by Бороо » Fri Mar 31, 2017 11:39 am
FLORENTINA FEREZ: - “Бид авъяас болон амбицыг худалдаж авлаа.”
2005.09.06 - /Бернабеу дахь түүний танилцуулга/
PAOLO MALDINI: - “Реал Мадридын Серхио Рамос миний залгамжлагч. Түүний хурд, биеийн хүч, техник 23-тай залууд баймгүй мэт санагддаг. Би түүнийг жигүүрт биш төвд тогло гэж зөвлөмөөр байна. Үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлө, нууц нь ердөө л энэ.”
2009.11.16 – Английн Goal сайтад өгсөн ярилцлага.
FATIH TERIM: – “Хэрвээ энэ 11 тоглогчоос хэн нэгнийг нь сонгох болвол би Серхио Рамосыг л сонгох болно. Аваргуудын лиг, лиг, цомын тэмцээнүүд, шигшээ баг, нөхөрсөг болон хандивийн тоглолт гээд л түүнийг тоглолт өнжиж байсныг нь би санахгүй нь. Энэ бол хөлбөмбөгчин хүнд байх гайхалтай, маш онцгой чанар. Тэр бол бусдын үлгэр жишээ.”
2013 оны УЕФА-ийн билэгдлийн шигшээ багийг сонгох үеэр
FABIO CANNAVARO: - “Довтлогчид тасалбарыг борлуулж, хамгаалагчид тоглолтод хожуулдаг гэдэг. Гэхдээ тэр аль алийг нь гүйцэтгэж байна. Би түүнийг Ballon d’Or-ыг хүртээсэй гэж хүсдэг.”
2014.06.11 Маркад өгсөн ярилцлага.
CARLO ANCELOTTI: - “Төгс хамгаалагч. Хэн нэгэнтэй харьцуулахад их төвөгтэй. Зарим гайхалтай хамгаалагч нар Каннаваро шиг техниктэй, хувийн хамгаалалт сайтай. Бас зарим нт Бареси шиг хамгаалалтын шугамыг удирдахдаа гаргуун байдаг. Харин тэр энэ бүхнийг өөртөө хослуулсан.”
2015.05.01 /Сэвияатай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн хурал/
CARLO ANCELOTTI: - “Рамост Малдинид байсан шиг бүхий л зүйл бий. Манлайлал, ур чадвар, техник, сэтгэлзүй. Би өмнө нь хэнийг ч Малдинитай зүйрлэж байгаагүй.”
2015 он. Fourfourtwo.com-д нийтлэгдсэн ярилцлага.
GONZALO HIGUAIN: - “Манай шигшээгийн Месси, Ди Мариа бол дэлхийн хамгийн шилдэг тоглогчид. Аргентина бус тоглогч гэвэл Серхио Рамос дэлхийн шилдэг нь.”
2015.06.22 – Аргентины хөлбөмбөгийн холбоонд өгсөн ярилцлага
JAMIE CARRAGHER: - “Жинхэнэ класс хамгаалагчид ховордсон цаг шүү дээ. Одоо ч өнгөрсөн хэдэн жил ч түүнтэй харьцуулагдах хамгаалагч тун цөөхөн байсан. Хэрвээ Юнайтед Рамосыг авч чадахгүй бол, түүнийг элсүүлэхийг хүсэхгүй бол, илүү өөр хэнийг тэд олох вэ?”
2015.06.23 /Skysport-д шинжээчийн хувиар өгсөн дүгнэлт/
VINCENTE DEL BOSQUE - "Рамос Мадридаас явж, хаана ч тоглосон өндөр түвшний тоглолтоо харуулах болно. Шигшээн төлөө тэр өөрийн ажлаа үргэлж гайхалтай гүйцэтгэсээр ирсэн.
2010 оны ДАШТ-д тэр хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч байсан бол одоо хамгийн шилдэг төвийн хамгаалагч болсон"
2015.07.17 /Манчестер луу явах шуумын үеэр хэлсэн мэдэгдэл/
SERGIO AGUERO: - “Миний учирсан хамгийн хэцүү хамгаалагч Серхио Рамос. Тэр бол чанга залуу.”
2015.09.25 UEFA.com-д өгсөн ярилцлага.
LUIS SUAREZ: - “Миний эсрэг тоглож байсан хамгийн хэцүү хамгаалагч бол Рамос. Тиймээс л би өнгөрсөн жил Эль Классикод оруулсан гоолоо хамгийн чухал нь гэж онцолсон юм.”
2015.10.27 – Mundo Deportivo-д өгсөн ярилцлага
ТHIAGO SILVA: - "Миний хувьд дэлхийн шилдэг хамгаалагч бол Серхио Рамос. Тэр гайхалтай хамгаалахаас гадна тоглолтыг бүхэлд нь удирдддаг. Маш олон талт хамгаалагч."
2015.11.02 Аваргуудын лигийн тоглолтын өмнөх ярилцлага.
DIEGO SIMOENE: - “Би түүнийг хүндэлдэг. Багтаа харахыг хүсэхгүй хэн байх билээ.”
2016.04.22 Маркад өгсөн ярилцлага
ZINEDIN ZIDANE: - “Том тоглолтод ялгааг харуулах тоглогч гэж байдаг юм. Манай ахлагч тийм л хөлбөмбөгч.”
2016 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтын дараа өгсөн ярилцлага.
FERNANDO HIERRO: - “Би уг нь өөрийгөө 2 давхарт сайн тоглодог гэж боддог байсан. Харин түүний талд нь ч хүрэхгүй байсан юм шиг санагдах боллоо. Агаарын тоглолтод түүн шиг гайхалтай тоглогч алга, энгийн биш. Тэр өөрийн хүсэл, итгэл, тэмцэгч чанараар бөмбөг бүрт ялалт байгуулж байна. Түүн шиг тоглогчийг харж байсангүй.”
2017 он.
". . . Зарим тоглогч гоолын дамжуулалт өгөхийг, зарим нь гоолдохыг эсвэл дрибблд төвлөрөхийг, цөөн хэд нь зохион байгуулалтыг ашиглахыг эрхэмлэдэг бол мэргэжлийн тоглогчийн хувиар хамгийн нэр хүндтэй, алдар дагуулсан бэлэг бол багийн өмнө хариуцлага хүлээж, манлайлах явдал гэж Евро 2012-ын шилдэг хамгаалагч үздэг байлаа.
. . . Хариуцлага түүнийг улам хүчирхэг болгожээ. Тоглолтын ид оргил үед зааварчилгааг үгээр бус исгэрч гууглаад өгчих нь багийнханд нь амархан танигдах төдийгүй, хугацаа хүртэл хэмнэнэ гээч. Дуулж, бүжиглэх дуртай Рамос фламенко хэмээх Испани ардын дуут бүжигт нугасгүй. Янз бүрийн жижиг аяз хүртэл зохиочихно. Нот бүр нь талбайд зориулагдсан мэт, багийнх нь андууд бүгд цээжээр мэднэ. Прессинг хийх, ухрах, шахах, хаалт тавих, тусламж дуудах нь бүгдээрээ өөр өөрийн кодтой исгэрээ. . . "
/”Жозе Моуриногийн далд ертөнц” номын хэсгээс/
Via: FACEBOOK Real Madrid Mongolian Fan Club