by Gooner » Mon Dec 19, 2016 12:12 pm
Сайн бүрэлдэхүүн шдээ, Вэнгэр өөрөө сэтгэл зүй, тактик талд нь 0 заалгачихаад байх шиг байна.
Өмнө нь гардаг байсан гоё тоглолтууд байхгүй болжээ, хөлбөмбөг өөрчлөгджээ, өмнөх шиг тэгж дураараа дамжуулаад бөмбөг эзэмшихэд ПЛ-д хэцүү болжээ, тоглогчдоо удирдаж, тоглогчдоо сонгож авч яадахаа байжээ, тактикийн өөрчлөлт хийхгүй их удлаа, тэр хооронд хөлбөмбөгийг өөрөөр тоглодог болжээ жижиг багууд довтолж чадахгүй агаараар бөмбөг явуулахаас өөрөөр довтлох ухаанаа олдоггүй байсан бол одоо мөнгөтөй болоод техниктэй, тактикт уусдаг тоглогчдоор доогуур дээгүүр довтолдог болжээ, энэ хооронд манайх яг нэг түвшиндээ нэг л аргасан хүнд араагаар явж байгаам шиг сонин тоглодог тоглолт хэвээрээ л байна..
Өзилд яагаад хайртайг ойлгохгүй юм, Жируд яагаад хайртайг ч ойлгохгүй юм, ер нь юу ч ойлгохгүй байна.. Ийм хөгийн тоглогчид авчаад гэрээг нь сунгаад аргадаад байж байдаг баг манайхаас өөр байдымуу.. Өзил бол тоглолтын хэмнэл дагаж тоглодог тоглогч болохоос удирдаад, унасан тоглолт босгоод баг чирээд явах тоглогч биш юмаа, манайд тэгдэг тоглогч ч алга, өвгөний лав сүүлийн 5 жилийн наймаа бүгд хог байлаа..