by Kro » Mon May 29, 2017 4:43 pm
Зиак нэг сонин улирал дууслаа.
Өнгөрсөн улирлыг тоогоор илэрхийлэхүй гэнээ:
0 – Сүүлийн 9 жилд анх удаагаа гэртээ хийсэн тоглолтондоо хожигдол амсалгүй дуусгасан тоо. 13 хожиж, 4 тэнцэхдээ 55 гоол хийж 9 гоол хаалгандаа алджээ. Хамгийн сүүлд 2007/08 оны улиралд Оттмарын удирдлаганд байхдаа гэртээ хожигдолгүй (12 хожил, 5 тэнцээ) улирал дуусгаж байж.
0 – Улаан хуудасны тоо. Хамгийн сүүлд 2006/07 онд нэг ч улаан хуудасгүй улирлыг дуусгаж байж.
5 – Анх удаа 5 дарааллан лигийн аварга болж буй. Өмнө 3 удаа л дараалж аварга болж байсан.
6 – Завсаргүй намрын лигийн аварга болсон тоо. Энэ хэдийгээр албан ёсны шагнал биш ч гэсэн намрын аварга болох нь тухайн улиралд түрүүлэх маш өндөр магадлалтайг харуулдаг. Нийтдээ 21 удаа намрын лигийн аварга болж байсан бөгөөд үүнээс ердөө 3хан тохиолдолд тухайн улиралдаа түрүүлж чадаагүй байдаг.
11 – 90 болон түүнээс хойшхи минутанд оруулсан гоолын тоо. Энэ мөн л Бундесын шинэ рекорд болж буй.
15 – РБ Лайпцигаас 15 онооны илүүтэй улирлыг дуусгав. Нэг болон хоёрдугаар байрны багуудын оноо 15-с илүү улирал дууссан 4хөн тохиолдол байдаг ба бүгдэд нь Байерн түрүүлж байсан.
52 – 2004/05 оны улирлаас эхлэн нарийвчилсан мэдээлэл бүртгэж эхэлсэн бөгөөд өмнө нь хэзээ ч лигийн тоглолтонд 50-с илүү цохилт хийгдэж байгаагүй. Тэгвэл энэ улирлын сүүлийн тоглолтонд Байерн(33) болон Фрайбург(19) клубууд нийлээд 52 удаа хаалга чиглэсэн цохилт хийсэн байна.
82 – Энэ улиралд цуглуулсан оноо. Бундесын түүхэнд 4т орох үзүүлэлт. Өмнөх рекордууд мөн л Байерных. (2012/13 91 оноо, 2013/14 90 оноо, 2015/16 88 оноо).
89 – Энэ улиралд оруулсан нийт гоолын тоо. 16 өөр тоглогч гоолд нэрээ бичүүлсэн. Өмнө нь 17 өөр тоглогч гоолдож байсан 2 тохиолдол бий.
Хувь тоглогчтой холбоотой тоонууд
1 – Карло Анчелоти Европын шилдэг 5 лигт бүгдэд нь баг дасгалжуулж үзсэн анхны дасгалжуулагч боллоо. Эдгээрээс 4т нь аварга болсон нь бас л анхны тохиолдол гэнэ. Реалын үйлсгүй юмнууд ганц аварга аваад өгчихгүй дээ.
5 – Лаам ахлагчийн хувиар 5 дахь удаагаа аварга болсноор 80аад онд ахлагчаар тоглож байсан Klaus Augenthaler-тай тэнцэж байгаан байна.
5 – Хавимар 5 дараалж Германы аварга авч байгаа юм байна.
6 болон 7 – Видал болон Коста нарын лигийн аварга болсон тоо. Видал манайд ирэхээсээ өмнө 4 дараалж Италийн аварга болоод байсан бол Коста Шахтар Донецк багтайгаа 5 дараалж аварга болчихоод манайд ирсэн байна.
7 – 7 дугаартай өмсгөлтэй Рибери 2007 онд манайд ирснээсээ хойш 7 дахь удаагаа лигийн аварга болж байгаа нь Бундес лигийн түүхэнд Герман биш тоглогчийн хувиар хамгийн их аварга авсан тоглогч болж байгаан байна.
8 – Лаамын лигт түрүүлсэн нийт тоо. Каан, Шоол, Басти нартай зэрэгцэж байгаан байна.
10 – Роббены өмсгөлийн дугаараас гадна түүний лигийн түрүүний тоо. 2 удаа Англид, тус бүр нэг нэг удаа Испани болон Холландын лигийн аварга болж байж.
11 – Лева энэ улиралд 2 болон түүнээс олон гоол оруулсан тоглолтын тоо. Түүхэнд 2т орох үзүүлэлт бөгөөд рекордыг домогт Герд Мюллер 1971/72 оны улиралд 12 тоглолтоор тогтоож байж.
20 – Коман хүү дөнгөж 20 настай боловч аль хэдийн 3 өөр улсад 5 лигийн аварга авсан байна.
21 – Лаамын Байернтай хамт хүртсэн цомын тоо. Зөвхөн Каан (23) л түүнээс илүү цомтой бол Шоол болон Басти нар түүнтэй адил 21 цомтой.
24 – Алаба энэ жил 24 настай. Энэ насан дээр хэн ч түүн шиг 6 удаа аварга авч амжаагүй байсан.
30 – Левагийн энэ улиралд оруулсан гоол. Домогт Мюллерээс хойш 2 улирал дарааллан 30 болон түүнээс дээш гоол оруулсан тоглогч түүнээс өөр гараагүй.
50 – Киммихийн лигт хийсэн тоглолтын тоо. 22 настай тоглогчийн хувьд 50 тоглолт хийхдээ ганцхан удаа ялагдал хүлээсэн байна. (41 ялалт, 8 тэнцээ)
250 – Лаамын лигт байгуулсан ялалтын тоо. Түүхэнд 3т орох үзүүлэлт. Түүний өмнө Оливер Каан (310), Манфрэд Калтц (291) нар л түүнээс олон ялалт байгуулсан байдаг юм байнаа.