by Мэргэн » Sat Dec 03, 2016 12:07 am
ЛЭЙКЕРСИЙН ЭСРЭГ РЭПТОРС - ТОГЛОЛТЫН ӨМНӨ
Лэйкерс хойд зүгийг зорин Рэпторстой нүүр тулахын өмнө энэ 2 багтай холбоотой та бүхний мэдэхэд илүүдэхгүй 10 зүйлсийг сийрүүлье.
1) Лэйкерс пүрэв гарагт Буллзын эсрэг 40.7хон хувьтай довтолсон ч азаар Жулиус Рандл гайхалтай байж 13 оноо, 20 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээс гадна эцсийн минутад хожлын оноо авсан.
2) Лэйкерс гарааны холбон тоглогч Д'Анжело Расселлаа гэмтэлд алдаад байгаа ч усны мандал дээр хөвсөөр байхын тулд тэмцсээр л байна. Түүнийг өвдөгний бэртэлдээ дарлуулснаас хойш Лэйкерс 3-3 гэсэн амжилттай байгаа бөгөөд тэдгээрт Оклахома, Атланта, Чикаго гэсэн плэйоффын түвшний багуудын эсрэг авсан хожлууд багтана.
3) Расселл, Кларксон нарын хувьд хамгийн сүүлд Торонтод зочилсон мөчүүд нь гайхалтай байсан. Учир нь тэд 2016 оны бүх оддын арга хэмжээний өсч буй оддын тэмцээнд оролцсон юм. Тэд хамтдаа 47 оноо, 12 дамжуулалт, 6 бөмбөг таслалт, 9 холын зайн амжилттай шидэлт гүйцэтгэж АНУ-ын баг дэлхийн багийг 157-154 харьцаатай хожиход туслалцаа үзүүлсэн.
4) Расселлын оронд гарааны тоглогч болсон Хосе Калдерон цагтаа Рэпторсын нэрийн дор амжилт арвинтай нэгэн байсан. Испани залуугийн хувьд замналынхаа эхний 7 гаруй жилиaг Торонтод өнгөрүүлсэн бөгөөд тус багийн түүхэн дэх хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогч юм (3,770)
5) Рэпторсын сүүлийн 7 хоног эрч хүчээр дүүрэн байсан бөгөөд сүүлийн 4 өрсөлдөгчөө дунджаар 15.3 онооны зөрүүгээр хожоод байна. Эдгээр хожсон тоглолтууддаа гурваас 52.4 хувьтай шидсэн нь лигт 1-т, 13.8 удаа гурваас хийж байсан нь 3-т орох үзүүлэлт байлаа.
6) Лос Анжелесын Комптоны уугуул Демар Дерозан энэ улиралд тоглолтоо шинэ түвшинд аваачаад байгаа бөгөөд 28.9 оноо дунджилж байгаа нь лигт 3-т орох үзүүлэлт юм. Тэрээр холын болон дундын зайнаас цөөн довтолж ихэнх оноогоо оролтоор авч байгаа бөгөөд самбар руу дайран авч байгаа оноогоороо лигт 2-т орж байна (9.3).
7) Өнгөрсөн улиралд Торонто түүхэндээ анх удаа улиралд таарсан 2 тоглолтдоо хоёуланд нь Лэйкерсийг хожсон бөгөөд онооны зөрүү нь дунджаар 26.0 байсан тэдгээр 2 тоглолтын нөгөө нэг лидер нь Дерозаны хамтрагч Кайл Лаври байсан нь мэдээж юм. Лаври энэ улиралд ч зогсошгүй байгаа бөгөөд дунджилж буй минутаараа лигийг тэргүүлж (37.9), оновчтой дамжуулалтаараа 7-д (7.3), 2.7 удаа гурваас хийж байгаагаараа 10-т жагсаж байна.
8) Рэпторсын Хонас Валинчюнас 13.6 оноо, 9.8 самбар авч байгаа нь бараг л дабль-дабль гэсэн үг бөгөөд Литва залуу 56.1 хувьтай довтолж байгаа нь лигийн 8 дахь сайн үзүүлэлт юм. Тэрээр 16 тоглолтод орохдоо ердөө ганцхан тоглолтод 50-аас бага хувьтай довтолсон.
9) Лаври, Дерозан, Валинчюнас дээр нэмээд хамгаалалтын мэргэжилтэн Демарре Карролл, шинэ цэрэг Паскал Сиакам нар Торонтогийн гарааг бүрдүүлж байгаа. Энэ тав гараанд гарсан үед тэд 11-3 гэсэн амжилттай байна.
10) Лэйкерс дээрх бүрэлдэхүүнийг аргалахын тулд нэлээд чанга хатуу хамгаалах шаардлагатай болно. Торонто өөрсдийгөө лигийн хамгийн үр дүнтэй довтолгоотой баг гээд байгаа. Тэдний 47.0 хувьтай довтогоо, 81.2 хувьтай чөлөөт шидэлт нь хоёул лигт 2-т орох бол аркны араас 4-т орох хэмжээний өндөр хувьтай шидэж байна.
Гэмтэл: Лэйкерсээс Расселл, Янг тоглохгүй бол Зубац хөгжлийн лигт шилжсэн. Торонтогоос Жаред Саллинжер, Делон Райт нар тоглохгүй.