PrOXy wrote:
Барнаба wrote:Яг сугалааны үндсэн зарчмаараа явбал таарах магадлалтай багуудын магадлалын хувь нь бүгд тэнцүү байх ёстой доо. Арсенал Реал-тай 21.7 гэснээ Баваритай 16.7 хувь байгаам, Бэнфика, Порто 2-той бүр тус бүрдээ 11 хувь байна. Яг яаж гаргасан нь сонин байна. Арсенал 6 багтай таарах боломжтой байгаа бол тус бүртэй нь таарах магадлал 16.666 хувь байх ёстой.
Энэ юу л даа.
Арсенал 2оор гарсан 8 багийн 6 тай нь таарч болно. Харин Баерн 1ээр гарсан багуудаас 6, Реал харин 5 багтай л таарах боломжтой. Тэгэхээр эсрэгээр нь харахад Арсенал--Реал 2 таарах боломж 20хувь, Арсенал-Баерн 2н таарах боломж 16,7 болчихож байгаам. Мэдээж өөр өөр дүрмийн зохицуулалтаас болоод болоод дээш доош хэлбэлзэнэ.
Севилья, Реал 2 2уулаа 2оор гарсан учраас хэсгийн тэргүүн багтайгаа тоглохгүй Барса, Атлетикотой бас таарахгүй. Тэгээд өөр хэсгийн нэгээр гарсан Арсеналтай өөр өөр таарах магадлалтай байна гэхээр... Реалын хэсгээс 1ээр гарсан Дортмунд 5 багтай л таарах боломжтой, харин Севильягийн хэсгээс гарсан Юве 7 багтай таарах боломжтой байгаа болохоор, Реал--Ювегийн магадлал, Севилья--Дорт 2н таарах магадлалаас бага болно. Ингээд Реал, Севилья 2н бусад 4 багтайгаа адил адил хувиар таарах байсан магадлал нь дээрх хослолын зөрүүтэй магадлалаас болоод хоорондоо өөр өөр болно. Реалын нөгөө 4 (Арсенал, Наполи, ПСЖ, Лэйстэр) тэйгээ таарах боломж нь Севильягийн нөгөө 4(Арсенал, Наполи, ПСЖ, Лэйстэр)тэйгээ таарах боломжуудаас тус бүрээс тодорхой хувиар илүү байна гэсэн үг.
Жаахан ойлгомжгүй биччихлээ.
Гэхдээ энэ муу сугалаа ч нугалаа дөө хэхэ