by LeBe » Sat Apr 08, 2017 5:07 pm
Юнайтедийн хувьд нэгэн завгүй 7 хоног өнгөрч байна. Товчилбол: (manutd.com)
1. Златаны гэрээний сунгалт тодорхойгүй хэвээр байна.
Тэр 1дэх өдөр фэнүүдэд хэлэхдээ “Надад энэ талаар мэдэж багаа зүйл байвал би шууд хэлэх байсан. Одоогоор ямар нэгэн юм болоогүй байна. Гэхдээ бид ярилцаж байгаа. Юу болохыг хүлээж л байя”
2. Босс видео технологийг шүүлтэнд хүсэж байна.
Тэр хэлэхдээ: Эвэртоны эсрэг Златаны хийсэн гоол отон байгаагүй гээд тэр шүүлтэнд сэтгэл дундуур байна. Бидний гүйцэтгэл тийм сайн байгаагүй ч бид 2-1ээр хожих байсан.
3. Рашфордод дэмжлэг л хэрэгтэй байгаа.
Маркус Рашфорд гэх мэт зарим тоглогчдын хувьд өөртөө итгэх итгэлээ алдсан явдал бий. Тэр 9-р сараас хойш АПЛд гоолдоогүй байгаа ч тэрэнд зүгээр дэмжлэг л хэрэгтэй өөр юу ч хэрэггүй гэж Босс ярьжээ.
4. Мхитарян АПЛ-д илүү сайн тоглож чадна гэдэгтээ игтэлтэй байна.
7 хоногийн дундуур болсон ярилцлагаар Мхитарян хэлэхдээ: “АПЛд их хурдан дасаж байгаа, дараа улиралыг тэсэн ядан хүлээж байна. Энэ улиралаас илүү их гоолдож, мөн гоолын дамжуулалт өгөх болно”
5. Видич Каррикийн төлөө дахин тоглоно.
Тэрээр Каррикийн хүндэтгэлийн тоглолтонд тоглохоор болжээ. Тэр хэлэхдээ: “Би зодог тайлсныхаа дараа ямар нэгэн байдлаар хөлмбөмбөг тоглохгүй гэж хэлж байсан. Гэхдээ Каррик намайг дуудвал би татгалзаж чадахгүйээ”
6. Лингаард 2021 он хүртэлх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа
7. Шинэ довтлогч
5дахид болсон хэвлэлийн хурлаар Жозэгоос асуусан “Зун довтлогч авчрах төлөвлөгөө бии юу” гэсэн асуултад тэр: “Би Златанаас илүү туршлагатай довтлогч олж чадахгүй нь ойлгомжтой. Бидэнд бас Маркус байгаа. Би түүнд ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг. Тэгээд ахиад довтлогч авах уу гэж үү? Магадгүй. Муу Рүүг маань дурсахаа ч байжээ хэхэ
UNITED&UNION