдаа. Би бараг л ялагдашгүй байлаа.

Lionel Messi юу эсвэл Cristiano Ronaldo?
Messi бол яг Roger Federer. Харин Ronaldo бол яг Rafael Nadal. Хоёул өөр өөрийн гэсэн тоглолтын хэв маягтай аваргууд.

Messi-ийн El Clasico тоглолт дээр хэрхэн тоглосныг үзсэн үү?
Barcelona клуб одоо ч гэсэн шилдэг баг нь хэвээр байгаа.

Ювентусын талаар?
Би Juventus клубд элсэн орох саналаас 4 ч удаа татгалзсан. Би үүндээч харамсдаггүй. Тэд намайг анх Bari клубд байхад санал тавьсан. Харин би Roma-г сонгосон. Дагаараар нь тухайн үеийн спортын захирал байсан Alessio Secco намайг багтаа элсүүлэх гэж үзэж байсан. Мөн дараа нь Ювентусын одоогийн спортын албаны захирал Giuseppe Marotta мөн л элсүүлэх гэж үзэж байсан. Би Juventus-д ямар ч тоглогчийг санал болгомооргүй байна. Учир нь тэд хүчтэй баг. Гэвч тэд нэгэн хэвийн хэмнэлдээ тоглодог тоглогчдийг багтаа сонгодог. Харин би өөрийнхөөрөө тоглодог. Ювентусын энэ жил 3 цом хүртэж чадна гэж бодож байна. Харин тэд Аваргуудын лигид Real Madrid учраа таарвал тэр тоглолтондоо хүмүүст дутуу, доогуур үнэлэгдэх болов уу.

Таны бодлоор хэт өндөр үнэлэгдсэн тоглогчид хэн хэн бэ?
Pogba, James Rodriguez and Balotelli нар.
Pogba үнэхээр €120 сая гэж үү? Миний хувьд лав биш. Rodriguez €80 сая гэж үү? Үгүй. Хэрэв тэр ийм үнэтэй юм бол Andres Iniesta түүний насан дээр ямар үнэтэй байх байсан бол?
Balotelli хувьд би түүнд хамаг л сайн сайхан бүхнийг хүснэ. Тэр France-д давгүй сайн тоглож байгаа. Гэхдээ Pogba, тэр хоёр Mino Raiola гэх үнэхээр сайн агенттэй учирсан нь тэр хоёрийн амьдралд нь тохиосон томоохон аз завшаан юм. Тэр хоёуланд нь маш том боломж бололцоо өгсөн.

Таны бодлоор гурван хүчирхэг тоглогч хэн бэ?
Messi бол үргэлж хамгийн шилдэг нь байсан. Дараа нь Iniesta. Дараа нь Xavi миний хамтаар.Би одоо ч гэсэн сайн тоглолттой хэвээр шүү.
34 настай Итали довтлогчийн хувьд энэ өвөл Sampdoria клубээс чөлөөлөгдөөд одоогоор ямарваа нэг хөлбөмбөгийн багт хариалалгүй байгаа юм. Cassano болон Balotelli нар Euro2012 тэмцээнээр Италийн шигшээд дуудагдаж тоглож тухайн үеэрээ нэг өрөөний найзууд болж явсан хоёр юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:39 pm

Миланы амьд домгуудын нэг Marco van Basten Gazzetta dello Sport сэтгүүлд Одоогийн Милан клубийн нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ.
Намайг юу хамгийн ихээр гунигтай болгож байгааг мэдэх үү? Энэ бол Сан сиро-д болж буй тоглолтууд бараг үзэгчгүй шахам хоосон байхыг харах явдал.
Миний тоглож байсан үед San Siro-г ийм байдалтай харсан бол их л ойлгомжгүй зүйл болох байсан. Хэрэв тухайн үед Napoli эсрэг хийх тоглолтонд стадион хоосон байвал солиотой хэрэг байх болно. Дан ганц том багууд ч гэлтгүй Empoli эсрэг тоглож байсан ч хамаагүй энэ бол солиотой хэрэг болох болно.
Мөн италийн бусад цэнгэлдэхүүд ч гэсэн 1990 оны загвар, бүтэцээрээ хэвээрээ л байна. Миланд сайн тоглогч нар дутагдаж байна. Мөн тэдэнд орчин үеийн цэнгэлдэх хэрэгтэй байна.
Та нар Ювентусыг хар л даа. Тэдэнд аварга авах хэмжээний бүрэлдэхүүн болон цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй байна. Тэд ирээдүйдээ хөрөнгө оруулалт оруулж одоо үр ашигаа хүртэж байна. Тэд Higuain-д €90 сая санал болгож тэрийгээ ч өгж байна. Dybala шиг залуу авьяаслаг тоглогчидыг эгнээндээ нэгтгэх тал дээр ч анхаарч байна.
Мөн миний ойлгохгүй байгаа хэд хэдэн зүйлс байна. Энэ нь Милан хот бол Турин хотыг бодвол хүн амын хувьд болон эдийн засгийн хувьд хамаагүй боломж бололцоотой хот.
Хятадуудын мөнгө Милан хоёр багийг эргэн Европын тавцанд аваачих болов уу?
Би Ас Милан болон Интер Миланыг Хятад эзэдтэй болсон байхаар надад төсөөлөгдөхгүй байна. Хоёр түүхэн агуу багууд Италичуудынхаа мэдэлд л байх ёстой. Энэ бол дан ганц хөлбөмбөгийн түүхийн талаар биш бөгөөд Silvio Berlusconi and Massimo Moratti нарын талаар юм. Нөгөө талаар энэ бол хөлбөмбөгөөс авах ташаал, үнэл барахгүй тэр нэгэн зүйл юм. Хятадын Милан гэгдэх надад лав таалагдахгүй байна.
Van Basten’s үед “Сериа А” дэлхийн хамгийн үзүүштэй алдартай хөлбөмбөгийн лиги байдаг байсан.
Харин одоо UEFA чансаагаар 4-р байрд бичигдэж байна.
Энэ бүхний алдаа нь юу нь даа байна гэхээр. Лиги хэт их мөнгө олохын төлөө улайран явж байна. Телевизээр хөлбөмбөг үзэгч хүмүүст хэт их анхаарч фанатуудыг орхигдуулж байна. Зөвхөн өнөөдөрөө бодсон үйлдэл хийж маргаашаа бодохгүй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:40 pm

Niang: Надад шинэ эхлэл хэрэгтэй байсан.
Niang хөлбөмбөгийн замналыг эхнээс нь сөхөн үзвэл. Тэрээр анх 7 настайдаа Basse-Seine Les Mureaux клубд элсэн орсон байдаг. Сонирхогчийн Poissy клубийн хараанд өртөхөөсөө өмнө тэрээр энэ клубдээ 2 жил тоглосон юм. Niang талаарх ам дамжсан сайн яриануудын дараагаар тэрээр мэргэжлийн клуб болох Caen клубийн скоутууд болох Laurent Glaize and David Lasry танигдсан юм. Энэ үеэр түүнд тулгарч байсан асуудал бол ер нь Европын Африк гаралтай өнгөт арьстай хөлбөмбөгчдийн нас болон биений хоорондын харьцааны асуудал байлаа. Тухайн үедээ тэрээр 13 настай гэхэд 175см өндөр байлаа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг үл хайхран скаутууд түүнийг ажигласаар л байлаа. Дан ганц Caen гэлтгүй Францын бусад мэргэжлийн клубууд болох Lille and Paris Saint-Germain клудбууд ч нэр холбогдож байсан юм. 13 настайдаа Caen клубийн академид элсэн орсон бөгөөд 15 настайгаасаа аль хэзээний багийн U-19 насныхантай хамтран тоглодог байсан. Caen залуусын багийн дасгалжуулагч Philippe Tranchant түүний талаар хэлэхдээ “Асар өндөр чадавхтай, түүн шиг тоглогчийг өөрсдийн клубийн хэмжээнд харж байгаагүй” хэмээн хэлж байсан. 16 нас 114 хоногтой дээрээ багийн үндсэн багт орж тоглолт хийсэн нь Caen клубийн түүхэн дэхь хамгийн залуудаа тоглолтонд оролцсон тоглогч болсон юм. Үүнээс долоо хоногийн дараа өөрийн анхны мэргэжлийн дебют тоглолтоо Nice багийн эсрэг хийж баг нь 4-0 хожил байгуулсан юм. 2011 оны 5-р сарын 7ны өдөр Lens- эсрэг өөрийн мэргэжлийн анхны гоалоо оруулсан байдаг юм.
Баруун Францын үйлдвэржсэн захын Yvelines мужийн Les mureaux-д өсөж том болсон Сенегал гаралтай түүнийг 2012 онд Arsenal-ын Arsene Wenger болон Everton-ын David Moyes нар өөрсдийн болгох гэж үзэж байсан. Гэсэн хэдий ч Миланы CEO Adriano Galliani бусад багуудаас түүнийг түрүүлж Миланд аваачирсан юм. Нианг 2012 оны 12-сарын 13ны өдөр Италийн цомын тэмцээний 5-р тойргийн хүрээнд Milan vs Reggina тоглолтын 2 дахь гоалийг 17 нас 350 хоногтойдоо гоал оруулснаар Миланы түүхэн дэхь гоал хамгийн залуу гоал оруулсан 2 дахь залуу тоглогч болж түүхэнд бичигдсэн юм.
Тэрээр Францын U-21 дуудагдаж байсан бөгөөд Европын багачуудын аварга шалгаруулах тэмцээний 3 насны ангилалд багтан тоглож явсан. Түүний ирээдүй маш гэрэлтэй байсан юм. Энэ улирлын эхэнд тэрээр Миланы дасгалжуулагч Montella-ын удирдсан залуу бүрэлдэхүүнд тогтмол гараанд гарч амжилттай тоглож байсан боловч улирлын хагасын сүүлээс төдийлөн сайн тоглож чадалгүй формоо алдан, хариуцлагагүй үйлдлүүд удаа дараа гарган улмаар өвлийн наймааны цонхоор Watford клуб нэг жилийн зээлийн хугацаатайгаар ирээд байна. Магадгүй зарим хүмүүс түүнийг Италийн алдартай багаас Английн Премьер лигийн барагцаагаар 21,000 үзэгчийн багтаамжтай муухан клубд ирж огцом уруудалт хийлээ хэмээн хэлж болох юм. Энэ талаар тэрээр хэлэхдээ “Заримдаа амьдралд улам сайн урагш алхахын тулд хойшоо алхан, дараа нь урагшлах хэрэг гардаг. Энэ бол бүтэлгүйтэл бишээ. Би үргэлж л юу ч тохиолдсон бай энэ бол бүтэлгүйтэл бишээ гэдэг зарчмаар амьдарч ирсэн. Энэ бол суралцах талаар юм. Сайтар суралцсанаар чи өшөө улам сайжирч эргэн сайн төвшиндоо очиж чадна. Би том клубд байсан, Сайн ч тоглогч нартай цуг тоглож байсан. Харин одоо бол би энд байна. Учир нь надад гарцаа байхгүй илүү их зүйл суралцах хэрэг гарсан. Тиймээс би улам шаргуу хичээллэх болно. Хэрэв би ингэж чадвал өмнө нь байсан сайн төвшиндөө буцаж очиж чадна”
“Надад жинхэнэ боломж бололцоонууд байсаар л байна. Би чадах бүхнээ хийх юм бол, би сайжирч амжилтанд хүрнэ гэдэгтэй итгэлтэй байна. Милан бид 2-ын харилцаа нурсан гэсэн үг биш юм. Магадгүй надад өөрчлөлт хэрэгтэй байсан. Миний карьерт ч ингэх нь хэрэгтэй байсан. Аль алин үүнийг ойлгосон. Тийм ээс л би энд байна. Дэлхийн шилдэг лигит тоглож байна. Шинэ сорилтуудтай нүүр тулж байна. Энэ бол бүтэлгүйтлийн дохио бишээ. Би Премьер-лигийн сайн клубд элсэн орсон. Би залуу байна. Мөн би өөртөө тавьсан зорилгуудаа ч сайтар мэдэж байна. Клубийн төлөө сайн тоглож тэдэнд туслах, цомд түрүүлэх, олон гоал оруулах гэх мэт. Миний зорилгууд ч тэднийхтай таарж байгаа. Харин одоо бол тогтвортой тоглолт үзүүлэх дээр анхаарч байна. Энэ бүх зүйлс маань намайг буцаан Миланд аваачих замыг минь заана гэдэгт итгэлтэй байна”.
Би яг гэртээ байгаа юм шиг байна гэж хэлэхэд арай эрт байна. Би энд удаагүй байна. Гэхдээ би Англид дуртайяа үлдэнэ. Эндхийн хөлбөмбөгийн хэв маяг миний биширдэг хөлбөмбөгийн хэв маягтай таардаг. Чи энд сайн тоглохын тулд хүчтэй байх хэрэгтэй. Миний хувьд хүч чадал, хурд, ур чадвар чухал үнэ цэнэтэй.
Намайг Миланд байхад дасгалжуулагч нар ойр ойрхон солигдож байсан. Би ямар нэг шалтаг тоочиж байгаа юм бишээ гэхдээ залуу тоглогч нарын хувьд дасгалжуулагч нь үргэлж солигдоод байх нь амаргүй байдаг. Хөлбөмбөгт бол цаг ямагт суралцах нь чухал юм. Миний хувьд би хангалттай тогтортой тоглолт үзүүлж чадаагүй юм. Магадгүй энэ нь миний эсрэг байсан хамгийн том хүчин зүйл байх.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:42 pm

Gennaro Gattuso A.C.Pisa клубийг сүүлийн тоглолтондон удирдан оролцлоо.
A.C. Pisa-чууд энэ улирал лиги дээ хамгийн бага буюу 42 тоглолтонд 36 алдсан ч гэсэн Serie B лигээсээ хасагдаж доош унахаар болсон юм. Тэд хамгийн сүүлийн тоглолтоо Benevento клубтэй хийж 3:0 хожигдсон юм.
Gennaro Gattuso тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр “Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Милан клубд 13 жил хүчин зүтгэсэний дараагаар дахин ийм сэтгэл хөдлөл гарна гэж бодсонгүй. Би Pisa-д өнгөрөөсөн хугацаагаа хэзээ ч мартахгүй ээ. Багийн хөгжөөн дэмжигчид бүхий л зүйл дээр намайг дэмжиж ирсэн. Би үргэлж зүрх сэтгэлээсээ ажилсан. Би энд үргэлж гэртээ байгаа юм шиг мэдэрдэг байсан. Pisa клуб үргэлж миний зүрх сэтгэлд байх болно. Намайг уучлаарай, би улирлыг эерэг дүнгээр дуусгаж чадсангүй ээ.
Багийн шинэ эздүүд багт олон зүйл хийсэн. Гэвч клуб илүү нэгдмэл байх хэрэгтэй. Бүгд нэг хэлээр ярих хэрэгтэй. Энд ажилласан 2 жилийн хугацаандаа би олон гайхалтай тоглогч нартай уулзаж, тэдний нарын хүндлэлийг хүртсэн. Энэ бүхэн миний хүлээн таамаглаж байсанаас ч илүү байсан. Энд өнгөрөөсөн хоёр жилийн хугацаа намайг илүү сайн болгосон. Ашиг тус маань тоглогчид ч гэсэн очсон байх.
Миний ирээдүйн талаар гэж үү?
Надад хэдэн санал ирсэн. Гэвч би аль нь ч хараахан тухай бодож үзээгүй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:45 pm

Gabriel Jesus: Inter болон Juventus-ийн саналд би үгүй гэж хариулсан. Яагаад гэвэл би Миланы фанат.

Бразил довтлогч Италийн 2 багтай өнгөрсөн зун холбогдож байсан боловч төд удалгүй ManCity руу очих шийдвэрээ зарласан. Энэ талаараа тэрээр хэлэхдээ: энэхүү шийдвэрийг гаргах амаргүй байсан. Гэхдээ ийм цааш улам сайжрахыг хүссэн. Pep шиг гайхалтай дасгалжуулагчтай хамтран ажиллах нь Man City руу явах нэг шалтгаануудын нэг байсан. Guardiola шийдэмгийгээр надруу зун надруу залгаж City болон өөрийнхөө төлөвлөгөө танилцуулж баталгаа олгосон. Inter болон Juventus-ийн саналд би үгүй гэж хариулсан. Яагаад гэвэл би Миланы фанат.
Мөн тэрээр зарим нэг өөрийн үлгэр дуурайлал авдаг тоглогчидоо дурьдсан юм. Buffon болон Totti нар бол миний үлгэр дуурайлал авдаг тоглогчид. Би компьютер тоглоом дээр тэднийг авч тоглодог. Өөр нэг миний шүтдэг тоглогч бол Ronaldo. Би түүний бичлэгүүдийг үзэх дуртай. Тэр бүхий л тэмцээн уралдаан түрүүлсэн нэгэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Forza Juve » Mon May 22, 2017 12:10 am

Милан ирэх улиралын Европа лигт орох эцсийн эрхийг авчээ... Урьдчилсан шатнаас даанч нэлээд эрт эхлэх юм байна... 7-р сараас эхэлнэ... Нэлээд гайгүй үзвэл бас л эрт эхэлж, хэсгээс гарвал хавар завсаргүй тоглолт гээд шандасаа Европа лигт шалгуулах нь ээ...

Ирэх улиралд Лацио, Аталанта, Милан 3 Европа лигт үзэх нь... Аталанта нэлээд цөлмөгдөх байх, тэгэхээр хэсгээс гарах гэж хэцүүхэн даваа давах байх, Лацио ч гарна, Милан эрт эхэлнэ, форм муутай үед багуудтай тоглох болохоор 2 жилийн өмнөх Сампдори шиг болж магадгүй л юм...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Mon May 22, 2017 7:26 am

:-D :-D :-D
:eek:
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon May 22, 2017 7:54 am

6-р байранд орох шив дээ. Баяртай байгаа ч нөгөө талаар ингэтлээ доошоо орох гэж гэж л бодож байна.
Ирэх жилдээ ребүйлд хийгээд жоохон дөмөгхөн үзээд 2019 оноос л цахиур хагална даа манайх хаха
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Forza Juve » Mon May 22, 2017 9:24 am

Аваргуудын лигт ирэх улирлаас Италид 4 эрх өгөх болохоор энэ зун ч багууд нэлээд бэлдэж, ширүүн өрсөлдөх байх аа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon May 22, 2017 9:34 am

"Найз нөхөд гэдэг бол чиний сонгож авсан Гэр Бүл юм"
Image
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Mon May 22, 2017 12:08 pm

Шинэ Жерси шал хогын харагдаад байсан яг тоглолт дээр бол гоё харагдаж байна шүү
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon May 22, 2017 6:23 pm

Gankhuu wrote:Шинэ Жерси шал хогын харагдаад байсан яг тоглолт дээр бол гоё харагдаж байна шүү


Надад бол анхнаасаа дажгүй л санагдаад байсан. Яг класс хар улаан, номер харин цагаан юм билээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon May 22, 2017 11:02 pm

Honda: ‘Баяртай Милан’

Японы шигшээ багийн тоглогч маань Миланд 3,5 улирал тоглосон байна. Түүний хамгийн бага тоглолтонд оролцсон улирал энэ жил болж байна.

Гэсэн хэдий ч 30 настай найруулагч маань өчигдөр явагдсан Ac Milan vs Bologna тоглолтонд өөрийн нэрийн хуудас болсон гайхалтай чөлөөт цохилт гүйцэтгэж Миланыг хожлыг баталгаажуулсан юм.

Японы Kyodo News мэдээллийн агентлаг тэрээр: Хүндэт миний хөгжөөн дэмжигчдээ, Баярлалаа. Өнгөрсөн 3,5 жил миний хувьд шалгуур байлаа. Гэхдээ би энэ шалгуур дунд хувь хүнийхаа хувьд өсөн дэвшсэн. Би энэ улирлыг дуусгаад Милан клубээс явах болно. Гэхдээ та нарыг удахгүй дахин харна гэж найдаж байна. Магадгүй тэгэх үед би хөлбөмбөг чинь биш болсон ч байж болох юм. Бид бие биенээ ямар байдалтайгаар харахыг хэн мэдэх билээ. Би өөрийн зорилгууддаа хүрэхийн тулд өдөр болгон шаргуу хөдөлмөрлөх болно. Форза Милан.
Image
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Thu May 25, 2017 8:37 am

Баяртай Хонда... Анх авахаар ярьж байх үед нь их баярлаж байж билээ.
Миний Миланд авчрахыг хүсэж байсан тоглогчдын нэг байлаа... Даанч өөрөө ч, клуб ч хэцүүхэн үеүдийг өнгөрөөж таарлаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Thu May 25, 2017 8:50 am

Виллареалаас Мусаччиог авчлаа. Хуучин багийн босс нь түүнийг явсан талаар мэдэгдэл хийсэн.
Өөрөө манай дээр ирцэн ороод явж байна.

Де Шильо хүү Ювэтэй нөхцлөө тохирчлоо л гэнэ. Одоо Ювэ манайтай үнээ тохирох талаар ярих юм байх...
Карьер нь гайгүй байгаа даа... Ультранууд нэлээд юм болоод байсан...

Манайх Моратаг авах наймаанд хамгийн өндөр магадлалтай байна гэнэ.
Өөрт нь жилийн 7.5 саяыг амлаад Реалаас 60 саяд авах юм байх...

Лациогийн Лукас Биглиад жилийн 3 саяын цалин санал болгож... Одоо бол 2.8 саяыг авдаг...
31тэй нөхрийг бодвол үнэгүй авахаар ярьж байгаа юм шиг байна

Кессие бас зун манайд нэгдэнэ. 30 саяд худалдан авах нөхцөлтэйгээр зээлж байгаа бололтой.

Бас Аталантагийн хамгаалагч Андреа Контиг авах гэнэ... 23 настай баруун ард тоглодог
Аталантагийн бүтээгдэхүүн, Италийн 21 хүртэлх насны шигшээд тоглодог.
Де Шильог явуулах бололтой... Гэснээс энэ зун ч тэгээд угаасаа Аталантаг нэлээд цөлмөх байх багууд...

Донаруммаг Сититэй холбогдоод байгаа талаар Буффон зөвлөгөө өгчээ...
Чи угаасаа шилдэг багт тоглодог шүү дээ л гэж... Буффон агаа ч ухаантай л даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Thu May 25, 2017 8:50 am

Гаттузо, манай Рино Миландаа буцаж ирэх нь ээ...
Примаверагийн дасгалжуулагчаар эргэж ирэх нь.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Forza Juve » Thu May 25, 2017 12:28 pm

Танайх чинь Вилариалаас Мусаччио, Аталантагаас Кессие, Вольфсбургээс Родригесийг авчихлаа л гээд байна шдээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Thu May 25, 2017 12:37 pm

Forza Juve wrote:Танайх чинь Вилариалаас Мусаччио, Аталантагаас Кессие, Вольфсбургээс Родригесийг авчихлаа л гээд байна шдээ.

Яг болсон хойно нь л итгэнээ ккк
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Жонон » Thu May 25, 2017 3:13 pm

Шуумаар бол аймаар баг болчихоод л бна.Наад гурав дээр чинь Мората,Биглиа,Кейта Балде өөр өдөр болгон л өөр гоё нэр сонсөөл.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby LeMoN » Thu May 25, 2017 8:23 pm

Мората наашилж байгаа сураг байна. Ганган сонголт доо.Мадридад л зай гарахгүй байгаад бна түүнээс хүрэлт мүрэлт ч бас л.....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 9 guests
cron