by kayo » Mon Jan 16, 2017 8:34 pm
За сайхан сайхан, эрэгтэй жингүүд бол гоё л болж байна.
60-кг 20той залуу хүүхэд түрүүллээ. Монголын хамгийн өрсөлдөөнтэй жин, ахнараасаа юм сураад нэлээн хол явах байхаа.
66-кгд Хэрлэн түрүүллээ, аль эртний л жингээ нэмээд дээд жинд орох байсын, өндөр чацтай хүн, жин нэмээд гоё болсон байна. Гэхдээ Алтансүх, Төмөрхүлэг хоёртой барилдсангүй, Алтансүх хагас шигшээд харамсалтай хусуулжээ. Төмөрхүлэг ч одоо болно биздээ, өчнөөн харлаа, одоо дахиж юм гарахгүй биздээ. Хэрлэн одоо 66-д орсон, дотоодын өрсөлдөөн ч нэмэгдээд гоё байна.
73-д Цогтоо хүрэл авлаа. Уг нь ур чадвар, тэсрэлт энэ тэр бол гоё байнаа, авьяас байна, даанч тэгээд жингээ барьж чадахгүй хүн хэцүү дээ, энэ жиндээ бол бярдуулахаар харагдаж байна лээ. Нэлээн жин нэмж, бяр, ухаан суужийж л үзэхгүй бол улсын аварга ч болж чадахгүй байна.
Эмэгтэйд нээх шуугиан гарсангүй аваргууд л түрүүлэх шив.