Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Thu May 11, 2017 12:03 pm

Сэвиллатай бүтэн сайнд гэхээр гайгүй амраад авчих байх. Тэгээд Селтатай ирэх лхагва гаригт нөхөж тоглолтоо хийх юм байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Thu May 11, 2017 1:27 pm

Бас л эвгүйтүүлэх дөхжээ... Модрич, Иско, Бэнз, Навас онцгой байж... Данилогийн тэр алдааг... Навас харин дабл сэйв хийж авраагүй бол ч паникт ороод яаж ч мэднэ шүү... Навас яг хэрэгтэй үедээ формдоо орлоо... Нөхөр ч тааруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, бэртлээсээ ирээд нэг л амархан гоол алдаад байсан... Барса, сая Атлетикогийн эсрэг гээд сайн үзээд байна...

За одоо тэгээд Юветэй финалдах нь...

Айл давхарт аймшигтай, хамгаалалт чанга... Манай кроссууд хэнд ч хэрэггүй болох вий дээ... Иско л хэрэг болно доо Ювегийн хамгаалалтыг задлахад... Бэйл сэлгээнээс орж ирсэн нь дээр юм шиг санагдах юм...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby El Payaso » Thu May 11, 2017 1:30 pm

Финал хэзээ вэ зургаан сар гараад уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Thu May 11, 2017 1:41 pm

6 сарын 3 -нд...

Одоо лигт Сэвиллья, Сельта, Малага үлдээд байна... 10 хоногийн дотор 3 тоглолт... Сэвилльяг аргалчихвал Сельта Манчестр нисчихээд ирнэ... ядралттай ирэх байх аа... цаг сунгаад тоглочихоосой ккк...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby rednasca » Thu May 11, 2017 9:39 pm

Image
Image
Оуэн Харгрийвз өчигдрийн тоглолтыг тайлбарлахдаа ашигласан тэмдэг нэрсийн анализ хийжээ... :ногоон: ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby someone » Fri May 12, 2017 5:01 am

Ижил дугаар (14)-тай хоёр тоглогч гарсиймуу?
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Fri May 12, 2017 7:26 am

Модричийг л андуурсан бололтой.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Ultra Madridista » Fri May 12, 2017 7:34 pm

Nobun@g@ wrote:
Ultra Madridista wrote:Заза 2 жил дараалж түрүүслэн анхны баг болжээ .Бенз энэ тоглолтын шилдэг байлаа .2 гоал алдаад яг эвгүйтэж байсан үед гайхалтай боломж үүсгэлээ .Навас сайн байж хэд хэдэн гайхалтай хаалт хийлээ .Эхний тоглолтонд Роналдо шийдээгүй бол эвгүйтэх гэж байна шүү .


Өө бүр түрүүлцэн үү сайн байна шд

Түрүүлнэ л гэж үзнэ ш дээ ЛОЛ
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Mon May 15, 2017 12:03 am

Редондо: Хөлбөмбөгийн уран тансгийн дээд


Image

Дэлхийн хамгийн шилдэг клуб Реал Мадридын төлөө олон шилдэг тоглогч өөрийн авьяас чадвараа зориулж ирсэн түүхтэй. Эдгээр тоглогчдоос хамгийн үзүүштэй, уран тансаг буюу яруу найргийн хэлээр илэрхийлбэл гуа сайхан тоглодог тоглогч хэн бэ? Магадгүй энэ тухай цухуйлмагц олон хүний толгойд Зинедан Зидан харвах биз. Тэр мэдээж энэ тодорхойлолтод бүрэн тохирох тоглогч мөн, гэвч миний хувьд испаниар El Príncipe de Madrid буюу Мадридын ханхүү хочит Редондо бол түүнээс ч илүү.

Фернандо Карлос Редондо Нери

Энэхүү нэрийг сонсмогц хүн бүрийн толгойд Олд Траффорд дахь түүний гайхамшигт дриблийг, өөртэй нь зууралдан гүйж байсан Бергийг өсгийгөөрөө бөмбөгөө хажуу тийш даран өнгөрсөн, яг л уран гулгалтын нэг техник мэт харагдсан тэрхүү скиллээр хамгаалагчаа мадлаад Раулд өгсөн тэр дамжуулалт харвадаг биз. Гэвч Фернандо Редондо үүнээс илүүгээр дурсагдах ёстой хүн. Түүнийг тодорхойлоход маш хүнд. Учир нь хамгийн уран яруу үгсийг хэрэглэлээ ч түүнийг, түүний Реал мадрид клубт үлдээсэн өв уламжлалын ач холбогдлыг дүрсэлж, илэрхийлж чадахгүй.
Түүнийг явуулсан наймаа клубийн хамгийн буруу шийдвэрүүдийн нэг байсан агаад үлдээсэн орон зай нь түүнийг багт, клубт, фэнүүдэд хэчнээн чухал байсныг харуулсан төдийгүй, хэн ч хэзээ ч бөглөж чадаагүй юм.
Фернандо Редондогийн дамжуулалт, хөдөлгөөн бүр урлагийн үнэт бүтээлийн нэг хэсэг мэт харагддаг сан. Тэрбээр хөлбөмбөгийн талбай дээр төдийгүй талбайн гадна ч Мадридын ханхүү байж чаддаг байв. Тэрээр гайхамшигтай тоглогч байсан, гэвч түүнээсээ ч илүү гайхамшигтай хүн. Хэрэв чи түүнийг тоглож байгааг нь харсан хүнтэй ярилцвал тэд чамд түүнийг ямархуу тоглогч байсан тухай илэрхийлж өгч чадахгүй л болов уу, гэвч чамд носталжиа мэдрэгдэх болно. Учир нь тэр бол хамгийн агуу тоглогчдын нэг.



Аргентин дахь эхлэл

Тэрээр 1969 оны 6 сарын 6 нд Аргентины Адрогиэд төржээ. Өмнөд америкийн хүнд хэцүү орчинд өсөж, бодит амьдралаас тасрах гэж хөлбөмбөг хөөж өссөн тоглогчидтой адилгүй нь тэрбээр нэлээд чинээлэг айлд өсөж, сайн боловсрол олж авсан нэгэн юм.
Редондо өөрийн хөлбөмбөг тоглох онцгой арга барилаа Аргентинос Хуниорс клубээс анх олж авчээ. Энэ бол Диего Марадоно гэх мэт аргентины олон тоглогчдын хөлбөмбөг тоглож сурсан газар. Марадоногийн хувьд Редондог ирэхээс 4 жилийн өмнө тус клубийг орхиж явсан байсан аж.

Диего Армандо Марадоно. Тэр бол тухайн цаг үе дэх залуу тоглогч бүрийн шүтээн, бурхан байлаа. Гэвч Редондогийн хувьд өөр. Тэрбээр өөр нэгэн тоглогчийг шүтэн биширч, түүн шиг болохыг хүсдэг байж. Марадоно ч мөн түүн шиг болохыг хүсдэг байсан гэдэг. Магадгүй та энэ нэрийг өмнө нь хэзээ ч дуулаагүй байж мэднэ: Рикардо Бокини, Ла паузагийн Мастер.

Рикардо Бокини: La Pausa-г хийх хоёр арга зам бий. Бөмбөгийг хурдтай тууж, эсвэл удаанаар тууж байхдаа гэсэн үг. Ла Паузаг энгийнээр тайлбарлавал багийн хамтрагчаа ашигтай байрлалд очихыг бөмбөгтэй хүлээнэ гэж ойлгож болно. Эхнийх тохиолдол буюу арга замд бөмбөгөө хурдтай тууж байгаад зогсоно, энэ бол жинхэнэ хувьсгал байсан юм, /тэр инээмсэглэлээ/ өмнө нь хэн ч үүнийг хийж байгаагүй хэрэг. Заримдаа чи бөмбөгөө хурдтай туусан хэвээр багийн хамгаалагчаа ашигтай байрлалд очихыг хүлээх хэрэгтэй болно


Испанид гялалзсан нь

Редондо дөнгөж 15 хан настайдаа Аргентинос Хуниорс клубт дебютээ хийсэн бөгөөд 5 жилийн дараа Испани руу шилжив /Марадонагийн адилаар /. Тэрбээр Хорхе Вальданотой уулзсаныхаа дараа ийн Испанийн Тенерифе клуб рүү шилжсэн бөгөөд экс Реал Мадридын тоглогч, ирээдүйн реал мадридын тоглогч хоёр маань Реал Мадридыг хоёр улирал дараалан лигийн тайтлаас мулталсан түүхтэй. Тус хоёр улиралд хоёуланд нь Барса түрүүлсэн юм. Эхний буюу 91-92 оны улирал Реал Мадрид 37 тойргийн дараа хүснэгтийг хоёр оноогоор тэргүүлж байсан агаад сүүлийн тойрогт өөрийн клубийн домогт аргентин тоглогч Хорхе Вальданогийн дасгалжуулж асан Тенерифе клубтэй тоглов. Тоглолт эхлээд Реал Мадрид 2-0 тэргүүлж эхлэн, хүн бүр тайтлын хувь заяа шийдэгджээ гэж боджээ. Гэвч Тенерифе гайхалтай эргэн ирэлт ирж 3-2 оор хожсон бол Барселоно нөгөө талд Атлетик Билбаог 2-0 ээр буулган авч ганцхан оноогоор илүү гарч, 3 жил дараалан ла лигт түрүүлэх нь тэр.
Дэжавү... Бид бүгд энэ энэ үгийн утгыг мэднэ. Түүх үнэхээр давтагддаг ажээ. Ахиад л сүүлийн тойрог Реал Мадрид хоёр оноогоор тэргүүлж, Барса хоёрт жагсаж байв. Мөнөөх Тенерифе, Вальдано, Редондо... Энэ удаа тэд талбайдаа Реал Мадридыг өршөөлгүйгээр 2-0 ээр хожиж дахин нэг удаа тайтлаас мулталлаа. Барселоно болон Круйфф нөгөө талд Сосьедадыг талбайдаа 1-0 ээр хожин 4 жил дараалан тайтл авчээ.

Реал Мадрид клуб үүнийг тэвчээд суусангүй, Вальданог дасгалжуулагчаар, Редондог дунд шугамын жанжнаар элсүүллээ. Ингээд ирсэн даруйдаа л Аргентин хослол ла лигийн тайтлыг авчирсан юм. Хувь заяа гэдэг тааварлашгүй ажээ. Гэвч Вальданогийн дараагийн тааруу улирлын дараа түүнийг халж Капеллог авчирсан билээ.

97-2000 он бол түүний оргил он жилүүд билээ. Тэрбээр талбайн инч бүрт очиж тэмцэх гайхамшигтай физикалтай биш боловч түүний байгалиас заяасан мэдрэмж, ухаанаараа талбайн хаана юу болохыг яг таг мэдэж, уншдаг ховорхон чадвартай байв. Эхлээд Дон Фабио түүнийг хамгаалалтын хагас буюу цэвэрлэгчийн байрлалд тохирохгүй, тэр байрлалд тоглоход дэндүү уран тансаг тоглодог нэгэн гэж бодож байжээ. Гэвч удалгүй тэр өөрийн эндүүрснийг ойлгож “Би түүнийг биширч байна, тэр бол тактикийн төгс тоглогч” гэж уулга алджээ.
Редондо бол мадридиста нарын хүсэн хүлээсэн Сэптима /долоо дахь/ буюу аваргуудын лигийн 7 түрүүг 30 жилийн дараа авчралцсан гол хүний нэг. Финалд Ювентусын Ариун гурвал хэмээгдэж байсан Зидан, Дэвидс, Дешам нарын эсрэг тэрбээр гайхамшигтай тоглолт үзүүлж дунд шугамыг бүрэн эзэгнэсэн нь л түүнийг ямархуу хэмжээний тоглогч болохыг харуулна.

Английн медиа түүний тухай: Реал Мадридын амжилтын түлхүүр бол Иерро болон Редондо. Тэр дундаа хамгийн болгоомжилбол зохих хүн бол Редондо, тэр тохойгоороо маш сайн тоглодог нэгэн. Рой Кийн тэр хоёрын дуэл тун чиг сонирхолтой байх болно хэмээн бичиж байв.

Ханхүү титмээ зүүсэн үдэш

Олд Траффорд. Мөрөөдлийн театр
Энэ бол жинхэнэ алдар хүнд олох тохиромжтой цаг байлаа. Реал Мадрид Олд Траффордод тун ч муу формтой зочилсон бөгөөд лигтээ маш муу тоглож, аваргуудын лигээс хасагдаж магадгүй байдалд орсон байсан агаад цорын ганц найдвар нь Аваргуудын лиг болчихоод байв.

Тэр улирал буюу Круйфф 2000 оны 3 сард “Реал мадрид бүтэн жил маш муу тоглож байна. Гэхдээ би хүмүүс тэднийг дунд шугам тааруу байгаа учраас маш муу тоглож байна гэж шүүмжилж байгаатай санал нийлэхгүй. Учир нь чи хэзээ ч Редондог бөмбөгөө алдаж байхыг харж чадахгүй” хэмээж байв.

Харин Манчестер Юнайтедын хувьд шал өөр нөхцөл байдалд байлаа. Тэд талбайдаа 16 сарын турш ямар ч тэмцээнд ялагдаагүй байсан агаад тэдний дунд шугам ямар ч эргэлзээнгүй европт номер нэгт тооцогдоно.

Харин Дел Боске энэ дунд шугамын эсрэг тун сонирхолтой гараа гаргах нь тэр. Тэртээх 50-60 аад онд түгээмэл ашиглагдаж байсан 3-3-2-2 оор гарлаа. Тоглолтын өмнө үүнийг харсан хүн бол Дель Боске галзуурчээ гэж бодох нь гарцаагүй. Дунд шугамд ганцхан төвийн хагас хамгаалагч байсан Редондо.

Image

Мкманаман бол жигүүрийн хагас бол Савио цэвэр вингер. Харин эсрэг талд Бекхэм, Скоулз, Рой Кийне, Райан Гиггз нар гарчээ. Тэд бүгд физикалын болон хөлбөмбөгийн хувьд оргил үедээ байсан цаг. Ер нь тухайн үед төдийгүй бүх цаг үед үүн шиг сайн хагас хамгаалалт байсан болов уу?

Тэгэхээр Реал Мадридын энэ формэйшн яаж ажилласан байж таарах вэ? Ганцхан үгээр хэлбэл: Редондо.
Тэрбээр бүх багийг холбож байсан чагт, цавуу нь байлаа. Мэдээж түүнд Мкманаманаас тусламж ирсэн нь үнэнтэй. Гэвч Редондо л энэ хүч тэнцвэргүй тулааныг сөрж чадсан юм. Уг тоглолт маш үзүүштэй болсон бөгөөд харилцан довтолсон, сөрөг довтолгоо цаг үргэлж болж байлаа. Тоглолт таамаглаж байсанчлан Юнайтедын давамгайллаар эхэлсэн боловч яваандаа Реал Мадрид хяналтыг гартаа авсан юм. Би сая Реал Мадрид гээд биччих шиг боллоо. Үнэндээ Редондо гэх гэсэн юм.

Би нийтлэлийнхээ эхэнд түүнийг талбайн инч бүрт гүйж чадахаар физикал биш гэж хэлсэн. Гэвч тэрбээр урагш хойш гүйж байрлалаа эзлэхдээ супер гэмээр мэдрэмжээрээ л үүнийг гүйцэтгэж байсан учраас яг л талбай дээр 3 Редондо байгаа мэт талбайн хаа сайгүй гүйж байсан агаад довтолгоон дээр бүх аюулыг тарьж, хамгаалалтад бүх ачааг үүрч байв.

Фергусон энэ тухай: Редондогийн шипинд лав соронз байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй байлаа. Энэ тоглолт бол түүнийх. Бид довтлох болгонд бөмбөг цаг үргэлж түүн дээр очоод зогсчих юм. Бүр цаг үргэлж!

Фергусон ийн шогширсон нь зүгээр хоосон магтаал байсангүй. Хамгаалалтан дээр Редондо бөмбөгийг булаан авч нэхэлтээс хөнгөхөн мултарч, төгс дамжуулалт хаяж байв. Рой Кийн, Пол Скоулз хоёрын хослол хэзээ ч ингэж давамгайлуулж байсан түүхгүй.




Довтолгооны тухайд түүний байрлал буюу цэвэрлэгчид гүний найруулагчаар л оролцох хязгаарлагдмал боломжтой. Гэвч бид Редондогийн тухайд ярьж байна. Редондо бол дасгалжуулагч хүний мөрөөдөж л чадах тоглогч. Тэр менежерийн хүссэн байрлалд тоглож чадах авьяаслаг нэгэн байв.

Рой Кийнийн авто гоолын дараа түүний алдарт танго болсон юм. Яагаав тоглолтын эхэнд ярьсан сөрөг довтолгоо. Түүний чихэр шиг дамжуулалтыг Раул төгсгөж Реал 2-0 болголоо. Түүний энэхүү скилл Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдгийн нэг гэдэг нь маргаангүй бөгөөд энэхүү ганцхан хөдөлгөөн Редондогийн легасиг түүхэнд үүрд мөнхлөн үлдээсэн юм.

[vine]https://streamable.com/unsht[/vine]

Пьер Луйжи Коллина: Раулын гоолын дамжуулалт болсон тэр өсгийгөөрөө хуурсан хөдөлгөөн бол миний хөлбөмбөгийн талбай дээр харж байсан хамгийн үзэсгэлэнтэй хөдөлгөөн.


Пэрэзийн мунхаглал


Гурван жилд 2 аваргуудын лигийн түрүүг хүртсэн үе буюу клуб Редондо /31 / хоёр оргил үе дээрээ байлаа.

Хорхе Вальдано: Түүнийг тухай нэг л зүйл хэлж чадна. Тэр бол толгойдоо орсон зүйлийг хөлөөрөө яг санаснаараа гүйцэтгэж чадах цөөн тоглогчийн нэг. Миний багтаа авахыг хүсдэг цор ганц тоглогч бол тэр.

2000 оны зун маш том өөрчлөлт Реал Мадрид клубт болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар Лорензо Санз болон Пэрэз өрсөлдсөн агаад Редондо клубийг тун амжилттай удирдаж асан Санзыг илэрхий дэмжиж байв. Харин Пэрэз сонгуульд клубийн эдийн засаг болон Фигу нарыг амласнаар ялж гарч ирлээ.
Ингээд албан ёсоор Галактикос төсөл эхлэв. Пэрэз сонгогдсон эхний цонхоороо л Фигу, Макелеле, Солари нарын тэргүүтэй тоглогчдыг 151 саяар авчирчээ. /Клубийн орлого жилд 118 сая байсан гэдэг/

Ингээд хөгшин тоглогчдыг багаас явуулж эхлэв. Эхлээд Анелькаг ПСЖ, Карембуг Миддлсборо луу явуулсныхаа дараа Редондог явуулахаар санаархаж эхлэв. Түүнийг зарахыг Дэль Боске болон фэнүүд, тоглогчид хатуу эсэргүүцэж байсан ч нэмэр болсонгүй ээ. Пэрэз ч түүнийг явахыг хүссэн мэтээр наймааг зохион байгуулав. Ингээд Милантай тохиролцож түүнийг ердөө 18 хан саяар заржээ. Фэнүүд, ультра нар асар ихээр эгдүүцэж байлаа. Гэвч наймаа нэгэнт хийгджээ. Багийн ахлагч, фэнүүдийн хайртай тоглогч ийнхүү явлаа.

Редондо: Би бодит үнэнийг л хэлмээр байна. Наймааны явц, нарийн ширийн зүйлийн талаар би зөвхөн сонин дээрээс л олж уншиж байлаа. Надтай Клубээс хэн ч холбогдоогүй, юу ч асуугаагүй. Би наймаа эцэслэгдэх тэр мөчид л бүгдийг олж мэдлээ. Тэд намайг Миланд зарахаар тохирсон гэж мэдэгдсэн. Би нөхцөл байдлыг ойлгож байна. Гэвч би Реал Мадридыг орхих шийдвэрийг гаргаагүй юм шүү. Надад ямар ч боломж үлдээсэнгүй.

Салах ёс гүйцэтгэсэн нь:

Харамсалтай нь тэр Миланд нэгдээд хэдхэн бэлтгэлд оролцож байгаад өвдөгний шөрмөсөө тасалж орхисноор кареер нь өндөрлөх тийшээгээ ханджээ. Хамгийн гайхалтай нь тэрбээр уг бэлтгэлээ дуустал хийснийхээ дараа эмнэлгийн тусламж авчээ. Ингээд тэрбээр 6 сар хөлбөмбөгийн талбайгаас холдох шаардлагатай болсон агаад хэзээ ч бүрэн гүйцэд сэргээгүй түүхтэй. 2001 онд тэрбээр дахин хагалгаанд орсон агаад үүнийхээ дараа Галлианитай уулзаж ахин бүрэн сэргэтлээ цалингаасаа /Жилийн 2.15 сая евро/ төдийгүй машин, байр зэрэг Миланаас өгсөн хангамжуудаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн гэдэг.

Галлиани: Тэр үнэхээр онцгой тоглогч, бас онцгой хүн. Би хөлбөмбөг хариуцсан захирал хийж байх хугацаандаа түүн шиг хувь хүнтэй таарч байсангүй.

Ингээд тэрбээр 4 жилийн турш Миланд харьяалагдахдаа ердөө 2049 минут л талбайд өнгөрүүлээд зодог тайлсан юм. Тэрбээр 2003 онд Милантай хамт өөрийн хайртай цэнгэлдэхдээ өрсөлдөгчийн хувиар зочилж Мадридын фэнүүдээс хүртэх ёстой хүндэтгэлээ хүртсэн агаад цэнгэлдэх даяараа зөвхөн түүний нэрийг олон минутын турш уухайлан дуудаж байжээ.

Тэр бол Мадридын ханхүү билээ.
Last edited by spain man on Mon May 15, 2017 12:23 am, edited 2 times in total.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby El Payaso » Mon May 15, 2017 12:21 am

:eek:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Mon May 15, 2017 12:53 am

:eek:
Тоглолтыг нь үзэж байгаагүй ч миний сонирхож уншдаг блоггерууд гамгүй магтдаг. Биеийн хүч, хөлбөмбөгийн сэтгэхүй төгс цогцолсон ховорхон тоглогч гээд л. Аргентины шигшээд Мэсси, Мара гээд 10 номерууд нь хамгийн алдартай ч тактикийн хувьд 5 номерын байрлал хамгийн чухал байсаар ирсэн, тэр үүргийг хамгийн төгөлдөр гүйцэтгэж байсан нь Рэдондо гэж уншиж байсан.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby 21Grams » Mon May 15, 2017 2:17 am

Хаха, зальжин гоол хуслаа даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby 21Grams » Mon May 15, 2017 3:19 am

Хамес сэлгэгдэхдээ талбай дээр фенүүдтэйгээ салах ёс хийчих вүү, үгүй юу.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby someone » Mon May 15, 2017 3:57 am

Начогийн гоол зүгээр гэж үү? Freekick-ийг шүглийн дуунаар цохих ёстой биш билүү?
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby 21Grams » Mon May 15, 2017 5:53 am

Шүүгчээс болох уу гэж асуугаад л цохичихсон. Заавал шүгэлдэнэ гэсэн юм дүрмэнд байдаггүй бололтой. Иймэрхүү гоол, эсвэл довтолгоо эхлүүлэх зэрэг харагдаж байдаг. Гэхдээ л инээдтэй, сэргэлэн. Сэвилээс эмээж байсан, эвгүй байна лээ. Хэд ч шон хусав. Навас ч хаасан. Золигнууд өмнөх тоглолтондоо хүмсүүдээ нөөж энэ тэр, их бэлдэж ирсэн байна. Ингээд хоёр зочлон тоглолтоос 4н оноо авчирах даалгавар үлдсэн дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Mon May 15, 2017 7:52 am

Заавал шүглийн дуунаар гэж анхааруулдаг. Сая бол тэгээгүй. Тийм учраас бас дүрмээрээ болдог юм байна. Ийм ч учраас эсрэг багийн тоглогч нар цохиулахгүй гэж бөмбөгний урд нь очоод зогсдог л доо. Сая бол яах аргагүй тэгээд анхаарлаа сулруулчихсан байсан болохоор гоол болчихлоо.
Зизу ч Селтад бэлдээд Модрич, Бэнз, Марсело, Иско эд нарыг нөөчихлөө дөө. Энэ тоглолтод яах аргагүй Начо, Асенсио, Рон гурав ганган байлаа. Начог сэргэлэнтээд дээрээс нь ассист өгчихлөө. Энэ жил хамгийн тогтвортой тоглолт үзүүлж байгаа хүн гэвэл Начо байна. Фокусаа алддаггүй гэж Зизу магтсан байсан. Даанч сая шар хүртээд Селтаг өнжих болж. Рон, Рамос хоёр бас шар хүртвэл тоглолт өнжчих гээд эвгүй л байгаа.
Асенсио ч балл контрол гоё байна шүү, Мэсси шиг л бөмбөгөө соронздож байгаа юм шиг гүйгээд айлын хамгаалалтыг гоё сэтэлж байна. Ди Мария л ингэж нэг гоё зүсч ордог сон.
Роны хоёр дахь гоол, Кроосын гоолууд гоё байлаа. Роны бөмбөгний эргүүлэг бас л эвгүй байна лээ дээ. Кроос ч Анри нэг гадраараа цохиж оруулдаг шиг оруулах шив.
Хамес ч үдэлтээ хийчих шиг болсон. СБ ч босч алга ташаад яг үдэж байгаа мэт л байна лээ. Зизу ч энэ тухай ярьмааргүй байна гээд. Валедарама бас л Зизуг Хамесыг зэврүүлсэн гээд шүүмжилсэн байсан. Хамесыг гайгүйхэн шиг үнээр явуулаад Искогийнхоо цалинг нэмсэн нь дээр л дээ.
Пэпэ Хятад гээд сураг гараад байсан Интертэй 1 жилийн гэрээ 4 саяар цалингаа тохирч байгаа гэсэн юм дуулдаж л байна.
Одоо хамгийн эвгүй талбай Селтатай нөхөн тоглолтоо хийж дээ.Гарууд Алавест нухуулсан байна. ЕЛ гээд баахан нөөгөөд баахан гурван оноо алдсан. Сая бас л хэд хэдэн гараа нөөсөн бололтой.

Nacho: "I took the free-kick ahead of Cristiano. I don't think I'll be doing that again hahaha."
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Mon May 15, 2017 10:39 am

Асенсиод өдөр ирэх тусам дуртай болж байна шүү... Иско энэ хоёр гараад ирэхээр хамгаалалт задлаад урамтай гэж.... Навас мундаг байна аа... Бэртлээс өмнөх үеийн формоо олж байх шиг... Эхний үед хоёр ч гоё сэйв хийсэн шүү... Бараг л 2-2 болсон газар... Йоветич хүүр чинь алчих гээ л байлаа... Талбайдаа бас манайхыг хожихыг гол үүрэг гүйцэтгэсэн, өнөөдөр бол бас л эвгүй байлаа...

Кроос, Рон хоёр бас мундаг байлаа... Роны хоёрдахь гоолын цохилтын техник бол тансаг тансаг...

Начо энэ зун явах санаатай байсан гсн, тэгээд Зизутай ярилцаад үлдэхээр болсон, миний амьдралын хамгийн зөв шийдвэр гсн байсан... Үнэхээр гоё скауд тоглогч юм... Ярих юм алга өө... Мань эр хамгаалалтаас гадна довтолгоонд үнэхээр дажгүй... Копад хийдэг тэр гоол бол бас л....

Нөгөө талд Барса Лас Палмасын тоглолтын үеэр 6 дахь минутанд Хесэг хаалгачийн эсрэг ганцаараа гарахад нь унагаад улаан аваагүй өнгөрчихөж... Манайд ийм тохиолдсон бол бөөн юм болж байгаа даа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Vacuum » Mon May 15, 2017 12:12 pm

za saihan hojil avlaa.

odoo celta l baina uneheer evgui bag. bolgoomjtoi nyahuur l uzeh heregtei. barca manaih 2oos naidvartai onoo salgaal baigaamdaa.

malaga bol yah ve celtatai tentseed ymuu hojood garaad irehed 1sayaa avah geed barag hojigdood ugnu biz. bur nariin yariul coach n manaih, director n hurtel barca-d nileen durgui ym bainalee shd :ногоон: deer barcag huchtei muulsan jirgee n nileen scandal bolood baisan. :lol:
User avatar
Vacuum
 
Posts: 215
Joined: Mon Sep 22, 2014 10:59 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Wed May 17, 2017 8:19 am

Image
Хэн 10 номер болох вэ гээд л эхэлж дээ. Хамес явахаар оронд нь хүн авах юм уу яах юм байгаа юм.

За өнөө шөнө ч тун чухал тоглолт байна даа. Иско төвдөө гарчихаар арай илүү бөмбөг эзэмшээд явчих байх. Хамгаалалт л битгий паниктаасай билээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 17, 2017 8:25 am

Хэрэв явбал дугаарыг нь Иско ч юм уу дотроосоо авах байлгүй дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby El Payaso » Wed May 17, 2017 11:29 am

Хамэс явах нь тод болоо юу хаашаа явжгаан?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цогоо » Wed May 17, 2017 12:24 pm

Манайх аваасай. хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 17, 2017 1:49 pm

Хамэсыг испани хэвлэл Ютд-тай холбоод, англи сонингууд үгүй гэсэн мэдээ бичээд байна.

Озил, Хамэс хоёр нэг багт яагаад ч багтахгүй байх оо. Ер нь цэвэр 10 номеруудын орон зай улам багасаад л байх шиг.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby SAVAGE » Wed May 17, 2017 1:49 pm

Маню гэсэн шуум байгаа л юм байна.
Сая Севияатай хийсэн тоглолт дээр сэлгээгээр суухдаа фэнүүдтэй салах ёс хийлээ гэж үзээд л ер нь явах нь гэсэн шум гараад байгаа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Ultra Madridista » Wed May 17, 2017 4:00 pm

За Хамес явлаа Манюруу явж байна МОу тэнэгтэхгүй бол мундаг тамирчин даа довтолгооны бүх эрх мэдлийн өгвөл аваад өгнө байх ялангуяа англи шиг удаан тэмптэй лигт бол яг зохьно.Шөнө СЕльта тай нэг хожоод нэг тэнцчихвэл Лг манайх болно.Сельтагийн талбай эвгүй дээ .Рон ,Иско,Васкуйз шар авбал сүүлийн тойрог өнжих юм шиг байна даа .Пепе интер луу 2 жилийн 3,5 саяын цалин авахаар урьдчилсан гэрээ хийж .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron