Хэзээ: 2017 оны 2-р сарын 1; 04:00 цаг
Хаана: Анфилд стадион
Гаргах суваг: SPS Хөлбөмбөг
Шүүгч: Марк Клаттэнбург
2016 оны хувьд бараг бүх үзүүлэлтээрээ тэргүүлж явсан Ливэрпүүлийн улаануудын тоглолт 2017 он гармагц гэнэт болохоо больчихов уу гэлтэй. 2017 оны 1-р сард улаанууд 8 тоглолт хийснээс ердөө ганцхан ялалт байгуулсан нь Лиг 2 буюу английн дээрээсээ 5-р т эрэмбэлэгдэх лигт харьяалагддаг багийг 1:0-ээр хожсон тоглолт байв. Үлдсэн тоглолтуудад 3 тэнцээ авч, 4 ялагдал хүлээжээ. Мэдээж Ливэрпүүлийн хувьд 12-р сарын шахуу хуваариуд дээрээс 1-р сард 9 тоглолт хийх ёстой болсон нь ядралт өгч буй бөгөөд багийн довтолгооны чухал хэсгийг бүрдүүлэгч Садио Манэ, Африкийн цомын тэмцээнд оролцохоор явсан нь ч нөлөөлсөн байж болох талтай. Прэмьер Лигийн 23-р тойргийн хүрээнд Ливэрпүүл, Анфилд стадиондоо, хүснэгтийг тэргүүлэгч Чэлси клубыг хүлээн авч тоглоно.
Багуудын мэдээлэл: Баруун жигүүрийн хамгаалагч Натаниэл Клайны хувьд хавирганы бэртлийн асуудал хараахан бүрэн шийдэгдээгүй байгаа тул тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Түүнийг академийн залуу тоглогч Трэнт Алэксандр-Арнолд орлох болов уу. Адам Лалланагийн биеийн байдлыг харж, фитнэссийн хяналт хийсний дараа тоглолтонд оролцуулах болжээ. Садио Манэ, Африкийн цомын тэмцээнээ дуусган Ливэрпүүлд ирсэн хэдий ч Клопп тоглолтонд оролцуулах эсэхээ хараахан шийдээгүй байгаа юм.
Чэлсигийн зүгээс элдэв бэртэл гэмтлийн мэдээ байхгүй бөгөөд тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтонд оролцохоор бэлтгэж байна.
Статистик мэдээллүүд: 2 багийн хувьд Прэмьер Лигийн хүрээний 70 дахь тоглолт болох бөгөөд хоорондоо хамгийн олон тоглосон багуудын тоонд зүй ёсоор орох юм.
Чэлси өнгөрөгч 9-р сард Стамфорд Бриждээ Ливэрпүүлд ялагдсанаас хойш 2-хон ялагдал амсаад байгаа бөгөөд үлдсэн 15 тоглолтонд ялалт байгуулсан.
Антонио Контэгийн баг, Прэмьер Лигийн Топ-5 клуб дундаа эсрэг багийн талбайд зочилсон тоглолтоосоо хамгийн цөөн гоол оруулсан баг билээ.
Хэрэв Ливэрпүүл Чэлсиг буулган авч чадвал 2011-12 онд хамгийн сүүлд Чэлсиг нэг улиралд хоёр удаа хожсон амжилтаа давтах юм.
2012 оны 5 сараас хойш Чэлси, Анфилд стадионд ялагдаагүй явж байгаа бөгөөд тэд 4 удаа зочлон тоглохдоо 2 ялалт байгуулж, 2 тэнцээ авчээ.
Ливэрпүүл, Чэлситэй тоглосон сүүлийн 4 тоглолтондоо ялагдал амсаагүй. (2 ялалт, 2 тэнцээ)
Хэрэв Ливэрпүүл ялалт байгуулбал тэд 48 оноотой болох бөгөөд 2008-09 оны улирлын Прэмьер Лигийн амжилттайгаа зэрэгцэн очих юм.
Юргэн Клопп Прэмьер Лигийн Топ-6 буюу Манчэстэрийн 2 баг, Арсэнал, Чэлси, Тоттэнхам нарын эсрэг хийсэн 14 Прэмьер Лигийн тоглолтоосоо ердөө нэг ялагдал хүлээсэн. (6 ялалт, 7 тэнцээ)
Онцлох тоглогч: Бэртлээ эдгээн эргэн ирснийхээ дараа Филиппэ Коутиньо бүрэн формоо олсон гэж арай болохгүй. Гэхдээ том тоглолтууд, том багуудын эсрэг тогтмол сайн тоглолт үзүүлдэг Бразил найруулагч маань Чэлсигийн эсрэг тавих Клоппын чухал хөзөр байх нь гарцаагүй. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Ливэрпүүлтэй гэрээгээ сунгаж, Анфилдад дахин 5 жил тоглохоор болсон Бразил шидтэнг байрлалаа тогтмол сэлгэж, довтолгооны бүсэд эрх чөлөө олговол тэр жинхэнэ ид шидээ үзүүлэх болно.
Коутиньо энэ улиралд 15 Прэмьер Лигийн тоглолтонд оролцохдоо, 13-т нь гараанаас эхлүүлж, 2 тоглолтонд сэлгээнээс оролцож байжээ. "Бяцхан шидтэн" Прэмьер Лигт 5 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгөөд байгаа бөгөөд 1 тоглолтонд дунджаар 3.01 гоолын боломж үүсгэж, 2.58 түлхүүр дамжуулалт өгч, байгаа юм. Яг одоогийн байдлаар магадгүй тэр Клоппын удирдлага дор тоглож буй тоглогчдоос хамгийн шилдэг нь биш байж болох ч энэ удаагийн тоглолтонд хамгийн чухал нөлөө үзүүлэх тоглогч эргэлзээгүй мөн юм.
[img]http://i.dailymail.co.uk/i/pix/2015/11/03/11/2DF9904300000578-0-Liverpool_scorer_Coutinho_centre_slides_on_the_turf_at_Stamford_-a-40_1446551215863.jpg
[/img]Мэнэжэр юу хэлэв: “Гэртээ хийсэн 3 тоглолт дараалан хожигдол амсана гэдэг дунджаас доогуур мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ 3 өөр тэмцээний хүрээнд хийсэн хожигдлууд гэдгйг тооцвол 1 тэмцээнд 3 ялагдсанаас дээр. Бид өөрсдийн тавьсан суурин дээрээ илүү сайн төгсгөл хийхийн тулд бүхнээ дайчлах хэрэгтэй байна”
“Өөдрөг байцгаая. Бид Аваргуудын Лигийн эрх авч чадахаар байрлалд байна”
“Чэлсигийн байдлын талаар би юу ч хэлж чадахгүй нь. Бидний хийж чадах ганц зүйл нь тэр 3 оноог бүтэн авахын тулд чадах бүх зүйлээ хийнэ”
2017 он гармагц Ливэрпүүлийн хувьд хүрд буруу тийшээ эргэчихэв үү гэлтэй, бүх зүйл нэг л буруу эргээд эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнийг залруулахын тулд Ливэрпүүл, Юргэн Клопп бүхнийг хийж байгаа. Анхны бөгөөд үндсэн зорилт болох Аваргуудын Лигийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд Чэлсигээс бүтэн оноогоо авч үлдэх ёстой. Эсрэгээрээ Чэлси бүтэн оноогоо аваад дараагийн тойрогт Арсэналтай сайн тоглож чадвал тэд Аваргын титмийг бараг л халаасласанд тооцож болох учраас энэ удаагийн тоглолт хоёр багийн хувьд төдийгүй, Прэмьер Лигийн улирлын өнгийг ч тодорхойлж мэдэх тун чухал ач холбогдолтой тоглолт юм. Хоёр багт хоёуланд нь тэнцээ бус бүтэн оноо л хэрэгтэй.
Таамаглаж буй гараа:
Нисдэг Чэстмир
copypast хийв