LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby El Payaso » Mon Jan 30, 2017 11:36 am

Клопп уг нь сая гараагаа гаргаад хожсон бол багийн мораль энэ тэрд хэрэг болох байсан байх л даа... талбайдаа гурав онхолдох чинь хүсэмгүй зүйл... одоо Челсид хусуулбал хүссэн хүсээгүй Клопп манай менежер мөн үү бишүү гсн яриа гарах биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Аагий » Mon Jan 30, 2017 11:52 am

Конте хэлсэн бна лээ: талбай дарааллаж хожигдсон, ууртай лаануудтай тулах нь дээ, маш эвгүй гээд. Хожил энэ тэр яахав, ядаж тэнцчээсэй гэж хүсээд бна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Mon Jan 30, 2017 1:54 pm

Клоппыг халах санаа хаана ч байхгүй ээ, битгий горьд. :ногоон:
Дотоодын цомын тэмцээнүүд бол яршиг л байна.
Одоо Мане ирцэн, Коу формондоо орж байгаа, зүгээр ураад ураад явнаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Оргил » Mon Jan 30, 2017 1:58 pm

челсид шаалгасанч клопдоо итгэсээр байх болно..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Reda » Mon Jan 30, 2017 2:16 pm

El Payaso wrote:Клопп уг нь сая гараагаа гаргаад хожсон бол багийн мораль энэ тэрд хэрэг болох байсан байх л даа... талбайдаа гурав онхолдох чинь хүсэмгүй зүйл... одоо Челсид хусуулбал хүссэн хүсээгүй Клопп манай менежер мөн үү бишүү гсн яриа гарах биз...


Улстөрийн сэдвээс шууд орж ирчээд огцруулна барина болохнээ хэхэ.
Хожигдоход бараг 4төө үлдэх, хожиход 2-т орчих боломжтой байран дээр байхад дас-аа огцруулна гдг яриа гарна гэж юу байхав дээ. Дахиад дараалж 3 нухууллаа ч тийм яриа гарахгүй байх.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby El Payaso » Mon Jan 30, 2017 2:39 pm

яриа гарах байх л гэлээ шүү дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Оргил » Mon Jan 30, 2017 2:49 pm

тийм яриа гарахгүй ээ.. клопыг солиод дээрдүүлэх шаанс байхгүй.. угаасаа 4 жилийн хугацаа өгөөрэй гэсэн өөрөө гэх мэт яаж ч онхолдож байсан яриа гарахааргүй л дээ.. энэ жилдээ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Gooner » Mon Jan 30, 2017 5:03 pm

Клоппыг огцруулж байгаад мэргэн ардын арсенал намынхаа дарга хийлгэх санаа яваад байна, ойсоо.?
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Mon Jan 30, 2017 8:49 pm

Танай өгөр эздэд чинь өвгөн чинь хангалттай шт.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby rednasca » Tue Jan 31, 2017 10:22 am

чүкиндүүлэхэд бэлэн үү?... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Tue Jan 31, 2017 11:16 am

Доороос сайн хөдлөөд өгөөрэй охидууд... :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Цогоо » Tue Jan 31, 2017 11:46 am

Chin-T-Mac wrote:Доороос сайн хөдлөөд өгөөрэй охидууд... :ногоон:
Залхуу хогнууд. Өөрсдөө хөдлөхгүй юу. хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Tue Jan 31, 2017 2:35 pm

Мане Лаллана Матип нар эргэж ирж байхшиг байнадаа... Коу нэгч гараанд бүтэн тоглоогүй байгаа... Челси дээр бүгд гараанд гараасай...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby rednasca » Tue Jan 31, 2017 2:54 pm

ашгүй ашгүй...
дараа нь хүн дутуу байхад чүкиндсэн гээд гоншигонохгүй амар...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby meesh » Tue Jan 31, 2017 3:30 pm

Өө манайх яаж бардагийн, ийм аймар байхад манай сэтгэл санаа багийн мораль ямар байгаа билээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Tue Jan 31, 2017 4:23 pm

Клайн бэртэлтэй гэсэн, гэхдээ л садистлана...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Tue Jan 31, 2017 9:01 pm

Image
Хэзээ: 2017 оны 2-р сарын 1; 04:00 цаг
Хаана: Анфилд стадион
Гаргах суваг: SPS Хөлбөмбөг
Шүүгч: Марк Клаттэнбург
2016 оны хувьд бараг бүх үзүүлэлтээрээ тэргүүлж явсан Ливэрпүүлийн улаануудын тоглолт 2017 он гармагц гэнэт болохоо больчихов уу гэлтэй. 2017 оны 1-р сард улаанууд 8 тоглолт хийснээс ердөө ганцхан ялалт байгуулсан нь Лиг 2 буюу английн дээрээсээ 5-р т эрэмбэлэгдэх лигт харьяалагддаг багийг 1:0-ээр хожсон тоглолт байв. Үлдсэн тоглолтуудад 3 тэнцээ авч, 4 ялагдал хүлээжээ. Мэдээж Ливэрпүүлийн хувьд 12-р сарын шахуу хуваариуд дээрээс 1-р сард 9 тоглолт хийх ёстой болсон нь ядралт өгч буй бөгөөд багийн довтолгооны чухал хэсгийг бүрдүүлэгч Садио Манэ, Африкийн цомын тэмцээнд оролцохоор явсан нь ч нөлөөлсөн байж болох талтай. Прэмьер Лигийн 23-р тойргийн хүрээнд Ливэрпүүл, Анфилд стадиондоо, хүснэгтийг тэргүүлэгч Чэлси клубыг хүлээн авч тоглоно.
Багуудын мэдээлэл: Баруун жигүүрийн хамгаалагч Натаниэл Клайны хувьд хавирганы бэртлийн асуудал хараахан бүрэн шийдэгдээгүй байгаа тул тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Түүнийг академийн залуу тоглогч Трэнт Алэксандр-Арнолд орлох болов уу. Адам Лалланагийн биеийн байдлыг харж, фитнэссийн хяналт хийсний дараа тоглолтонд оролцуулах болжээ. Садио Манэ, Африкийн цомын тэмцээнээ дуусган Ливэрпүүлд ирсэн хэдий ч Клопп тоглолтонд оролцуулах эсэхээ хараахан шийдээгүй байгаа юм.
Чэлсигийн зүгээс элдэв бэртэл гэмтлийн мэдээ байхгүй бөгөөд тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтонд оролцохоор бэлтгэж байна.
Image
Статистик мэдээллүүд: 2 багийн хувьд Прэмьер Лигийн хүрээний 70 дахь тоглолт болох бөгөөд хоорондоо хамгийн олон тоглосон багуудын тоонд зүй ёсоор орох юм.
Чэлси өнгөрөгч 9-р сард Стамфорд Бриждээ Ливэрпүүлд ялагдсанаас хойш 2-хон ялагдал амсаад байгаа бөгөөд үлдсэн 15 тоглолтонд ялалт байгуулсан.
Антонио Контэгийн баг, Прэмьер Лигийн Топ-5 клуб дундаа эсрэг багийн талбайд зочилсон тоглолтоосоо хамгийн цөөн гоол оруулсан баг билээ.  
Хэрэв Ливэрпүүл Чэлсиг буулган авч чадвал 2011-12 онд хамгийн сүүлд Чэлсиг нэг улиралд хоёр удаа хожсон амжилтаа давтах юм.
2012 оны 5 сараас хойш Чэлси, Анфилд стадионд ялагдаагүй явж байгаа бөгөөд тэд 4 удаа зочлон тоглохдоо 2 ялалт байгуулж, 2 тэнцээ авчээ.
Ливэрпүүл, Чэлситэй тоглосон сүүлийн 4 тоглолтондоо ялагдал амсаагүй. (2 ялалт, 2 тэнцээ)
Хэрэв Ливэрпүүл ялалт байгуулбал тэд 48 оноотой болох бөгөөд 2008-09 оны улирлын Прэмьер Лигийн амжилттайгаа зэрэгцэн очих юм.
Юргэн Клопп Прэмьер Лигийн Топ-6 буюу Манчэстэрийн 2 баг, Арсэнал, Чэлси, Тоттэнхам нарын эсрэг хийсэн 14 Прэмьер Лигийн тоглолтоосоо ердөө нэг ялагдал хүлээсэн. (6 ялалт, 7 тэнцээ)
Онцлох тоглогч: Бэртлээ эдгээн эргэн ирснийхээ дараа Филиппэ Коутиньо бүрэн формоо олсон гэж арай болохгүй. Гэхдээ том тоглолтууд, том багуудын эсрэг тогтмол сайн тоглолт үзүүлдэг Бразил найруулагч маань Чэлсигийн эсрэг тавих Клоппын чухал хөзөр байх нь гарцаагүй. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Ливэрпүүлтэй гэрээгээ сунгаж, Анфилдад дахин 5 жил тоглохоор болсон Бразил шидтэнг байрлалаа тогтмол сэлгэж, довтолгооны бүсэд эрх чөлөө олговол тэр жинхэнэ ид шидээ үзүүлэх болно.
Коутиньо энэ улиралд 15 Прэмьер Лигийн тоглолтонд оролцохдоо, 13-т нь гараанаас эхлүүлж, 2 тоглолтонд сэлгээнээс оролцож байжээ. "Бяцхан шидтэн" Прэмьер Лигт 5 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгөөд байгаа бөгөөд 1 тоглолтонд дунджаар 3.01 гоолын боломж үүсгэж, 2.58 түлхүүр дамжуулалт өгч, байгаа юм. Яг одоогийн байдлаар магадгүй тэр Клоппын удирдлага дор тоглож буй тоглогчдоос хамгийн шилдэг нь биш байж болох ч энэ удаагийн тоглолтонд хамгийн чухал нөлөө үзүүлэх тоглогч эргэлзээгүй мөн юм.
[img]http://i.dailymail.co.uk/i/pix/2015/11/03/11/2DF9904300000578-0-Liverpool_scorer_Coutinho_centre_slides_on_the_turf_at_Stamford_-a-40_1446551215863.jpg
[/img]Мэнэжэр юу хэлэв: “Гэртээ хийсэн 3 тоглолт дараалан хожигдол амсана гэдэг дунджаас доогуур мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ 3 өөр тэмцээний хүрээнд хийсэн хожигдлууд гэдгйг тооцвол 1 тэмцээнд 3 ялагдсанаас дээр. Бид өөрсдийн тавьсан суурин дээрээ илүү сайн төгсгөл хийхийн тулд бүхнээ дайчлах хэрэгтэй байна”
“Өөдрөг байцгаая. Бид Аваргуудын Лигийн эрх авч чадахаар байрлалд байна”
“Чэлсигийн байдлын талаар би юу ч хэлж чадахгүй нь. Бидний хийж чадах ганц зүйл нь тэр 3 оноог бүтэн авахын тулд чадах бүх зүйлээ хийнэ”

2017 он гармагц Ливэрпүүлийн хувьд хүрд буруу тийшээ эргэчихэв үү гэлтэй, бүх зүйл нэг л буруу эргээд эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнийг залруулахын тулд Ливэрпүүл, Юргэн Клопп бүхнийг хийж байгаа. Анхны бөгөөд үндсэн зорилт болох Аваргуудын Лигийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд Чэлсигээс бүтэн оноогоо авч үлдэх ёстой. Эсрэгээрээ Чэлси бүтэн оноогоо аваад дараагийн тойрогт Арсэналтай сайн тоглож чадвал тэд Аваргын титмийг бараг л халаасласанд тооцож болох учраас энэ удаагийн тоглолт хоёр багийн хувьд төдийгүй, Прэмьер Лигийн улирлын өнгийг ч тодорхойлж мэдэх тун чухал ач холбогдолтой тоглолт юм. Хоёр багт хоёуланд нь тэнцээ бус бүтэн оноо л хэрэгтэй.
Таамаглаж буй гараа:
Image

Нисдэг Чэстмир

copypast хийв :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Funky » Wed Feb 01, 2017 4:25 am

Мино чинь бүтэшгүй ээ хаха
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Wed Feb 01, 2017 4:53 am

Ёстой хайнга юм боллоо. Анхааралтай байх хэрэгтэй ш дээ. Жан нээрээ тэр тэвэгддэг балай дамжуулалтаа сайжруул эсвэл битгий хийгээсэй 3 алдлаа. 2-г нь бүр дараалж айл өглөө. Үзэгчид бүг л дургүйцэж байна лээ. Ирэхдээ л нэг ийм худлаа юм хийдэг байсан ерөөсөө тэр нь сайжирсангүй.
Багийн тоглолт ийм уначихсан байхад багийн ахлагч нь нэг ч болтугай тоглолт чирээд гарчихаж чадахгүй л байгаа юм даа. Болохгүй байгаа энэ алсын дамжуулалтаа болчихоосой. Намар 3,4 дамжуулаад л урд 3 нээгддэг байсан одоо бүр байжээ. Тойруулаад л дамжуулахаас хэтрэхгүй байна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed Feb 01, 2017 4:57 am

Заавал алсын дамжуулалтаар тоглох шаардлагагүй гэдгийг энэ Хэндэрсон, Жан 2-т ойлгуулах юмсан. За яахвээ уул нь илүү зүтгэлтэй үзэж л байна. Лаллана дэмий алдаа хийгээд тэр нь явж гоал болчихлоо, Мигнолье хайнга байхийн, гэхдээ бас айхтар цохилт байлаа. Манайхан хоорондоо нэг л гоё холбогдож өгөхдөө тааруу байна, ялангуяа бокс хавиар. 2-р үед дээрдэнэ байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed Feb 01, 2017 5:15 am

Яаая, гоё доо. Фирмино түрүүний боломжоо чихцэн бол бүр гоё байх байлаашт. Илүү л байна даа уул нь. Энэ эрчээрээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed Feb 01, 2017 5:55 am

Заза, тэнцлээ. Боломжууд гаргалаа, бүгдийг нь ашиглаж чадсангүй. Одоо гэхдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ болж авлаа. Оноогоо түүгээд явчий даа, нөгөө талд Арсенал, Тот 2 бас оноо алдлаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Wed Feb 01, 2017 6:09 am

Тоглолтонд оролцож байгаа байдал, тоглолтын темпийг алдуулахгүй бөмбөгөө хурдан тоглолтонд оруулдаг, хэр барагтай цөлж айлд бөмбөгөө өгдөггүй гээд олон давуу тал Кариусд байна даа Минолэг бодвол. Хаалт, риакц нь минолэ арай илүү юмуу даа. Хендог зун солиод арай өөр хэв маягийн латин стилийн хагас аваасай. Ардаас тоглолт эхлүүлж байгаа хэд нь нэгэн хэв маягийнх болохоор амархан уншигдчихаад байх шиг мөхөс би мунхаглана.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Captain » Wed Feb 01, 2017 1:12 pm

хэнцэрүүд энэ жил манайхаас 2 оноо салгачлаа шүү ккк
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby rednasca » Wed Feb 01, 2017 3:15 pm

Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 6 guests
cron