El Payaso wrote:Сагс ч үздэг байсан л даа... Жогийн эсрэг багуудыг дэмждэг, Ютад Стоктоноос болоод дуртай байсан... Дараа нь моод дагаж АЙ, Сиксерс хэсэг байгаад Ману орж ирсний дараагаас эргэлтгүй Спур болжээ... тэр үеийн Спурс миний сагсан бөмбөгийн дээдэлдэг арга барилыг төлөвшүүлж... одоо ингээд харахаар Стоктоноос (Тэрнээс өмнө Мэжикийн бичлэгийг үздэг байлаа яагаад ч манайд байсын тэр бас нөлөөлсөн байх) болоод дамжуулалт өгдөг холбогч нарт, тэгээд Спурс арга барилаас болоод өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ яв цав гүйцэтгэдэг ухаалаг тоглогч нарт дуртай болжээ... Хинрех, Принц, Биллапс, Рип гэх мэтчилэн ккк... Энэ аварга авдаг Детройт их гоёо баг байсан даа... харамсалтай нь манайтай таарч хусуулсан... Манугийн оргил жилүүдийн нэг...
Хаха үеийнхнээсээ арай өөр байсан байна л даа... Системд дуртай гэдэг бол бас арай л гүнзгий үздэг болсон байсан байна.
Арай эрт төлөвшцөн үү гүй юу. Бидний үед бүгд л Жо ахыг дэмждэг байсан шдээ. Эсвэл Шоу Тайм нтр-т их татагддаг байсан даа...