Интер Милан 2007/2008: Nerazzurri

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ түүхэн жилдээ тэд хир амжилт гаргах бол?

Scudetti-г 16 дахиа авна.
20
29%
Аваргуудын Лиг ч юмуу.
4
6%
Ганц цомоо (Coppa Italia) л авна.
9
13%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
7
10%
Юу ч үгүй үлдэнэ.
29
42%
 
Total votes : 69

Postby xb » Mon Feb 11, 2008 8:31 am

италийн нутаг дэвсгэрийг монгол гутлын хэлбэртэй адил гэдэг. тэгвэл интэр гутлын хоншоор нь болдог бидний мафийн гэдгээрээ танил сицили арлын багтай тоглолоо. эхний хагаст тэнцүүхэн тоглосон ч 2 үед манайхан давуу тоглож хожлоо. катаниа ч сайн тоглосон. химэнэз маань бас бэртэж. тоглолтын эхнээс 4-3-1-2 гэсэн cхемээр тоглосон ч 2 дугаар хагаст манчио риск хийж, 3 довтлогчтой буюу 4-3-3 системээр тоглолоо. үүндээ ч хожил авлаа. златаныг жаахан контакттай тоглодог болохоор ялих шалихгүй юманд шүүгч алдаа өгөөд байх юм. энэ байдал нь удини дээр ч илэрсэн. иймэрхүү тоглодог матрикс, вьейра нар хааяа хэлмэгдээд байх юм.

камбиассо улирлын 7 дахь гоолоо хийлээ. суазогийн гоолыг златан сайхан гаргаж өгсөн. бөмбөг эзэмшилт, дамжуулалт нь их гоё, сайн байлаа.

маргааш манай залуус карнивалын цомын финалд тоглох нь.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby enkuna » Mon Feb 11, 2008 11:47 pm

Хожигдолгүй цувралаа сайхан үргэжлүүлж байна... Суазо-н гоол ганган дамжуулалт ганган финиш байсан маш тайван байна лээ энэ залуугын 5 дахь гоол байх... Камбиассог бол ярих юм алга үнэхээр галзуу формлог байна даа өөр юу гэхэв бөмбөг тасалж анхны дамжуулалт өгөх үүрэгтэй хүн чинь 7 гоол хийчээд явж байгаа нь үүнийг батлах байх... :-D
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Sun Feb 24, 2008 8:26 am

Овоо формтой байна гээд байсан АЛ-д хаа ч байсийн .
Нөгөө супер формтой Ибра Круз гээд жинхэнэ суга байлаа даа
Ёстой Одгүй гарууд ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Sun Feb 24, 2008 9:27 am

бичлэгээс нь харахад оранж тоглолт үзсэн бололтой. сугалааны дараа интэрийг италийн нөгөө хоёртой нь тоглоомоос гаргаснаа, дерби дээр хожиход нь буцаагаад оруулдаг. круз, камбиассогийн гээд айхавтар форм л гээд байдаг. тэгснээ одоо болохоор тийм биш суга байна гээд хэд хувирдаг юм бэ дээ.

тоглолт үзээгүй бол би чамд жаахан тоглолтын тайлбар хийе. шүүгчийн алдаа энэ хожигдолд их нөлөөлсөн. манчио ч хэлсэн байгаа тийм биш л юм бол вьейрагийн гар хүрэхэд пеналти өгөх нь яасийн гэж. эхний 10 минутад 2 ч карт гаргадаг нь тийм ч оновчтой шийдвэр байгаагүй. алдаа юу гэвэл алдаа гэхдээ картны гэхээр биш. ялангуяа матриксын эхнийх бол худлаа. 2 дахьд нь өгвөл өгч болох ч эхнийх нь л биш. мэдээж ливерпуул шиг том багийн эсрэг хүн дутуу тоглоно гэдэг маш хэцүү. тэгээд матриксын талбайгаас гарангуут манчини шууд тэнцэхийг л зорьсон. тэрнээс контор хийж хожих талаар огт оролдоогүй гэж хэлж болно. тэгэх байсан бол суазог гаргаж болох л байсан. гэсэн ч бөмбөгөө салгасан ч зүгээр эсрэг багтаа өгөхгүй нь тодорхой болохоор довтолгоо хийж байсан. гэхдээ златан гэхэд л 4 хамгаалагчийн эсрэг, вьейратай хамт 5 тоглогчийн эсрэг гараад байсан болохоор олигтой довтолж ч чадаагүй. тэрнээс чиний ямагт ярьдаг форм энэ тэртэй хамаагүй.
85 дахь минут хүртэл бүх зүйл сайнаар буюу шилдэг хамгаалалтыг үзүүлж байсан. тайлбарлагч хүртэл гайхаж байсан. ямар гайхалтай байнаа, сантиметр бүрийг хамгаалж байна гэж байсан. 2дахь үед киву торрэсийн цохилтыг хаасны дараа. куйтын гоол их азтай байсан. сезар доогуур цохихыг нь мэдээд доош хагас суусан байхад нь майконы хөлнөөс чиглэлээр өөрчилж хаалга руу орчихсон.
жерардын гоол гэвэл харин магтана шүү. үнэхээр сайн цохисон. түүнд баяр хүргэх ёстой. давуу талаа тэд сайн ч ашиглаж байсан англичууд. интэрийнхэн тулаад ирчихээр хаалгач руугаа татчихаад, эсвэл талбайн жигүүр рүү хаячихаад байсан. дутуу, тэгээд хамгаалж байгаа болохоор 16 орчимдоо л тэд хамгаалж байсан. тэрнээс 30-40 метрийн зайд бөмбөг байвал очихгүй байсан буюу өөрстөнийг нь хүлээж байсан. баруун талд финнан бөмбөг авлаа гэхэд бөмбөг очсон хойно л макс очиж байсан. ингэж хамгаалж байсан болохоор тэд олон ч кросс хаяж чадсан.
гоолуудын хувьд гэвэл тооноос чанар гэдэг хууль л үйлчилсэн. хэр олон довтолж цохино төдий чинээ гоол орно. энэ л болсон. гэхдээ тоглолтыг тэнцээгээр дуусгах боломж байсан уу гэвэл байсан. жаахан аз л дутсан. зүгээр л хамгаалахийг хүссэн болохоор төлөвлөж байсан тоглолтоо ч хийж чадаагүй нь тодорхой.
гэхдээ түүх давтагдана гэж байдаг. 43 жилийн өмнө болсон зүйл давтагдаж болохгүй гэсэн юм байхгүй. гэхдээ маш хэцүү. одоо хариу тоглолт бусад аваргуудын лигийн тоглолттой давхацахгүй, тэгээд хүн дутуу хожигдсон баг хариу тоглолтоо яаж хийхийг хүн бүр л харах болно. өөрөөр хэлбэл дэлхий үзэх болно. үүний гэрч нь тоглолтын тасалбар өдөртөө зарагдаад дууссан. меазза 75000 гаруй хүний багтаамжтай стадион. хожсон ч хожигдсон ч нэг сайхан тоглолт биднийг хүлээж байна.

хүн дутуу гэдэг л шалтгаанаас болж интэр хожигдсон. тэрнээс манчини муудаа биш, интэр аваргуудын лигт тоглож чадахгүй дээ биш, ибра круз формгүй дээ биш. үүнтэй ч тоглолт үзсэн хүмүүс санал нийлэх байх.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby che » Sun Feb 24, 2008 10:02 am

би лав чиний саналтай нийлэхгүй :RD
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby zizu » Sun Feb 24, 2008 10:09 am

Үнэн үнэн..Шүүгч бол яриангүй муу ажилсан...Тэгээгүй бсан бол Интерийн хамгаалалт үнэндээ сайн бсан...Ливер хожиж чадахгүй бсан бх...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Sun Feb 24, 2008 6:31 pm

Би интерийг АЛ-д явах болоогүй ээ гэж хэлжил байсан хэлснээр л боллоо... Хэтэрхий эмх цэгц зохион байгуулалт муутай баг гэж би боддог энийгээ ч харуулсан... Дээр нь нэмээд нөгөө Манчиогийн тактик... Спалетти Роматай хамт Ла лигийн шилдэг багийг тэнд нухаж байхад Манчио харин Анфилд роудад шившгээ тарьж байдаг...

Интерийн хожигдлын шалтгаан юу байв... дунд шугам ажиллагаагүй болсон нь тэдний ялагдалийн шалтгаан байсан миний бодлоор... Матрикс хөөгдсөнг бүгд л яриж байна... Үнэндээ бол Матрикс гартал Интер эдлүүлж байсан гарснаас хойш ч эдлүүлсэн хэвээрээ л байсан... дөнгөж тоглолт эхлүүт Ливер дунд давамгайлаад Интерийн бөмбөг 2 довтлогчид нь хүрэхгүй байсан... Би өмнө Интерийн талаар хэлж л байсан дунд шугамд нь бөмбөг бариад довтолгоо эхлүүлчих ПМ байдаггүй ээ гэж... энэ тоглолтон дээр ялангуяа энэ нь их тод харагдсан... Камбио бол яг дефенсив мид болохоос хэзээ ч ПМ хийж чадахгүй тоглогч... ДМ ч гсн довтолгоо сайн дэмждэг ч класс багийн дунд шугамын өөдөөс ПМ хийх найруулахад скилль нь дутна... үүнийгээ ч баталсан... Машерано дунд шугамд интерийн хагас хамгаалалтын шугамыг эвдэнгүүт урд 2-т нь бөмбөг хүрэхгүй хамгаалахаас өөр аргагүй болсон... Ингээд хамгаалж байгаад Матрикс улаан хуссан... Матриксийн улаан асуудалтай гэдэгт санал нийлнэ... Харин Матрикс байсаар байсан бол Интер хожигдохгүй байсан гэдэгт санал нийлэхгүй... Үнэндээ нөгөө Сериа А-ийн ялагдашгүй баг энфилд роудад элэг доог болсон... Гол буруутан нь юу вэ гэвэл одоо болтол арилжаа наймаандаа утгагүй бодлого баримталдаг Моратти болон класс баг удирдахад жульдах Манчио... өнгөрсөн жил ч гсн Валенсиад нухуулсан... жил болгон интер АЛ-с эрт хасагдаад байгаа нь нэг юм хэлээд байгаа байхгүй юу...

Одоо болтол Интер Сериа Ад яж сайн тоглоод байгаагийн хувьд Юве болон Милан муу формтой... Ромагийн скуад хараахан аварга авах хэмжээнд хүрэхгүй байгаатай л холбоотой... дээр нь Интерийн тоглолт зохион байгуулалтаас илүү хувь тоглогчдийн ур чадвар дээр төвлөрч тоглодог... гоолуудыг нь харахад зохион байгуулалтай комбинэшнээс илүү Круз Ибрагийн хувийн тоглолтоос их ороод байдаг... ийм баг Ливер шиг зохион байгуулалттай багтай тулангууд арчаагаа алдах нь аргагүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Sun Feb 24, 2008 8:45 pm

Паясогын хэлдэг үнэн юм дөө...
Хувь тоглогчын ур чадвар дээр явж байгаа гэж

ХБ-д хэлэхэд би чиний тайлбараар юу хийхэвдээ би тоглолт үзээд хэмжээндээ л сэтгэгдэлээ бичлээ. Тэрэнд нээх тайлбар энэ тэр хийгээд хүнлүү дайраад байх шаардлага байхгүй л байх шүү .
Энэ тоглолтоос Ибрагаас юм хүлээж байсын болохоор суга гэж бичсийн сорри. Яахав Матриксыг гарсанаас хойш довтолгоог мартий гэж бодоход хүн бүрэн байсан эхний 30н минутанд танайх ядаж Ливерийн 16н бүсэд орж чадсануу
Би Интерийг тэр чигээрээ суга байсан гэж хэлээгүй шүү хамгаалалт бол Кордобаг гарах хүртэл үнэхээр сайн байсан хүлээн зөвшөөрнө.
Би зөвхөн урд шугамыг чинь л хэлсэн Ливертэй харьцуулахад танай урд шугам бол илт давуу байсан шд
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby enkuna » Sun Feb 24, 2008 11:55 pm

Сампдориа - Интер 1:1
Гараанд Креспо, Суацо нар гарч... Тоглолтын эхний гоолыг талбайн эзэд хийсэн ба эзэн нь Кассано байсан тэрээр энэ улирлын 6 дахь гоолоо хийсэн байна... Фиго бэртлээс ирж анхныхаа тоглолтоо сэлгээнээс хийсэн... Харин тэнцээний гоолыг Креспо хийсэн байна бэртлээс ирснээсээ хойш анхныхаа гоолыг хийлээ... Ингээд 1 оноотой буцлаа харин Ромачууд талбай дээрээ Фиорентинаг Сисиньо-н гоолын ачаар буулган авч 3 оноогоо авжээ...
3 дахь өдөр тэргүүлэгч 2 болох Интер, Рома-н тоглолт Сан Сирод болно үзүүштэй тоглолт болох байх...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Forza Juve » Mon Feb 25, 2008 1:04 am

ХА ХА Үнээр янзтай Ливерпуль хожлоо....Би Интерт Ливерпулиас дургүй....Интер ч дараагийн шатанд бараг л гарч чадахгүй боллоо доо....80% итгэлтэй байна.....Шүүгчийн хувьд Матриксийг хөөхдөө жаахан нөгөө талд үйлчилсэн ч би баяртай байна.....Форза Ливерпуль....Чи ганцаараа явах бол намайг дуудаарай...ганцааранг нь явуулахгүй шүү....энэ шөвгийн 16-д....дараагийн удаад Интерийг барсаны дараа өөр шүү ХА ХА ХА......Фак Интер....Фак Манчини.....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby zizu » Mon Feb 25, 2008 1:09 am

Миний бодлоор бол Интер угаасаа нэг оноо салгах зорилготой гарсан бх. Ер нь л хоошоо татаад л тоглож бсан. Ливер ч тоглолтыг аймар өндөр тэмптэй эхлүүлсэн. Довтлоод л....бөмбөгийг илүү эзэмшиж бсан ч Матриксийг хөөгдөх хүртэл яг найдвартай гоолын момент гаргаж чадаагүй. Тухай бүрт нь Интерийн хамгаалалт хана хэрэм болж чадаж бсан. Тэгээд л удалгүй шүүгч тоглолтыг алаад хаячихсан. Дээр нь Виэйра тоглолтыг дээрдүүлэх биш бүүр авах юмгүй муу формтой бсан. Бас Кордоба гэмтээд будаа болсон. 10уулаа 80 мин тэссэн юм чинь 11үүлээ бсан бол хожигдохгүй бсан бх гэж бодоод бгаашд...Одооч харин худлаа боллоодоо 3 бөмбөгний зөрүүгэээр хожино гэдэг...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Mon Feb 25, 2008 8:09 am

матрикс гартал эдлүүлж байсан гэнэ. ямар ч багийн, ямар ч тоглолтонд тоглолтын хэмнэл гэж байдаг. үнэндээ тэд эхний 15 минут л довтолж тоглосноо, тэрнээс хойш хэмнэл нь удаашраад л ирсэн. жишээ нь милан шахтёрын хэсгийн тоглолтонд эхний хагаст бол украйнууд чиний хэлдгээр эдэлж байсан. аль нь милан юм бэ гэмээр. тэдэнд гоолоос бусад нь л байсан. гэтэл 2 дах хагаст 3 бөмбөг хийгээд л хялбархан хожсон. энэ шиг хүн дутуу тоглоогүй байсан бол 3 бөмбөгөөр хожно гэж хэлэхгүй ч байдал өөрөөр эргэж болох байсан. иймэрхүү зүйл байдаг л зүйл. тэрнээс тоглолтын эхний 15 минутыг харчихаад эдэлж байна, эдлүүлж байна гэх нь өрөөсгөл байх.

хувийн тоглогчийн чадвараар л явдаг гэвэл даанч харамсалтай. өдий хэмжээнд сонирхдог хүмүүс ийм юм ярьж байгаад гайхаж байна. тэгвэл круз, ибра 2 тоглолт бүрдээ ээлжилж гоолдоод байгаа болж байна уу. энэ багийн спорт, багийг ганцаараа авч явдаг марадонагийн үе өнгөрсөн.
жишээ гэвэл реал мадрид байна. тэнд нэгэн цагт роналдо, раул, роберто карлос, фигу, бекхэм, зидан гэх мэт том одууд байсан. гэтэл тэд тийм ч хангалттай тоглож чадаагүй. цөөн цом авсан. хэрвээ цөөн хүмүүсийн ур чадвараар тоглодог юм бол энэ одууд тэмцээн бүрдээ түрүүлэх байсан биз. интэр ч гэсэн үргэлж л оддын цуглуулга гэгддэг байсан. фигугаас өнгөрсөн жил интэрийн баахан одууд авсны дараа асуухад биднийг битгий оддын цуглуулга гэж дууд. энэ үг надад таагүй дурсамж санагдуулдаг гэж байсан.

милан ювэ муу формтой гэсэн байна. би бас санал нийлэхгүй нь. милан муу формтойдоо европ дэлхийн бүх цомыг хамсан хэрэг үү. энэ талаар миланы фэнүүд нэг юм хэлэх байхаа!!!!
интэр тэгвэл үргэлж ийм формтой байдаг. үеийн үед. гагцхүү милан ювэ формтой болохоороо л тэд скудетто аваад байдаг болж байна уу. интэрийн муу формтойд тэд түрүүлж байгаагүй гэж ойлгож болох уу.

класс баг дасгалжуулахад жульдах гэсэн байна. би акуйланигийн манчиог агуу дасгалжуулагч гэж байсныг санаж байна. эрикссон мөн түүнийг миний тоглогч байхад нь л би түүнийг сайн дасгалжуулагч болно гэдгийг мэдэж байсан. тэр номер нэг гэж байсан.
мөн интэрийг чи хаос гэж байсан. харин перотта энэ интэр италийн бүх үейин шилдэг багийн нэг гэснийг уншсан.
үүнээс харахад чиний үг тэдний үг хоорондоо яагаад ийм тэнгэр газар шиг зөрөөтэй байгаа юм бэ? би муу мэддэг болохоор хэний үгэнд үнэмшихээ мэдэхгүй байна. тэдний юу, чинийхэд уу. хэрвээ чи би тэднээс илүү, минийх үнэн гэвэл би чамд итгэж чадна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Mon Feb 25, 2008 8:19 am

[quote="Forza Juve"]ХА ХА Үнээр янзтай Ливерпуль хожлоо....Би Интерт Ливерпулиас дургүй....Интер ч дараагийн шатанд бараг л гарч чадахгүй боллоо доо....80% итгэлтэй байна.....Шүүгчийн хувьд Матриксийг хөөхдөө жаахан нөгөө талд үйлчилсэн ч би баяртай байна.....Форза Ливерпуль....Чи ганцаараа явах бол намайг дуудаарай...ганцааранг нь явуулахгүй шүү....энэ шөвгийн 16-д....дараагийн удаад Интерийг барсаны дараа өөр шүү ХА ХА ХА......Фак Интер....Фак Манчини.....[/quot



