by Жавхлан » Sat Feb 09, 2008 11:04 am
Өнөөдөр манайхан Орландод зочилж тоглолоо. Тоглолтын эхнээс Орландо санаачлагыг авч удаа дараалан холын зайн шидэлтүүдээ оновчтой болгож байсан. Эхний үед тэд 44 оноо авч 75 хувийн оновчтой тоглосон. Харин 2-р үеэс манай тоглолт илт сэргэж ирсэн, сэргэсэн гэдэг сайн хамгаалсан гэсэн үг л дээ. Ховард хэдий хүчирхэг тоглогч ч гэсэн Газолоос туршлага нимгэн байгаа нь илт ажиглагдаж байлаа. Тэр 2-р үед дараалан 2 алдаа Газол дээр хийж 3 алдаатай болсоноор Орландогийн хамгаалалт болон самбараас бөмбөг авалт илт суларсан юм. Манайхан энэ боломжийг овжин ашиглаж Кобигийн удаа дараагийн шидэлт болон дамжуулалтаар оноог тэнцүүлсэн. 3-р үед Ховард дахин 2 алдаа хийснээр үргэлжлүүлэн банзаа халаах болсон. Энэ үед манайхан довтолгоонуудаа оновчтой болгож байсан. Коби Газол 2-ын гар үнэхээр гайхалтай нийлж байлаа. Шакаас хойш ийм сайхан урамтай итгэлтэй тоглолт харсангүй их уджээ. Түүнчлэн багийн бусад тоглогч нар ч гэсэн их ухаалаг тоглолт үзүүлж байсныг дурдах нь зүйтэй байх. 3-р үе өндөрлөхөд манайхан хэдий 10 оноогоор илүү болсон байлаа. Сүүлийн үе эхлээд Орландогийн хамгаалагч болон жижиг довтлогч нарын холын зайн болон дундын шидэлтүүд байндаа тусч эхэлсэнээр оноо нилээн ойртсон. Удалгүй бүр тэнцээд илүү гарлаа. Сэлгээнээс Ховард орж ирсэн нь ч үүнд нөлөөлсөн. Цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Кобиг оролт хийхэд нь Туркоглу алдаа гаргасанаар манайханд оноогоор илүү гарах боломж олгосон. Айл эргэн довтолсон боловч оновчгүй болж улмаар Одомыг шидэхэд нь Ховард гоалтэндинг болсон, мөн удалгүй Лэвисийг 3-аас шидэх үед Одом гайхалтай хамгаалсанаар манайх хожих нь ерөнхийдөө ойлгомжтой болсон гэхэд болно. 117-113-аар 32 дахь ялалтаа байгууллаа. Өнөөдрийн тоглолтонд Коби 36 оноо, 10 самбар, 6 о.дамжуулалт, Газол 30 оноо, 9 самбар, Одом 12 оноо, 6 самбар тус тус авчээ. Бүтэн сайнд миний дуртай 2 баг хоорондоо тоглоно. Алийг нь дэмжихээ мэдэхгүй л байна. Арай илүү амжилт гаргах шанстайг нь л дэмжье дээ.
★★MIA SAN MIA★★