Saiza wrote:spain man wrote:Saiza wrote:space1985 wrote:Энэ Пол үнэн азгүй юм аа . Win shares ээр одоо байгаа тоглогчдоосоо Леброн Новитцки нарын дараа , бүх цаг үед 21-т
PER (Player Efficiency Rating ) career дундажаар одоо байгаа тоглогчдоос Леброны л дараа , бүх цаг үед 6-д яваж байна
Бүх цаг үед ассистаар 10-д бөмбөг таслалтаар 15-д яваж байна
Гэтэл плэй оффын багын амжилт юу билээ ?
Хайран тоглогчийн кареерыг Док гэхээсээ илүү Дэвид Стэрн л алчихсан дөө
Гэснээс Пол, Коби, Ховард гсн гурвал ямар амжилт үзүүлэх байсан бол?... Кобид Пол шиг бөмбөг эзэмшдэг нөхөр зохицохгүй байсан санагдаад байгаа юм даа...
Таавар л юм даа хэхэ. Ямартай ч Нэштэй Лэйкэрсээс хавь илүү
Энэ нээрээ Дэвид Стэрн сонин шийдвэр гаргасан шүү. Дээхэн нэг нийтлэл уншиж байсан.
2011.11.08
Los Angeles Lakers : Крис Пол
Housten Rokets : Пау Газол
New Orlean Hornets : Ламар Одом, Луйс Скола, Кевин Мартин, Горан Драгич
гэсэн тохироо хийсэн байсан.
Гэтэл Кавалерсийн эзэн Дан Гилберт Стернд энэ наймааг зогсоох талаар захиа явуулсан. Тэгээд Стерн "сагсан бөмбөгийн шалтгаан" гэдэгээр зогсоосон.
2011.11.14
Los Angeles Clippers : Крис Пол
New Orlean Hornets : Крис Каман, Эрик Гордон, Ал Фарук Амину, 2012 оны драфт эрх нь Остин Риверс
гэдэг наймаа хийгдсэн.
Энэ наймаа хийгдснээр одоогийн Клипперс хүчирхэгжээд Лейкэрстэй Райвал үүсгэхүйц болсон.
Хүчний баланс Клипперс рүү илүү шилжсэн. Мөн СП3 ирснээр Док дасгалжуулагчаар ирэх боломжтой болсон.
Гэхдээ л эднийх ПО 2р шатнаас цааш явж чадахгүй л байгаа...
Зөгийнүүдийн хувьд, Эрик Гордон 5 улиралд 173 тоглолт өнжсөн. Амину бол нэг талт хамгаалан тоглогч...
Каман 1 жил тоглоод Даллас явсан. Тэд 3 дахь хамгийн муу үзүүлэлттэй баг болсон ба 2012 оны сугалаанд хожоод Хөмсөгийг авсан.
Хэрвээ анхны солилцоо хийгдэж чадсан бол их өөр байх байсан...
Коби болон Крис Пол 2 нэгдэх боломжтой. Нийтлэл дээр бичсэнээр бол Кобиг ядаж 1 аварга авах байсан гэсэн байсан.
Харин миний бодлоор бол дахиад хэд хэд аваргалах боломжтой байсан байх...
Байнум болон дараа нь Ховардыг нэмээд, Метта, Фишэр, Барнес гээд хамгаалалт сайтай багийн бүрэлдэхүүн баланс хүчирхэгжинэ.
Коби Пол 2 цуг тоглоход ямар байхыг төсөөлөхөд хэцүү...
Гэхдээ энгийнээр бодоход Пол Байнум, Ховард нарыг илүүтэй сайн тоглуулна. ДеАндре Жордангаас л илүү байлгах байлгүй.
Коби бол хийдгээ хийчих байх... Цуг тоглох үед аль аль нь хувийн хамгаалалт сайтай... Өөрсдөө оноо авчих чадвартай...
Пол бусдыг нь тоглуулаад Коби хувийн ур чадвараараа явах байх...