Интер Милан 2007/2008: Nerazzurri

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ түүхэн жилдээ тэд хир амжилт гаргах бол?

Scudetti-г 16 дахиа авна.
20
29%
Аваргуудын Лиг ч юмуу.
4
6%
Ганц цомоо (Coppa Italia) л авна.
9
13%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
7
10%
Юу ч үгүй үлдэнэ.
29
42%
 
Total votes : 69

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby zizu » Mon Feb 25, 2008 5:37 pm

:-o
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Mon Feb 25, 2008 5:44 pm

Хахахахахаха наадах чинь харин саваах онигоо байна. :-o

багийг ганцаараа авч явдаг марадонагийн үе өнгөрсөн.
жишээ гэвэл реал мадрид байна.

Цаад Реал чинь Робиньог байхгүйд арчаагаа алдаж байна шд
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Mon Feb 25, 2008 6:25 pm

паяасо хэрвээ чи анхааралтай уншвал би манчиниг агуу гээгүй. тэгж хэлсэн хүмүүсийнх нь нэр байгаа. 89 оноос хойш түрүүлээгүй гэнэ. 98, 02 онуудад их ойртож бараг авсан гэдэг юм билээ. жаахан шүүгчийн алдаа л байдаг гэсэн. энэ улиралд ювэ дээр жаахан алдаа гаргасан чинь роналдо тэднийг 98 оны интэртэй зүйрлэж байсан. 98 оны ювэ интэрийн тоглолт одоо ч дурсагдаж байдаг. юлиано гээд 2000 оны европын аваргад л ахмад гэгдэж байсан ювэгийн хамгаалагч роналдог унагахад нь торгуулийн цохилт өгөөгүй гэдэг. энэ онууд бол бараг л авсан гэгддэж байсан. тэрнээс өөр 4-5 удаа боломжоо алдаж байсан гэдэг.

ювэгийн уналт гэвэл өнгөрсөн жилжин л бүгд ювэ гарч ирээд будаа болгох юм л ярицгааж байсан, тэд ч өөрстөнөө тэгж байсан. одоо харж болно. боломж гэвэл их л бага байна даа тэдэнд.

гутамшиг болоод байх юм байхгүй байхаа. довтлох сонирхолгүй байгаагүй. энэ ч их эрсдэлтэй ливерпуулийн эсрэг. хамгаалж тоглосон ч 55 минут ливерпуул үр дүнгүй л довтолж байсан. манайд жаахан аз л дутсан. гүүнэрийн хэлж байна дуусаагүй гэж. хамгийн ойрын жишээ өнгөрсөн улиралд милан манчестерийг нутаг дээрээ хуурайгаар нь хожоод л явуулж байсан. энэ боломжгүй зүйл биш интэрт.

робиньо байхгүй болохоор миардаг реал ч миа бага юм биш үү тэгвэл. олон сайн довтлогчдынх нь л нэг гэж би боддог ууг нь.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Forza Juve » Tue Feb 26, 2008 8:06 am

Cорри дахин ийм үг ашиглахгүй.....Гэхдээ Интер бол авьяастануудыг балладаг газар.....Мөнхийн азгүй баг юм....Челситэй харьцуулж болохгүй байх аа....Интер өнгөрсөн жил талбайд тоглож түрүүлэхэд хөгжөөн дэмжигчид нь силибрэйшн хийхээ мартсан байна гэсэн шдээ....

Манай Ювегийн хувьд яахав шангаа хүртсэн....өнгөрсөн жил буцаж ирээд будаа болгоно гэж ярьсан гэж зохиол бичээд яахав....харин ч 4-р байрт ороод АЛ-ийн эрхээ авбал их юм гэж ярьж байсан. Хэ хэ Сери Б-д 30 онооны зөрүүтэй орсон ч тасархай гараад ирнэ гэсэн яриа байсан байх...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Tue Feb 26, 2008 8:52 am

пероттагийн бүх үейин шилдэг гэснийг жаахан тайлбарлахгүй бол болохгүй санагдлаа. чи жаахан буруу ойлгож. 89 оноос хойш аварга аваагүй байсан, 72 оноос хойш аваргуудын лигийн финалд хүрээгүй болохоор тэднийг шилдэг гэснээрээ перотта, акуйлани нар чамаас муу мэддэг бололтой хөлбөмбөгийг.
перотта болохоор одоогийн занетти, манчиогийн багийг бүх цагийн италийн шилдэг багуудын нэг гэсэн. ийм нэр зүйхүйц багууд бий. жишээ нь 40өөд оны торочууд, 60аад оны интэр, 90 оны эхээрх милан гэх мэт. одоогийн интэр бас тэдний нэг. ийм болохоор тэр тэгж хэлсэн.
10 гаран жил түрүүлээгүй баг агуу биш, интэр тийм биш тэрнийгээ харуулаач гэнэ. хэрвээ чи дургүй баг гэдэг утгаараа биш, сонирхогчийн үүднээс хандвал интэрийг италийн шилдэг багуудын нэг гэдгийг харж болно. чи энийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. чиний эрх. тэгсэн ч чамайг хэлэхээр хүмүүс бодлоо өөрчлөхгүй. угаасаа түүх сөхөөд, статистик үзэхэд байгаа юмыг яах юм бэ. хэрвээ чи ингэж байгаа бол намайг уучлаарай чи тийм ч сайн мэддэггүй юм байна. үүнийг анти интэрчүүд ч хэлнэ. сэри а гийн бүх цагийн багуудын гаргасан амжилтыг жагсаахад юве, интэр, милан гэсэн дараалалаар ордог.
72 оноос хойш финалд хүрээгэй гэнэ. финалд хүрсэнээр нь амжилттай байна гэж болохгүй байх. финалд хүрэх хангалттай биш. тэр цомыг авах л чухал. ямар ч баг финал хүрлээ боллоо, ханалаа, цом хэрэггүй гэдэггүй биз дээ. цом авсан үгүйгээр нь л шүүмжлэх хэрэгтэй байх. хэрвээ интэрийг 2 удаа түрүүлсэн гэж байгаа бол манчестер, барса, ювэ нар хэн нь хэнийгээ хэлэх юм бэ адилхан л 2 удаа л түрүүлсэн.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Tue Feb 26, 2008 9:23 am

Forza Juve wrote:Cорри дахин ийм үг ашиглахгүй.....Гэхдээ Интер бол авьяастануудыг балладаг газар.....Мөнхийн азгүй баг юм....Челситэй харьцуулж болохгүй байх аа....Интер өнгөрсөн жил талбайд тоглож түрүүлэхэд хөгжөөн дэмжигчид нь силибрэйшн хийхээ мартсан байна гэсэн шдээ....

Манай Ювегийн хувьд яахав шангаа хүртсэн....өнгөрсөн жил буцаж ирээд будаа болгоно гэж ярьсан гэж зохиол бичээд яахав....харин ч 4-р байрт ороод АЛ-ийн эрхээ авбал их юм гэж ярьж байсан. Хэ хэ Сери Б-д 30 онооны зөрүүтэй орсон ч тасархай гараад ирнэ гэсэн яриа байсан байх...



хэн гэдэг ямар авъяастанг нь баллачихсан юм бэ. фигу интэрт ирэхийнхээ өмнөх улиралд талбайд тун цөөхөн л гарч байсан. одоо хар газзетта спортын бэлэгдлийн шигшээд багтаад л явж байна. харин ч чиний ярьсантай эсрэгээрээ биш үү. химэнэз гэдэг залуу энэ улиралд интэрт ирээд л бүгдэд танигдаж байна. том жишээ гэвэл златан. чи түүнийг ювэд хэр тоглож байсныг мэдэж байгаа байх. оруулсан гоолын тоог нь харсан ч болно. интэр златанд тоглолтын эрх чөлөө гэдэг юм уу, тийм давуу тал олгосон. тэгснээрээ тэр жирийн авъяаслаг тоглогчоосоо дэлхийн шилдэг хүртэл дэвшиж чадсан. ювэгийн барьсан хүлсэн тактикаас интэрийн энэ бодлого нь харьцуулашгүй оновчтой болсон. ингэснээрээ харин ч түүний илүү боломж бололцоог харуулж, нээж өгсөн. үүнийг түүний пасс сайн өгдгөөс харж болно. оруулсан гоолоосоо цөөнгүй шахуу дамжуулалт өгөөд байна одоо. ювэд байхад нь би түүнд дургүй байсан. учир нь тэр дэндүү гэмээр хувийн тоглолттой байсан. интэрт ирэхэд нь би тэгтлээ баярлаад сүйд болоогүй гэдгээ нуугаад яахав.

тэгэхээр зохиол бичсэн хүн нь би болж байх шиг байна. харамсалтай нь би хэзээ ч санаанаасаа зохиож бичлэг хийдэггүй. би мэдсэн, үзсэн, сонссон, уншсан зүйлсүүдээ ашиглаж л бичлэг хийдэг. хэрвээ миний хэлэх гэсэн санааг тодотгож байвал би 10 жилийн өмнө хүний хэлсэн, болсон зүйлийг ч бичиж чадна. би нэг юм унщчихаад болсон болоогүй бичээд байдаггүй, уншсан зүйлээ хэдэн сарын дараа ч хамаагүй тухайн бичих санаатайгаа уялдуулж бичдэг. миний бичлэгийн онцлог гэвэл энэ. үүнийг гишүүд ч мэдэх байх. магадгүй ийм болохоороо зарим бичлэг маань хүнд хүрдэг, мэдлэг болж чаддаг байх. ганц нэг нь ч үнэхээр ч хүрч чадсан гэж боддог.
энүүгээрэ юу хэлэх гээд байна вэ гэвэл зохиол бичээд байсан юм байхгүй, алексын хэлж байсныг л бичсэн юм. трезе хүртэл ийм утгатай зүйл улирлын эхэнд хэлж л байсан.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby meesh » Tue Feb 26, 2008 2:05 pm

Мундаг экспертүүдтэй юу ярихав :mrgreen: Гэхдээ Куютын гоол бол газартай хавсраад ойгоод хаалгачын дээгүүр орчихсон шиг л харагдсан даа. Хамгаалагчийн хөлд хүрсэн юм уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Reda » Tue Feb 26, 2008 2:44 pm

xb wrote:манайд жаахан аз л дутсан. гүүнэрийн хэлж байна дуусаагүй гэж. хамгийн ойрын жишээ өнгөрсөн улиралд милан манчестерийг нутаг дээрээ хуурайгаар нь хожоод л явуулж байсан. энэ боломжгүй зүйл биш интэрт.


Юун жаахан аз л дутсан гэж, ан мана үзэж байгаад хожигдсон бол яая гэх вэ, тэгэж дээрэлхүүлчээд ингэж ярина гэж :D
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby TJ » Tue Feb 26, 2008 4:08 pm

Яахав Жи-н гоол ороогүй бол "жаахан л аз дутлаа, тэрнээс биш тэнцэхгүй юу" гэж ярьж болох юм.... Харин ч аз ивээж 2 handball тооцоогүй биз дээ... 4-0 ч байж болох байлаа шд :mrgreen:
TJ
 

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Gankhuu » Tue Feb 26, 2008 9:12 pm

ЭКС П-г би бол хүндэлж байна. Ганцаараа Интерийн сэдвийг авж явж байна. Үнэхээр хичээл зүтгэлтэй байна.

Гэхдээ дээрх бичлэгнүүдийг хараад байхаар зарим дээр нь санал нийлэхгүй юмнууд байна л даа. Угаасаа нийлэх ёстой ч биш.

Серие-А-гийн багуудаас Интер 3-т байдаг шиг санахын. Тэгээд Ювэ-д байхад Златан гараанд л гараад л томчуудтай тоглоход арчуулдаг байсан шд.

Үнэндээ надад Манчини таалагддагүй. Үнэн худлаа гар. Чи угаасаа Манчини-г өмөөрөөд байх ч юу байхав. Цаана чинь танай фэнүүд Ливерпүүл, Миланы онгоцын буудалд барьж идэхээ шахсан гэж байгаа биздээ. Ливерпүүлд фэнүүд дургуйцээд баахан хараасан юм байх тэгсэн өөдөөс нь хэрүүл хийж тэнэгтсэн гэсэн. Тэгээд Миланд буусан чинь 2000 фэн ална гээд хүлээж байсан сурагтай.

Ер нь хүн болгоны мяа гэж байгаа дургуй хүнийг Интер л бол Интер гээд хир халдаахгүй өмөөрөөд байх утгагүй л дээ. Чи өөрийгөө **н** байдалд оруулаад байна.