магадгүй чи шинэ гишүүн болохоороо форумын дүрэм журмыг уншаагүй байгаа байх. магадгүй чиний наад бичсэн фак гэдэг үгийг чи лав форумддаг болсноосоо хойш уншаагүй байх энэ форумаас. гишүүд мэддэггүй дээ биш, огт хэрэглэдэггүй дээ энд бичээгүй юм шүү. байлаа гэхэд уулга алдахдаа хэлдэг шиг тэгж л бичсэн байж магадгүй. тэрнээс чам шиг хэн нэгэн рүү тэгж бичээгүй байх. үүнд наанадаж форумын дүрэм журам, тухайн хүний ухамсар гэсэн зүйлсүүд нөлөөлдөг. модууд, админууд л гэсэн тухайн хүнд нь сануулга өгөх нь дээр байхаа.

би ч гэсэн ювег хүснэгтийн сүүлээсээ 2т явж байгаа режинад хожигдоход нь ороод элдвээр бичээд байж чадна. асуудал биш. гэхдээ би үүнийг хүсэхгүй байна. энэ ч миний зан биш. чамд юу бичихийг чинь заах гэсэнгүй. гагцхүү соёлтой санал бодлоо солилцож, форумын дүрэм журмын дагуу бичлэг хийхийг хүсэж байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Mon Feb 25, 2008 9:21 am

хэрвээ Манчио Аугаа дасгалжуулагч Интер чиний хэлсэнээр үнэхээр лаг баг юм бол үүнийгээ батлаач дээ... 88-89 онд сүүлийн удаа Сериа а авсан байсан... Юве унаж Милан оноо хасуулж... Ювегийн одод интерт орж байж нэг юм цом авсан... 72 онд хамгийн сүүлд аваргуудын лигийн финалд хүрсэн... тэрнээс хойш гавьсан юмгүй... Аугаа баг Аугаа дасгалжуулагчид аугаа тоглогчид... үүнийгээ тэгвэл ягаад ийм олон жил баталсангүй вэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby uuganaa_2491 » Mon Feb 25, 2008 10:24 am

Inter ugaasaa multarah ni todorhoi boltson baihaa.liver talbai deer ni ochood aygui bol dahiad 1-iig hiine tegeed l budaa.hiihgui baisanch inter 3 goal hiij chadahgui l dee.multarchihaad bitgii l turuu jiliinh shig zodoon hiigeesei dee.ibra ch zodoondoo dajgui yum shig bn lee shuu.muu gerrardiig bol huschihtaigaa yum bilee
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Gooner » Mon Feb 25, 2008 11:31 am

Гэхдээ АЛ-д бол хэзээ ч тодорхой зүйл байхгүй шдээ. СэриА-д бол түрүүлэх нь тодорхой байна гэж үзье. АЛ-н нокаут бол арай өөр байх шүү. Интэр цааш шалгарах боломж бага ч энэ чинь цааш огт шалгарах боломжгүй гсн үг биш шдээ.
2004 онд Милан талбайдаа Дэпортивог хүлээж аваад 4-1-дссэн бүгд л Миланыг шалгарсан гэж басйан ч Испанид очоод 4-0-дуулсан. Уржнан Арсенал Ювэ-тэй таарахад Ювэ хожих нь ойлгомжтой гээд бэт-үүдийн газруудынх ихэнхи нь Ювэ дээр тавигдаад л надтай нэг гар 20-н ногооноор ч билүү барьж л байсан шд.

Мэжик Жонсон билүү хэн ч хэллээ нэг үг байдгийн... Миний дуртай үг :D
"Тоглолт дуусан дустлаа дуусаагүй л байдаг" гэж...1999 онд лав Байэрнчүүд хэтэрхий эрт түрүүлчихсэн байсан биз дотроо бол...


Би ч СэриА үздэггүй, дэмждэг баг байхгүй лд. Интэрийг ч дэмждэггүй. Гэхдээ Интерт хэт анти ч гэмээр үзэл гаргаад байхаар заримдаа эгдүүцээд байх юм....
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Devil 7 » Mon Feb 25, 2008 11:57 am

zugeer l inter mash muu togloson.Seria a iin avarguud neg ch hojigdoogui ene ter geed bsan ter hemjeendee togloogui.haalga ruu gants ch oligtoi tsohilt hiigeegui.Tovd ni chaavaas cambiasso l baahan jiriih shivdee.Viera bol garj ireed tus bish us bolson bh.Matrix hoogdson ni harin uneheer shuugchiin buruu.Matrix blaa gehed yahav tentseh l bsan bh. Gehdee l arai denduu shivshigtei toglolt hiisen.Ugaasaa l Interiin bgaa hemjee ni l ene ym bishuu.Ugaasaa bi lav Inter iig busad topuudtai haritsuulahad juldah ym shig l sanagddag.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby G@naa » Mon Feb 25, 2008 2:10 pm

2-laa l minii demjdeg bag, saihan toglolt boloh bh gej huleej bsan bolovch shuugch alaad hayachihsan l daa.

Gooner-tei sanal neg bna.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Нэтэг » Mon Feb 25, 2008 3:05 pm

Интернациональ бол Италийн Челси л дээ.

Бүх Италичууд дургуй.

Моратти газрын тосноос олсон мөнгөө хаашаа хийхээ мэдэхгүй гайгүй гэж сонссон залуучууд, орох оронгүй болсон хөгшчүүлийг цуглуулаад л байдаг. Үр дүн нь 1989 оноос хойших хамгийн том онигоо гэдэг эрхэм нэр хүндийг олж авсан.

Челситэй Адилхан цэнхэр өмсгөлтэй. Тийм дээ ч Олон улсын тэмцээнд хол явахгүй.
Нэтэг
 
Posts: 1
Joined: Mon Feb 25, 2008 2:54 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby TJ » Mon Feb 25, 2008 3:22 pm

Сонин л дүгнэлт байна... :smile:
Ямар ч гэсэн Интерийг дэмжиж үзсэн, урам хугалаад л.... Үнэндээ мяа тоглосон нь үнэн л дээ.... Хаалгаруу ганц олигтой цохих битгий хэл 16-руу ховорхон дөхөж очсон нь ийм хэмжээний багийн хувьд гутамшигтай л юм гэж бодоод байгаа :mrgreen: Тэр Челситэй адилхан цэнхэр өмсгөл энэ тэр ч тэмцээнд нөлөөлөхгүй байхоо Нэтэгээ :mrgreen: :mrgreen:
TJ
 

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Г.Баяраа » Mon Feb 25, 2008 3:26 pm

xe xe Inter :RD :RD
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby rednasca » Mon Feb 25, 2008 4:25 pm

нэртэйгээ адил юм биччихэж..... :help:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Gooner » Mon Feb 25, 2008 5:05 pm

Хаха энэ Наска юу. Чэлсиг мяалсан л бол НЭТЭГ болчих юм байна лда :-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Jose Mourinho » Mon Feb 25, 2008 5:23 pm

Mancini namaig ih duiraadag l daa. Utasaar ch yarij zuvulguu avdagiin. Dolce Gabbanataigaa zulgen deer guls gej bi helsen. Harin ter goloo tsohiod baigaan. Yurn hench nad shig Hugo Bosstoigoo zulgen deer gulsaj chadahgui l dee. Iim l bolhoor bi gantsaaraa Special One l daa.
Shut Up, I'm Special One
User avatar
Jose Mourinho
 
Posts: 19
Joined: Mon Feb 25, 2008 4:31 pm
Location: Portugal

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Gooner » Mon Feb 25, 2008 5:30 pm

:-o :-o :-o
Саваачдаг гар юмаа чи...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron