AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Mon Sep 12, 2016 4:58 pm

ШИНЭ УЛИРЛЫН 3-Р ӨМСГӨЛ
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ФИОРЕНТИНАГИЙН ЭСРЭГ ӨМСӨЖ ГАРНА ГЭНЭЭ
НАЙКЫНХАН МАНАЙ ЗАГВАРЫГ БОЛ ЧАНАРТАЙ ХИЙЖ БАЙГААМАА.

Image
Image
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Tue Sep 13, 2016 11:15 am

Энэ өмсгөл яг Барса шиг харагдаад байгаам даа...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Wed Sep 14, 2016 3:53 pm

Ромын төлөө!
2016 оны 8 сарын 31
Франческо Тотти
Довтлогч/АС Рома

27 жилийн Ромд байх гэрийн минь хаалгыг тошсон юм. Миний ээж Фиорелла хаалга онгойлголоо. Ээж минь тэр өдөр миний хөл бөмбөгийн кареарыг шийдсэн юм.
Түүнийг хаалга онгойлгоход өөрсдийгөө хөл бөмбөг хариуцсан захирлууд гэж танилцуулсан хэсэг хүмүүс зогсож байлаа.

Гэхдээ тэд Ромчууд биш. Тэд улаан,хар өмсгөлтэй байсан юм.
Тэд АС милан клубын хүмүүс байлаа. Бас тэд намайг өөрсдийнх нь төлөө тоглооч гэлээ. Ямар ч үнээр хамаагүй.
Ээж маань тэгхэд тэдгээр эрхэмүүдэд юу гэж хариулсан гэж бодож байна?

*

Ромд төрж өссөн хүүхдийн хувьд ердөө хоёр л сонголт байдаг: Чи нэг бол улаан үгүй бол цэнхэр. Ас Рома болон Лазио. Гэхдээ манай гэр бүлийн хувьд ганц л сонголт байсан юм.

Намайг бага байхад өнгөрсөн өвөөгийнхөө тухай би хэдийгээр сайн мэддэггүй байсан ч тэр надад гайхалтай бэлэг үлдээсэн юм. Аз болход миний өвөө Жианлука Ромын жинхэнэ галзуу фен байлаа, энэ уламжлаыг миний эцэг өвлөн авж, харин аав минь ах бид хоёрт дамжуулсан билээ. Рома клубыг хайрлах нь бидний уламжлал байв. Рома бол зүгээр ч нэг хөл бөмбөгийн клуб биш. Бидний гэр бүл, бидний цус, бидний зүрх сэтгэл юм.

Бага байхдаа зурагтаар Ромын тийм ч олон тоглолт үзэж чадаагүй, учир нь 80-аад онд тэр тусмаа Ромд хөл бөмбөгийг зурагтаар төдийлэн гаргадаггүй байв. Намайг долоон настай аав минь намайг Стадио Олимпико дохь анхны минь тоглолтыг үзүүлсэн, I Lupi, Чононууд, Олимпын Цэнгэлдэх

Би одоо ч тэр мэдрэмжийг нүдээ аних агшинд мэдэрч чаддаг. Тэр өнгө, тэр дуу чимээ, утаат бөмбөгнүүд. Тэр мөчид стадионд байхад, эргэн тойронд минь байсан Ромын дэмжигчид миний дотор ямарваа нэгэн зүйлийг үлдээсэн юм. Тэр мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхийг мэдэхгүй юм...

Bellissimo. Үгээр хэлхийн аргагүй үзэсгэлэнтэй.

Магадгүй цорын ганц үг нь энэ байх.


Бидний амьдардаг байсан Сан Жиованнид, намайг бөмбөггүй явж байхыг харсан хүн байдгүй байх. Чулуун шигтгээн зам, хуучин сүмүүдийн дунд, хаа сайгүй хөл бөмбөг тоглоно.

Хэдийгээр би жоохон хүүхэд байсан ч хөл бөмбөгт өгсөн хайр маань энгийн нэгэн сонирхол байсангүй. Би аль хэдийнээ мэргэжлийн тамирчин болох хүсэл эрмэлзэлтэй болсон байлаа. Ингээд би хүүхдийн клубд тоглож эхэлсэн юм. Миний өрөөний ханан дээр сонингоос хайчилж авсан хайчилбарууд, зурагт хуудас өлгөөтэй байдаг байлаа. Жианини, Ромын ахлагч. Тэр миний шүтээн билэг тэмдэг байв. Тэр яг л бидэн шиг Ромд төрж өссөн хүүхэд.

Ингээд эхэлсэн цэг рүү гээ эргэн очиё, намайг 13тай байхад хаалга тогшлоо.
АС Милан клубийн хүмүүс намайг өөрсдийнх нь клубд орох санал тавьлаа. Италийн хамгийн том клубын нэгэнд тоглох боломж. Би шийдвэрээ гаргах хэрэгтэй болов.

Яг үнэнийг хэлхэд мэдээж энэ миний шийдвэр ч байгаагүй юм.

Ээж минь манай гэрийн босс байв, одоо ч босс хэвээрээ. Бас тэр өөрсдийхөө хөвгүүдэд дэндүү их хайртай, арай өөрөөр хэлэх гээд үзэе л дээ тэр бусад итали ээжүүд шиг бага зэрэг хэт халамжтай нэгэн байсан юм. Ямарваа нэгэн муу зүйл тохиолдвол яах вэ гэсэн айдас ээжид байсан учираас тэр намайг гэрээсээ хол явуулахыг хүсээгүй юм.

Тэр захирлуудад шууд л намайг уучлаарай, үгүй гэж хариуллаа.

Ингээд л дуусах нь тэр тэр миний эхний шилжих боломж боссын шийдвэрээр больсан юм.

Эцэг минь ах бид хоёрыг амралтын өдрүүдээр стадионд аваачдагаас бусдаар, даваагаас баасан гариг хүртэл ээж минь бүгдийг шийднэ. АС Миланы саналаас татгалзах мэдээж амар байгаагүй. Тэдний санал болгосон мөнгө миний гэр бүлд их хэрэг болох байлаа. Гэхдээ тэр өдөр ээж минь надад нэг хичээл заасан юм. Гэр бол чиний амьдралын хамгийн чухал зүйл.

Хэдэн долоо хоногийн дараа миний тоглолтыг өөр скоутууд ирж үзлээ. Рома надад санал тавьж. Тэр өдрөөс би шар, улаан өмсгөл өмсөх болсон юм.

Ээж мэдэж байж.

Тэр миний кареарт маш олон байдлаар нөлөөлсөн юм. Тийм ээ, тэр бага зэрэг хэтрүүлсэн халамжтай байсан, одоо ч хэвээрээ, гэхдээ намайг өдөр бүр талбай дээр гаргахын тулд тэр маш олон зүйлсээ золиослосон юм. Миний кареарын эхний жилүүд түүнд амар байгаагүйг биш сайн мэддэг.

Ээж минь намайг өдөр бүр сургуулилтанд минь хүргэж өгнө. Бэлтгэлийн талбайн гадна байнга л намайг хүлээнэ. Хоёр, гурав заримдаа дөрвөн цагийн турш миний бэлтгэл үргэлжлэнэ. Бороо орох, хүйтэн байх түүнд огт хамаагүй.
Ээж минь хүлээж байсан учираас би өөрийн мөрөөдөлдөө хүрж чадсан.

Олимпийн цэнгэлдэхэд анхны тоглолтонд оролцох болсоноо би тоглолт эхлэхээс ердөө 90 минутын өмнө мэдсэн юм. Клубын байрнаас автобусанд суухад л сэтгэл хөдлөл минь дээд цэгтээ хүрлээ. Ромын дэмжигчид бусад клубынхээс хамаагүй өөр. Ромын өмсгөлийг өмсөх л юм бол чамаас маш их зүйлийг хүснэ. Чи өөрийгөө батлах ёстой, бас чамд алдаа гаргах боломж байхгүй.

Анх удаа талбай дээр гархад өөрийн гэрийнхээ тоглож байгаа гэдэг бахдал маань намайг бүрэн эзэмдсэн юм. Өвөөгийнхөө төлөө. Гэр бүлийнхээ төлөө.

Өнгөрсөн 25 жилийн турш энэ дарамт, энэ хариуцлага огтхон ч өөрчлөгдсөнгүй.

Мэдээж би алдаа гаргаж байсан. Тэр ч бүү хэл 12 жилийн өмнө Ромыг орхин Реал Мадрид явах тухай хүртэл бодож байв. Гайхалтай амжилттай баг магадгүй дэлхий дээрхи хамгийн хүчтэй хөл бөмбөгийн клуб чамайг дуудах мөчид, чи өөр газар амьдрах хэр байдаг тухай бодож эхлэнэ. Би энэ тухайгаа Рома клубын ерөнхийлөгчтэй ярилцсан юм. Мэдээж энэ нь ч надад тус болсон. Эцэст нь гэр бүлийхэнтэйгээ хэлэлцэхэд тэд маань надад амьдрал юуны төлөө байдгийг дахин нэг сануулсан билээ.

Гэр бол бүх зүйл.

39 жилийн туршид, Ром хот миний гэр байсан. Харин 25 жилд нь хөлбөмбөгчиний хувиар Ром миний гэр байв. Скудетто хүртсэн хүртээгүй, аваргуудын лигт тоглосон тоглоогүй, Би ромын өнгийг өөрийн чадах хамгийн өндөрт өргөсөн гэдэгтээ үргэлж итгэлтэй байдаг. Би бас чамайг бахархуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг.

Та нар намайг өөрийн хүслээр дураараа нэгэн гэж нэрлэж болох юм. Гэхдээ би өөрийхөө эхнэр Иларитайгаа сүй тавих хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдарж байлаа. Яг энэ мөчид өөрийн өнгөрүүлсэн амьдрал руугаа эргэн харлаа, би юуг хамгийн ихээр санах бол?

Өдөр болгоны давтамжууд, өдөр болгон болж өнгөрдөг зүйлс. Олон цагийн бэлтгэл, хувцас солих өрөөнд өрнөх олон ярианууд. Гэхдээ хамгийн ихээр миний санах зүйл бол багийн андуудтайгаа өдөр болгон кофе уух тэр мөч.

Магадгүй би хэзээ нэгэн цагт хөл бөмбөгийн ажлаар клубтээ эргэн ирэх юм бол, эдгээр мөчүүд үргэлжлэх байх.

Хүмүүс надаас яагаад бүх амьдралаа Ром өнгөрүүлсэн юм гэж асуудаг.

Ром бол миний гэр, миний найзууд, миний хайрладаг хүмүүс. Ром бол далай, уул, хөшөө дурсгалууд. Ром мэдээж Ром хүмүүс.

Ром бол Шар болон Улаан.
Ром, миний хувьд бүх дэлхий ертөнц.
Энэ клуб, энэ хот миний бүх амьдрал.
Sempre. Үргэлж

*

Ахлагчийн ийм гоё юм орж сэтгэл хөдлөөд шууд орчууллаа... Удахгүй зодог тайлах нь дээ.
http://www.theplayerstribune.com/france ... a-english/
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby richie_d4 » Wed Sep 14, 2016 4:12 pm

:eek:үлгэр жишээ хөлбөмбөгчин шүү
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby kamizake » Wed Sep 14, 2016 8:09 pm

:eek:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby SimonE » Thu Sep 15, 2016 12:36 pm

:italy
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Thu Sep 22, 2016 9:52 am

Тотти 90 минут тоглож үнэн ганган дамжуулалт хаяжээ!!!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Mon Sep 26, 2016 12:12 pm

250 ДАХЬ ГООЛ!

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Mon Oct 03, 2016 11:50 am

ROMA 2 :1 INTER MILAN

DZEKO
MANOLAS


Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Wed Oct 26, 2016 1:23 pm

Манайх одоогийн байдлаар үүсгэсэн боломжоороо европод 2т явна улирал эхэлсэнээс хойш 123 боломж үүсгэж 15 ассист багаараа хийгээд байна. Манай дээр Реал Мадрид байгаа. Хамгаалалтын үзүүлэлтээр дундаж байгаа. Энэ тойрогт Рудигер ирж байгаа. Ювег ийм тааруу байгаа дээр түрүүлмээр байна даа. Өнгөрсөн тойрогт Торино 2 - Лацио 2 тэнцэж энэ 2ын тоглолтонд Рома хожлоо гэсэн инээдтэй юм болж. Ториногийн 2 гоолыг Адем Лаяч, Иаго Фалке нар оруулж хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Sesame7 » Wed Oct 26, 2016 1:43 pm

Лациогоос Иммо Хартын эсрэг унаган багтаа хийж л байна лээ. Шарваа тааруу формтойг хэлэхү. Дахиад ганц довтлогч олоод авбал ч. Ганц Жэко л байна. Тотти Европад ассист өгүүлхээс өөрөөр лигт ашиглахгүй юм даа.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Forza Juve » Wed Oct 26, 2016 3:55 pm

Shaggy wrote:Манайх одоогийн байдлаар үүсгэсэн боломжоороо европод 2т явна улирал эхэлсэнээс хойш 123 боломж үүсгэж 15 ассист багаараа хийгээд байна. Манай дээр Реал Мадрид байгаа. Хамгаалалтын үзүүлэлтээр дундаж байгаа. Энэ тойрогт Рудигер ирж байгаа. Ювег ийм тааруу байгаа дээр түрүүлмээр байна даа. Өнгөрсөн тойрогт Торино 2 - Лацио 2 тэнцэж энэ 2ын тоглолтонд Рома хожлоо гэсэн инээдтэй юм болж. Ториногийн 2 гоолыг Адем Лаяч, Иаго Фалке нар оруулж хэхэ


Ккк Улирлын эхэнд шдээ... баахан өөрчлөлт хийсэн гэхэд манайх бас л гайгүй эхлүүлж л байна.. нэг ч их тааруу биш л байгаа кк.. Рома гэхдээ бас азгүй баг шүү... Интерийг чанга болгоход баахан дарагдаж, 2-р байруудад орсон, манайд чангарахад бас л 2-3-р байраар яваад л.... яг тийм 1-2 жилээр лигийн аварга солигдоод, ээлжлээд байдаг жилүүд таарсан бол ч аварга болчих байсан, одоо цаашид яахнав :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Sun Oct 30, 2016 11:55 pm

Манайх зээлж байгаа хүүхдүүдээ өөрсдийхөө эсрэг тоглуулахгүй гэж гэрээ хийж болдоггүй юм байхдаа, эмполигийн хаалган дээр скорупски гараад 20 сэйв хийгээд 0-0ээр тэнцэвээ гэж
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby rednasca » Mon Oct 31, 2016 2:12 am

арай л гомдмоор юмаа...
Эмполи форм гэж авах юмгүй, танайх форм гэж идэж ууж байсан биз дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Mon Oct 31, 2016 10:17 am

Ёстой бөмбөг орсонгүй ээ өмнө нь тоирнод хожмгдоход зээлсэн фалкүэ 2 гоол хийцийшт **н** шаасан
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Sesame7 » Wed Nov 16, 2016 12:43 am

Nike è per bambini. Il vero uomo veste Pouchain.
Жинхэнэ эрчүүд Pouchain-ийг өмсдөг бол, Nike-г хүүхдүүд л сонгож өмсдөг


Image

Pouchain нь Италид 70-аад оны төгсгөлд гарч ирсэн спортын бренд юм байна. Ер нь бол стрийт чиглэлийн хувцас моодонд орох үед тухайн загварыг хөлбөмбөгтэй хослуулсан гэх юм уу даа. Италийн энтрэпренэр, хувцасны дизайнер Маурицио Пушеин АНУ-д аялаж байхдаа спортын багуудыг дэмжигчдийн хувцасны чиг хандлага загварыг ажиглан суралцаж, Итали руу буцан очоод Абруззо гэх мужид өөрийн үйлдвэрээ нээсэн. НБА-н багууд ретро жерситэй байдаг шиг 70-аас 80 оны Рома болон бусад багуудын өмсгөлийг харахад үнэхээр янзын харагдаж байгаа юм даа. Нэгийг олж авах юмсан.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Ideree22 » Fri Nov 25, 2016 9:19 am

Дараа жилийн оны шилдэгт үзэхээр гоол хийжээ
Ideree22
 
Posts: 247
Joined: Wed Aug 10, 2016 10:34 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby El Payaso » Mon Nov 28, 2016 1:23 pm

Жеко энэ жил сайн байх шиг байна шүү... байнга л гоолдож байх шиг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Forza Juve » Mon Nov 28, 2016 2:43 pm

Эднийхээс жил болгон нэг нөхөр шилдэг гоолд дэвшдэг болох нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby crusader » Mon Nov 28, 2016 6:12 pm

Реалын Начогийн тэр гоол бол нэлээд дээгүүр үзэх байхаа шилдэг гоолд
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Tue Nov 29, 2016 10:06 am

Ideree22 wrote:Дараа жилийн оны шилдэгт үзэхээр гоол хийжээ

Энэ гоолыг тэхдээ Авто-гоол гээд бүртгэчихсэн байсан. Айлын хамгаалагчаас хачир авсан байх. Чиглэл нь өөрчлөгдсөн. Тэгээгүй бол ч яг үзэх л байсан л даа.
Жеко түрүү жил хамаг хараал идэж байсан бол энэ жил ёстой дориун байнаа. Икарди энэ хоёр л мэргэн буучын төлөө өрсөлдөх бололтой. Салах ч янзтай байна. Ювентусын нөгөө алж хядчих гээд байдаг нь арай гайгүй болсон. Дээр нь бэртэл их байгаа болохоор бас овоо ч найдлага байна шүү. Өвлийн наймааны цонхоор л төв болон баруун ар дээр хүн нэмээд авчихвал болоод явчинадаа.
Паредес бэртэж 3 долоо хоног аут тул Лациотой хийх тоглолтыг өнжих болжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Өсөхбаяр » Tue Nov 29, 2016 1:34 pm

Парадес ер яах гээд л байна да
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Mon Dec 05, 2016 12:08 am

Bravo!!! Ёстой янзын тоглолт боллоо инзаги лазиог ч уул нь овоо үзпэг болгожээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby SimonE » Tue Dec 13, 2016 10:31 am

Европа лигт Вильяреалтай таарчээ. Пато тэнд байгаа байхаа. Бас ч амаргүй сугалаа татчихлаа.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Sesame7 » Thu Dec 15, 2016 1:36 am

Пато ч суга байгаадөө. Сансоне л эвгүй дээ.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron