UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby xb » Sat Jan 19, 2008 9:18 am

энэ экспэртийн яриатай чинийх тэс ондоо байна шүү. нэгийг нь зохион байгуулалт гээд, нэгийг нь хаос гээд л.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby Gankhuu » Sat Jan 19, 2008 11:14 am

Gehdee l superstaruud bol yaltchgui difference gargachdagii maa. Hichneen bagiin toglolt sain baigaad sain togloson ch huviin togloltoor alaad baidagii maa.

Tegeheer hetsuu l dee tomchuud l bol tomchuud. Harin liverpooliin huvid bol Gerrard l difference gargah toglogch busad ni chadahgui
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Maslo » Sat Jan 19, 2008 9:25 pm

Gankhuu wrote:Gehdee l superstaruud bol yaltchgui difference gargachdagii maa. Hichneen bagiin toglolt sain baigaad sain togloson ch huviin togloltoor alaad baidagii maa.

Tegeheer hetsuu l dee tomchuud l bol tomchuud. Harin liverpooliin huvid bol Gerrard l difference gargah toglogch busad ni chadahgui
Suuliin ueiin formiig awch uzwel Torres nemegdex baix gexdee l Liverpool unen suga bag shtee. (medeej xetruulegtei bichsen shuu)
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Postby Devil 7 » Mon Jan 21, 2008 11:40 am

надад бол жэррард сүүлийн 2 улирал нэг л тааруу тоглоод бх шиг санагдаад бгаашд.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Postby x_zaluu » Tue Jan 29, 2008 1:47 pm

hey humuusee. hulbumbugiin hamgiin suuliin ueafe edriin medee g hanaas avj bh ve?
--AiNt NoBoDy CaN StEaL Ma ShInE--
--DaLLaS MaVeRiCkS--
--ViNcE CaRteR--
User avatar
x_zaluu
Most valueble player
 
Posts: 52
Joined: Sun Dec 11, 2005 10:32 pm
Location: haa hamaagui

Postby Аагий » Tue Jan 29, 2008 2:18 pm

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby enkuna » Tue Jan 29, 2008 2:46 pm

Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Mon Feb 11, 2008 12:57 pm

Шальке-Порту

Валенсиагийн бүтэлгүйтлийн ачаар 16-д шалгарсан өнгөрсөн жилийн германы дэд аваргууд 16-ийн шатанд улаануудыг мулталчих дөхсөн Португ хүлээн авч тоглох боллоо... Шальке өнгөрсөн зун Алтинтоп Линькольн нарын лидерүүдээ алдаж Ракитич гсн шинэ авяасыг нээж илрүүлсээн... Харин Портучууд АЛ-д сүүлийн жилүүдэд тогтвортой тоглож байгаа уламжиллаа давтаж энэ удаад хэцүүхэн хэсгээ тэргүүлж чадсан... Тэдний хагас хамгаалалт болон хамгаалалтын шугам гайхалтай ч довтолгооны хэсэг дэхь асуудал АЛ дэхь амжилтыг нь хойш нь татаж байсан бол энэ жилээс эхлэн Лисандро Лопезийн гайхалтай форм тэдний удтал санааг зовоож байсан довтлогчийн асуудлыг төгс шийджээ... Лопез суперлигийн мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа бол Порту лигээ итгэл төгс тэргүүлж байна... Харин Шалькегийн хувьд дунд шугамын лидерүүдээ алдсан нь ихээхэн хүчийг нь сулруулсан бөгөөд эцсийн мөчид 16-д шалгарах эрхээ авсанаас гадна лигийн хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байна... Порту хэдийгээр Пепе Андерсон нарыг алдсан ч арын албанд Бруно болон Босингва нар тогтвортой тоглож байгаа... Арын шугам болон Дунд шугам нь Порту давуу... ялангуяа тэдний дунд шугам тун хүчирхэг... Лучо Куарежма Мэйреллес нарын олон жил хамтдаа тоглож гар нийлсэн АЛ-ийн туршлагатай хагас хамгаалалт Ракитич Зе Роберто тэргүүтэй саяханаас л гар нийлж тоглох болсон нэлээн өөрчлөлтийг өнгөрсөн зун амссан Шалкегийн дунд шугамыг дээрэлхэх нь гарцаагүй... дээр нь Шалькегийн лиг дэхь байдал АЛд тавих анхаарлыг нь сулруулах нь гарцаагүй... эцсийн дүнд Порту Шалькегаас ялалт авна... гэхдээ энэ ялалт тийм ч хялбар олдохгүй...

Image
Image

Рома-Реал

Мөнхийн хотынхон Эзэн хааны багийн эсрэг... Реал Шустерийн удирдлаган доор гайхалтай улирлыг эхлүүлж одоогийн байдлаар ла лигаг өрсөлдөгчгүй тэргүүлсээр... АЛ-ийн тоглолтуудад ч Шустер барьц алдсангүй сүүлийн жилүүдэд хэсгээ тэргүүлж чадахгүй байсан Реал энэ удаад хэсгээ тэргүүлж чадсан... Ромачууд харин МАНЮ-с өшөөгөө авч чадалгүй хэсгийн тоглолтуудыг дуусгасан бөгөөд лигтээ мөнөөх л 2-р байртаа бичигдэж байна... Энэ улирал Ромагийн хувьд тийм ч таатай улирал болж өнгөрсөнгүй... тэд хамгаалалтийн лидер Чивуг гол өрсөлдөгч интерт алдсан бол Тотти өнгөрсөн жилийн формийнхоо талд нь ч хүрхээргүй тоглолтыг үзүүлж байна... дунд шугамын гялалзсан залуу Акулианигийн гэмтэл тэдний амжилтийг хойш нь чангаасан... харин эсрэгээрээ Реал супер формтой... хамгийн сүүлд Валлодолидийг 7-0дсон... Тоттигийн тааруувтар форм Чивүгүй хамгаалалт Реалын өндөр форм Ромаг энэ удаад ахиад л АЛ хүртэх мөрөөдлийг нь хийсгэх болов уу? гэхдээ Испаничуудын өөдөөс Италичууд АЛ-д ямагт сайн тоглодгийг мартаж болохгүй... Интер Валенсиаг Юве Реалыг гээд италийн гиантууд олон удаа Испанийн хэдийг уйлуулчихсан... энэ статистик давтагдахгүй л бол Реал ялах байх... гэхдээ энэ магадлал мэдээж бага... минийхээр Реал 8-д шалгарна...

Image
Image

Олимпиакос-Челси

Онцлоод байх юмгүй тоглолт Челси дараагийн шатанд шалгарах нь бараг 90 хувь тодорхой... ерөөсөө английн багуудаас хамгийн хөнгөн учираа сугалсан нь челси... аягүй бол ганцаараа англичуудыг 8-д ч төлөөлж мэдэхээр болчихлоо... Олимпиаксийн хувьд арай ядан хэсгээсээ гарсан... омголон ширүүн дайчин тоглолттой ч энэ нь тэднийг челсигийн өмнөөс ялалт байгуулна гэсэн үг биш...

Лиюерпүүль-Интер

энэ 16-ийн бараг хамгийн гайхалтай тулаан болж мэднэ... Италийн босоо аваргууд улаануудын өөдөөс... Интер өнгөрсөн жилийн Сериа А-ийн үймээнээс хамгийн их хожсон баг болж өрсөлдөгчдийнхөө шилдэг тоглогчдийг элсүүлээд зогсолгүй СериаАд тасархай тэргүүлж энэ жил ч зогсоогдошгүй байна... Манчинигийн удирдлаган доор тэд одоо АЛ дэхь амжилтгүй түүхээ өөрчилхийг хүсч байна... Лигийн тоглолтыг нь харвал гайхалтай тогтвортой... Харин эсрэгээрээ тэдний өрсөлдөгчид болох улаанууд лигтээ хэтэрхий тогтворгүй тоглолтыг үзүүлж байгаа... гэхдээ Ливерпүүлийг хэзээ ч лигт тоглож байгаа тоглолтоор нь АЛ дэхь амжилтийг нь үнэлж болохгүй... тэд 2005 онд түрүүлэхдээ лигтээ дөнгөж 7-р байрт орж байсанг нь санах хэрэгтэй... Өнгөрсөн жил ч лигтээ дундажхан тоглолт үзүүлсээр байсан ч финальд хөнгөхөн шалгарсан… Интерийн гайхалтай формийг Рафагийн АЛ дэхь аз хийморь зогсоож чадах уу?...

2 багийн бүрэлдэхүүнд анхаарлаа хандуулий… Хаалгачдийн хувьд Ливерт хамаагүй том давуу тал бий... өнгөрсөн жилийн АЛд гялалзсан Пепе ливерийн хаалгыг манах бол интерийн хаалган дээр тийм ч өндөр түвшиний биш Тольдо Цезарь нар байгаа...
Хамгаалалтын шугамын хувьд Интерт улирал эхлээд л асуудлууд тулгарч байсан... одоо ч хэвээрээ... улирлын эхнээс гайхалтай формтой байсан Самуэль улирал дуустал тоглохооргүй болсон... Кордобо Матрикс нар төвийн шугамд зогсоно... Кордоба интер дэхь шилдэг улирлаа өнгөрөөж байна... Өрсөлдөгчдийн хамгаалалтын асуудал ч мөн төвөгтэй... Дарстай зүйрлэгддэг Каррагер байрандаа байгаа ч... Түүнтэй хэн хамтрах вэ? Аггер гэмтлээс эргэж ирж амжих уу? амжлаа гэхэд формндоо орж чадах уу? өчигдөрийн тоглолтоос хархад Скртель Аггерийг боломжийн орлочихож чадхаар санагдсан... 2 Жигүүрийг нь харвал Бюрдиссо-Финнан... Финнан довтолгоо дэмжих тал дээрээ илүү... Зүүн тал нь харин Майкон Максвелль нар Рийсээс илүү байх... Миний бодлоор хамгаалалт тэнцүү...
Хагас хамгаалалтын шугамыг нь харий... Камбиассо хамгийн супер формоо үзүүлж байна... Дэлхийн шилдэг хамгаалалтын хагас гэж мэргэжилтнүүд үнэлж байна... Түүн дээр Виера нэмэгдэнэ... гэхдээ супер форм нь хол байгаа байх...
Занетти Чиву нарыг жигүүрийн хагас дээр Манчио тоглуулж байна... үүнээс гадна энэ улирлын нээлт болсон Хименез байгаа... Деяан ч гэмтлээс эргэж ирсэн...
Харин эсрэг талд нь Машерано одоогоор Камбиассогийн дараагаар орох формтой байгаа хамгаалалтын хагас... Алансо ч гэмтлээс ирж формндоо аажимаар орсоор... Багийн ахлагчийн талаар үг дурьдахад илүүц... Төвийн хагас хамгаалалтын шугамдаа Ливер арай илүү байх... ямар ч багийн хагас хамгаалалтын шугамыг бусниулж чадах тоглогчид... харин жигүүрээр довтолгоо дэмжих тал дээрээ хангалтгүй... Пенант бэртлээс саяхан ирсэн... Бабель залуухан... Бенаюун Кьювелль сайн ч гсн дээд түвшиний тоглогч биш...
Харин довтлогчийн тал дээр Интер илт илүү... гайхамшигт Ибра супер формтой байгаа Круз дээр нь Креспо гэмтлээс ирсэн... Де Соуза гэж нөхөр бас бий... эсрэг талаас ердөө л торойх ганц нь Торрес... Гэмтлээс эргэж ирээд формндоо орох эсэх нь тодорхойгүй... Өндөр Крауч... бүтэлгүй Койте...

Дасгалжуулагчийн тал дээр **н** ротэшн хийдэг ч би Рафад итгэдэг тэр дундаа АЛ-д бол Манчинигаас илүү итгэнэ...

Интер мэдээж хамаагүй өндөр сэтгэлзүйтэйгээр энэ тоглолтыг эхлүүлэх байх... Гэхдээ энэ өндөр сэтгэлзүй нь тэднийг ялагдал руу унагаж ч болохыг анхаарах хэрэгтэй... Үнэндээ Интер өнөөдрийг хүртэл жинхэнэ өөрсдийгөө тестлэх багтай тоглоогүй байгаа лигтээ ч тэр АЛ-т ч тэр... Харин Ливер илүү хүчирхэг багуудтай тоглоод амжсан... мэдээж Сери Б-с гарч ирсэн Юве орон гаран Милан Ромаг Арсенал МАНЮ Челситэй зүйрлэх аргагүй... ПЛ-ийн ширүүн өрсөлдөөнд улаанууд нухлагдаж байхад Интер сериа А-н хэдээ арчсаар хэтэрхий бардам зан суусан байж болох... Миний бодлоор Интерийн хожлуудад хувь тоглогчдийн чадвар ихээхэн нөлөөтэй санагдаж байна... Яг өөрсдийгөө тестлэх багтай тоглохгүй байгаа учраас хувь тоглогчдийн чадвараараа арчсаар явна... Ливер хичнээн тогтворгүй тоглолт лигтээ үзүүлээд байгаа ч Интерийн оддыг сериа А-н хэд шиг дураар нь дургуйлахгүй нь лав...

Энэ тоглолтонд би таамаглал хийж чадахгүй нь... гэхдээ бооцоо тавих байсан бол Рафад итгэх байсан... Ливерпүүль илүү зохион байгуулагдсан баг... харин Интер эмх замбараа муутай ч хувь тоглогчдийн ур чадвар дээрээ ялалт байгуулаад байгаа... АЛ-д хувь тоглогчдийн ур чадвараас илүү зохион байгуулалт өндөр дэг журам амжилт авчирдаг санагддаг...

Image
Image

Сельтик-Барса

Фантастик фоур-ийн гайхалтай тоглолтыг хүсэн хүлээж байсан Куле-үүдийн итгэлийг алдсан Барса энэ удаад Шотландын аваргуудтай таарчээ... Хожихийг хүссэн хүсэл тэмүүлэл зохион байгуулалтаараа Шотландууд хамаагүй илүү... өнгөрсөн жил аваргуудыг эгээтэй л мулталчихаагүй... Кака аварч байсан билээ... Гэхдээ хүсэл тэмүүлэл зохион байгуулалт нь Барсаг нутаг буцаахад хангалттай хүчин зүйл гэж би хувьдаа бодохгүй байна... Дээр нь Барса сүүлийн тоглолтын алдарт Ноу Кампдаа хийх том давуу талтай... хэдийгээр нягт зохион байгуулагдсан тоглолт нь Селтикт амжилт авчирдаг ч Кака мэтийн тасархай авяасын өөдөөс сөрөх хүч дутна гэдгийг өнгөрсөн жил харуулсан... Нэг тоглолтыг ганцаараа өөрчилчих чадвартай тоглогчид Барсад нэг биш байгаа... Барса цаашаа шалгарах болно... гэхдээ энэ тийм ч амаргүй байх болов уу...

Image
Image

Лион-МАНЮ

Өнгөрсөн жил Малуда Абидаль зэрэг оддоо алдсан Лион энэ улирлыг тааруухан эхлүүлсэн... гэхдээ шүд зуугаад лигийн тэргүүллээ олж авч АЛ-ийн дараагийн шатанд шалгарч чадсан... Бен Арфа, Бензема, Тулулан зэргийн залуу одод нь гялалзаж байна... харин МАНЮ өнгөрсөн жилээс хүчээ хамаагүй илүү зузуулж чадсан... Скоулз Флетчер Каррик дээр дэнжигнэж байсан дунд шугамийг Оуэн Андерсон нар зузуулахаар ирсэн... Довтлогчийн асуудлийг Тевез шийдвэрлэж өгсөн... Роналдогийн супер форм гээд... Миний бодлоор МАН францийн аваргуудыг дөнгөчих байх... Лионы туршлагатай тоглогчид явж залуус гарч ирж байна... Залууст туршлага хэрэгтэй... Гэхдээ миний мэдэх МАНЮ-ийн фэнүүд өөрсдийн дунд шугамдаа итгэлгүй байгаа бөгөөд Лион мэтийн багийн дунд шугамд арчуулж мэднэ гэж эмээж байна лээ... Тэхээр Фэнүүдийн үгийг ч мартаж болохгүй байх... Гэхдээ л миний бодлоор МАНЮ эрхээ авчих байх...

Image
Image

Фенербахче-Севияяа

16-ийн хамгийн сулхан хос... Хуанде Рамос байхгүй ч Севияа хожил авчих болов уу? тэдэнд сүүлийн тоглолтыг гэртээ хийх давуу тал нь туслах болно.... Түркүүд талбай дээрээ тийм ч найртай угтахгүй байх... гэхдээ Севияа Испанийн төлөөлөл болж 8-д үлдэх болноо...

Арсенал-Милан

Туршлага залуу насын эсрэг... АЛ-ийн өнгөрсөн үеийн түүхүүдийг харж байхад туршлага залуу наснаас илүүтэй ялалтын хөшүүрэг болдог байсан байдаг... Энэ удаад Венгерийн хөвгүүд энэ байдлыг эвдэж чадах болов уу... Хэрвээ 2 баг бүтэн бүрэлдэхүүнээрээ энэ тоглолтыг эхлүүлсэн бол би хувьдаа Арсеналын талд бооцоо тавьж чадахгүй байсаан... Миланы АЛ-дэхь аз од... эсрэгээрээ Арсеналын АЛ дэхь бүтэлгүй түүх гээд... гэтэл өнөөдрийн байдлаар Арсеналд бурхан хангалттай туслаад байна... Гаттузо эхний тоглолтыг өнжих бол Кака Пато нар эхний тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэйбайна... багийн зүгээс тэднийг эхний тоглолт гэхэд бэлэн болно гэж байгаа ч үнэхээр 100 хувийн формндоо орж чадах уу? гэдэг асуудал... хөгшин чоно Инзаги ч гэмтлийн улмаас энэ тоглолтуудыг өнжинө... гэхдээ арсеналд хамгийн сайхан мэдээ бол Гаттузо байхгүй гэдэг болох болов уу? Төвийн шугаман дахь Ческийн тоглолтыг тасалдуулж чадах хүн... Гаттузо байхгүй бол Ческ илүү чөлөөтэй тоглолтыг үзүүлж чадах болно...

Довтолгооны тал дээр Арсенал илүү байх болно... Одбаярын супер форм Эдуардогийн тогтвортой тоглолт... Персие ч формндоо орж байгаа... Харин эсрэгээрээ авяастай залуухан Пато л бараг довтолгоонд тоглуул тоглохоор байна...
Хагас хамгаалалтын хувьд өнөгрсөн оны шилдэг Кака Пирло Гаттузо гсн эвгүй гурвалжингийн нэг хэсэг нь байхгүй болсон гэдэг Арсеналд таатай мэдээ... Арсеналын довтолгоо дэмжигчид болох Росицки Хлеб Ческ гурав тоглоно.:.. харин Фламини шигшээгийн тоглолтуудад гэмтсэн... энэ тулаанд оролцох эсэх нь тодорхойгүй... хэрвээ амжиж ирэхгүй бол Жилберто орлоно... түүнд туршлага хангалттай бий... Хагас хамгаалалтын хувьд Арсенал илүү гэж бодож байна... энэ нөхцөлд...

Ард Арсеналаас Туре Саньяа Галлас Клиши нар тоглоно... миний бодлоор тун сайхан хослол... Неста Коштакурта Оддо нараас илүү... ядаж байхад Миланы Янкуловски энэ тоглолтыг өнжих шинжтэй... Хаалгачийн тал дээр бол Дида сериа А-ийн өнгөрсөн жилийн хамгийн муу тоглогч болсонг дурьдахад хангалттай...

Арсенал энэ удаад азгүй түүхээ эвдэх байх...

Image
Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby enkuna » Mon Feb 11, 2008 1:08 pm

el payaso, :-D
Манай хувьд төвийн хагас дээр Каррик---Скоулз гэвэл найдвартай гэж бодож байгаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nobun@g@ » Mon Feb 11, 2008 1:12 pm

:-D
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby che » Mon Feb 11, 2008 1:18 pm

сайхан бичлэг бна :-D
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby zizu » Mon Feb 11, 2008 2:53 pm

Шальке
Реал
Челси
Интер
Барса
МЮ
Севияа
Эдгээр багууд гарах бх гэж бодож бна.
Харин Милан-Арсенал ???
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nobun@g@ » Mon Feb 11, 2008 3:00 pm

Манайх ч бас тийм ч шалдаа буучихгүй байх. Хүмүүс гэмтэлээс ирдэггүй юм гэхэд хамгаалалтын хэд маань байж л байх болно. Дээр нь дунд шугамд Пирло, Амбро гээд хамгаалах талдаа дажгүй. Үе үе контор хийчээд хамгаалчихна. Эмиратэст очоод эхний тоглолтонд тэсчихвэл хариу тоглолтод аваад явчихна. Яг ноднингийн Манчэстэртэй хийсэн шиг тоглолт болох байх:mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby El Payaso » Mon Feb 11, 2008 3:04 pm

тэххх... манайхан Эмиратест л юм олж долоохгүй бол Сан Сирод хэцүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TRISTAN » Mon Feb 11, 2008 4:52 pm

Порту
Реал
Челси
Интер
Барса
МанЮ
Севилья
Арсенал

гэж бодож байна.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Gooner » Mon Feb 11, 2008 6:14 pm

Urjnan jil hesgees garaad Arsenal Juve-tei taarahad bugd l Juve hojno gej bsan shde... Tegeed l manaih hojson... ter ued manaih yun odooniih... tun taaruu l bsan dag...

Odoo bol uneheer on-fire bna... hojnoo hojno. Hajuugaar ni Milan gemtel ihtei bna zailuul...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Dorjoo » Mon Feb 11, 2008 6:14 pm

Порту
Реал
Челси
Ливерпүүль
Барселона
Манчестер Юнайтед
Севияяа
Арсенал
CHAMP19NS
User avatar
Dorjoo
 
Posts: 476
Joined: Sat Sep 01, 2007 4:07 pm
Location: UB

Re: Аваргуудын лиг 07-08

Postby orangeman » Sun Feb 24, 2008 7:52 am

Сонирхууштай үзүүштэй гайхмаар сайхан сайхан тоглолт боловоо
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Аваргуудын лиг 07-08

Postby El Payaso » Sun Feb 24, 2008 6:59 pm

Интер-Ливерпүүль

Статистик харвал арай аймшигтай... Интер нэг ч хаалга оносон цохилт хийгээгүй наасан... хэдийгээр Матрикс тоглолтыг орхисон ч 2 класс багийн хувьд энэ бол интерт дэндүү шившигтэй үр дүн... Торресийн чадамгай жүжиглэлт Матриксийг тоглолтоос гаргасан... Гэхдээ тэр иймэрхүү хэмжээний шийтгэл амсах ёстой хүн миний бодлоор... Интерчүүд энэ тоглолтийн ялагдалаа Матрикс тоглолтыг орхисонтой холбож тайлбарлаж байна... Гэхдээ миний бодлоор Матрикс байсан байгаагүй ялгаагүй Интер улаануудад эдлүүлж байсан... Матрикстай тоглосон эхний 30 минутанд ч интер олигтой тоглолт үзүүлээгүй... яхав хамгаалалт нь бол сайн тэссэн... Гэхдээ л улаанууд 4 хоногийн өмнө Бэрнслэйд 90 минут тоглохдоо нэгээс илүү гоол хийж чадаагүй гэдгийг мартаж болохгүй... гоолын тэнгэргүй Койт болон багийн ахлагчийн гоолуудаар улаанууд дараагийн шатанд бараг шалгарлаа... Рафа үнэхээр АЛд юу хийхээ мэддэг мэргэжилтэн юм... Энэ тоглолт ингэж өндөрлөнө гэж Ливерийн фэнүүд ч төдийлөн төсөөлгүй байсан болов уу... хамгийн муу формтой үедээ улаанууд хамгийн шилдэг формтой италийн лигийг тэргүүлэгчдийг энфилд роудад шившиг болгож орхисон... одоо Интерт найдах юм үлдсэнгүй... Жузьеппа Мецца ч гсн Ливер 3 гоол хаалгандаа алдана гэж байхгүй... Матрикс торгуультай тул дараагийн тоглолтыг өнжинө... Кордоба харин улирлын турш тоглохгүй болсон... Баяртай Нерраззурри...

Рома-Реал

Харин энэ цаг мөчид Мөнхийн хотынхон мадридын домогт багийг 2-1 ээр буулгаж авлаа... Аваргуудын лигийн шидтэн Рауль эхний гоолыг оруулсан хэдий ч Мансинигийн хичээл зүтгэл Мөнхийн хотынхонг нутагтаа давуу байдал үүсгэхэд хүргэсэн... Энэ тоглолтонд Реал хожигдосноор сүүлийн 4 тоглолтондоо 3 дахь хожигдолоо авлаа... Шустерийн шатахуун дуусч байна уу? Рома Бернабуэд тэнцээний төлөө тоглоно... Гэхдээ тэд өнгөрсөн жил Трэффордод ямар уй гашуу амссанг мартаж болохгүй...

Челси-Олимпиак

Грекчүүд тоглолтын турш давамгайлсан ч тэдэнд аз дутсан... Стэнфорд бриджд эрхбиш Челси давуу тоглох болов уу...

Порту-Шальке

Германчууд Португальчуудыг нутагтаа 1-0 ээр буулгаж авсан... Гэхдээ би Драгод Португийнхан энэнээс илүү тооны зөрүү гаргаж чадна гэж найдаж байна...

Арсенал-Милан

Нэлэнхүйдээ Арсеналын давамгайлал доор өнгөрсөн тоглолт... Анчеллотти энэ тоглолтонд тэнцээ хүссэн эхнээс мэдэгдсэн... Миланчууд багаараа хамгаалж байсан бол Арсеналийн залуус энэ тоглолт л тэдний боломж гэдгийг мэдэж байсан... Неста Мальдини нарын гайхамшигтай тоглолт Калачийн тогтвортой байдал бас Арсеналын багахан азгүйтэл энэ тоглолтыг 0-0р дуусгасан... Хариу тоглолт сан сирод... ихэнхи хүмүүс арсеналд боломж байхгүй гэж бодож байгаа... Харин миний бодлоор Миланы эмиратест хийсэн үхээнц гэмээр тоглолтыг хараад Арсеналчуудад боломж байсаар байгаам болов уу? гэж бодсон... 2 долоо хоногийн дотор Миланы тоглолт эрч өөрчлөгдөж чадах уу? гэдэг асуулт хэвээр... Статистик үзүүлэлт миланы талд байгаа.... тэд хасагдах шатанд англичуудад нэг ч ялагдаж үзээгүйгээс гадна айлын талбайд тэнцэж чадсан л бол заавал дараагийн шатанд шалгарч байсан гайхамшигт уламжлалтай... түүх түүхээрээ үлдэх үү? эсвэл түүхийг арсеналчууд эвдэх үү?...

МАНЮ-Лион...

Бензема Бензема Бензема... энэ нэр зүгээр ч нэг гиантуудын мөрөөдөл болоод байгаа бишээ гэдгийг Франц залуу харуулж давамгайллыг багтаа авчирсан ч Тевез сүүлийн мөчид айлын талбай дахь гоолыг багтаа авчирсан... тэр сүүлийн мөчүүдэд тэр байран дээрээс гоолдож дадаад байна уу? даа... Трэффордод МАН-Ючүүд эргэлзэх юмгүй давамгай тоглоно гэдэгт итгэж байна...

Барса-Селтик...

Барсагийн жижиг хамгаалалтыг агаарт ноёрхоно гэж Селтикийн төлвөлсөн нь талаар болсонгүй... тэд 2 удаа агаарын тулаанд ялж тооны харьцаагаа давамгай болгож байсан ч Месси Анри нарын суперодууд тоглолтыг өөрчилсөн... селтикт сүүлийн гоол дэндүү харамсалтай байлаа... одоо тэдэнд боломж бараг л үлдсэнгүй... Ноу Кампд 2 гоолын зөрүүтэй барсаг буулгаж авна гэж үү? Барсагийн хувьд Месси гэмтлээс ирсэнээс хойшхи анхны гоолоо хийлээ гэхдээ бүүр дабль... Ронниегийн форм илт сэргэсэн харагдана...

Севияяа Фенербахчэ

Түркүүд талбайдаа ялалт байгуулсан.... гэхдээ испаний талбай тэдэнд зөөлөн байхгүй биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Аваргуудын лиг 07-08

Postby Цэнгүүн » Sun Feb 24, 2008 8:30 pm

el payaso saihan bichijee :-D

barca
milan
roma
chelsea
sevilla
porto
liverpool
manu

gj garah boluu
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын лиг 07-08

Postby Forza Juve » Mon Feb 25, 2008 1:14 am

Ер нь бол Милан л Англичуудада энэ удаа эдлүүлсэнгүй.....

Дараагийн шатанд бол миний бодлоор....

Ливерпуль
Милан
Шальке
Барселона
Севилья
Реал
Манчестер Юнайтед
Челси
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Аваргуудын лиг 07-08

Postby orangeman » Mon Feb 25, 2008 7:00 am

Тэгээд сугалаанд манайх Германчуудтай гэжүгаа...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re:

Postby Gankhuu » Mon Feb 25, 2008 9:26 am

el payaso wrote:Коштакурта Оддо нараас илүү...


Энэ юу вэ? айн? :mrgreen:
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Аваргуудын лиг 07-08

Postby Аагий » Mon Feb 25, 2008 12:28 pm

Саяны болж өнгөрсөн тоглолтуудаас хамгийн уйтгартай тоглолт Олимпякос vs Челси байсан. Тоглолтын турш Грекүүд давамгайлсан нь ч хаашаа юм. Гэхдээ л манайхан тэднээс илүү байж чадсангүй, арчаагүй тоглосон. Дрогба энэ тэр бараг харагдаагүй, довтолгоог дэмжиж байгаа амьтан байхгүй шахуу... Өвөө Карлингийн цомд тоглоно гээд ганц нэг тоглогчоо нөөгөөд байсан нь өчигдөр хэрэг болсонгүй кк. За тэгээд дараа 7 хоногт Цайздаа яахыг нь харъя даа.

Тоглолтын зарим нэг үзүүлэлт:
Team possesion Olympiacos 52% Chelsea 48%
Shots on target Olympiacos 4 Chelsea 3
Shots off target Olympiacos 2 Chelsea 8
Corners Olympiacos 5 Chelsea 2
Fouls Olympiacos 17 Chelsea 15
Offsides Olympiacos 4 Chelsea 4
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Аваргуудын лиг 07-08

Postby khulgee » Mon Feb 25, 2008 2:36 pm

humuus ygd Lyon-g unelehgui bgaag bi l lav huvidaa oilgohgui bna.ManU unendee aimar bna, yarih yum baihgui.Gehdee l Lyon bol Lyon shuu dee...Bi Lyon-g garchaasai gej bodoj bna.Aliin bolgon ingej azguitehiin, ene azguidel ene jil ingeed zogsoh baih gej huvidaa naidaj l suuna.Old Trafford bol eygui, yaj ch magad.

Allez les Lyonnais
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 46 guests
cron