ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Улирал дуусахад Арсэн Вэнгэр...

гэрээгээ сунгана.
39
66%
гэрээгээ сунгахгүй, дуусгаад өөр тийшээ явна.
11
19%
зодог тайлна.
9
15%
 
Total votes : 59

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby amigo » Sun Feb 05, 2017 3:18 am

Wenger stay, Wenger stay, stay, stay...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Realist » Sun Feb 05, 2017 11:35 am

Wenger out. Арсеналын фанатуудыг бодохоор л хэцүү санагдах юм, ийм олон жил яаж тэсч байнаа?
Топ биш гэхээр топ юм шиг бас биш ч юм шиг хэхэ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby El Payaso » Sun Feb 05, 2017 1:08 pm

Эхний гоол ч алдаа л даа... уг нь эхний үед тоглолт овоо хөөрхөн байсан ш дээ... талбайд нь шахаж бариад... тэгээд Хазард дээр **н** гоол алдаад дуусчлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Nova » Sun Feb 05, 2017 1:24 pm

Өзилийг бол явуулаяөө. Санчесаа хэдэн дөнгүүр нөхдүүдтэй авж үлдээд бусдыг нь явуулая. Багаа шинээр босгое.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Saiza » Sun Feb 05, 2017 1:31 pm

Санчезаа л манайх авчих бий
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby У.Тэмүүжин » Sun Feb 05, 2017 1:46 pm

Санчезийг танайх авчихвал ахиж хөлбөмбөг үзхээ больё
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Шепперд буш » Sun Feb 05, 2017 2:02 pm

Халлыг хожих уу.ливерпуулийг хожсон юм чинь алаад хаяна гэсэн нuхдууд хулээж бгаа даа хэ хэ.Ер нь бол хожигдхоор л тоглолоо шуу дээ.бугдээрээ л харлаа .Одоо дараагийн тоглолтондоо анхаарах байлгуй.Арсендаа итгэсээр....
Шепперд буш
 
Posts: 948
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Ggoal » Sun Feb 05, 2017 3:44 pm

Венгер: Кантег хоёр ч удаа авах гэж оролдсон

“Челси”-“Арсенал”-ын тоглолтын өмнө Арсен Венгер хэвлэлийн бага хурал хийлгэхдээ франц хагас хамгаалагч Нголо Кантег авахыг хичээсэн тухай ярьжээ.
“Канте Премьер лигт маш том нөлөө үзүүлсэн. Түүнтэй “Челси” санаандгүй тэргүүлж яваа юм биш. Харин “Лестер” бүр түүнтэй аварга болчихсон. Францад тоглож байхад нь л бид түүнийг авахыг оролдсон. Дараа нь “Лестер”-т ирсэн хойно нь бас авахыг хичээсэн. Яагаад бид авч чадаагүйг би хэлж чадахгүй. Гэхдээ ямар багт очсоныг нь харвал бүх зүйл ойлгомжтой биз дээ.
Ер нь наймааны тухай зөндөө олон удаа ярьдаг хэрнээ нэг л тайлбарлаж болдоггүй болохоор энэ сэдвээр дахиад би нэг их яримааргүй байна” гэж Венгер өгүүлжээ.

Р.Гэгээ
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Radiohead » Sun Feb 05, 2017 7:00 pm

Дандаа л худлаа аашхын. Канте-г бол авая гэж бодоогүй байхаа. ЛеКок сайн тоглож байхад ижил байрны хүнээр яахав л гэсэн байх. Фабре дээр ч гэсэн Өзил байхад Фабрегаар яадаг юм гээд л байсан. Яс юман дээрээ нэг CM дээр, нөгөө нь AM дээр байсаншд.
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Өсөхбаяр » Sun Feb 05, 2017 7:30 pm

францад бхын авахыг хүсдэг бсан гэж арай л хэлээгүй блгүй дэ. ер нь тодорсон гаруудтай бүгдэнтэй нь холбогддын биш үү. тгд нэг нь ч бхгүй :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Mojul » Mon Feb 06, 2017 1:35 am

Walcott ПЛийн түүхэнд анхны 100 удаа сэлгээгээр суусан тоглогч гэвүү.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Цогоо » Mon Feb 06, 2017 6:36 am

Radiohead wrote:Дандаа л худлаа аашхын. Канте-г бол авая гэж бодоогүй байхаа. ЛеКок сайн тоглож байхад ижил байрны хүнээр яахав л гэсэн байх. Фабре дээр ч гэсэн Өзил байхад Фабрегаар яадаг юм гээд л байсан. Яс юман дээрээ нэг CM дээр, нөгөө нь AM дээр байсаншд.
ЛеКок дээр 10 саяыг өгөөд авъя гэсэн гэнэ лээ. Нөгөөдүүл нь бэлэн мөнгөөр зодъё гэсэн Челси рүү явуулчихсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Цогоо » Mon Feb 06, 2017 9:41 am

Уржигдар "зодуулсан" бухимдлаа тээж дийлэхээ байгаад нэг ийм гомдол бичив. :ногоон: Манайхан сайхан шүүмжлээрэй.

Лигийн хамгийн формлог байгаа баг, тэр тусмаа лигийг тэргүүлж байгаа баг, бас долоо хоногт ганцхан тоглолт зөвхөн Премьер лигт хийж байгаа багт хусууллаа шүү дээ гэж бодож голоо зогоох гэж их хичээлээ. Үнэнийг хэлэхэд миний дэмжиж байх хугацаанд Арсенал маань лигийн аваргын төлөө ганц хоёрхон удаа л нэлээн ноцтой үзсэн байх. Бирмингэмийн Тэйлор манай Эдуардогийн хөлийг, аваргын горьдлоготой нь цуг хугалчихсан гэхэд болно доо. Бусад үед нь Арсенал маань улирлын эхэн эсвэл сүүл хагаст нь маш сайн тоглоод нөгөөд нь маш муу тоглодог нэг тийм зүй тогтолорхуу юмтай болчихсон. Энэ улирал ч гэсэн эхний хоёр тоглолтод гомбоормогцоо дараагийн арван хэдэн тоглолтод яав гэмээр сайхан тоглож хүмүүсийн итгэлийг сэргээж аваад уламжлалт муу тоглолтуудаа хийж эхэлсэн. Яг зохиолын дагуу.

Ялагдашгүй 49-ийн тухай Арсеналын бүх фэнүүд мэдэх байх. Тухайн үеийн бүрэлдэхүүн бараг хүн бүрийн “мөрөөдлийн” багт байдаг биз. Тэр үеийн бүрэлдэхүүнийг одоо харахад бүх тоглогчийнх нь ур чадвар, тоглолтын гүйцэтгэлийн түвшин яг торгон ирэн дээрээ нэг цэгт, нэг цагт огтлолцож таарсан юм шиг санагддаг. Одоогийн бүрэлдэхүүнд байгаа тоглогч нараас ялгаатай нэг зүйл нь тэдэнд ялагчийн сэтгэлзүй, тэмцэх чанар илүү байсан. Одоогийн Челси, хэдэн жилийн өмнөх Юнайтедад байдаг нэг тийм зэвүүн, дургүй хүрмээр тоглолт байдаг даа. Харахад их муу л тоглоод байгаа юм шиг мөртөө яаж ийгээд хожчихдог. Манайхан энийг түрүүлэх багийн ёндоо гэж яриад байдаг. Үнэндээ цаанаасаа аз ивээгээд байгаа юм биш л дээ. Үнэхээр аварга болохыг хүссэн тоглогч бол байдгаа шавхаад л багийнхаа төлөө тоглох ёстойгоо мэддэг. Уржигдар бол манайхаас тийм юм огт харагдаагүй. Харин эсрэгээрээ Челсигийн тоглогч нар яг жигд ажиллагаатай механизм шиг л явж байгаа юм. Багийнх нь тоглогч бөмбөг авлаа, урагшаа гүйх ёстой нөхөд нь яг л гүйж байна. Хүнээ хуураад, зайгаа гаргаад хийх ёстойгоо хийгээд л явж байгаа юм. Манайд ийм юм алга.

Манайд ийм юм яагаад байхгүй байгааг олохыг хичээе л дээ. Тоглогч нар муу байна уу? Тоглолт болгоны дараа муулуулдаг Жигу, Рамзи, Габриэл, Кокэлин гэх мэт дундаж тоглогч нараас болдог болов уу? Үнэнийг хэлэхэд саяын тоглолт дээр Кошелни, Өзил хоёр ч муу байсан. Санчезыг бараг харагдаагүй ч гэж хэлж болно. Сүүлийн 10 жилийн Арсеналын улирлын зүй тогтол нэг хэмтэй байгааг харвал энэ асуудал тоглогч нараас хамааралтай гэдэг нь буруу болж таарна. Тоглогч гэснээс сүүлийн 5 жилийн тоглогчийн наймаа арилжааны нийлбэр дүнгээр Арсенал Челсигээс илүү гарсан шүү. Тэгэхээр “Манайх Челсигээс бага мөнгө зарцуулдаг” гэсэн шалтаг газар авахаа байсан. “Тэднийх сайн тоглогчийг мөнгөөр зодож авдаг” гэсэн шалтаг ч бас явахгүй. Учир нь Премьер лигийн багуудын цалингийн цэсний хэмжээгээр манайх дөрөвт орж байгаа. Челсигээс ердөө 18 сая паундаар бага. Ард байгаа багаас 35 саяар их. Тоттэнхамынхыг бараг нугалж байгаа гэхэд болно. Ноднингийн аварга Лэйстерийн цалингийн төсвөөс бараг 3 дахин их. “Харамч эзэнтэй” гэх тайлбар ч бас газар авахгүй. Яагаад гэвэл тэр нөхөр Вэнгэрийг 42.5 сая паундаар Өзил, 35 саяар Санчезыг аваад зогсохгүй өнгөрсөн жил 36 саяар Жака, 35 саяар Мустафи, 16 саяар Перез гэсэн наймаа хийхэд огт саад хийгээгүй. Ер нь багийн эзнээс мөнгө гарах ч шаардлага байхгүй гэж үзэж болно. Делойттын гэх мэт хөлбөмбөгийн санхүүгийн элдэв жагсаалтуудад Арсенал маань хөлбөмбөгөөс олсон орлогоороо тогтмол эхний аравт явж байдаг. Бизнесээр бодвол бахдам амжилт шүү.

Тоглогч нар ирдэг явдаг, эзэд ч бас явдаг ирдэг, мөнгө өсдөг үрждэг гэтэл Арсеналын байгаа байдал яг хэвээрээ топ дөрөв 20 жил, аваргуудын лигийн хэсгийн тоглолт 16 жил. “Зарим багуудын мөрөөдөөд ч хүрэхгүй амжилт” гэж хүмүүс мэтгэх. Гэхдээ л багад үзсэн “Банштай зутан” гэдэг кино шиг л санагдах юм. Энэ бахдам амжилттай он жилүүдэд ганц зүйл л тогтмол байгаа нь Арсенал клубын эрхэм менежер месье Арсэн Вэнгэр. Арсенал клубын тэргүүнд залраад 20 дахь улирлынхаа сүүлийн хагаст ороод явж байгаа энэ хүнийг танилцуулах нь илүүц биз. Түүний Арсенал дахь карьерыг хоёр хувааж болно. Цомоор дүүрэн эхний хагас, бүтээн байгуулалтын хоёр дахь хагас гэж. Эхнийх нь 1996/97-2004/05, дараагийнх нь 2005/06-2014/15. Сүүлийн хоёр улирлыг оруулаагүй. Зарим хүмүүс эхний хагас дахь амжилтыг өмнөх менежер Жорж Грэмийн үлдээсэн систем болон Арсэн Вэнгэрийн шинэчлэлийн хослол гэж ярьцгаадаг. Тэр үеийн Арсеналд аваргын сэтгэлзүй байсан гэдэг нь бол үнэн юм.

Харин хоёрдугаар хагасийн эхний хэдэн жил бол үнэхээр барзгар байсан. Магадгүй Вэнгэрийн хамгийн том амжилттай үе нь ч байж болох. Талбай дээр гайхалтай тоглолт үзүүлэхээс гадна санхүүгийн хувьд хамаагүй давуу талтай багуудтай талбайн гадна ч сайн үзэлцэж байсныг нь үнэлүүштэй. Гэхдээ Арсенал тэр үеийг амжилттай давсан. Талбайн гаднах шилжилийн үеэ өнгөрүүлсэн, одоо урагшаа довтлох цаг. Гэтэл урагшаа довтолж чаддаггүй ээ. Миний бодлоор Вэнгэрийн ир нь мохсон. Анх ирэхдээ шинэчлэгч, урагш чирэгч байсан бол одоо хөгжлийг хойш татагч, хуучинсаг хүн болж. Арван жилийн турш алдаа гаргахгүй гэж хичээнгүйлэн зүтгэж, ширхэг зоосыг ч нарийн төлөвлөж явсаар өөрийн эрхгүй мөн чанар нь өөрчлөгдсөн байна. Клубын төлөөлөн удирдах зөвлөлд хөлбөмбөгийн хүн нэг ч байдаггүй юм. Бүгд бизнесмэнүүд. Арсенал клубын удирдлагын бүтцэд хөлбөмбөгтэй холбоотой хүн ганц л бий. Тэр нь Арсэн Вэнгэр. Хөлбөмбөгтэй холбоотой, холбоогүй бүх асуудлыг Вэнгэр л ганцаар зохицуулдаг гэдэг. Хуучин цагийнхаар бол Хенри Норрис, Хэрбэрт Чапман хоёрыг нэг хүнд оруулчихвал Арсэн Вэнгэр гарахаар байгаа юм. Түүхээ уншдаг Арсеналын фэнүүд мэднэ дээ.

Нэг хүнд хамаг эрх мэдэл төвлөрөх нь эхэн үедээ клубын үйл ажиллагааг зүгшрүүлэх ач холбогдолтой байж болох авч яваандаа хөгжлийг боомилох муу дагавартай. Вэнгэрийн энэ хэв маягтай төстэй эрх мэдэлтэй байсан хүн бол Алекс Фергюсон. Гэхдээ ялгаатай нь мань эр өөрийн ажлуудыг хүмүүст хуваарилаад өөрөө ерөнхийд нь баздаг байсан. Туслах менежерүүдээ ч үе үе сольдог байсан. Харин Вэнгэр Пат Райсыг туслахаараа 16 жил ажиллуулаад, одоо талбайн хажууд Стив Боулдтай сууж байгаа. Тойрон хүрээлсэн хүмүүс бүгд өөрийнх нь үгээр яваад байхаар сүүлдээ шинэ сэргэг санаа гарахаа байна. Вэнгэрийн эриний эхэн үед Арсеналын тоглогч нар авиртай гэдгээрээ зартай байжээ. Тони Адамс, Лий Диксон, Мартин Кеовн, Патрик Виера, Тиерри Анри, Лоран, Деннис Бергкамп гээд энэ жагсаалт цаашаагаа хөвөрнө. Эдний хэн нь ч талбай дээр болон талбайн гадна өөрийн бодлоо хамаагүй хэлнэ. Вэнгэртэй ч ана мана үздэг байсан гэдэг. Талбай дээр алдаа гаргасан нэгнээ бол хага баздаг байсан гэдэг. Анриг анх ирэхэд, Бэргкампыг ч анх ирэхэд нь Арсеналын архаг тоглогч нар “хүмүүжүүлж” өгсөн гэж өөрсдөө дурссан байдаг. Ийм тоглогч нартай байхад Вэнгэрт тоглогч нарын талбай дээрх сахилгын асуудал ерөөсөө асуудал биш байжээ. Шинэ тоглогч нарыг хуучцуул нь зохих ёсоор хүмүүжүүлж өгдөг байж. Манай одоогийн тоглогч нарт тийм хүн алга. Вэнгэрийн эриний хоёр дахь хагасын нийтлэг төрх тэр. Nice guys = Нусгай жаалууд. Энгэр дээрх логоны төлөө тоглодог тоглогч магадгүй ганц Вилшэр л байх. Арван хэдхэн настай жаал талбай дээр гарч ирээд шигшээгийн ах Лампард, Рүүнийтэй мөчөөрхөлцөж, цомын баяраараа “Тоттэнам бол б**с – Б***с бол Тоттэнам” гэж дуулж гүүнерүүдийн цөсийг хөөргөсөн жинхэнэ ганнер.

Хожигдох бол асуудал биш л дээ. Хөлбөмбөгт байх ёстой зүйл. Жаран чавганц уралдсан ч нэг нь түрүүлдэг гэдэг биз. Харин яаж тоглоод хожигдов гэдэг бол шал өөр асуудал. 90 минутын турш балбалцаад ганц гоолоор хусуулах, эсвэл од нь гийж онгод нь орсон хаалгачийг балбаж балбаж ганц сөрөгт унаж байвал “за яах вэ манай өдөр биш байж” гэж бодно. Саяын Бямбын тоглолт шиг ямар ч тэмцэлгүй үхээнц тоглоод хожигдож байгааг би хувьдаа дээрээс улбаатай гажуудлын үр гэж бодож байна. Арсэн Вэнгэрийн эрин төгсгөлдөө ирсэн байна. 20 жил сайхан байлаа одоо харамсалтай нь өөрийн байгуулсан сайхан бүхнээ харлуулж эхэлж байна. Арсенал хөлбөмбөгийн клубын олон суутнуудын эгнээнд түүний нэр тодоос тод гэрэлтэх байранд хэдийн очсон. Эмирэйтс цэнгэлдэх, Колни дахь бэлтгэлийн төв, Ялагдашгүй 49, Холбооны цомын 6 түрүү гээд олон гавъяа түүнийх. Гэвч... Монгол хэлэнд “хав болох” гэж үг байдаг. Хөгжлийн нэг түвшинд хүрээд тэрнээсээ дээшлэх ч үгүй, доошлох ч үгүй байхыг хэлдэг. Арсэн Вэнгэрийн Арсенал хав болжээ. Явах цаг нь болж.


Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Funky » Mon Feb 06, 2017 10:16 am

ямар ч гоё бичдэг юм ямар ч их гутрал юм хаха
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Jaal_huu » Mon Feb 06, 2017 10:30 am

:eek:
Нээрээ л шалтгаан нь энэ юм бишүү гэж бодхоор итгэхээр сайхан бичжээ. Яг л том сэтгүүлүүд дээр гардаг нийтлэл шиг л :-D
Үнэн шалтгаан нь тэр байсымшүү гэж батлаагүй нотлоогүй байгаа болхоор "итгэхээр" гэсэн шүү.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Барнаба » Mon Feb 06, 2017 10:33 am

Хууччуул нь шинэковуудыг чангалдаг, сургадаг арга үеэ өнгөрөөсөн шиг байгаамаа хаа сайгүй. Мэнэжэрт л базах шаанс байна одоо.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Rozigoo » Mon Feb 06, 2017 10:44 am

Өвөө, Өзил, Рамсэй, Жиру - нарыг явуулеөөөө
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby ТӨӨГӨӨ » Mon Feb 06, 2017 10:55 am

Өзилийг угаасаа манайх зун авчнөө. Нөгөө хэдээ л яаж явуулахаа бодоо
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Rozigoo » Mon Feb 06, 2017 11:02 am

оронд нь Lewa-гаа өгчих байлгүй дээ тэ :ногоон:
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Nova » Mon Feb 06, 2017 11:25 am

Жируг бол авч үлдэх хэрэгтэй. Багт бол зайлшгүй байж байх ёстой хүн гэж бодогдоод байгаа сүүлийн үед.
Явуулах жагсаалт: Тео, Рамси, Өзил, Пер, Окслэйд, Кокилон, Чех, Дебүши, Шака.
Ирүүлэх жагсаалт: Вилшер, Шезни тэгээд шинэ хүмүүс. Гол нь аятайхан төвийн хагастай болмоор байна.
3н улиралын өмнөх Рамси шиг, 2 улиралын өмнөх Казорла шиг, анх гарч ирж байсан Вилшер шиг, Фабрегас явсны дараах Сонг шиг.
Моцарт маань талбайн гүнд яаж бүжиглэдэг байлаа. Тийм л хүн хэрэгтэй байнашдээ одоогийн нөхцөл байдалд бол.
Гэтэл одоо байгаа Кокилон, Элнени, сугарцан Рамси, Шака жигшиг. Энэ хэд бол арай л гомдмоор тоглож байгаа л даа.
Ганц хүн аргалаад урагшаагаа пасс өгч чадахгүй хүмүүстэй хамт тоглож байж юун Жиру олон гоол хийх.
Энэ Шакад уул нь их итгэж байсан юмсан. Даан ч шалихгүй гар байждээ. Ядаж өвгөн хүүхдүүдээ тордмоор юм.
Тэр Рене Аделэйд нтр бол Погбагаас дутахгүй л талент харагдаад байдаг. Гэтэл хангалттай боломж олгохгүй юм.
Бас Перес байна. Нөхрийг холбооны цомд тоглуулах гэж авчирсан юм уу хаашаа юм.
Уул нь гарсан тоглолтууд дээрээ их дажгүй тоглоод байгаашд. Шууд Валкотын оронд гараанд зоовол зоохоор.
Өвгөн нэг дадсан аргаараа л үзээд байна. Нөгөө хэдийнх нь байж байгаа царай нь ч өвгөний царай шиг болж дээ.
Одоо зайлшгүй шинэчлэлийн салхи хэрэгтэй байнадаа. Өвгөнөөс л эхлэх хэрэгтэй.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Jaal_huu » Mon Feb 06, 2017 11:29 am

Манай Чех яацын сая цэнхэр өнгийн өмсгөлтэй хүн дотно харагдаад л дамжуулцанаас биш :ногоон:

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Gooner » Mon Feb 06, 2017 11:42 am

Radiohead wrote:Дандаа л худлаа аашхын. Канте-г бол авая гэж бодоогүй байхаа. ЛеКок сайн тоглож байхад ижил байрны хүнээр яахав л гэсэн байх. Фабре дээр ч гэсэн Өзил байхад Фабрегаар яадаг юм гээд л байсан. Яс юман дээрээ нэг CM дээр, нөгөө нь AM дээр байсаншд.

Ер 2 дараалж ФА.дсанаас хойш Рамси, Кок, Жиру гэсэн нөхдөөсөө ерөөсөө салахгүй бат найрамдал гусчаад байгаа юм, мөнгө хийх боломж байхад л зарахгүй байгаа хүн тэгж "тэнэгтэж" шинэ тоглогч авч системээ "эвдээд" яахав гэж бодоод тэрэндээ одоо хүртэл итгээл шаагаад байгаан
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Цогоо » Mon Feb 06, 2017 11:53 am

2 дараалж аваад л баяртай гэх байсан байхгүй юу. Одоо гэрээгээ 2 жилээр сунгаж байгаа гэж байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Gooner » Mon Feb 06, 2017 11:56 am

Аа яахав Вэнгэр өөрөө явчихъя гээд ядаж нэг ПЛ хуснаа гээд л гэрээгээ 2 удаа 3 жилээр сунгачлаа шдээ кк за больдиймуу гэж байтал ФА хусаад ёдрын бодол эргэж ирээд дахиад гэрээгээ сунгаад байлаа лд, тюядаж 1 ПЛ хусцан бол гэрээгээ сунгахгүй яваад Клопп энэ тэр гээд боломж байсан шд, ер нь нэг хэсэг явчих нь уу дээ гэсэн ярианууд өгдөг байсан тэгээд нөгөө зээл ч дууслаа нэг дайраад Арсенал карьераа гоё дуусгая гэж бодоод л 2 удаа 3 жил авчлаа шдээ маниус :ногоон:

Ер нь бол сүүлий хэдэн жил ганцаардаад байгаа л даа, тоглогч авахад зөвлөдөг хүнгүй, хөлбөмбөгийн тал дээр хамт амьсгалах хүнгүй гэдэг үнэн. Инвизибл 11 бол Дэйн бас их түшигтэй байсан байгаам.. За тэгээд сүүлийн хэдэн жил бол чи буруу наймаа хийээд байна, эднийгээ зар гэж үглэдэг хүнгүй баахан хий эргэв шд, хажууд нь зөвлөдөг үгийг нь сонсдог хүн байхад л аль хэлийн Жиру Итали, Рамси Барса, Валкотт ВэстХэм гээд яваад орных нь тоглогчид бас сонирхолтой байх байлаа шүү
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

Postby Boldono » Mon Feb 06, 2017 12:00 pm

Өвөөгөө л явуулсан нь дээр байхдаа. Бүрэлдэхүүн бол нээх муу биш шүү дээ. Сампаолиг хар л даа сонин бүрэлдэхүүнээр тултал нь тоглуулж чадаж л байна. Манайд 8-2дуулдаг үедээ л өвөөгөө явуулах байсан юм даа. Явуулах ч гэж дээ Өвөө чинь өөрөө л явъя гэхгүй бол хална гэж байхгүй биз.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron