FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Mon Feb 25, 2008 5:45 pm

bas almeria geech...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Jose Mourinho » Mon Feb 25, 2008 5:47 pm

Барса одоо ганц сайн орчуулагчтай болчвол болох гээд байгаан. Сайн орчуулагчгүйгээсээ л болоод тоглогчид нь хоорондоо ойлгоцохгүй байна шд. Одоо харин Тататунгаа хэл сураад гайгүй болж байх шиг байна. Гэхдээ л хол явахгүй л дээ.
Shut Up, I'm Special One
User avatar
Jose Mourinho
 
Posts: 19
Joined: Mon Feb 25, 2008 4:31 pm
Location: Portugal

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby spain man » Mon Feb 25, 2008 7:04 pm

Маргалдмаар санагдав ч утгагуй учиргуй ургэлжлэх учир орхихоос ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Mon Feb 25, 2008 9:05 pm

Za manaihan sain suutsgaaj baiw uu, saihan shineltsgeew uu.
4 sar hurtel gertee harihgui, ondoo gazruudaar yawaad baigaa, yuruusuu orj irj chadahgui baina...

Oird owoo saijiraad baina aa manaihan.. Yuruusuu toglolt ch uzej chadahgui baina... Goal-uudiig ni l daraa ni harj baina.
Za tegj baigaad tuhtai ordog bolno oo... pokatsgaa.

FORCA BARCA!!!
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Цэнгүүн » Mon Feb 25, 2008 9:36 pm

saihan toglolt saihan hojil er n buh yum saihan bna realiig talbai deeree hojigdon gj arai bodsongui kkkk ted bidend bolomj olgoj bn suuliin 2 togloltoos urdnii barcagaa harlaa eto gaihaltai umnu levantetai toglohod henry ah hat-trick hiij bsn messi maani goaldood ehllee ronnie ah baga bagaar formondoo orj bn.

odoo 3dah udur haanii tsomd valenciatai toglono ene hund toglolt bolnodoo ehnii toglolt manaid gj bgaa gol n goal aldahgui bvl uchir biidee
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby barca forever » Mon Feb 25, 2008 9:41 pm

visca el barca
visca el jugadors
visca el getafe , almeria, real betis, roma
roma realiig talbaid ni archaad garaasai. :beer
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby ТӨӨГӨӨ » Tue Feb 26, 2008 12:24 pm

bi deer ta nart helj bsan shd! sanaj bval! bitgii setgeleer unaa! yaj ch ergej boldog gej! tegehed ta nar bvgd l hudlaa bollo geed bsan!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby barca forever » Tue Feb 26, 2008 12:31 pm

уул нь би реалыг миарна гэж л байсаншд
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby TJ » Tue Feb 26, 2008 2:05 pm

mdefender wrote:bi deer ta nart helj bsan shd! sanaj bval! bitgii setgeleer unaa! yaj ch ergej boldog gej! tegehed ta nar bvgd l hudlaa bollo geed bsan!


Харин чиний үгэнд ордог л байж..... Бас чамайг аваатараа буруу харуулаад тавьчихсан байна гэж бодоод байсан чинь сэлэбрэйшн хийж байсым байна шд... :mrgreen: :mrgreen: :mrgreen:

Манайхан маргааш Эзэн Хааны цомд Валенситай тоглох бөгөөд бэлтгэлдээ гарчээ... Яаяа энэ тоглолтод оролцохгүй болсон, мань хүний нуруу жаахан хөндүүр байгаа бололтой, сувилгаа хийлгэж байгаа юм байна...
TJ
 

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Lucifer » Tue Feb 26, 2008 6:04 pm

2009 оноос Шинэ Камп Ноу-ийн барилгын ажил эхлэхээр боллоо. Өнгөрсөн онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн Камп ноу цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх цаг болсон гэж үзсэн ба 2011-12 оны улирлаас эхлээд шинэ камп ноу ашиглалтанд орохнээ.

Онцлогоос дурьдвал суудлын тоо 98000-с 106000 болох ба цэнгэлдэх хүрээлэнг гаднаас харахад багийн үндсэн өнгө болох улаан хөх өнгөөр солонгорон гялалзах аж.

http://fc.barcelona.com/the_club/new_camp_nou

энэ сайтаас үзэж болно шүү
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Tue Feb 26, 2008 8:17 pm

Манайхан болон МанЮ Баерны Лаамд 13 саяын санал явуулсан гэсэн румоур байна.
Германы хэвлэлүүдээр гарсан юм шиг байна.

Мөн president of sport Marc Ingla Испаний радиод өгсөн ярилцлагандаа
''Mourinho is a great coach, but we are very happy with Rijkaard,” гэсэн байна мөн Ронниег зарах бодолгүй 2010 он хүртэл гэрээтэй гэсэн байна.
Бас Stoichkov маань ч гэсэн Франкыг магтсан ..

Ямар ч байсан Франк маань 3н тэмцээнд багаа амжилттай удирдаж явна. 2-р хагас улирал эхэлсэнээс хойш тэрээр багаа Копагын хагас финалд АЛ-ын шөвгийн 8-д орох боломжтой мөн тайтле райсд дахин орж ирсэн гээд маш амжилттай явна. Энэ эрчээрээ цом түүвэл ч Барсад үлдэх байхаа.

Жаахан тааруу мэдээ гэвэл Маргюз, Яаяа 2 маань маргаашын Цомын тоглолтонд минор гэмтэлийн улмаас оролцохгүй бололтой.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Tue Feb 26, 2008 8:28 pm

Энэ Таван Цагираг дээр Декүгын талаар их гоё нийтлэл гарсан байна бичсэн хүн нь кууль юм шиг байна ккккк...

Image
Нэр: Андерсон Луис Де Соуза «Деку»
Төрсөн өдөр: 1977 оны 8 сарын 27.
Төрсөн газар: Сан-Бернарду, Бразил
Өндөр: 175 см
Жин: 73 кг
Яс үндэс: Португал (Бразил)
Гэр бүл: 2 удаа гэрлэсэн. 4 хүүхэдтэй.
Байрлал: Төвийн хагас хамгаалагч
Тоглож байсан багууд: «Насьональ» (95/96), «Коринтианс» (96), «Коринтианс Алоаго» (97), «Алверка» (97/98), «Салгейруш» (98), «Порту» (99/04), «Барселона» (2004-өөс)
Нийт гоол: 81
Шигшээ багт: 51 удаа тоглож, 4 гоол оруулсан.
Гавьяа шагнал- Порту: Португалийн аварга (98, 99, 03, 04), Португалийн цом (00, 01, 03), Португалийн супер цом (99, 01, 03,), UEFA-гийн цом (03), Аваргуудын лигийн цом (04).
Барселона: Испанийн аварга (05, 06), Испанийн супер цом (05, 06), Аваргуудын лигийн цом (06).
Шигшээ баг: Европын аваргын мөнгөн медаль (04), ДАШТ-ий IV байр (06).
Хувийн шагнал: Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч (04, 06), Аваргуудын лигийн хамгийн үнэтэй тоглогч (04), «Мөнгөн бөмбөг» (04), Португалийн оны шилдэг хөлбөмбөгч (04), Багуудын дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогч (06).


1.«Pais Porrada
“Деку бараг дуугардаггүй, гэхдээ нэг яриад эхэлбэл бүгд түүний үгийг сонсдог” гэж Лионель Месси ярьсан байдаг. Бразилийг дэлхийн хамгийн сайхан орон гэж хэлж болох ч нөгөө талаар хамгийн аюултай орон ч гэж хэлж болно. Жунглийн ой модны үзэсгэлэнд та уяран явж болох ч хэдхэн алхаад таныг хорт могой довтолж болно. Энэ оронд үзэсгэлэнт сайхан болон аймшигт аюулын хооронд хэдхэн алхам бий. Тиймээс ч тэр үү Бразил бол авьяаслаг тоглогчид, аймшгийн муу хаалгачидтай орон.
1977 оны наймдугаар сарын 27-нд Осис Маргарита Де Соуза хоёр хүүтэй болоод юу бодож байсныг бид мэдэхгүй. Ямар ч гэсэн Андерсон хэмээн нэр хайрлаж. Тэд хүүгээ аав шигээ машин засварын мэргэжилтэн болно гэж мөрөөдөж байсан байж болох, эс бөгөөс зураач хөгжимчин ч болгох гэж байсан юм билүү. Харин хөлбөмбөгч, тэр тусмаа од болно гэж төсөөлж байсан болов уу яасан бол. Яагаад гэвэл Андерсон хүүгийн ах нар хөлбөмбөг тоглож ч байсангүй, гэр нь ч харьцангуй баян тул хүүгээ хөлбөмбөгч болгож мөнгө олох гэсэн олон айлаас ялгаатай байлаа. Андерсон бөмбөг өшиглөх сонирхолтой байгаагүй. Тэр бараг л бөмбөгөө тэврээд унтдаг Рональдиньо биш байлаа.

Роналдиньогийн авьяас чадвар нь хар багаасаа л тодроод ирсэн бол манай хүн чөлөөт цагаараа хааяа бөмбөг өшиглөх төдий байв. Гэвч өсч томроод ирсэн Андерсон хөлбөмбөгөөр олон юм олж чадах нь, тэр дотроо аав ээжийхээ хүсэн хүлээж байгаа ирээдүйг ч олж болох нь гэдгээ ухаарч эхэлж. Гэрийнхэн нь болиулах гэж үзсэн ч зөрөхөөр үнэхээр хөлбөмбөгт дуртай болж эхэлсэн байв. Ингэхэд яагаад тэр Деку болсон юм бол? Багадаа Андерсон хүү хэл ам бага зэрэг муутай байсан тул хэлээ хазаж ярьдаг байж гэнэ. Тэдний гэрийнхний найз Де Соуза гэгч хүн нэг удаа түүнийг «Cunzinho» буюу хэлгий гэж тоглоомоор нэрлэсэн нь хүүгийн найзуудад ихээхэн таалагджээ.

Тэд хочин дээр нь Андерсон гэдэг нэрнээс нь Де хэмээх тодотгол нэмж өгөөд Декунзиньо хэмээн дуудах болсон нь товчлогдсоор Деку болон хувирсан түүхтэй. 1996 онд 18 настайдаа Деку Сан Паулу хотын «Насьональ» хөлбөмбөгийн академийг төгсөв. Сургууль дотроо Деку тодрох нь тодорч байсан ч Бразилд түүн шиг тоглогч хэдэн арав байтугай хэдэн зуу байсан тул түүнийг том багууд битгий хэл Европын дунд зэргийн багууд ч сонирхсонгүй. Энэ үед залуу тоглогчдыг хямдхан авч ашиглаад, үнэтэй зарах талаар мэргэшсэн «Коринтианс» түүнийг авсан бөгөөд гол зорилго нь зарах л байлаа. Хагас улиралд хоёрхон тоглоод Деку биеийн хөгжил муутай гэсэн шалтгаар багаас халагдсан юм.

Дээд хэмжээнд тоглоход жин нь ч, өндөр нь ч хүрэхгүй байсан хэрэг. Ямар ч гэсэн “Коринтианс”-ын дасгалжуулагч нар тэгж бодож. Багаасаа халсан ч хүүг бүр орхичихсонгүй, «Коринтианс Алагоано» гэдэг багт зарж орхив. Шинэ баг нь хэдийгээр Бразилийн шилдэг багийн тоонд ордоггүй ч залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд сайнаараа алдаршсан баг байв. Энэ багаас одоо «Вольфсбург»-д тоглож байгаа Марселиньо, Болгарт тоглож байгаа Лусио, Мадридийн төвийн хамгаалагч Пепе нарыг дурдаж болох юм. Тэнд бас л хагас улирал тоглоод Деку үндсэн багт орж чадсангүй.

Энэ үед Декугийн хөлбөмбөгийн замнал дуусч болох байсан ч аз дайрч 1997 онд «Коринтианс Алагоано» Португалийн «Бенфика»-тай тоглогч солилцох гэрээ байгуулсан байна. Португалчууд хэрэггүй тоглогчоо Бразил руу яаж ийгээд гайгүй тоглочих юм биш байгаа гэсэн найдлагатайгаар илгээж байсан бол бразилууд өөрсдийн шилдгүүдээ мөн л тийм найдлага тавин Португал явуулж байв. «Коринтианс Алагоано»-гийхан өөрийн шилдэг довтлогч Кажуг Португал явуулсан бөгөөд Декуд цалин төлөөд байхыг хүсээгүй тул Кажугийн дайвар болгоод «Бенфика»-д өгсөн байна. Ингээд манай хүний намтрын шинэ хуудас эхэлжээ.

2.Шийдвэрлэх үе
Деку өөрөө энэ талаар “Жирийн л нэг солилцоо шүү дээ. Тэгээд ч Португалд намайг хэн ч уриагүй, сайн тоглоно гэж ч найдаагүй” гэж ярьж байна. Тэр үеийн «Бенфика» хямралд орсон байлаа. Нэгэн цагт Европыг доргиож байсан энэ баг өрөнд ороод, дасгалжуулагч нар байнга солигдон буруу бараа буюу тоглогч авч шатсан баг болчихоод байв. Ээлжит шинэ дасгалжуулагч ирэн багаа бүрдүүлж байсан бөгөөд ямар ч гэсэн Деку браклагдсангүй. Улирлын өмнөх бэлтгэл дээр гайгүй тоглож, үндсэн багт орчих болов уу гэж байсан ч тэр жил шинээр Грэм Сунесс дасгалжуулагч ирлээ. Тэрбээр том биетэй, хүчирхэг тоглогчдод дуртай хүн байсан ба Декуг жин нэмээд ирвэл яахав тоглуулж болох юм гээд Португалын II лигийн «Альверка»-д зээлээр өгсөн байна.

«Альверка» «Бенфика»-гийн нөөц баг байсан ба тэнд Деку үндсэн багт тодрон, 32 тоглолтод 13 бөмбөг хийжээ. Довтлогчдын хойно тоглодог байсан гэхэд чамлахааргүй үзүүлэлт. Одоо л «Бенфика»-д буцаж ирэх нь гэж байтал дахиад л Сунесс зөрүүдлэсэн байна. Ийм намхан тоглогчийг би багтаа авахгүй гэж хэлсэн тул бас арга байсангүй. Ингээд түүнийг «Салгейруш»-д зарж орхив. «Салгейруш» «Алверка» шиг л II лигийн баг, гэхдээ энэ удаад «Бенфика»-гийн заналт дайсан «Порту»-гийн нөөц баг байлаа. Ингэж Деку Портуд орсон түүхтэй.

3.«Цагаан-хөх агуу луу»
«Тэр бол дэлхийн хэмжээний тоглогч». Жозе Моуриньо Декугийн талаар ингэж хэлж байна. Шинэ гараа, шинэ боломж, юу ч гэж нэрлэж болно. Ямар ч гэсэн анх удаагаа Деку Европын шилдэг багуудын нэгэнд орлоо. Хэдийгээр түүнийг шууд үндсэн багт аваагүй ч удалгүй Декуд итгэж эхэлсэн юм. 1998 оны өвөл Портуд ирсэн Декуг хараад дасгалжуулагч нар хоёр юманд анхаарал хандуулжээ. Нэгдүгээрт энэ залуу авьяастай, хөдөлмөрч юм. Нөгөө нь дээд хэмжээнд тоглоход биеийн хөгжил дутуу байна. Багийн туслах дасгалжуулагч Брайан Ванг Декуд зориулан тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлэв. Энэ нь ч үр дүнгээ өгч эхэлсэн юм. Яарах хэрэг ч байсангүй. Тэр үед «Порту» 1998, 1999 онд улсын аварга болсон ч Аваргуудын лигт эхний шатанд л өнхрөөд өгч байлаа. 1999-2000 оны улиралд Деку үндсэн багийн тоглогч болсон байв. 23 тоглолтод гарч, багийн түлхүүр тоглогчдын нэг болж эхэлсэн байлаа. Улсын аваргаа «Спортинг»-д алдсан ч Аваргуудын лигээр шилдэг 16-д орж, Деку туршлага хуримтлуулсаар. Ирэх жил «Порту» Португалийн цомоос өөр тэмцээнд түрүүлээгүй амжилтгүй улирал болсон ч Декугийн хувьд улам олон тоглолтод оролцож, улам олон бөмбөг оруулсан сайхан жил болсон юм. Багийн удирдлага дасгалжуулагчаа сольж, энэ удаад Октавио Мачадо ирлээ. Хагас улирал болоод Мачадог халж, оронд нь Жозе Моуриньо ирэв. Жозе ирснээс эхлэн Декугийн тоглолтод эрчимтэй ахиц гарлаа. Торгуулиар өнжихөөс бусад тоглолтод бүгдэд нь гарч, 13 гоол хийв. Дараагийн улиралд нь бүх 30 тоглолтод оролцож, 10 бөмбөг. Манише, Коштинья, Деку гэсэн «Порту»-гийн хагас хамгаалалтын гурвал Европт яригдаж эхэлсэн байв. Улсын аварга, цомын тэмцээнд зовох юмгүй түрүүлсэн «Порту» UEFA-гийн Цомын шигшээ тоглолтод шалгаран үлдлээ.

Декугийн чадварлаг тоглолтын ачаар «Порту» UEFA-гийн цомд түрүүлж чадсан. Энэ жил Деку Португалийн иргэн болохоор шийдэж, Португалийн шигшээ багт тоглов. Хэдийгээр Фигу, Руй Кошта нарын одууд эсэргүүцэж байсан ч Деку Португалын шигшээгийн гол тоглогчдын нэг болж чадсан билээ. Деку хувь заяаны ерөөлөөр гэх үү өөрийн эх орон Бразилийн шигшээтэй хийх тоглолтод анх удаагаа Португалийн шигшээгийн цамц өмссөн. Тэрбээр сэлгээгээр гараад хаалттай цохилтоос гоол оруулан 1966 оноос хойш анх удаагаа Бразилийн багийг хожиход нь шинэ эх орондоо тусалсан. «Деку сайн тоглогч.

Түүн шиг тоглогчоор би хэдэн шигшээг ч байгуулж чадна. Тийм болохоор би Декуг Бразилийн шигшээд биш, Португалд тоглож байгаад нь харамсдаггүй» гэж Бразилийн дасгалжуулагч Карлос Альберто Паррейра тоглолтын дараа хэлсэн. Хэдэн жилийн дараа тэрбээр энэ үгэндээ харамсах болно. 2003 оны зун «Порту» шилдэг тоглогчдоо Европын том багуудаас арай ядан хамгаалж үлдэж чадсан юм. Мэдээж хэрэг Декуг авах гэсэн баг хамгийн олон нь байсан бөгөөд «Ювентус», Францын «ПСЖ», Мадридын «Атлетико» өрсөлдөж байлаа. «Барселона» ч Декугийн араас хөөцөлдсөн боловч тэр үед Рональдиньог аваад байсан тул Декуг авах мөнгө үлдээгүй аж. Деку өөр багт очихыг хүсч байсан ч багийн удирдлага дахиад ганц жил тоглооч гэж хүссэн тул үлдсэн байна.

Ирэх жил нь “Порту”-гийн тэр үеийн бүрэлдэхүүний хувьд үнэхээр аз хийморь нь гийсэн жил болсон юм. Оны эхээр Португалийн супер цомын эзэн болоод дараа нь улсыхаа аварга болж, Португалийн цомын шигшээд ялагдсаныхаа дараа «Порту» Аваргуудын лигийн шөвөгт шалгаран үлдлээ. Хэсгээсээ арай ядан шалгарч, 16-д «Манчестер Юнайтед»-ыг арай гэж нэг юм барж байж үлдсэн хэрэг. Шигшээ тоглолтод Францын «Монако»-г ялснаар түүхэн ялалт байгуулсан. Энэ тоглолтод Деку нэг гоол хийж, нэг дамжуулалт өгсөн байна. Аваргын цомоо хараад удаан сууж чадсангүй, тэрбээр Европын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж эхлэв. Мэдээж хэрэг бас өөр багт орох бэлтгэлээ ч эхэлсэн.

4.Devil’s Playground
«Деку манай багийн хэмжүүр л гэсэн үг. Хэрэв тэр сайн тоглож байвал баг сайн тоглодог, хэрэв формгүй байвал бид муу тоглодог» гэж Франк Райкаард хэлсэн байдаг. 2004 оны зун түүний хувьд үнэхээр завгүй зун байв. Юуны өмнө тэрбээр шинэ баг хайж байлаа. “EURO-04” эхлэхээс өмнө «Атлетико», «Депортиво» болон «Реал»-д татгалзаад байсан Деку ирэх улирал Лондонгийн «Челси»-д бараг тоглох байх гэж өөрөө урьдчилан хэлж байв. «Челси»-д «Порту»-гийн Рикардо Карвальо, Паулу Феррейрагаас гадна дасгалжуулагч Жозе Моуриньо нар очоод байлаа. “EURO-04” дууссаны дараа эмнэлгийн үзлэгээр ороод л «Челси»-тэй гэрээ байгуулна хэмээн Деку өөрөө ярьж байсан ч байдал өөрөөр эргэсэн юм.

Мюнхены «Бавари» өөрийн лидер Баллакаа «Барса»-д зарах гэж байсан бөгөөд Баллакийн байранд тоглуулахаар Декуг сонирхож байлаа. “EURO-04”-д Деку маш сайн тоглож, дэлхийн шилдэг хагас хамгаалагч нарын нэг гэдгээ баталсны дараа Декугийн төлөөх дайнд «Барса» нэмэгдэн орж ирсэн юм. «Барса» «Бавари»-тай Баллакийн үнэ хөлсөн дээр тохиролцож чадаагүй гэх бөгөөд Декуг аваx азаа үзэхээр шийдсэн гэдэг. Азаа үзэх гэдгийн учир нь «Барса»-д Дэвидсийн оронд тоглолт зохион байгуулдаг ч, эвдлэн сүйтгэдэг ч хагас хамгаалагч хэрэгтэй болоод байв. Харин Деку хэдий хатуу ширүүн тоглодог ч эвдлэн сүйтгэхээсээ илүү довтолж тоглодог тоглогч гэсэн имиж өндөртэй байв. Ингээд л азаа үзэхээр шийдсэн «Барса» Декуг авсан бөгөөд хожоотой наймаа болсон юм.

Деку ч ямар ч эргэлзээгүй «Барса»-г «Челси»-гээс илүүд үзсэн гэдэг. «Барса» «Порту»-д 15 сая евро, дээр нь Каталонд идээшиж чадаагүй Рикардо Куарежмаг өгсөн. Европын АШТ дуусангуут Деку Барселонд ирж гэрээ байгуулсан бөгөөд цалингийн хувьд «Челси»-гийн амлаж байснаас бага байсан. Сэтгүүлчид Декуг «Барса»-д сайн тоглож чадахгүй гэж зөгнөж байсан ч эхний улиралдаа л Деку тэднийг алдаж байсныг харуулж чадсан юм. Тэрбээр шилдэг төвийн тоглогч гэдгээ харуулж, өрсөлдөгчийн довтолгоог зогсоохдоо ч гаргуун байлаа. Заримдаа бүр хэт ширүүн гэж хэлж болохоор тоглон, хүртсэн торгуулиараа «Барса» дотор толгой цохиж байв.

Гэсэн ч амжилттай дамжуулалтын тоогоороо бас нэгд бичигдэж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. «Барса» Испанийн аварга болж, Деку найман бөмбөг оруулсан бөгөөд ихэнхийг нь холын цохилтоор хийсэн байлаа. Аваргуудын лигт «Челси»-д ялагдсан боловч Деку энэ улирлыг үнэхээр амжилттай өндөрлөсөн билээ. Шинэ улиралд «Барса» Испанийнн аваргаа батлах, Аваргуудын лигт түрүүлэх гэсэн зорилготой орж ирлээ. Том зорилго байсан ба тэр үеийн «Барса»-гийн бүрэлдэхүүн 100 хувь гэж хэлж болохгүй байснаас биелэшгүй гэж хэлүүлж байв. «Барса» Цомын тэмцээнд ялагдсан ч тайван гэгч нь улсыхаа аварга болоод, тайван гэгч нь Аваргуудын лигийн цомыг авав. Энэ ялалтад Декугийн оруулсан хувь нэмэр үнэлэхийн аргагүй. Улирал эхлээд л Хави гэмтсэн бөгөөд Деку талбайн төвд хоёр хүний ажил хийж байлаа.

Андреас Иньеста тэр үед Хавиг бүрэн төгс орлох хэмжээнд хүрээгүй байсан бөгөөд Марк Ван Боммель зохион байгуулахаасаа илүү будилах тул Хавиг орлож чадахгүй нь ойлгомжтой байв. Аваргуудын лигийн эхний тоглолтод гоол оруулсан Деку «Удинезе»-д хаалттай цохилтоос бөмбөг хийгээд дахин гоол хийгээгүй ч үндсэн ажлаа сайн хийж байв. «Челси», «Бенфика», «Милан», «Арсенал»-ыг ялан Европын шилдэг баг гэдэг алдрыг гавьяатай хүртсэн. Энэ үед Декугүйгээр «Барса»-г төсөөлөхөд бэрх болоод байв. 2006 оны ДАШТ-д мордсон Португалийн шигшээ багт ч Деку гол хүн болоод байлаа. 2006 оны ДАШТ-д Деку Ираны багт гоол хийн, Голландтай тоглохдоо улаан карт авснаар дууссан бөгөөд тэр өнгөрсөн улиралд их ядарсан нь мэдэгдэж байлаа. Декуг сайн амраах хэрэгтэй байсан ч ДАШТ-ээс буцаж ирээд л тэр цомын тоглолтуудад орж эхэлсэн. Деку ч, «Барса»-гийнхан ч тэр чигээрээ ядаргаанд орсоор 06-07 улиралд Испанийн супер цом л авч, үлдсэн бүх тэмцээнд ялагдсан гээд бод доо.

Сэтгүүлч нар энэ ялагдлын гол бурууг Декуд оноож байсан ч үнэндээ түүний буруу тийм их биш. Тэр урьдах шигээ л 100% зүтгэж тэмцэж байсан ч багийнхан нь түүнийг олигтой дэмжиж өгөөгүй юм. Тэр улирлын Аваргуудын лигт Деку хоёр гоол хийсэн бөгөөд хоёуланд нь Английн багт оруулсан. Эхний гоолоо «Челси»-д хийсэн бөгөөд тэр тоглолт 2:2-оор дууссан. Тэр тоглолтод Деку 92 дахь минутад гоол зохион байгуулсан Эссьенийг зогсоох гэж оролдсон цорын ганц хүн байсан бөгөөд түүний үсрэлт амжилттай болсон бол улаан картаар төдийгүй нилээд хэдэн тоглолт өнжих торгуулиар мялаалгаж, харин Эссьен хөлөө хугалуулах нь ойлгомжтой байсан. Харамсалтай нь гэх үү Декугийн үсрэлт байнаасаа зөрж, «Челси» тэнцэж чадсан билээ.

Хоёр дахь гоолоо «Ливерпуль»-д мөргөж хийсэн ч баг нь хожигдсон. Амжилтгүй өнгөрсөн энэ улирлын гол буруутны нэгд Декуг багийн удирдлага ч, балиашгууд ч тооцож байв. Декуг «Ньюкасл», «Интер» гээд л олон багт зарж байна гэсэн цуурхал гарч байсан ч «Барса» зараагүй, Деку ч өөр багт очих хүсэл байгаагүй гэхэд болно. Деку «Барса»-д хэрэгтэй байгаа цагтаа би энд тоглоно гэж хэлснээр элдэв цуурхал зогссон юм. Тэр ямар ч гэсэн одоо «Барса»-гийн нэгэн гишүүн. Энэ зун өөр багт очиж магад ч одоо «Барса»-д зүтгэж байна гэдэг «Барса»-гийн хувьд ихээхэн том зүйл юм. Ингэхэд Деку гэж ямар хөлбөмбөгчин юм бэ гэдэг талаар хэдэн үг хэлье. Деку бол довтолгооны чиглэлийн хагас хамгаалагч. Бразил, Португалд энэ байрлалд л тоглож байсан. Тэрбээр техниктэй, талбайг сайн хардаг, тоглолтын хэмнэл, явцыг удирдаж чаддаг. «Барса»-д ороод түүний холын дамжуулалт болон цохилт хийдэг авьяас улам тодрон гарсан бөгөөд сөрөг довтолгоонд чухал үүрэгтэй нь мэдэгдсэн.

Харамсалтай нь «Барса»-д түүний хаалттай цохилт хийх чадварыг хэрэглэдэггүй бөгөөд Райкаард хаалттай цохилтыг Роналдиньогоор хийлгэдэг. Хууралт сайн бөгөөд бие жижиг ч хэр барагтай унадаггүй, тэнцвэр сайтай. Унаж татах болон толгойгоор тоглохдоо ч сайн тоглогч билээ. Муу тал гэвэл Месси, Это’О шиг хурд байхгүй. Зарим үед дамжуулалт өгөхгүй аминчлан өөрөө хаалга руу цохидог үе бий. Гэхдээ энэ бол «Барса»-гийн хагас хамгаалагчид бүгд өвчилсөн өвчин тул ганц Декуг онцлоод яах вэ. Хамгийн сул тал нь Декугийн зан ааш болон дайснаас бөмбөг булаан авах чадвар. Хэрэв баг хожигдож байвал, тэр тусмаа Декуг хэн нэг нь өдөөд байвал Деку улаан карт битгий аваасай гэж бурханд залбирахаас өөр арга байхгүй. Өдөөн хатгалгад тэвчдэггүй нь түүний онцлог. «Атлетик»-тэй тоглоход хамгаалагч түүнд нэг юм хэлэхэд л шууд нүүр лүү нь нулимаад улаан карт. Дээр нь хоёр тоглолтын эрхээ хасуулсан. Хараад байхад Декугийн сайн тал нь сул талаас нь илүү. Гэхдээ «Барса»-гийн фэнүүд түүнийг ийм сул талтай болохоор нь л хайрлаж шүтэж байж болох. Деку ямар ч байсан «Барса»-гийн түүхэнд нэрээ үлдээсэн бөгөөд цаашдаа ч олон гавьяа байгуулна гэдэгт итгэлтэй байна.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orgil_1103 » Wed Feb 27, 2008 12:28 am

orangeman
Tnx*1000000
Image

www.orgil.tk
User avatar
orgil_1103
 
Posts: 270
Joined: Mon Jul 02, 2007 6:56 pm
Location: Системийн шинжээч

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Wed Feb 27, 2008 7:30 am

ImageFC BARCELONA vs VALENCIA CFImage
Camp Nou (Barcelona) | Wed, Feb 27 | 22:00

Копагын хагас финалын тоглолтонд Франк маань 16-н тоглогчын нэрс дууджээ.
Өмнөх тоглолтонд өнжсөн Декү, Анри 2 буцаж скаутанд багтсан бол Ронние, Силвиньо, Жио, Гуди нарыг дуудсангүй бодуул Ат.Мадрид дээр нөөсөн бололтой.
Гэмтэлын улмаас Рафа, Жоргуера, Оле, Эзгюррө нар өнжсөн байна.

Манай нэгэн үейин Барсагын тоглогчид болох Роналд Коеман, Жозе Мари Бакеро нар эсрэг дүрээр Камп Ноуд зочилох юм байна.
Валенсиа цомд Реал Юнион(5-1), Реал Бетис(4-2),Ат.Мадрид(3-3) гэсэн багуудыг мулталж гарч ирсэн бол манайхан арай дөнгүүр багуудыг мултлан шөвөгт зогсож байна.
Валенсиагаас Марчена, Мигуэл, Алексис, Морентус нар бэртэлтэй байгаа бол Канезарес, Албелда,Ангуло нар дастайгаа таарахгүйн улмаас энэ тоглолтыг өнжих юм байна.

Барселона Валенсиа 2 урд нь Копад нийт 17 учирч байсанаас 11-д нь Барса 6-д нь Валенсиачууд тус тус хожиж байсан байна.

Мөн манай шидтэн Мессигын маань үндсэн бүрэлдэхүүнд орж тоглосон 100 дахь тоглолт болж байгаа юм байна.

Валенсиа хэдийгээр үл ойлголцох байдалаас болж муухан амжилттай явж байгаа ч эмээх л багын нэг тэдэнд одоо Копагын цом л үлдсэн тул бүх хүчээ дайчилан улааран зүтгэх нь гарцаагүй биз.
Абидал, Анри, Деко нар өмнөх тоглолтонд амарсан ман Этүү маань хэтрик, Мэссигын гоолны цуврал эхэлсэн гээд манайхан тун формлог байгаа болохоор сөрөн зогсож чадах нь дамжиггүй биз Форча Вива Барса.

Barça’s 16-man squad: Valdés, Pinto, Zambrotta, Puyol, Thuram. Milito, Abidal, Xavi, Toure, Deco, Iniesta, Messi, Eto’o, Bojan, Henry.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Бат-Оргил » Wed Feb 27, 2008 10:03 am

good job orangeman :eek: :eek:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby mick » Wed Feb 27, 2008 10:06 am

Go on Orangeman :-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Wed Feb 27, 2008 12:41 pm

харин Эссьен хөлөө хугалуулах нь ойлгомжтой байсан. Харамсалтай нь гэх үү Декугийн үсрэлт байнаасаа зөрж, «Челси» тэнцэж чадсан билээ.
chelsead ih durgui hun bichij ekeke...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Цэнгүүн » Wed Feb 27, 2008 5:05 pm

talbai deeree goal aldahguil duusgaasai tentsee hiilgui hojihol hergtei suuliin 2-3 jil manaih valenciag camp nouda hojoogui bga bhaa

messi eto henry gj garah bhda urd 2-1 geer hojin geed taaya

lahmiig avchih yumsan
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby bayarkhuu » Thu Feb 28, 2008 6:08 am

1 Valdés
11 Zambrotta G.
3 Gaby Milito
5 Puyol
22 Abidal É
20 Deco
24 Touré Y.
6 Xavi
19 Messi L.
9 Eto'o
14 Henry T. гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Валенсигын эсрэг тоглож байна. Эхний 1-р үе дуусаад байна тоглолт 0:0. тоглолтонд 2 багийнхан их ач болдогдол өгж байгаа бололтой 2 багийн ерөнхийлөгчид болон багийн албаныхан суудалдаа огт суухгүй юм ядаж байхад тоглолтоо гаргахгүй тэднийг л гаргаад байхийн. Хави Месси Этo сайхан довтолгоо зохиосон ч болсонгүй хариуд нь Хоакин Санчес отонгоос гоол хийлээ. Тоглолтонд манай Барса илүү байна. Анри Туре-гийн цохилт ч бас аюултай байлаа. шүүгч гэж нэг **н** буржгар гар юу ч болооогүй байхад Деку-д шар өгчих юм. за за ямар ч байсан 2-р үед гоол хийгээд хожих байлгүйдээ.
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Thu Feb 28, 2008 7:06 am

ГООООООООООООООООООООООООООООЛ....................
Шави Шави Шави Шави Шави Шави Шави Шави Шави
:???: :???: :???: :???: :???: :???: :???:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby bayarkhuu » Thu Feb 28, 2008 7:07 am

ГАЙХАЛТАЙ ГАЙХАМШИГТАЙ тоглолтын 93 минутанд ХАВИ тэнцээний маш сайхан гоол хийлээ. 2-р үед Анриг Бояанаар Декуг Иньестагаар яг сольсоний дараа Вилья Милито Валдес 2-ын зөрсөн бөмбөгийг нэмээд гоол хийчихэв. Үүнүүс хойш барса маш их довтолсон боловч 16-гийн гадна ирээд ямар нэгэн юм хийж чадахгүй байлаа. Гэхдээ Месси сайхан боломж алдаагүй бол Иниеста 16 дотор унасныг шүүгч тооцсон бол аль эрт тоог тэнцүүлж болох байлаа. Гэвч Осасуна Севилья багуудтай тоглоход багаа аварч байсан ХАВИ ЭРНАНДЕС 93 мин гоол хийх л байжээ.
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Thu Feb 28, 2008 7:27 am

Image
52 attack!!! 28 shot at goal!!! for Barcelona!! and 12 corner kick!! :aain: :aain: :aain:
гэж нэг форум дээр байна манайхан аймар довтлох нь довтлосон гэхдээ 28 гоолны цохилт гэдэг арай л..........
Испаний ТВ-ээр Тимог 13 сайв хийсэн гэж байна аймар юм.
Тимо ч өнөөдөр галзуу байсан оронд нь Кани байсан бол финалын эрхээ аль хэдийн халаасалчихсан байхгүй юу

Ер нь энэ тоглолтоос харахад манайханд нөгөө дутагдааад байсан гоолны төлөөх өлсгөлөн дайчин чанар нь бүрэлджээ.
Валенсиа яахав жаахан сэргэлэнтчихсэн л дээ Бояан, Иньеста 2 орж ирсэны дараахан л контор аттакаар гоолдсон.

Энэ тоглолтоос тэнцээ салгасан ч би хувьдаа багынхаа шинэ төрхийг олж харлаа
Энэ жил ч нэг юм горьдох нь хоосонгүй бололтой.
Манайханд Одууд нь байна, Авяъас билиг нь байна, Аз Од нь байна.......
Энэ эрчээрээ Барса минь урагшаа
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Thu Feb 28, 2008 9:24 am

чави матар ядаргаатсан байна ш дээ... ноу камп-д манайхыг нээрээ барахгүймаа... танайхан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Gooner » Thu Feb 28, 2008 9:54 am

Тимо овоо байр сууриа олоод эхлэх үү дээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Цэнгүүн » Thu Feb 28, 2008 2:49 pm

manaih ug n edelsen bn shd goal aldaagui bol amar bh blaa odoo ch valencia davuu taltai bolchihloo xavi maani gaihaltai bn shuu togloltiin toim bvl taviach 8+)


manai garaand vv zambo puyol milito abidal xavi yaya deco messi eto henry

selgeegeer deco-iniesta henry-bojan.

shar huudas messi deco bojan

THE GOALS

0-1, Villa (min 67)
1-1, Xavi (min 94)
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron