by turuue » Wed Aug 16, 2017 1:48 am
Хөлбөмбөгт эргэлдэх мөнгө ихсээд байгаагийн л баталгаа юм даа. Фигу, Зидан эдрийн рекорд наймааны үнийг тэр үеийн багийн орлоготой нь харьцуулбал одоогийнх ер нь ойролцоо л байх шиг. Фигугийнхтай Нэймарыг харьцуулбал бараг хөлбөмбөгт эргэлдэх мөнгөний хэмжээ 4-5 дахин өссөн. Энэ хугацаанд рекорд наймааны үнэ нь (220:60) бараг 4 дахин өсч байгаа нь ерөнхийдөө жам ёсны зүйл байх. Нэймарын наймааг эс тооцвол Фигугаас хойш рекорд үнэ дөнгөж хоёр дахин өссөн байгаа нь харин ч бага гэж ч харж болно. Энэ хугацаанд нэмэгдэж орж ирж байгаа мөнгөн урсгалын ихэнх нь тоглогчдын цалин руу түлхүү орж, бусад үнэ ханштай харьцуулахад цалин л их хурдтай өссөн бололтой. Бараг 16-17 дахин өссөн гэнэ.
Нэймарыг авсан нь зөв эсэхийг ёстой асуух шаардлагагүй байх аа, ххэ. Реал Мадрид Роналдуг авсан нь зөв үү, Барса Суаресыг авсан нь зөв үү гэдэгтэй л бараг адилхан байх.
Ямар ч байсан Нэй-н наймаанаас хамгийн том хожсон нь Нэймар. Вэрратти мэтийн класс тоглогчдоо алдах аюулыг зайлуулаад, цаашдаа ч бас тоглогчид татах хөшүүрэг болно. Сүүлийн хэдэн жилийн тоглолтуудыг нь харвал дундын шугамдаа их сайн байгаад Реал, Барса гээд томчуудын эсрэг ч доминант санй тоглолтууд үзүүлсэн. Даанч довтолгоо дундын шугамыг нь холбоод удирдаад аваад явчих довтолгооны элит тоглогч дутаад байснаа авлаа.
Нэймар, Барса хоёр харин энэ наймаанаас хожих эсэхийг нь цаг хугацаа харуулах байх. Барсагийн хувьд дараагийн хэдэн наймаагаа хэр сайн хийхээс шалтгаална.
Нэймарын хувьд СЛ-д Мэссигийн багт тоглох биш, өөрийн багаа удирдаж тоглох ч харьцангуй сул лигт очсон гэдгээрээ карьерт нь сөргөөр нөлөөлж мэдэх юм. Гэхдээ яг дараа жилийн хувьд францад нэг жил харьцангуй бие амар үзэж байгаад ДАШТ-д амралт, форм эдр нь төгс таарчихсан ороод алаад хаячихвал шууд Пэлэ эдртэй жишигдээд эхэлнэ. Титэ ирээд Бразил ч эвээ олчихсон гоё байгаа. Шигшээдээ ч Пэлэгийн гоолын рекордыг эвдэх нь ойлгомжтой. Ер нь Бразилын шигшээд нь их аятайхан зүйл болсон санагдаад байгаа.
Өчигдрийн харсан нэг нийтлэл дээр Найкийнхан энэ наймааг их дургүйцэж хүлээж авсан гэж. Нэймар, Барса гээд хөлбөмбөгийн хоёр том брэндийг өөрийн болгоод нэгтгэчихсэн байсан чинь Нэй нь анхаарлын төвд харьцангуй бага өртдөг лиг рүү яваад өглөө.
Төрөө