8 хосын эхний тулаанууд явагдаж дууслаа. гэрийн эздэд халгаатай тойрог болжээ гэж.
алькоркон ч гэртээ үнэн бүтэлгүйтжээ. сүүлийн минутуудад л хожигдсон байна шт. 90 дээр гоол алдаад, удалгүй улаан хусаад, дахиж 94 дээр гоол алдаад конец. гайхамшиг л болчихгүй бол алавес ч цааш шалгарсан байх аа.
формлог буй сельта мадридыг гэрт нь хожиж копагийн аялалаа үргэлжлүүлэх боломжоо нээв. гэвч хариу тоглолт бүхнийг шийднэ. гэртээ алдаа мадаг багатай тогловол цааш шалгарах боломж бүрэн дүүрэн л байна. харин мадрид ч ууртай үзэх байх. бүх хүчээрээ дайрна, сельта сөрөгдөнө гэсэн дүр зураг бууж байна даа.
атлети гэртээ буучдыг буулгаж авчээ. дараагийн шат ч ойлгомжтой бизээ.
барса аноэтад хожил байгуулан 10 жилийн дараа "бүтэлгүйтдэг" хараалаа тайлав. тоглолт үнэхээр ширүүн уур амьсгалтай явагдаж хоёр баг шүүгчид баахан гомдол зарласан бололтой. тухайлбал, ла реалын 1 сайхан боломжийг шүүгч отон гээд хураасан бол барсагийн 1 пенийг өгөлгүй өнгөрчээ. мөн уиллиам хосе үмтити дээр зүгээр л гишгэж байхым. шүүлттэй холбоотой хэл ам тасрахгүй нь... ингээд барса айлын талбайд хожсоноор дараагийн шатанд шалгарах боломжоо ихэсгэв.