FC Bayern München

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Realist » Fri Apr 28, 2017 6:12 pm

Байерн ЧЛ-т азгүйтээд байгаа чинь 13 оны финалд Германы клубийг хожвол тусдаг хараал нь тусцийм байнашт :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 28, 2017 6:32 pm

За юун хараал мараал. Команн, Тиаготой гэрээгээ сунгалаа. Энэ зун ч их юм болно доо
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Amgaa » Fri Apr 28, 2017 8:35 pm

Тиаго ч Мюнхенд аз жаргалтай байгаа л гэж байна. гэр бүлийнхэн нь ч сайхан байгаа гэнэ. ЧЛ авнаа л гэж :eek:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 28, 2017 9:14 pm

Роббэнг анх ирэхэд нь манайд ганц хоёр жил л болно гэж боддог байсан шиг Тиагог бас тэгж боддог байж билээ. Хавимар-г ч бас. Авах гэсэн юмнуудаа аваад домог болтугай
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Amgaa » Sat May 13, 2017 11:45 pm

Лейпцигтай хийж байгаа тоглол ёстой жинхэнэ түрүү үзүүрийн багуудын тоглолт гэгч болж байна да. 9 гоол орсон.
Анчи ч Верратиг аваад ир гээд байгаа бололтой. Алонзог орлуулна. Энэ сарын сүүлээр зарлагдаж магадгүй гээд байна да билд дээр. 60м ++ гээд 4 жилийн гэрээ гэнэ. Анчи байгаа болхоор энэ наймаа бүтэж магадгүй л юм харж л байя. Арсеналаас Санчесийг 60м д гээд байна. Гэрээ нь дуусах дөхөж байгаа биздэ, их үнэтэй юма. Бенатиаг Юве бүр мөсөн авчээ. Бадиг тэр чигээр нь явуулж байгаа бололтой. Уг нь байж байвал зүгээр байх юм. Süle ирж байгаа болхоор Мартинизыг үндсэн байрлалд нь тоглуулмаар байна. Ирэх жил ийм үндсэн гараатай болж магадгүй юм.

-----------------Neuer------------------
Kimmich-----Boateng--Hummels-----Alaba
-------------Vidal-----Verratti------------
---------Robben--Thiago--Sanchez---------
----------------Lewandowski-------------
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby white » Mon May 15, 2017 12:49 pm

НТВ-гийн хуваариар бичлэгээр гарсан тоглолтыг бараг шууд үзчихлээ. Утас падаа оролдохгүй байж байгаад үзчихээр амар байдаг юм. Сэтгэл сэргээсэн сайхан тоглолт боллоо. 4 дэх гоол дээр Лева Алабагаас бөмбөг нэхээд байсан нөгөөх нь өгөхгүй шууд өөрөө гусчихдаг байгаа. Сүүлийн үед ер нь тэр байрлалаас бараг төгс цохиод байгаа залуу даа. Робберитэй ярих юм алга даа хүүхдүүдэд бол хичээл заахаар тоглож байна даа ялангуяа Роббен. Анх ааш муутай амбиц ихтэй сонин баачка гэж бодож байлаа одоо бүр хайр хүрээд л байгаа. Хажууд нь Коста бол зүгээр боль гэж хэлмээр тоглож байна, үнэ хүргээд хурдан зарсан дээр.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Takanohana_Nowitzki » Mon May 15, 2017 4:40 pm

Лайпциг нээрээ мундаг байнаа, 4-2-оор хожиж байгаад хусуулахын.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Барнаба » Sun May 21, 2017 7:21 pm

Лаам гэж мундаг тоглогчын карьер ингээд өндөрлөвөө, Байерндаа зодог тайлж байгаа нь бахархууштай. Алонсо маань бас зодог тайллаа, мэргэжлийн карьераа сайхан үдлээ, мань эр мэнэжэр болох нь ойлгомжтой байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby turuue » Sun May 21, 2017 7:27 pm

Нээрээ ингээд харсан Алонсо олон сайн дас-н дор тоглосон юм байна шүү. Тоглогчидтой харилцах арга барил, багийн ерөнхий бэлтгэл, тоглолтын тухайлсан бэлтгэл, тоглолтын хэв маяг зэргийн хувьд бүгд өөр өөр арга барилтай бөгөөд түүгээрээ амжилт үзүүлсэн дас-ууд. Хажуугаас нь бүгдийнх нь алдаа оноог сайн үзэж харсан гэхээр сайн дас болоход гайхахааргүй л юм байна.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Барнаба » Sun May 21, 2017 9:46 pm

Тухайлсан тоглолтонд бэлдэж байхад Алонсо, Лаам 2 бол байнга ямар нэг арга барил, тактик, шийдэл олчихсон ирдэг байсан гэж Пэп хэлсэн байна лээ. Нөхдүүдийг мэнэжэр болоосой гэж хүсч байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Цогоо » Mon May 22, 2017 1:04 am

Энэ хоёр мэнэжэр болох байх өө. Харваас аймаар хоёр гар.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby meesh » Mon May 22, 2017 11:02 am

Баяр хүргэе түрүүлсэнд. Алонсодоо амжилт хүсье жинхэнэ гоё тоглогч шүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Seikoni » Mon May 22, 2017 11:03 am

Бас л ховорхон төрөх тоглогч шүү. Профешнализм гэдэг зүйлийн үлгэр жишээ болсон хүн. Цаашдынх нь амьдралд сайн сайхныг хүсье дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Boldono » Mon May 22, 2017 11:09 am

Алонсо сайн дасгалжуулагч болох байх. Төвийн хагас дээр тоглож байсан тоглогчид сайн дасгалжуулагч болоод байх шиг санагдагшд.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Amgaa » Fri May 26, 2017 12:13 pm

Ulzii-n Ölzii wrote:Филипп, ирэх долоон сарын 4 нд юу хийнэ гэж бодож байна вэ?
Филипп Лам: "Яг үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуултын хариуг олох хугацаа надад хангалттай гарнаа, ямар ч байсан Saberner Strasse-дэхь бэлтгэлийн талбай дээр байхгүй гэдгээ баттай мэдэж байна"
Ирээдүйд юу хийх талаараа төлөвлөөгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Гэхдээ шипигээ хананд өлгөх цаг ирлээ энэ шийдвэрийг хэр удаан болож байж гаргав?
Лам: "Би энэ талаар их удаан хугацааны туршид бодож нэг шөнийн дотор л шийдээ гаргасан. Би байнга өөрийгөө сорьж үргэлжлүүлэн өндөр түвшинд тоглож чадах эсэх талаараа бодож байсан. Шигшээ багт дахь карьерээ өндөрлүүлэх шийдвэрээ би зөв үед зүрх сэтгэлээ даган гаргасан гэж бодож байна. Одоо надад мөн л тийм мэдрэмж төрж байна.
Та үүнийг яаж мэдэв?
Лам: "Бүх зүйл жижиг зүйлүүд дээр л тодорхой харагддаг. Тоглолтой үед тухайн долоон хоногуудын өнгөрүүлэхэд хүндхэн санагдаж тоглолтын маргааш нь өглөө сэрэхэд бие хүнд оргиод л. Мөн би багийн ахлагч учраас бусад тоглогчиддлл шаардлага тавихын тулд өөрөө 100 хувь бэлэн байх ёстой байдаг. Харин сүүлийн жилүүдэд би би тэрхүү түвшиндээ хүрч ажиллаж чадахгүй болж байгаа гэдгээ мэдэрч эхэлсэн. Би тун амбийцтай хүн л дээ, хэрвээ манай баг талбайдаа мөн хариу тоглолтонд хожигдвол миний уур их хүрдэг. Харин би одоо ингэж чадахгүй байгаа нь бүх зүйл цаг нь болсоныг харуулж байгаа хэрэг.

Ирэх саруудад та их зүйлүүдийг сана дурсах байх даа?
Лам: "Тийм шүү, хамгийн түрүүнд багийнхан маань, хувцас солих өрөөний хөгжилтэй уур амьсгал тоглогчдын маань ёжлол, нөхөрсөг шоглоом. Тэнд л бид өөрсдийнхөөрөө байж эрх чөлөөтэй байдаг. Бид хамтдаа 5 жилийг ардаа үлдээж өнгөрөөжээ. Тиймээс би маш их зүйлийг санах болноо.
Энэ багт таны хуримтлуулсан мэдлэг туршлага бүхэн дараагийн ажилд үр нөлөөгөө үзүүлнэ гэж та бодож байна уу?
Лам: "Оновчтой менежмент – энэ чинь том багийн гол амжилтын түлхүүр. Бусад салбарын байгууллагуудад ч мөн адил. Би үргэлж багаа зөв оновчтой алхам хийж амжилттай байлгахыг хүсдэг. Үүнд мэдээж дасгал сургуулилт нэмэгдэнэ л дээ. Гэхдээ би багаар хичээллэдэг спортын хүн болохоор багийн ажиллагааг чухалчилдаг. Хамтдаа байвад хүчтэй байж сул талаа нөхөж болно. Ийм үзэлд хөлбөмбөг намайг сургасан учраас дараа дараагийнхаа ажилд би мөн л ийм үзэл бодолтойгоор хандана.
Та ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар бидэнд ярьж өгч болох уу? Тогтсон хуваарь, тодорхой дэг журмаас гарч хэвийн амьдралд ороход амаргүй байх болов уу?
Лам: Харж л байя. Гэхдээ надад амралтын өдрийн өглөөний цайгаа гэр бүлийхэнтэйгээ хамт ширээний ард суугаад ууна гэдэг таатай хэрэг. Хөлбөмбөгчид энэ зэргээс авахуулаад олон сайхан зүйлүүдэд оролцож чадахгүй үе зөндөө гарна шүү дээ. Миний амьдрал цаашид яаж өөрчлөгдөж юу хийх талаараа одоогоор хэлж мэдэхгүй л байна, ямар ч байсан гэр бүлээрээ сайхан амарч авнаа. Гэхдээ би өөрийн шинэ амьдралаа эхлүүлэх өдрөө товлох бодолтой байгаа. Дараа нь би өөрийн мэдэхийг хүссэн олон зүйлүүдээ судлана даа. Тухайлбал техниз технологи, арилжаа худалдаа, маркетинг. Ирээдүйд би энэ тал дээр илүү их цагыг өнгөрүүлэх байх. Би карьерээ дуусгаад огт мэдэхгүй салбартаа гэнэт гарч ирэхийг хүсэхгүй байна. Хийж чадах зүйлээрээ л оролдоно гэж бодож байна. Мөн би өөрийн сангийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоноо.
Та гэртээ өөрийн цом, медаль, шагнал зэрэг бүх дурсгалтай зүйлүүдээ хадгалах өрөөгөө тусад нь бэлдсэн үү?
Лам: Тиймээ, нэг жижигхэн өрөө бий тэнд би өөрийн шагнал цом хөлбөмбөгийн шипи гээд бүх дурсамжтай бүхнээ хадгалж байгаа. Хүүгээ төрсөний дараагаас л би бүх шагнал цом одон медалуудаа цуглуулж нэг газар хадгалж эхэлсэн дээ.
Таны хөлбөмбөгийн өмсгөлүүдийн цуглуулга тун ч арвин байх даа? Мэдээж хамгийн үнэтэй чухал өмсгөлүүд ч байгаа байх даа?
Лам: Надад миний өмсөж байсан бас бусад тоглогчидтой солилцсон хөлбөмбөгийн өмсгөлүүд олон бий. Миний цуглуулганы өрөөнд байгаа хоёр сандалыг би Энди Оттл, Бастиан Швайнштайгер, Томас Мюллер, Мануэль Нойер нарын өмсгөлөөр тусгайлан гоёмсог бүрээс хийлгүүлсэн. Мөн намайг хаана ч тоглосон үргэлж сайн сайхнаар ханддаг байсан Андреа Пирло Жижи Буффон нарын өмсгөлүүд чухал газарт байгаа.
Яг хэний өмсгөл суудаг хэсэгт таарсан байгаа вэ?
Лам: Тэрийн хэлэхгүй ээ!" (инээв)
Томоохон финалын тоглолтуудад та олон ч удаа оролцсон тэдгээрээс хамгийн сэтгэлд хоногшсон тоглолт таныхаар аль нь вэ?
Лам: Би хааяа 2001 онд залуучуудын багт тоглож аварга болж байсанаа санадаг юм. Тэр үед Леверкүзэний эсрэг манай багт боломж бараг байгаагүй ч бид 3:2 ын харьцаатайгаар хожиж Германы аварга болж байлаа. Мөн Байерны төлөө Аваргуудын лигт анхны тоглолтоо 2002 онд хийж байсанаа байнга санадаг. Тэр мэдээж миний мэргэжлийн түвшинд талбайд гарсан анхны тоглолт байлаа. Тэр тоглолтын 2-р хагасын төгсгөлд би Маркус Фойлнерийн оронд талбайд гарч бөмбөгөнд хүртэл хүрээд авч байсан шүү. Тэр үед маш гайхалтай санагдаж билээ. Штутгартад байхдаа Аваргуудын лигт Манчестер Юнайтедийн эсрэг гараанд гарч манай баг талбай дээрээ 2:1 ээр ялалт байгуулж шуугиан тарьж байлаа. Харин үүний дараахан 2004 оны 2 сард Германы шигшээ багт дуудагдаж анхны тоглолтондоо би гараанд гарч билээ...
Багийн ахлагчын хувьд танд эвлэрч боломгүй хүнд хэцүү үе тулгарч байсан уу?
Лам: Тун хүнд хэцүү үе хоёр удаа таарсан. Нэг нь 2012 онд аваргуудын лигийн финалд хожигдсон үе байсан. Төсөөлж байгаагүй хожигдол байсан болохоор багаараа давж гарахад хугацаа хэрэгтэй байлаа. 2013 онд 3 гол цом буюу трибл хийсэний дараа дасгалжуулагч солигдсоны дараах үе бас хэцүү байсан. Пеп-ийн хийж байгаа бүхнийг дэмжиж тоглогч бүрт системийн шилжилтэнд дасан зохицох зайлшгүй хэрэгтэйг тайлбарлах шаардлага гарч ирсэн.
Агуу амжилт бүхний ард ямар нэгэн зүйлийг золиослох хэрэгтэй болдог, танд хөлбөмбөгийн төлөө ямар зүйлүүдээс татгалзахад хэцүү байсан бэ?
Лам: Тэмдэглэлт баяр, төрсөн өдөр, хуримын урилга тэр бүхэнл би эхнэрээ ганцааранг нь явуулдаг байлаа. Ялангуяа ойр дотны хамаатнууд, найзуудын маань тэмдэглэлт баярын өдрийн тов гарчихаад байхад тоглолтын хуваарь дараа нь өөрчлөгдөж солигдоход надад их гомдолтой санагддаг байлаа.
Мэргэжлийн хөлбөмбөгт 20 жил нөр их амжилттай зүтгэсэн таны хувьд тэвчиж чадахгүй зүйл байдаг уу?
Лам: Шпагетти! Яг тийм шпагетти. Хэдийгээр хоол хүнс өөрчлөгдөж байгаа ч надад ер таалагдахгүй байгаа. Нэг л төрлийн помидорны кетчуптэй гоймон дээр багахан мах тэгээд ногооны салат ингээд л гүйцээ. Манай эхнэр намайг шпагеттинд дургүйг мэддэг болохоор намайг гэртээ байгаа үед ямар ч шпагетти хийдэггүй. Яахав тэгэж байгаад хэсэг хугацааны дараа би шпагеттиг идэх гэж оролдож үзнээ.
Байерны фанатууд Баваригийн классик хослолын талаар ялангуяа Роббений талаар санан дурсаж ярих цаг удахгүй ирэх байх даа...
Лам: "...тэгэж бодож байхад чинь хажуугаар чинь нэг удаан хөдөлгөөнтэй хөгшин сугарч гараад бөмбөг нэхэх байх даа!" (инээв)
Та хичнээн км газрыг гүйж туулсан бол оо?
Лам: Наадахыг чинь би өөрөө ч мэдэхийг маш их хүсэж байна шүү! Удаан хамт тоглоод ирэхээр бие биенээ тун сайн мэдээд мэдрээд эхэлдэг. Франк Рибери, Арьен Роббен хоёр хоёуулаа намайг аль үед ямар хурдтайгаар гүйж эхлэхийг тун сайн мэдэрч мэддэг байсан.

Таны толгойд дасгалжуулагчын ажил хийе гэсэн бодол орж ирж байв уу?
Лам: 10 жилийн дараа юу болохыг би хэлж мэдэхгүй шүү дээ гэхдээ яг одоогоор бол надад дасгалжуулагч болох бодол алга. Өдөр бүр талбай дээр зогсож тоглогч нарыг шахаж шаардлага тавих нь миний хийх ажил биш гэж бодож байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Өсөхбаяр » Fri May 26, 2017 12:23 pm

06 оны нээлтийн тоглолт саяхан мэт
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Gooner » Fri May 26, 2017 12:51 pm

Универсал, про, мундаг тоглогч шүү.. Дасгалжуулагч солигдоод тэр байрлалд тоглуулна гэхэд асуудалгүй сайн тоглодог тоглогч бас ховор, анх РБ байгаад, ЛБ болоод, сүүлдээ СМ, ДМ гээд бүгдэд нь сайн тоглосон..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby CrossBonez » Fri May 26, 2017 1:35 pm

Amgaa wrote:-----------------Neuer------------------
Kimmich-----Boateng--Hummels-----Alaba
-------------Vidal-----Verratti------------
---------Robben--Thiago--Sanchez---------
----------------Lewandowski-------------

Менежер нь Анчи гээд бодхоор түрүүлчижээ CL-д.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Forza Juve » Fri May 26, 2017 4:45 pm




Танай Швайний АНУ яваад Чикаго Файрэ багт очсон чинь хөгжөөн дэмжигч авгай танихгүй, үндсэн тоглогчидтой хамт авхуулах гээд зураг авагчаар томилсон байна шдээ... :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Kro » Mon May 29, 2017 4:43 pm

Зиак нэг сонин улирал дууслаа.
Өнгөрсөн улирлыг тоогоор илэрхийлэхүй гэнээ:

0 – Сүүлийн 9 жилд анх удаагаа гэртээ хийсэн тоглолтондоо хожигдол амсалгүй дуусгасан тоо. 13 хожиж, 4 тэнцэхдээ 55 гоол хийж 9 гоол хаалгандаа алджээ. Хамгийн сүүлд 2007/08 оны улиралд Оттмарын удирдлаганд байхдаа гэртээ хожигдолгүй (12 хожил, 5 тэнцээ) улирал дуусгаж байж.

0 – Улаан хуудасны тоо. Хамгийн сүүлд 2006/07 онд нэг ч улаан хуудасгүй улирлыг дуусгаж байж.

5 – Анх удаа 5 дарааллан лигийн аварга болж буй. Өмнө 3 удаа л дараалж аварга болж байсан.

6 – Завсаргүй намрын лигийн аварга болсон тоо. Энэ хэдийгээр албан ёсны шагнал биш ч гэсэн намрын аварга болох нь тухайн улиралд түрүүлэх маш өндөр магадлалтайг харуулдаг. Нийтдээ 21 удаа намрын лигийн аварга болж байсан бөгөөд үүнээс ердөө 3хан тохиолдолд тухайн улиралдаа түрүүлж чадаагүй байдаг.

11 – 90 болон түүнээс хойшхи минутанд оруулсан гоолын тоо. Энэ мөн л Бундесын шинэ рекорд болж буй.

15 – РБ Лайпцигаас 15 онооны илүүтэй улирлыг дуусгав. Нэг болон хоёрдугаар байрны багуудын оноо 15-с илүү улирал дууссан 4хөн тохиолдол байдаг ба бүгдэд нь Байерн түрүүлж байсан.

52 – 2004/05 оны улирлаас эхлэн нарийвчилсан мэдээлэл бүртгэж эхэлсэн бөгөөд өмнө нь хэзээ ч лигийн тоглолтонд 50-с илүү цохилт хийгдэж байгаагүй. Тэгвэл энэ улирлын сүүлийн тоглолтонд Байерн(33) болон Фрайбург(19) клубууд нийлээд 52 удаа хаалга чиглэсэн цохилт хийсэн байна.

82 – Энэ улиралд цуглуулсан оноо. Бундесын түүхэнд 4т орох үзүүлэлт. Өмнөх рекордууд мөн л Байерных. (2012/13 91 оноо, 2013/14 90 оноо, 2015/16 88 оноо).

89 – Энэ улиралд оруулсан нийт гоолын тоо. 16 өөр тоглогч гоолд нэрээ бичүүлсэн. Өмнө нь 17 өөр тоглогч гоолдож байсан 2 тохиолдол бий.

Хувь тоглогчтой холбоотой тоонууд

1 – Карло Анчелоти Европын шилдэг 5 лигт бүгдэд нь баг дасгалжуулж үзсэн анхны дасгалжуулагч боллоо. Эдгээрээс 4т нь аварга болсон нь бас л анхны тохиолдол гэнэ. Реалын үйлсгүй юмнууд ганц аварга аваад өгчихгүй дээ.

5 – Лаам ахлагчийн хувиар 5 дахь удаагаа аварга болсноор 80аад онд ахлагчаар тоглож байсан Klaus Augenthaler-тай тэнцэж байгаан байна.

5 – Хавимар 5 дараалж Германы аварга авч байгаа юм байна.

6 болон 7 – Видал болон Коста нарын лигийн аварга болсон тоо. Видал манайд ирэхээсээ өмнө 4 дараалж Италийн аварга болоод байсан бол Коста Шахтар Донецк багтайгаа 5 дараалж аварга болчихоод манайд ирсэн байна.

7 – 7 дугаартай өмсгөлтэй Рибери 2007 онд манайд ирснээсээ хойш 7 дахь удаагаа лигийн аварга болж байгаа нь Бундес лигийн түүхэнд Герман биш тоглогчийн хувиар хамгийн их аварга авсан тоглогч болж байгаан байна.

8 – Лаамын лигт түрүүлсэн нийт тоо. Каан, Шоол, Басти нартай зэрэгцэж байгаан байна.

10 – Роббены өмсгөлийн дугаараас гадна түүний лигийн түрүүний тоо. 2 удаа Англид, тус бүр нэг нэг удаа Испани болон Холландын лигийн аварга болж байж.

11 – Лева энэ улиралд 2 болон түүнээс олон гоол оруулсан тоглолтын тоо. Түүхэнд 2т орох үзүүлэлт бөгөөд рекордыг домогт Герд Мюллер 1971/72 оны улиралд 12 тоглолтоор тогтоож байж.

20 – Коман хүү дөнгөж 20 настай боловч аль хэдийн 3 өөр улсад 5 лигийн аварга авсан байна.

21 – Лаамын Байернтай хамт хүртсэн цомын тоо. Зөвхөн Каан (23) л түүнээс илүү цомтой бол Шоол болон Басти нар түүнтэй адил 21 цомтой.

24 – Алаба энэ жил 24 настай. Энэ насан дээр хэн ч түүн шиг 6 удаа аварга авч амжаагүй байсан.

30 – Левагийн энэ улиралд оруулсан гоол. Домогт Мюллерээс хойш 2 улирал дарааллан 30 болон түүнээс дээш гоол оруулсан тоглогч түүнээс өөр гараагүй.

50 – Киммихийн лигт хийсэн тоглолтын тоо. 22 настай тоглогчийн хувьд 50 тоглолт хийхдээ ганцхан удаа ялагдал хүлээсэн байна. (41 ялалт, 8 тэнцээ)

250 – Лаамын лигт байгуулсан ялалтын тоо. Түүхэнд 3т орох үзүүлэлт. Түүний өмнө Оливер Каан (310), Манфрэд Калтц (291) нар л түүнээс олон ялалт байгуулсан байдаг юм байнаа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Seikoni » Tue May 30, 2017 9:54 am

кк. Реалын үйлсгүй юмнууд байхдаа яахав. Эхний жил ч яахав тэгээд сүүлийн мөчид авдгийн даваан дээр сульдаад алдсан. Тэгээд ч Бундес шиг ганц багтай үзэж байсан биш АТМ, Барсатай зэрэг сүүлийн мөч хүртэл л үзсэн л дээ. АТМ тэр жил ямар байсныг санаж л байгаа байлгүй. Гэхдээ Хааны цом хүртээд ЧЛ аваад лигтээ сүүлийн мөчид мултарсан гэж. Хааны цомдоо АТМ, Барсаг хожоод л аварга авч байлаа.
Хоёрдугаар улиралд бол яах аргагүй Модрич гэмтээд Кроос ганцаараа ядраад хог болоод тэгээд л дууссан. Карло ч Илларад итгэж сэлгээ оруулж ирэхгүй ганц хүнээрээ нүдсээр байгаад их шүүмжлүүлсэн дээ. Өөрт нь ч буруу байсан байх. Барса трипл хийсэн жил шүү дээ. Намар нь муу байж байгаад хавар тридент галзуураад эхэлсэн. Тэгээд манайх юун тэрэнтэй манатай л дууссан даа.
Миланд гэхдээ цаадах чинь 8 жил болохдоо ганц л билүү авсан байдаг юм шүү. Танай лигт яахав Баернтай бол Мэндээ ч аварга авна гэдэг теорем байдгийг санаарай. :ногоон:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Kro » Tue May 30, 2017 11:04 am

Аварга болчихсон бол хосгүй амжилтын эзэн болохоор байжээ л гэдэг утгаар нь хэлсиймаа.
Манай нэг Ливерийн найз байдын. Би овоо явж байснаа арай гэж 4т оровуу нтр гэхээр л чам шиг өрсөлдөгчгүй лигийн фен юугаа мэддийн нтр гэж тэнэгтэнэ. Байерн дэмждэг тул бусад лигүүдийн талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй л гэчих гээд байхым даа хаха.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Suicide » Tue May 30, 2017 12:10 pm

Нэг эвгүй үг дуугарчуул өрвөлзөөл ороод ирдэг, ганц үг газар гээдэггүй гарууд зөндөө байна. Энэ Реал, Барсагийхан :ногоон:
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Kro » Tue May 30, 2017 12:31 pm

Гэснээс дээрх Лаамын ярилцлагыг харсан чинь дасгалжуулагч болох бодолгүй нөхөр байлээ шд.
Их л яаруу зодог тайлах шиг болсон. Дараагийн ажил нь бэлэн болоод л ингээд байгаан байна гэсэн зүгээр л сайхан гар хөлбөмбөгөөс залхах маягтай болоод зодог тайлж гэж ойлголоо. Залхах ч юу байхав ханасан гэхиймуу даа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern München in der Saison 2016/17

Postby Suicide » Tue May 30, 2017 1:31 pm

Ер нь өөрөө би боллоо, ханалаа, хангалттай л гэж бодсон юм шиг байгаан. Нэр төртэйгөөр дуусгая л гэж бодсон юм уу даа. Тэр нь ч зөв дөө. Лаам дасгалжуулагч болно гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байгаам угаасаа :))
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests