by Мэргэн » Mon Feb 27, 2017 1:24 am
Манайх Калдероныг хассанаа албан ёсоор зарлангуут Уарриорс авна гэнэ дээ. Гэснээс Уарриорс Нэтсийг хожсоноор хамгийн түрүүнд плэйоффт орох эрхээ авснаас гадна энэ улиралд багаараа 38 тоглолтод 30+ оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм байна. Тэднээс өөр 11-ээс дээш тоглолтод ийм дамжуулалт өгсөн нэг ч баг байхгүй.
Уолтон, Мэжик Жонсон хоёр хоёулаа Жордан Кларксоныг хангалттай хурд, хүч, бие, авхаалж, тэсрэлттэй учир ирээдүйд хамгаалалтаараа шилдгүүдийн эгнээнд нэгдэж чадна гэсэн чинь мань хүн өөрөө ч тиймээ би чадна л гэж. "Би тэгж чадах авьяастай гэдгээ мэдэрдэг. Хугацаа хэрэгтэй л дээ. Гэхдээ бид залуу хэвээрээ, өсөн дэвжиж байна. Ямартай ч шилдэг хамгаалагч болж чадна гэдгээ мэдэрдэг." Уолтон "Түүний хамгаалалтын үзүүлэлтүүд тийм ч сайн биш л дээ. Гэхдээ түүнд хурд, авхаалж бий. Цаашид улам л хүчирхэг болно. Энэ нь түүнийг сайжрахад нь их тус болно. Түүний тэсрэлт, дайчин, тэмцэгч чанар нь сайн хамгаалдаг тоглогч болгож чадна гэж боддог доо" Сүүлийн Тандертай хийдэг тоглолт дээр хэдийгээр Уэстбрүүк трипл-дабль хийсэн ч Кларксон түүнийг хамгаалж 4-18 довтлулсан юм. Мөн 4 удаа бөмбөг тасласан.
Кори Брьвэр "Манай багт их зөвлөгөө хэрэгтэй олон залуу тоглогчид байна. Тэгэхээр миний зорилго бол тэдэнд зөвлөх"
Энэ жилийн драфтын нэг юм уу хоёроор сонгогдоно гээд байгаа UCLA-ийн холбогч Лонзо Боллын аав нь хүүгээ зөвхөн нутгийнхаа баг болох Лэйкерсийн төлөө л тоглоно гэсэн юм байна. Тэгсэн хүү нь өөрөө болохоор энэ талаарх сэтгүүлчийн асуултад "Залуу минь, миний хийх ажил бол талбай дээр гараад сагсан бөмбөг тоглох" гэжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн Лэйкерст л тоглоно гэсэн үг биш.
Төгсгөлд нь нэг хамаагүй зүйл хэлчихэд өнөөдөр Буллзын тэр Фелицио ч гэнэ үү нөхөр цаг дуусаж байхад Уэйдийн авч байсан самбараас бөмбөг авалтыг дээгүүр нь үсрээд авчих юмаа балай чинь. Уэйд тэрийг аваад трипл-дабл болох байлаа. Дараа нь Уэйд хошигноод "Багийн анд маань намайг аугаа нэгэн болгохыг хүсээгүй юм шиг байна" гэсэн байсан.