#Euro2016 Хэдхэн мөчийн дараа Монголд хамгийн олон дэмжигчидтэй Англи-ОХУ шигшээ баг хоорондоо тоглох болно. Уг тоглолттой холбоотой сонирхолтой статистик мэдээллийг хүргэх гэж байна, анхаарлаа наашаа хандуулаарай
- ЗХУ задран унаснаас хойш хоёр баг хоорондоо албан ёсны тэмцээнд 2 л удаа тааран тоглосон байдаг. Энэ нь 2008 оны ЕАШТ-ний урьдчилсан шат байсан бөгөөд Уэмблидээ Англичууд 3:0-дсэн ч дараа нь Москвад 2:1-ээр хожигдол хүлээсэн. Улмаар ОХУ Еврог зорих эрхээ авч, Англичууд гэртээ үлдэж байсан түүх саяхан.
Англичуудын хувьд уг тэмцээнтэй холбоотой хоёрхон л гялтайх #стат байна.
- Тэд 2007 оны 11-р сард Хорватад 3:2-дуулснаас хойш ЕАШТ болон тэмцээний урьдчилсан шатанд хожигдол амсаагүй тоглолтын тоо 22-т хүрээд байна. 4 жилийн өмнө Польш, Украйнд болсон Еврогийн үеэр хасагдах шатанд Италид торгуулийн цохилтоор ялагдал хүлээсэн ч албан ёсны бүртгэлд пеналтиар хожигдохыг ЯЛАГДАЛ-д тооцдоггүй дүрэмтэй билээ.
- Англичууд Еврогийн урьдчилсан шатанд 100%-ийн амжилт үзүүлж, бүх өрсөлдөгчөө буулган авсан цорын ганц баг гэсэн үзүүлэлттэйгээр энэ удаагийн тэмцээнээ эхлүүлж байна.
- Гурван Арслангуудын дасгалжуулагч Рой Хожсон /эмээ :P / 68 настай буюу хамгийн ахмад нь гэнэ.
- Англичуудын ЕАШТ-нд оруулсан сүүлийн 6 гоолын 4 нь булангийн болон чөлөөт цохилтоос орсон.
Харин одоо Ивануудын тухай цухасхан:
- Тэд Английг бодвол Тивийн аваргадаа хамаагүй өндөр амжилт үзүүлсэн. Гэхдээ энэ нь ЗХУ нэртэй байх үед тохиож байсан бөгөөд 1960 оны Еврод түрүүлж, 1964, 1972, 1988 онуудад аман хүзүүджээ.
- Хамгийн аюултай тоглогч нь Артем Дзюба Оросын багийн урьдчилсан шатанд оруулсан 18 гоолын 50%-д нь оролцжээ. (8 гоол, 1 ассист)
- Өнөөдөр энэ Еврогийн хамгийн хөгшин, залуу хоёр менежер тулах гэж байна. Хожсон 68-тай бол Леонид Слуцкий 45 настай гэнэ.
За за, статистикийн хувьд нэг иймэрхүү. Гэхдээ Англичуудын хувьд хамгийн "аргуу цуйван" шиг нэг мэдээллийг хамгийн сүүлд нь зориуд үлдээлээ. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англичууд тивийнхээ аваргад өмнө нь 8 удаа оролцож байсан бөгөөд нэг ч удаа түрүүлж байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Сонирхолтой нь тэд Еврогийн нээлтийн тоглолтдоо ганц ч удаа хожил авч үзээгүй бөгөөд 4 тэнцэж, 4 нухуулж байж. Өнөөдөр энэ муухай хар цувралаа зогсоож чадвал... магадгүй бас тээ?
Тэгэхээр Хожил л юу юунаас илүү чухал байна. Урагшаа 3 АРСЛАНГУУД аа!!
Хэзээ ч мартахгүй.......