by Chin-T-Mac » Sun Jan 15, 2017 8:36 pm
МАНЧЕСТЭР ЮНАЙТЭД - ЛИВЭРПҮҮЛ /тоглолтын өмнөх мэдээлэл/
ХЭЗЭЭ: 2017.01.16 өдөр, 00:00 цагт
ХААНА: ОЛД ТРАФФОРД цэнгэлдэх хүрээлэн
ГАРГАХ СУВАГ: SPS PRIME
ШҮҮГЧ: Майкл Оливэр
Английн Прэмьер Лигийн 21-р тойргийн тоглолтонд Ливэрпүүл энэ жилийн эхний томоохон өрсөлдөгчтэй тоглохоор болоод байна. Лигийн цомын тоглолтодоо хожигдол амссан Улаанууд богино хугацааны бэлтгэлд хамрагдан заналт өрсөлдөгчийнхөө эсрэг тулах нь ээ. Прэмьер Лигийн хүрээнд сүүлийн 6 тоглолтодоо хожигдол амсаагүй яваа Улаанууд өмнөх тоглолтын үр дүнг өөрчлөхөөр хичээх нь мэдээж. Африкийн цомын тэмцээнээр чөлөөлөгдсөн Садио Манэгүйгээр зочлон тоглох тоглолтын өмнөх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Манчестэр Юнайтед:
Эрик Бэйли Африкийн цомын тэмцээнд оролцож байгаа бөгөөд Марко Рожогийн бэртэл хараахан эдгээгүй байгаа тул энэ удаагийн тоглолтыг өнжинө. Харин Златан Ибрахимович Халл Ситигийн эсрэг тоглолтын үеэр авсан бэртлээс Лигийн цомын үеэр эргэн ирсэн тул Жозе Моуриньогийн гол найдвар болоод байна.
Ливэрпүүл:
Багийн ахлагч Жордан Хэндэрсон өсгийн гэмтлээ эдгээн оролцох ба мөн Жоел Матип шагайн гэмтлээ тоглолтоос өмнө эдгээхээр эмчлүүлж байгаа гэжээ. Африкийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох Садио Манэ тоглохгүй. Урт хугацааны бэртлээс эргэн ирж буй бяцхан шидтэн Олд Трэффордод болох тоглолтын гараанд нэрлэгдэх нь гарцаагүй болоод байна. Зүүн жигүүрийн найдвартай ар болоод буй Жэймс Милнэр булчингийн гэмтлээ эдгээгээд гараанд гарахад бэлэн болжээ.
Хүснэгтийн 6-р байранд яваа Манчестэр Юнайтэд сүүлийн 8 тоглолт дарааллан хожигдол амсаагүй яваа бөгөөд Жозе Моуриньо шинэ багтайгаа тоглолт хийхэд илүү хялбар, дасч байгаа бололтой. Лигийн цомын тэмцээнд хоёр баг хоёул гоол алдаагүй, хоёр хожилтой яваа юм. Томоохон өрсөлдөгчийнхөө эсрэг Манчестэр Юнайтэд хожил авч, тэргүүллийн өрсөлдөөнд дахин нэг байраар ойртох бол Ливэрпүүл энэ удаад цомын тэмцээний үеэр гаргасан алдаагаа засч, өрсөлдөгчийн эсрэг хамгийн сайнаараа тоглохоор бэлтгэгдээд байгаа болов уу. Тус тоглолтонд хожил яагаад тийм чухал болохыг "Супер Сандэй!" "Баруун хойд эргийн хамгийн том дэрби тоглолт!" "Юргэн Клоппын эсрэг Жозэ Моуриньо!" гэж хаягласан мэдээллүүдээс харж болох ба энэ хоёр багийн тоглолт үргэлж өрсөлдөөнтэй ширүүн, хуудас ихтэй, зөвхөн хоёр багийн дундах биш, түүнээс хальсан, анхаарал татсан тоглолт болохыг тоглолт үзэхгүй байсан ч мэдэж болно.
Статистик мэдээлэл:
Энэ удаагийн тоглолт хоёр багийн Прэмьер лигийн хүрээнд өрнөж буй 50 дахь тоглолт юм. /Ман.Ю 49 - 13 Лив/
Юргэн Клопп Жозэ Моуриньогийн эсрэг тоглохдоо ердөө нэг удаа хожигдол хүлээжээ. /3 хожил, 2 тэнцээ/
Хоёр багийн хооронд одоогоор 19 улаан хуудас өргөгдсөн нь Эвэртон - Ливэрпүүлийн тоглолтын үеэр өргөгддөг хуудасны дараа орох үзүүлэлт
Хоёр багийн хооронд тоглосон бүх тоглолтын хамгийн их гоол оруулсан тоглогч Стивэн Жэррард.
Онцлох тоглогчид:
Талбайн гадна ч үргэлж хоржоонтой үгээр бие биенээ булдаг хоёр баг талбай дээр жижиг гэлтгүй зүйлс дээр өрсөлдөөн үзүүлэх нь мэдээж. Юргэн болон Жозегийн хооронд өрнөх тактикийн өрсөлдөөн ч бий. Гэвч энэ удаад хоёр багийн довтолгооны шугамаас илүүтэй хамгаалалтын шугамд анхаарлаа хандуулж үзье.
Антонио Валэн 17 тоглолтод 1501 минут тоглож байгаа бөгөөд хурдан шаламгай түүний хамгаалалт Улаануудын урд шугамыг зүгээр өнгөрүүлэхгүй нь мэдээж. Гэвч тэдний өөдөөс тулах хамгаалалтын ноён нуруу, найдвартай Жэймс Милнэр байгаа тул аль аль баг ширүүн өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.
Дээрх үзүүлэлтээс харахад хоёр тоглогч ижил үзүүлэлттэйгээр, хамгаалалтыг хариуцаж байна. Тэд хоёул сөрөг довтолгооны эсрэг тулж, бөмбөг таслан, санаачлагатай тоглож чаддаг чадварлаг тоглогчид билээ.
Менежер юу хэлэв?
Жозе Моуриньо: "Тоглогчид сайжирч, би ч бас сайжрах ёстой гэдгээ мэднэ. Гэвч энэ удаад хөгжөөн дэмжигчид ч бас том тоглолтын өмнө бэлтгэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Фэнүүдийн дэмжлэг тоглолтод чухал үүрэгтэй гэж би үргэлж боддог. Тэднийг сэтгэл хангалуун гэрт нь буцаах л бидний зорилго. Тийм ч учраас биднийг илүү сайн тоглоосой гэж хүсч байвал хүрэлцэн ирээд дэмжээсэй гэж хүсч байна. Мэдээж бид гайхалтай сайхан дэмжигчидтэй, хэдий тийм боловч энэ удаагийн тоглолт бидэнд ч, дэмжигчид ч маш чухал учраас театрт очих биш цэнгэлдэхд ирж бидэнтэй хамт тоглоосой гэж урьж байна"
Юргэн Клопп: "Өмнөх тоглолтоос илүү тоглох хэрэгтэй болоод байна. Бидэнд айх зүйл ердөө алга. Тоглогч байхдаа ч, дасгалжуулагч болоод ч би олон хожил, хожигдлын амтыг мэднэ. Тийм ч учраас энэ тоглолтоос айхгүй байна. Бид тоглоод ямар үр дүнг үзүүлэх нь чухал болохооос тоглолтын явцад үзүүлэх гутранги сэтгэл хөдлөл бидэнд үгүй. Тэдэнтэй тоглох сэтгэл хөдөлгөм. Гэхдээ бид сэтгэл хөдөлгөм тоглолт үзүүлж чадвал бүр ч янзтай байх болно" гэжээ.
Таамагласан гараа:
----------------Минолье--------------
---Клайн---Ловрэн----Клаван----Милнэр---
---Виналдум----Хэндэрсон-----Жан--------
-----Лаллана---Фирмино---Коутиньо----
Mademoiselle
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling