by tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:27 pm
Италийн Серия А лигийн ирээдүй гэрэлтэй байна.
Английн алдарт хөлбөмбөгчин Paul Gascoigne 90 ээд оны эхэнд Италийн Серия А лигид ирж Англичуудын анхааралыг Италийн хөлбөмбөгт хандуулан, шинэ түвшинд аваачиж байлаа. Гэсэн хэдий ч тэрээр Италийн хөлбөмбөг дахь оддын цуглуулгын ердөө нэгээхэн хэсэг нь л байлаа. Тухайн үеийн Италийн Сериа А лигид Roberto Baggio, Ruud Gllit, Gabriel Batistuta, Stefan Effenberg, Frank Rijkaard, Nicola Berti, Beppe Signori, Sosa, Roberto Mancini, Jean- Pierre Papin, Marco Van Basten, Florian Raducioiu, Gianluca vialli, Fabrizo Ravanelli гэх мэт од тоглогчид ихээр тоглож байлаа. Серия А лиги тухай цаг үедээ бүхий л тоглогчдийн очиж тоглохыг хүсдэг лиги байлаа.
Харин өнөө үед Серия Лиги өмнөх шигээ дэлхийн шилдэг тоглогч нарыг цуглуулсан, баян лиг байж хараахан чадахгүй байна. Гэхдээ тэд дахин дэлхийн шилдэг хөлбөмбөгийн лиги болохоор хичээж байна. Ингэхийн тулд лиги дэхь тоглогч нарын үүрэг роль чухал билээ. Өнгөрөгч сард Наполи клубийн хагас хамгаалагч Lorenzo Insigne 2020 он хүртэл багтайгаа гэрээгээ сунгасан бол Ювентус клубийн Pablo Dybala мөн л багтайгаа гэрээгээ сунгасан. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй тоглогчид болох Mauro Icardo нар Andrea Belotti нар тус бүр гэрээгээ сунгасан нь Италийн Серия А ойрын хэдэн жил дээ л гоалийн бороогоор тасрахгүй сайхан мэдээ болж байна.
Гэхдээ Италийн лиги дан ганц шилдэг тоглогчид цуглуулсан байгаад дэлхийн шилдэг лиги болчихгүйн мэдээж. Шилдэг лиги болохын тулд багуудын чадвар чансаа амжилт, сайн тоглогчид, сайн цэнгэлдэхүүд, үзэгч хөгжөөн дэмжигч нар байх хэрэгтэй. Дээр дурдсан бүгдийг сайтар хэрэгжүүлж буй багаар Ювентус нэрлэж болж байна. Тэд олон тооны үзэгч цуглуулахаас илүүтэй тоглолт үзэх тухтай орчин, үзэгч хөгжөөн дэмжигчдийн ая тухыг бодсон шинэ цэнгэлдэхийг барьсан билээ. Ирээдүйгээ харсан их хэмжээний сайн хөрөнгө оруулалт их ашиг авчирч болдгийг тэдний сүүлийн жилүүдүүдийн амжилтууд харуулж байна.
Серия А лиги дэлхий дахины анхаарлыг татах тал дээр бол өнгөрөгч Миланы 166 дахь дерби тоглолтыг нэрлэж болж байна. Дерби тоглолтын тасалбар тоглолт болохоос хэд хоногийн өмнө аль хэзээний дууссан байсан. Тус тоглолт дэлхийн дахинаа 800 сая давсан хүн үзсэн гэх судалгаа гарсан.
Зарим хүмүүс Италийн лигийг удаан тоглолттой, хэт их хамгаалан тоглодог, бага гоал орох нь бага хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ энэ шүүмжлэл нэгэнтээ ард хоцоржээ. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг одоогийн байдлаар 6 тоглогч аль хэзээний +20 бөмбөг оруулсан амжилттай явна. Англи, Испани, Францийн лигүүдэд 2 тоглогч, Германы Бундеслига-д 3 тоглогч л +20 гоал оруулсан байна. Серия А лигийн энэ улирлын хүрээнд 17 хет-трик бүртгэгдсэн бөгөөд Германы Бундеслига-д 13 хет-трик, Англи болон Испани Ла Лиги-д тус бүр 9 хет-трик орсноор бүртгэгджээ. Серия А лигийн нэг тоглолтонд дунджаар 2,87 гоал орж байгаа нь Европын шилдэг 5 лигээс зөвхөн Испани Ла лиги (2.89) ийн ардаас орох сайн үзүүлэлт олж байна.
Дан ганц Европын хөлбөмбөгийн лигүүдийн хүрээнд ч бус Аваргуудын лигийн хүрээнд Италийн Серия А лигийн төлөөлөл болох Ювентус клуб Ав. Лиги шөвгийн наймын шатанд Барселона клубийгг 3-0 хожиж тэмцээний хүрээнд 531 минут гоал алдаагүй гайхалтай амжилттай явж байна. Одоогийн байдлаар тэд довтолгоо болон хамгаалалтын төгс хослолыг толилуулж байна. Хэрэв тэд энэ форумаа хадгалан цааш тоглож чадваас Ав.лигид түрүүлэхгүй гэх газар үгүй. Хэрэв тэд энэ жил түрүүлж чадвал 1996 оноос хойш түрүүлж чадаагүй байсан муу замналаа өндөрлүүлэх юм. Мөн 2009 оноос хойш Италийн баг Ав.Лигид түрүүлээгүй гэх муу үзүүлэлтийг зогсоож дахин Серия А лигийн нэр хүндийг европ болон дэлхий дахинаа дахин дуурсгах юм.
Серия А Лигийн Итали залуу тоглогч нарын ирээдүй гэрэлтэй байна. Donnarumma, Romagnoli, Andrea Belotti, Rugani, Mattia Caldara гэх мэт тоглогч нар систем, үе шаттайгаар бэлтгэгдэн шигшээдээ дуудагдан тоглож байна. Эдгээр тоглогч нарыг олон тэмцээн уралдаан хүлээж байна. Donnarumma-г л гэхэд 2038 оны дэлхийн аварга хүртэл тоглох боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.