Гэхдээ л чи Күүл шүү Ганцаараа нэг сэдвийг гайхалтай авж явж байгаа :eek:
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Амараа7 » Tue Feb 26, 2008 11:38 pm

Манайтай тоглосон тоглолт дээр.Шүүгч энээ тэрээ хамаагүйл бсаншд.Манай Торрес үүргээ сайн биелүүлсэн жүжиглэлтийн ач тусыг дээр биеэрээ мэдэрсэн.Талбай дээрээл сайн үзэх хэрэгтэйдээ Интерчүүд.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby zizu » Wed Feb 27, 2008 12:29 am

xb wrote:перотта болохоор одоогийн занетти, манчиогийн багийг бүх цагийн италийн шилдэг багуудын нэг гэсэн. ийм нэр зүйхүйц багууд бий. жишээ нь 40өөд оны торочууд, 60аад оны интэр, 90 оны эхээрх милан гэх мэт. одоогийн интэр бас тэдний нэг. ийм болохоор тэр тэгж хэлсэн.

Перротта юу гэх нь ямар хамаатайн...Бас чинийхээр бол одоогийн Интер 90 ээд оны Милантай адилхан болж таарах уу??? Тэгвэл Милан ЧЛ-н финалд Барсаг 4-0ддог шиг танайх одоо нутагтаа Ливерийг 3 гоолын зөрүүтэй хожчихвол нээрээ тийм бж магадгүй гэж итгий тэхүү....
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Forza Juve » Wed Feb 27, 2008 1:08 am

Баримттай тавьчихвал амар л даа....хүмүүсийн хэлсэнийг....
Одод булшилдаг гэдэг дээр хэдэн нэр хэлээдэхье....Ойрхоны жишээ бол....Хосгүй АЛ-ийн амжилтын эзэн Зеедорф, Арсеналын домог Бергкамп, Реалийн дархан зүүн хагас Роберто Карлос, Милан, Италийн шигшээгийн найруулагч Пирло, манай Занетти од биш ч оруулчихья..., Франческо Коко гэж нэлээд гайгүй ирээдүйтэй гэгддэг гар байсан....Палермо, Италийн шигшээгийн од Гроссо байна....Манай домог Липпи-тэй хамт очсон 2 болох Италийн шигшээгийн үндсэн хаалгач байсан Анжело Перуцци, Серби од Югович, Дэлхийн аварга Блан, Тоттенхэмийн од Робби Кийн, Италийн шигшээгийн ахлагч, Дэлхийн шилдэг Каннаваро....

Интерт бүтэлгүйтээд явсанууд нэлээд олон шиг санагдах юм.....

Дээр нь нэмж хэлэхэд 1 талбай дээр, 1 цаасан дээр түрүүлчихсэн, одоо лиг хошуучилж эхэлээд л энэ үгийн агуу баг болчихдог бол ч амархан юм байна л даа.....Тэгсэн мөртлөө Миланы дараах үеийн Юве-г тэр үеийнхээ агуу гэдэгт оруулахгүй байх юм хэ хэ.....1995 оноос хойш бараг 7-8 түрүүлсэн....1 аваргуудын цом, 1 тив хооронд, 1 супер авсан....4 удаа финалд хусуулсан амжилттай байдаг.....

Интерийн одоогийн өчүүхэн амжилтыг томруулдаг шилээр хараад том том үг хэлээд байна уу даа....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Wed Feb 27, 2008 8:29 am

ганхүүгийн зарим үгэнд баярлалаа. хүсвэл чи ч энэ сэдэв дээр бичлэг хийж байж болно шүү дээ.
чи бичсэн л байна шүү дээ. тэр чамд таалагдаггүй гэж. таалагдах ч албагүй гэж. ингээд л болоо биш үү. тэр онгоцны буудал дээр бол суазог гаргахгүй л гэсэн шиг байна лээ, тэгэхэд нь манчио юм хэлэхийнхээ өмнө бодож бай л гэсэн гэсэн. тэрнээс хэрүүл энэ тэрдээ тулаад сүртэй юм болоогүй байхаа. чи ч үүндээ итгэлтэй биш байх шиг байна тийм үү. 2000 фэн ална гээд хүлээж байсан гэж ёстой дуулаагүй юм байна.
миний хувьд тэр дуртай дасгалжуулагчдын маань нэг. моуриньо, клинссман гэх мэт. интэрийн уналтын байдлаас гаргаж ирсэнд баярладаг, өдий зэрэгтэй байгаа нь түүнийх. өмөөрөөд байх ч юу байхав гэж. ядаж өмөөрөх эрхийг маань өгчих. дэмжиж болохгүй гэсэн юм байхгүй биз дээ. бусад юу ч гэж хэлж болно. тэр чинь муу гээд хүнийг битгий өмөөр гэх нь арай хэтэрсэн хэрэг байх.

зизу пероттагийн талаар гэвэл ийм байна. паяасо интэрийг хаос гээд байхаар нь би тэр тэгсэн байна, яагаад тэрнийхтэй чиний үг тэгж зөрөөд байгаа юм бэ гэж асуусан. яагаад тэгж хэлснийг нь өөрөөс нь асуусан нь дээр байхаа. гэхдээ хэдэн хэдэн итали, европын рекорд манайд харъялагддаг болсноос тэгж хэлсэн байж болох юм. дахиж энэ талаар бичмээргүй байна. би хүний хэлснээс л иш татсан
угаасаа би бусад гишүүдтэй тэгж санал бодлоо, солилцож юу бодож байгааг нь мэдэхийг хүсдэг. ингэсэн нь хамгийн их нь паяасотой байх. мөн гишүүн лампард, энкүна, сэйкони нарын ч саналыг асууж л байсан.

баримтыг нь тавь гэж. би уншсан зүйлийнхээ огноог нь бичиж яваад байдаггүй болохоор хэдэн сарын хэдний өдөр ямар сайтаас уншсан гэж бичиж чадахгүй нь уучлаарай. тэгсэн ч би уншсан зүйлээ шууд л бичээд байдаггүй, бичиж болохоор, миний санааг илүү тодотгож өгөх цагт л бичлэг хийдэг болохоор хэзээ уншиж байснаа ч сайн санахгүй байна одоо. зүгээр миний санаанд тэгээд үлдчихэж. гэхдээ энэ нь зохиол бичдэг гэсэн үг биш шүү. ингэж л дахиж намайг бүү бичээрэй.

форза ювэд хэлэхэд би харин бусад шиг туйлшраад байдаггүй. интэрийн фэн гээд юве, миланыг автоматаар муулж, тэдний эсрэг байдаггүй. 2 жил миланы дербид хожлоо, тэгэхэд нэг ч удаа тэдний сэдэв дээр хожлоо барьлаа гэж бичиж байгаагүй. ювэгийн сэдвээс миний бичлэгийг чи хайгаад үзэж болно. юу ч байхгүй биз дээ.
малдини миний шүтэж явдаг тоглогчдын нэг. миланд тоглодог, дербигийн өрсөлдөгч энэ тэр огтхон ч хамаагүй. алексыг ч би үнэлдэг. ювэ, милан, интэр нар италийн хөлбөмбөгийн тулгын 3 чулуу. алингүйгээр нь ч сэри а-г төсөөлөхгүй.
энүүгээрээ би ювэгийн нэрийг албаар бичээгүй биш гэдгээ харуулах гэсэн юм. манжлаагүй шүү, ийм ч зан надад байхгүй. чиний хэлээд байгаа липпигийн алтан үеийг мэднэ. санаатай орхиогүй юм шүү. уучлаарай.
эцэст нь чиний италийн, ювэгийн мэдлэг муугүй юм. сайн бичлэг хийж байхыг хүсье. гэхдээ түрүүнийх шигээ бусад руу элдвээр дайрч доромжилж биш, бусад шиг туйлшрахгүйгээр бичлэг хийгээд сурчихвал бүр л сайн болох байх. гэхдээ одоо надад зөвхөн тийм юм уу даа л гэж санагдаж байна. харин үүнийг лавшруулж итгүүлээрэй бичлэгээрэй. бүгд л ювэг мэддэг. гэхдээ хэн ч бичлэг хийгээд байдаггүй. интэрийг ч тэр. надаас гадна энкүна л тогтмол бичлэг хийдэг. чамд амжилт хүсье
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Raul_ag » Wed Feb 27, 2008 5:14 pm

Hvmvvsee neg negendee ingej tunirhaj baihaar zvgeer saihan medeelel huwaaltsaad saihan baildaaa bas vgeeer idej bie bieneee dooosh ni ingej hiiitsgeej baihaar negch gesen medee ene tsonhodoo oruuulj bai teghvvv ain durgvi bag baij bolno gehdeee tsonhiiihooo tolooo hiiieldaaa :beer :beer
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Forza Juve » Wed Feb 27, 2008 8:57 pm

xb wrote:ганхүүгийн зарим үгэнд баярлалаа. хүсвэл чи ч энэ сэдэв дээр бичлэг хийж байж болно шүү дээ.
чи бичсэн л байна шүү дээ. тэр чамд таалагдаггүй гэж. таалагдах ч албагүй гэж. ингээд л болоо биш үү. тэр онгоцны буудал дээр бол суазог гаргахгүй л гэсэн шиг байна лээ, тэгэхэд нь манчио юм хэлэхийнхээ өмнө бодож бай л гэсэн гэсэн. тэрнээс хэрүүл энэ тэрдээ тулаад сүртэй юм болоогүй байхаа. чи ч үүндээ итгэлтэй биш байх шиг байна тийм үү. 2000 фэн ална гээд хүлээж байсан гэж ёстой дуулаагүй юм байна.
миний хувьд тэр дуртай дасгалжуулагчдын маань нэг. моуриньо, клинссман гэх мэт. интэрийн уналтын байдлаас гаргаж ирсэнд баярладаг, өдий зэрэгтэй байгаа нь түүнийх. өмөөрөөд байх ч юу байхав гэж. ядаж өмөөрөх эрхийг маань өгчих. дэмжиж болохгүй гэсэн юм байхгүй биз дээ. бусад юу ч гэж хэлж болно. тэр чинь муу гээд хүнийг битгий өмөөр гэх нь арай хэтэрсэн хэрэг байх.

зизу пероттагийн талаар гэвэл ийм байна. паяасо интэрийг хаос гээд байхаар нь би тэр тэгсэн байна, яагаад тэрнийхтэй чиний үг тэгж зөрөөд байгаа юм бэ гэж асуусан. яагаад тэгж хэлснийг нь өөрөөс нь асуусан нь дээр байхаа. гэхдээ хэдэн хэдэн итали, европын рекорд манайд харъялагддаг болсноос тэгж хэлсэн байж болох юм. дахиж энэ талаар бичмээргүй байна. би хүний хэлснээс л иш татсан
угаасаа би бусад гишүүдтэй тэгж санал бодлоо, солилцож юу бодож байгааг нь мэдэхийг хүсдэг. ингэсэн нь хамгийн их нь паяасотой байх. мөн гишүүн лампард, энкүна, сэйкони нарын ч саналыг асууж л байсан.

баримтыг нь тавь гэж. би уншсан зүйлийнхээ огноог нь бичиж яваад байдаггүй болохоор хэдэн сарын хэдний өдөр ямар сайтаас уншсан гэж бичиж чадахгүй нь уучлаарай. тэгсэн ч би уншсан зүйлээ шууд л бичээд байдаггүй, бичиж болохоор, миний санааг илүү тодотгож өгөх цагт л бичлэг хийдэг болохоор хэзээ уншиж байснаа ч сайн санахгүй байна одоо. зүгээр миний санаанд тэгээд үлдчихэж. гэхдээ энэ нь зохиол бичдэг гэсэн үг биш шүү. ингэж л дахиж намайг бүү бичээрэй.

форза ювэд хэлэхэд би харин бусад шиг туйлшраад байдаггүй. интэрийн фэн гээд юве, миланыг автоматаар муулж, тэдний эсрэг байдаггүй. 2 жил миланы дербид хожлоо, тэгэхэд нэг ч удаа тэдний сэдэв дээр хожлоо барьлаа гэж бичиж байгаагүй. ювэгийн сэдвээс миний бичлэгийг чи хайгаад үзэж болно. юу ч байхгүй биз дээ.
малдини миний шүтэж явдаг тоглогчдын нэг. миланд тоглодог, дербигийн өрсөлдөгч энэ тэр огтхон ч хамаагүй. алексыг ч би үнэлдэг. ювэ, милан, интэр нар италийн хөлбөмбөгийн тулгын 3 чулуу. алингүйгээр нь ч сэри а-г төсөөлөхгүй.
энүүгээрээ би ювэгийн нэрийг албаар бичээгүй биш гэдгээ харуулах гэсэн юм. манжлаагүй шүү, ийм ч зан надад байхгүй. чиний хэлээд байгаа липпигийн алтан үеийг мэднэ. санаатай орхиогүй юм шүү. уучлаарай.
эцэст нь чиний италийн, ювэгийн мэдлэг муугүй юм. сайн бичлэг хийж байхыг хүсье. гэхдээ түрүүнийх шигээ бусад руу элдвээр дайрч доромжилж биш, бусад шиг туйлшрахгүйгээр бичлэг хийгээд сурчихвал бүр л сайн болох байх. гэхдээ одоо надад зөвхөн тийм юм уу даа л гэж санагдаж байна. харин үүнийг лавшруулж итгүүлээрэй бичлэгээрэй. бүгд л ювэг мэддэг. гэхдээ хэн ч бичлэг хийгээд байдаггүй. интэрийг ч тэр. надаас гадна энкүна л тогтмол бичлэг хийдэг. чамд амжилт хүсье


Чамтай зарим нэг юман дээр санал нийлэхгүй байгаа ч чи үнээр хайр хүргэчихлээ....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby bayarkhuu » Thu Feb 28, 2008 5:44 am

Залуусаа одоо л болж байна шүү. Ингэж санал бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. XB би чамайг ерөнхийдөө дэмжиж байна шүү хөгшөөн
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Thu Feb 28, 2008 7:35 am

Занетти өнөөдөр бас цаг дуусахын өмнөхөн тэнцээны гоол хийж Ромагын ялалтыг бусниулдаг байна шд
Дараахан нь Шави маань бас нэмэлт цагт гоолдож энэ тэр
Гоё тоглолтуудтай өдөр байлаа шүү
Ялангуяа Барса Инерын фэнүүдын хувьд .... :beer
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Thu Feb 28, 2008 8:40 am

баярхүүд баярлалаа.

тиймээ барсагийн тоглолтыг харлаа. албаар гоол хийхгүй байгаа юм шиг, гоол нь хаачсан юм бэ гэмээр л байлаа. мэсси ууг нь сэтгэсэн ч азаартчихлаа. гэхдээ try again.

маш сонирхолтой тоглолт боллоо. тотти капитаны гоол тоглолтыг золтой л шийдчихсэнгүй. энийг занетти ахлагч үгүйсгэлээ. энэ удаа 4-3-2-1 гэсэн системээр тоглолоо. станкович, фигу нар хагас довтлогчоор тоглолоо. энэ системээр өнгөрсөн улирлын коппа италийн шигшээгийн хариу тоглолтонд, намар болсон тоглолтонд тус тус ромаг хожсон энэ удаа арай л барсангүй. креспо сайн тоглолоо, эхний шон онодог азгүй шүү. дараа нь сайхан мөргөлтийг нь дони гаргачихлаа. урд ч идэвхи зүтгэлтэй сайн тоглосон. тэнцүүлэхэд нэмэлт цагтайгаа нийлээд 7 минут орчим хугацаа байсан. интэр ч урамшаад довтлох гэтэл маргаан гараад, дараа нь кассетти унаад цаг авчихлаа.
балотелли харин сайн тоглсонгүй. тоглогч хоорондын маргаан бүрд л киву очиж зохицуулах юм. ромагийнхан ч тэрэнд юм хэлээд байхгүй юм.
кассетти макс 2-н бэртэл маш харамсалтай. гэхдээ максынх хамаагүй хүнд. тэр бөмбөгний араас тэмцэж байгаад зүүн хөлнийхөө улаар биш хажуугаар гишгэсэн. гэхдээ гүйлтэн дундаа шүү дээ. их хүчтэй гэсэн үг. тэгээд болоогүй, тэгж зүүн хөлөөрөө эвгүй гишгээд баруун хөлөөрөө дараагийн алхмаа хийгээд, тэр өвдөж байсан эвгүй болсон хөлөө хүртэл бөмбөгний араас явуулж байсан. гайхалтай биш гэж үү ??!! өөр тоглогч байсан бол гишгэсэндээ тэнцвэр алдаад унах байсан биз. жинхэнэ тэмцэгч. харамсалтай нь энэ их хүнд бэртэл байхаа. өөрөө ч босч чадахгүй байсан. бас нэг тоглогчоо улирал дуустал алдаагүй л байгаасай гэж найдъя

занетти байнга гоол хийгээд байдаггүй, харин хийсэн гоол бүр нь маш чухал гоолууд байдаг. өнөөдрийн гоол бол сонгодог жишээ. манай капитан шүү гэж бахархмаар байлаа. тв-н тайлбарлагч хожигдож байсан интэр гоол хийсэнд гэхээсээ илүү занеттиг гоол хийсэнд их баярлаж, бахархаж байх шиг санагдсан. мятрашгүй, цуцашгүй тоглогч гэдгээ байнга л харуулж байдаг. 35 хүрч байгаа хэдий ч хэн ч түүнийг хөгшинөөр нь өөлж чадахгүй. зүүн талд максын оронд тоглоод ч ромагийнхнийг гаргасангүй. харин пэротта зүүн талаар довтолж байхад нь гарынхаа шуугаараа нүүрэнд нь цохиж шар карт хүртэх шив. түүний ийм оролтууд гайхалтай, 2-3 тоглогч дундаас гараад л ирдэг юм. браво занетти браво

хожиж чадаагүй гэсэн ч ромагаас 9 онооны зөрүүгээ хадгалж чадлаа. зөрүүгээ хадгалаад, тоглох тоглолтын тоо багасаад болж л байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Thu Feb 28, 2008 9:43 am

багийн ахлагчид гоолдсон өдөр... гэснээс Креспо Мансини 2 асуудалтай байгаам уу даа... надад ичгэвтэр байна... би копа дээр гэмтсэн тэрнэс хойш бэлэн болчоод байхад намайг тоглуулаагүй энэ тэр гсн байсан...

Занетти чинь уефагийн цом авчираа биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Г.Баяраа » Thu Feb 28, 2008 1:11 pm

Би лав Крэспо -г сайн байсан гэж хэлэхгүй ..
Эхний үэд л лав би ганц ч хараагүй шүү ...
Эхний үэйиг л үзсэн болхоор ялчлаа л гэж бодлоо ...
Занэтти -н хувьд ях аргагүй танай лидэр юм ..
Би ч хүндэлж явдаг ..
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orgil_1103 » Thu Feb 28, 2008 3:06 pm

Image

www.orgil.tk
User avatar
orgil_1103
 
Posts: 270
Joined: Mon Jul 02, 2007 6:56 pm
Location: Системийн шинжээч

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Thu Feb 28, 2008 5:53 pm

манчини креспогийн хооронд нэг их асуудал байхгүй байхаа. нэг тиймэрхүү юм ярьсан л байна лээ. өөрөө бол эндээ л зодог тайлах сонирхолтой хүн. харин энэ байдал үргэлжилвэл явж магадгүй л дээ. гэхдээ интэрийн довтолгооны шугам маш хүчтэй өрсөлдөгчтэй болохоор хүссэн хүн нь санасныхаа зоргоор тоглоод байж чадахгүй л байх. тэгээд дээрээс нь тоглолтын тактикаас хамаарна. өчигдөр үүнээс л болж ганц креспо л гарсан. сүүлдээ л суазо, балотэлли нар гарч ирэх шив

креспог эхний үед хараагүй юм уу даа. цаадах чинь татаж унаж цохиод тэр нь зүүн шон оноод, хаалганы өмнүүр өнгөрөөд баруун шонгийн хажуухнаар л гарчихсан хэхэхэ. камбиассо жаахан урд явж байсан бол интэр хожих байлаа. ууг нь тоттигийн гоолтой зэрэгцэхээр л мөч байсан юм даа

занеттигийн лидерийг одоо л мэдэж байгаа юм биш биз???
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Цэнгүүн » Thu Feb 28, 2008 7:36 pm

zanettigiin goal gaihamshigtai
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby zizu » Thu Feb 28, 2008 9:07 pm

Занетти нээрээ үнэн универсаль гар шүү...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron