Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby crusader » Wed May 03, 2017 11:27 am

:-o :-o :-o юу л уншчив даа. Хөлбөмбөгийн кареерын амжилтыг зөвхөн бөмбөг эзэмших авьяасаар л дүгнэж байгаа хүнтэй одоо юу ярих вэ дээ.
Бөмбөг эзэмших авьяасаар Месси бага зэрэг илүү, гэхдээ бүхэл бүтэн кареерын амжилт гэдэг чинь хамаагүй өргөн хүрээтэй зүйл шүү. Наанадаж л Кристиан чинь ПЛ, Ла Лиг, Шигшээ баг гээд гурван өөр фронтод өөрийгөө баталцан хүн. Месси Барса гэдэг супер багт л амжилт гаргасан ганцхан фронтод. Угаасаа ч өөр фронтод чадахгүй байх. Шигшээ баг нь Португалаас хамаагүй мундаг гигант баг байхад л шигшээтэйгээ тив дэлхийн цом авч үзээгүй л гар ш дээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 03, 2017 11:36 am

Ихэнх хүн тан шиг бодолтой байдаг нь гол асуудал болчхоод байна даа. Сэйкони гишүүн "хөлбөмбөгт гоолоор хождог, тэгэхээр хэн гоол оруулж байгаа нь л шилдэг" гэсэн маш энгийн аксиом гаргаж ирж тулгасан шд, хэхэ. Тоглолтын чанар гоолын тоо хоёр өөр зүйл гэдэг уг нь энгийн зүйл. Даанч хүмүүс ойлгодоггүй юм. Ихэнх нь тоглолт тогтож хардаггүй, эцсийн үр дүн, гоолдсон хүмүүсийн нэрийг нь харчихдаг санагддаг юм.

Мэсси клубт нэг улирал 73, календарийн жилд 91 эдр гээд супер супер рекордууд олон эвдсэн. Гэсэн ч маш олон күлэ нар 91 гоол оруулдаг Мэссигээс плэймэйкер Мэссиг илүүд үздэг. 73 гоол оруулдаг нь ч үнэндээ довтлогчийн хувьд шилдэг улирал нь ч гэхэд хэцүү. Дараа улирал нь бүр илүү байсан ч нөхцөл байдлаас шалтгаалаад гоолын тоо нь дутуу л гарсан. Үнэхээр ч ерөнхий нөлөө нь илүү л байдаг. Роналду өнгөрсөн СЛ-ийн шөвгийн наймын дараа 15, 16 гоолтой байсан байх, энэ жилийнхээс хоёр дахин их. Харин чанарын хувьд энэ жилийнх нь илүү л байсан юм.

Ер нь бол Мэсси-Роналду гэж ярьдаг хүмүүсийн ихэнх нь нөгөө хоёроо ямар тоглолттойг ч сайн мэдэхгүй л санагддаг юм.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Барнаба » Wed May 03, 2017 11:43 am

Хэн нь илүү авьяаслаг, ур чадвартай бэ гэдэг нэг тусдаа асуудал, хэн нь илүү амжилтанд хүрч байна вэ гэдэг бас нэг тусдаа асуудал болоод байна л даа. Авьяас чадварын хувьд Месси олон талаар илүү. Амжилтын хувьд харин Роналдо одоогоор илүү гараад байх шиг байна. Агуу тоглогчыг хэмжих хэмжүүр нь энэ 2 зүйлийн нэгдэл юмуу гэж хараад байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby crusader » Wed May 03, 2017 11:46 am

Авьяаслаг хөлбөмбөгчний хувьд Месси бага зэрэг илүү
Аа харин кареерын амжилтын хувьд Кристиан илүү өргөн хүрээнд том амжилт гаргаж чадаж байна.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Оргил » Wed May 03, 2017 11:51 am

гоолын чанартай чанаргүй яриа бол булшшит гэж би лав боддог..

харин сайн хөлбөмбөгчин гэдэг ганц гоолоор л хэмжигдэх зүйл биш гэдэгтэй бол санал нэг байна.. Түрүүэгийн хэлээд байгаа нь сүүлийнхийг нь хэлээд байх шиг байх юм. дээр нь авсан цомын тоо, багийн амжилт тухайн хүнийг өөр хүнтэй шууд харьцуулах гол үндэслэл болж яагаад ч чадахгүй.. багийн амжилт гэдэг чинь тэр багийн л амжилт шүү дээ.. Роны багт Мэссигийн хамтрагчид байхгүй Мэссигийн багт Роны хамтрагчид байхгүй байхад яаж тэр хоёр хүмүүсийг харьцуулаад үнэлж дүгнэх юм.. Тиймээс гоол, ур чадвараар нь л харьцуулах байх..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 03, 2017 11:58 am

crusader wrote::-o :-o :-o юу л уншчив даа. Хөлбөмбөгийн кареерын амжилтыг зөвхөн бөмбөг эзэмших авьяасаар л дүгнэж байгаа хүнтэй одоо юу ярих вэ дээ.
Бөмбөг эзэмших авьяасаар Месси бага зэрэг илүү, гэхдээ бүхэл бүтэн кареерын амжилт гэдэг чинь хамаагүй өргөн хүрээтэй зүйл шүү. Наанадаж л Кристиан чинь ПЛ, Ла Лиг, Шигшээ баг гээд гурван өөр фронтод өөрийгөө баталцан хүн. Месси Барса гэдэг супер багт л амжилт гаргасан ганцхан фронтод. Угаасаа ч өөр фронтод чадахгүй байх. Шигшээ баг нь Португалаас хамаагүй мундаг гигант баг байхад л шигшээтэйгээ тив дэлхийн цом авч үзээгүй л гар ш дээ

Маш олон шинж бичихэд нэгийг нь л сонгоод ярих юм уу? Тэгээд бас бага зэрэг илүү юу, хэхэ. Хөлбөмбөг ярихын тулд эхлээд үздэг байх хэрэгтэй.

Мэсси, РОналду хоёр аль аль нь лигт хэдэн зуу тоглочихлоо. Түүгээр нь хангалттай харьцуулах боломжтой. Тэгэхэд Ла Лигт яаж тоглосон нь биш харин өөр нэг лигт тоглож байсан гэдэг нь гол давуу тал болж байгаа нь өөрөө хэн илүү байсныг нь хэлж байгаа хэрэг л дээ. Мэсси английн шилдэг багуудын эсрэг маш сайн тоглосоор ирсэн. Гэсэн ч очоод "сүйрнэ" л дээ. Мэссиг олигтой сайн мэдэхгүй хүний үг л дээ. Ер нь очиж тоглоод балласан ч цаашаа ямар нэг юм олоод хэлэх л биз. Ингээд ярьвал өөрийгөө бараг бүх том лигт баталснаараа Ибра ч Роналдугаас илүү болж таарна.

Хэн ч мэдэхгүй хачин юмнуудыг Роналду чирсээр байгаад Европийн аварга болгосон гэдгийг би лав хэзээ ч ойлгодоггүй. Их л олон хүн ингэж ярьдаг. Еврогоор л гэхэд багийнхаа топ3 ч байгаагүй. Роналдугийн карьерийг чимэх сайхан шагнал гээд л ярь л даа. Заавал үлгэр зохиох ямар ч хэрэг байдаг юм. ФИналд португаль хожоогүй бол Роналду өөрийгөө батлаагүй болчих уу? Өөрийг нь байгаагүй үед баг нь хожсон учраас өөрийгөө баталсан, хэрэв хожигдвол батлаагүй болчих юм уу? Үгүй ядаж л Роналдугаас өөрөөс нь хамаарахгүй учраас түүнд шударга бус хандсан хэрэг биш үү? Тэр финалд хожсон хожоогүй Роналду агуу тоглогч шд. Гэтэл өөрийг нь байгаагүй тоглолтоос тэр өөрийгөө батлах эсэх нь яаж хамаарах вэ? Тэр тоглолтонд хожих эсэх нь Роналдуг илүү сайн эсвэл муу тоглогч болгохгүй.

Мэсси, РОналдугийн клубын бүх тоглолтыг мартаад зөвхөн КА, Евро, ДАШТ-ий тоглолтуудыг харьцуулаад хар. Тэгэхэд ч ялгаа нь харагддаг л юм. Мэсси сүүлийн гурван том тэмцээндээ бүгдэд нь тэмцээний топ3-ийн нэг байсан. Өөр тийм тоглогч байгаа юу?

Ер нь л Испанийн хөлбөмбөг үздэг, энэ хоёрыг тогтмол дагаж харьцуулж хардаг хүмүүсийн хувьд ч тодорхой зүйл л дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Барнаба » Wed May 03, 2017 12:00 pm

Месси-г гэхдээ ер нь арай илүү гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрөх байх өө.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Reda » Wed May 03, 2017 12:02 pm

Реалын дунд арын шугамны урд манай урд 3-г тавьчуул бас энэ хэрийн амжилт гаргана л даа. Рон-ы амжилтанд багийн нөлөө их. Гэхдээ Шави Иньестаг мундаг бх үед Месси бас ийм давуу талтай бсн. Юм тгд нэг хэвээрээ байх биш дээ эргэдэг болохоор. Манай тэр ид үеээс харин эднийх илүү гарах гд байна уу даа Европд. Лигт харин одгүй бгаа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 03, 2017 12:03 pm

Оргил wrote:гоолын чанартай чанаргүй яриа бол булшшит гэж би лав боддог..


Хоёр тоглогч 30, 30 гоол оруулсан бол тэр хоёр тэнцүү гэсэн үг биш. ТОглодог байрлал, багийн хамтрагчид гээд маш олон зүйлээс хамаардаг. САМ-р тоглоод 30-г оруулах, урд поачэр болж зогсоод 30-г оруулах хоёрын хооронд ялгаа бий.

Чэлсигийн хувьд Азар, Коста хоёрын хэн нь илүү вэ гэвэл гоолын тоо бус багт эзлэх орон зай, үзүүлэх нөлөөгөөр нь л авч үзнэ. Түүнтэй л адил шүү дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby RoMeRo » Wed May 03, 2017 12:06 pm

МЕССИ Роналдогоос 1 зүйлээр хол дутуу. Гэхдээ сүүлийн үед тэр талаараа бага зэрэг ойртож байгаа. Тэглээ ч гэсэн Ронд угаасаа хүрэхгүй. Тэр нь юу вэ гэхээр: /энийг 3 дахь удаагаа биччих шиг боллоо/
"Амбицлах, хувь амжилтын төлөө үхэн хатан зүтгэх, дуусан дуусталаа танк шиг дайрах, хожигдчихоод хор шар нь дийлдэхээ байгаад дарвайтал уйлах, багийн тоглогч нь гоолдож байхад би оруулах байсан юм гээд уурлах, хэн нэгэн өөрөөс нь илүү амжилт гагачихаад байхад тэрэнд нь хүрэх гэж, эвдэх гэж чин сэтгэлээсээ мэрийх, улангассан бух шиг улайран дайрах" өөрөөр хэлбэл өөрийгөө тултал нь дайчлах тал дээрээ МЕССИ түүнд хүрэхгүйээ.

Аа харин ур чадвар, амжилт, ХӨЛБӨМБӨГИЙН ТӨЛӨВШИЛ, СЭТГЭЛ ЗҮЙ энэ тэр яривал МЕССИ алингаар нь ч РОНЫ доор орохгүй шүүдээ.

Тийм байлаа гээд Роналдогийн СУПЕР АМЖИЛТ-ыг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Гүээ нээрээ юу ярихын бэ. Атаархтал, заримдаа бүүр гол харлатал, заримдаа ам ар дээр гартал, үнэндээ л солиоруулж байна шдээ. Зүгээр амаа хамхиад зурагтаа үзээд суулдаа л биздээ...

Роналдо нээрээ МанЮ-даа за больё ядаж Реалаас өөр багт байсан бол гэж хааяа бодогддын шүү. Тэгсэн бол Месси энэ 2 Европын тавцанд олон ч удаа таарч, дэлхий нийтийг олон удаа баярлууах байсан байхдаа гэж хааяа бодогддогоо нуух юун.
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Reda » Wed May 03, 2017 12:06 pm

Ноднин бол сугалааны азаар явсаар байгаад аварга болсон ч энэ жил бол хүчээрээ л ер нь авчих болтой реал. Энэ сүүлийн хдн жилүүдэд тгд Барсагаас зөрсөөр байгаад аваргууд авч бна гэхээр бас ёндоо бна даа. Таарсан бол бүгдийг нь болиулна гэж худал яриад яхв, 1 саад бол хийж дөнгөх бсн бх.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Wed May 03, 2017 12:07 pm

turuue wrote:


Тулгасан, аксиом, маш энгийн энэ тэр гээд яагаад байгаа юм бэ дээ, шаралхаад байгаа юм уу, гомдоод байдаг юм уу? Би уг нь их амархан л тайлбарласан л даа.
Гоолын тоо өөрөө чанар болдог юм, тэр тусмаа ямар тэмцээнд ямархуу олон гоолыг оруулж байгаа, ямар үр дүн авчирч байгаа нь тоглолтын өөрөө чанар юм аа гэж би хэлсэн юм. Тэгээд ийм үзүүлэлтийг хэн үзүүлж байна вэ гэхээр Мэсси, Рон, Суарэз байна аа л гэсэн. Тооноос чанарт шилжих хууль гээд диалектикийн хуулийн талаар сонсоод л байлгүй.
Чи болохоор гоол чанар биш ээ гээд зүтгээд байх юм. Тэгээд л би хөлбөмбөгийн зорилго нь юу юм л гэсэн шд. Чинийхээр болохоор Рон 200 гоол хийж байсан ч Мэссигээс хамаагүй гээд байсан учраас. Чиний логикоор Роны оронд хэн ч байсан гоолдох байсан, Рон байгаагүй ч ийм амжилт үзүүлэх байсан гэсэн дүгнэлт шууд харагдаад байсан учраас л тэгж тайлбарласан юм. Одоо дахиад л тайлбарлаж байна гэхээр залхуутай л санагдаж байна шүү.
Тэр юу гэж үздэг гээд пэрсэпшн дээр би ерөөсөө маргаагүй, Барсагийн фэнүүд юу гэж үзнэ, ПМ байна уу СТ байна уу надад огт хамаагүй.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby RoMeRo » Wed May 03, 2017 12:09 pm

Барнаба wrote:Месси-г гэхдээ ер нь арай илүү гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрөх байх өө.

:eek:
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Wed May 03, 2017 12:12 pm

RoMeRo wrote:
Барнаба wrote:Месси-г гэхдээ ер нь арай илүү гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрөх байх өө.

:eek:

Bandwagon – [Олонхид тулгуурлан үндэслэх] (“Уламжлал, зан заншил дээр тулгуурлан үндэслэх”-тэй төсөөтэй)
Тодорхойлолт: Ихэнх хүн үүнийг үнэн, зөв гэж байна. Тэгэхээр үнэн, зөв байж таарна.
Асуудлыг шууд тойрч явдаг нэг ийм фалласи манай форумд байнга гардаг тул энийг дурдав.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 03, 2017 12:14 pm

Хүмүүсийн бичиж байгааг харахад ихэнх нь огт үздэггүй, мэддэггүй зүйлээ л бичиж байгаа санагддаг. Бодит байдлаас шал далий далий хусна, хариулахын ч аргагүй.

Ихэнх нь Мэсси, Роналдугийн гоол, ассистын тооноос цааш мэдэхгүй нь харамсалтай. Өнгөрсөн Еврогийн үеэр Үндэсний тв-н анализ билүү тайлбараар "Роналду Португалд Реал Мадридаас тэс өөр хэв маягтай тоглож байгаа. Реалд нэг тоглолтонд 10 дрибль дунджилдаг, тоглолт задалдаг, хуурдаг, түүгээрээ өөртөө болоод бусдадаа орон зай гаргаж гоолддог, харин португальд таргэт мэн хийж байна", "хаалттай цохилтын хувьд дэлхийн шилдэг", "16-н гаднаас хамгийн их гоолддог" гээд л бодит байдлаас илт зөрүү олон тайлбар явж байсан. Тэр томчууд нь ийм байхад мань мэт арга ч үгүй юм уу даа.

Мэсси гоолын хувьд супер статтайгаар карьераа дуусгана. Гэсэн ч хүмүүс Мэссиг гоолоор нь л яриад байвал надад онцгүй л санагдана. Мэссигийн тоглолтын нэг л хэсэг нь шүү дээ. Чави шиг гүнээс найруулдаг, Марадона шиг хуурдаг, Ронни шиг найруулдаг, Герд Мюллер шиг гоолддог тоглогчийг ганцхан шинжийг нь онцлоод байвал нэг л тиймхэн. 9 номероор тоглоод гоолын бүх рекордыг эвддэг хүнийг арай гүнээс тоглуулахаар багт нь илүү ашигтай, фэнүүд нь ч тэрийг нь илүү үнэлдэг гэдэг нь ямар нэг зүйл хэлэхгүй байна гэж үү?
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Оргил » Wed May 03, 2017 12:16 pm

үндэсний ТВ-ын хэд ч дээ хаха л гэмээр гаршдээ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 03, 2017 12:17 pm

Seikoni wrote:
turuue wrote:


Тулгасан, аксиом, маш энгийн энэ тэр гээд яагаад байгаа юм бэ дээ, шаралхаад байгаа юм уу, гомдоод байдаг юм уу? Би уг нь их амархан л тайлбарласан л даа.
Гоолын тоо өөрөө чанар болдог юм, тэр тусмаа ямар тэмцээнд ямархуу олон гоолыг оруулж байгаа, ямар үр дүн авчирч байгаа нь тоглолтын өөрөө чанар юм аа гэж би хэлсэн юм. Тэгээд ийм үзүүлэлтийг хэн үзүүлж байна вэ гэхээр Мэсси, Рон, Суарэз байна аа л гэсэн. Тооноос чанарт шилжих хууль гээд диалектикийн хуулийн талаар сонсоод л байлгүй.
Чи болохоор гоол чанар биш ээ гээд зүтгээд байх юм. Тэгээд л би хөлбөмбөгийн зорилго нь юу юм л гэсэн шд. Чинийхээр болохоор Рон 200 гоол хийж байсан ч Мэссигээс хамаагүй гээд байсан учраас. Чиний логикоор Роны оронд хэн ч байсан гоолдох байсан, Рон байгаагүй ч ийм амжилт үзүүлэх байсан гэсэн дүгнэлт шууд харагдаад байсан учраас л тэгж тайлбарласан юм. Одоо дахиад л тайлбарлаж байна гэхээр залхуутай л санагдаж байна шүү.
Тэр юу гэж үздэг гээд пэрсэпшн дээр би ерөөсөө маргаагүй, Барсагийн фэнүүд юу гэж үзнэ, ПМ байна уу СТ байна уу надад огт хамаагүй.


Гоол чанар биш гэж хаана хэлсэн байна? Гоолоос өөр чанартай зүйл өчнөөн байгаа биз дээ? Тэгэхэд тэд нарыг нь яагаад огт тоодоггүй юм?

Роналдугүй бол бүх зүйл адилхан гэж хэн хэлээв? Маргаан Роналду шилдэг мөн эсэх тухай л байсан. Гоол оруулдаг учраас шууд шилдэг үү?
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Wed May 03, 2017 12:17 pm

Оргил wrote:үндэсний ТВ-ын хэд ч дээ хаха л гэмээр гаршдээ..

Евро дээр лагууд нь тайлбарласан биз дээ?
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby spain man » Wed May 03, 2017 12:19 pm

Төрөөгийн яриад байгаа нэг талаар зөв боловч нөгөө талаар өрөөсгөл болчихоод байгаа юм л даа...

Чанар гэдэг ойлголт нь жишээ нь юу юм бэ? Хэн сайн хуурч, багийнхандаа боломж гаргаж байгаагаар нь л хэмжчих юм уу? Тэгвэл нүдэнд харагддаггүй, үнэлэхэд хэцүү боловч хөлбөмбөгийн өөрийнх нь салшгүй хэсэг гэж болохоор байрлал эзлэх, цохилтын техник, финиш, хүчний тоглолт юу болох вэ? Хэнд ч хэрэггүй юу?

Надад лав поачэр гээд л доош нь хийгээд байгаа аяс таалагддаггүй... Энэ чинь маш хэцүү шүү, хэзээ, хаана байна гэдэг чинь бас л том ойлголт шүү... Шинжлэх ухаанд Эрвээхийн нөлөө гээд нэг ойлголт байдаг.. Системд гарсан нэг өчүүхэн өөрчлөлт асар том үр дагавар дагуулдаг... Өнөөдөр жишээ нь Роны оронд Мората гарсан байя гэж бодъё... Эсвэл Мэсси... Хэн ч бай энэ тохиолдолд реал 3-0 оор хожих байсан уу, үгүй юу хэн ч мэдэхгүй... Үүнийг таамаглах аргагүй... Зөвхөн Рон гарсан учраас, тэр эхний гоолыг оруулсан учраас л, тэр л эхний гоол орох цэгт байрлалыг эзэлсэн байсан учраас л дараа дараагийн өрнөл явсан байгаа... Нөхрөөс илүү авьяастай, мундаг нөхөр түүний оронд гарсан ч тэр гоол орохгүй байхыг үгүйсгэх аргагүй...

Өөрөөр хэлбэл хөлбөмбөг чинь зүгээр шууд тэр нь лаг хуурдаг учраас, тэр нь багтаа илүү импакт үзүүлж байгаа учраас шилдэг гээд хэлчих боломжгүй... Би бол явж явж тэр Сэйконигийн тэр ярьсан бол бараг цорын ганц шийдэл гэж бодоод байгаа шүү дээ, спортод эцсийн эцэст үр дүнгээр л шүүдэг...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Gooner » Wed May 03, 2017 12:19 pm

Түрүүэ ч Мэссиг шууд аттакин мид дээр зоочих юмаа кк..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby SAVAGE » Wed May 03, 2017 12:20 pm

Хаха, нөгөө л яриа дахиад эхэлсэн үү...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby RoMeRo » Wed May 03, 2017 12:21 pm

Seikoni wrote:
RoMeRo wrote:
Барнаба wrote:Месси-г гэхдээ ер нь арай илүү гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрөх байх өө.

:eek:

Bandwagon – [Олонхид тулгуурлан үндэслэх] (“Уламжлал, зан заншил дээр тулгуурлан үндэслэх”-тэй төсөөтэй)
Тодорхойлолт: Ихэнх хүн үүнийг үнэн, зөв гэж байна. Тэгэхээр үнэн, зөв байж таарна.
Асуудлыг шууд тойрч явдаг нэг ийм фалласи манай форумд байнга гардаг тул энийг дурдав.


Манай Барнабаг юу гээд байнаа. :ногоон:

Гэснээс наад тайлбараараа яг юуг тайлбарлах гээд байна хө? Ярилцаж байгаа сэдэвтэй нэг л уялдаж өгөхгүй байх шиг байхын :smile:
Хэн нэгнийг тийм ийм гэж тодорхойлсноор /за нөгөөх нь тодорхойлолтынх дагуу байлаа ч гэсэн/ Роналдо, Месси 2-ын асуудалд ямар хамаатай билээ :smile:
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Gooner » Wed May 03, 2017 12:22 pm

SAVAGE wrote:Хаха, нөгөө л яриа дахиад эхэлсэн үү...

Хавар болж байна шд, эхлэхгүй бол болохгүй :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Барнаба » Wed May 03, 2017 12:23 pm

Seikoni wrote:
RoMeRo wrote:
Барнаба wrote:Месси-г гэхдээ ер нь арай илүү гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрөх байх өө.

:eek:

Bandwagon – [Олонхид тулгуурлан үндэслэх] (“Уламжлал, зан заншил дээр тулгуурлан үндэслэх”-тэй төсөөтэй)
Тодорхойлолт: Ихэнх хүн үүнийг үнэн, зөв гэж байна. Тэгэхээр үнэн, зөв байж таарна.
Асуудлыг шууд тойрч явдаг нэг ийм фалласи манай форумд байнга гардаг тул энийг дурдав.


Яахав Рон-ы фэнүүдээс бусад хөлбөмбөг үздэг, сонирхдог гээд хүмүүсийн дийлэнх нь Месси-г илүү агуу хөлбөмбөгчин гэж хэлээд байдаг юм. Энэ нь өөрөө Месси Рон-с арай илүү олонд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн нотолгоо юмуу даа.

Гэхдээ дийлэнх хүмүүс мэдээж уран гоё тоглолт үзэх дуртай тул Месси-г илүү таньдаг, биширдэг байх. Миний хувьд бол гаргасан амжилт нь тухайн тоглогчыг үнэлэхэд их чухал гэж боддог. Ганц авьяас чадвараас гадна сэтгэлзүй, өөрийгөө дайчлах чанар, ур ухаан гээд олон зүйл байна л даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby SAVAGE » Wed May 03, 2017 12:27 pm

Энэ Бензийг яг яана гэж гараанд гаргаад байгааг ойлгохгүй л байна. Өчигдөр Роны 2 дахь гоолын боломжыг үүсгэсэнээс бусдаар бол үнэн муу л байлаа...
Нэг суулгаад ухааруулмаар л байх юм даа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron