Хятадад бараг л хүн мэддэггүй нөхөр гээд л хэлэгдээд байсан, ингээд Миланыг авчихлаа даа.... гэхдээ leveraged buy-out гэсэн байдлаар авсан бололтой, МЮ-тэй адилхан нэлээд хүү төлөхөөр л юм шиг байна....мөнгөө босгох гэж бас л зүдэрлээ дээ... цаашдаа яаж ажиллах юм... ккк...
Берлускони ч Миланыг тоглогчид нь тоглолт наймаалцсан хэргээр 2-р лиг рүү унаад, 2 жилийн дотор дахин 1 унаад байсан хүнд үед нь авч, гайхалтай амжилтад хүргэсэн, рекорд тогтоох хэмжээний амжилттай эзэн болсон байх шүү.. Нөхрийн Миланыг өөд татсан нь ч улс төрийн карьерийг нь ч суга өсгөж, бараг л 31 жил Италийн улс төрд гол тоглогч байлгасан... аль алиндаа л ээлтэй байсан.
Одоо Берлускони улс төрийн карьерааа дуусгаад л Миланаа зарчихлаа... одоо Миланы фэнүүдийг ашиглаад санал аваад байх ч шаардлага бага болсон, зарах тохиромжтой ч үе юм уу даа
Derby della Madonnina энэ 7 хоногт, эрт тоглох юм билээ... Одоо ингээд Derby della MadeInChina болж дээ
Хятадад Сери А-г их сонирхдог эрх нь өндөр үнээр зарагддаг болох цаг ирэх нь..... сая Интерийн эзэн Suning group Бундеслигийн эрхийг авсан гэсэн, Suning ямар ч байсан Хятаддаа Сери А, Бундеслиг, ПЛ-ийн эрхийг бүгдийг ньалбан ёсоор авчихсан байдаг шиг билээ.