by El Payaso » Thu Apr 20, 2017 1:29 pm
Манай залуучуудын шигшээ баг 1993 онд Пекерман коачаар ирснээс хойш 95, 97, 2001, 2005, 2007 онуудад ДА болсон байдаг... 95 оны багаас Сорин, 97 оныхоос Аймар, Рик, Диого Пласантэ, Камбиа нар, 2001 онд Савиола гялалзаж байв. Мөн Бүрдиссо, Де Алессандро, Макси, Понцио нарын хожим шигшээд тоглох болсон тоглогчид энэ багт байжээ... 2005 онд Месси, Гаго, Заба, Гарай, Оскар Устари энэ нөхөр хаа яваан болдоо гайгүй хаалгач гарч ирлээ гэж бодож байсансан нарын тоглогчид байлаа. Агуеро багт байсан ч тоглоогүй санаж байна... Хамгийн сүүлийн буюу 2007 оны бүрэлдэхүүнд Агуеро гялалзаж, Макси Моралез, Ди Мариа, Заратэ, Банега, Пиатти, Ромеро нар цөм болж байж... Тэрнээс хойш олигтой гавиагүй... Тэр хэрээр шигшээ багт ч шинэ одууд цөөхөн төрж байна... Ганц гайгүй нь энэ Дибала л юм уу даа... Энэ жил Сод болох ДАд ямар ч байсан орохоор болж... ганц нэг тоглолтын тойм харахад сайн л тоглож байх шиг байна... Ямар ч байсан шигшээ багт нэг шинэ үе гарч ирэх болов уу гэж найдаж байна...
Сүүлийн гоол энэ тэр бол бөмбөгөө сайн барьж байгаад Серби дээр ах нар нь тээр нэг жил хийдэг шиг л хусаж байгаа юм... хэд ч дамжуулж байгаа юм...