Орчин үеийн Формула-1ийн машиний залуур нь машинийг бүхэлд нь хянан удирдах ,маш нарийн бүтэцтэй ,электрон удирдлагын төв болтлоо хөгжсөн Hightech бүтээл юм.Залуурыг хийх материалуудад ган,хөнгөнцагаан,резин,хуванцарууд ордгоос ихэнх хэсгийг нь нүүрстөрөгчийн нийлмэл эзэлдэг болхоор жин нь ердөө л 1,3 кг.Нэг залуурыг үйлдвэрлэж эхлэхээсээ авхуулаад дуусах хүртэл нийтдээ 100 цаг зарцуулна.Формула-1ийн баг бүр өөрийн онцлог,хэлбэр дизайн, товч бүхий залуурыг бүтээж хэрэглэдэг.Гэхдээ машиний залуурууд ялгаагүй ижилхэн үүргүүд гүйцэтгэнэ.Товчлуур ,унтраалагууд нь радио холбоог дамжуулах,хурдны хязгаарыг тогтоох,тос,шатахууны өөрчлөлтийг хянах ,хурдны хайрцгыг удирдах зэрэг олон чухал үүрэгтэй.Феррари энэ улиралд 26 янзын товчлуур,унтраалга,дэлгэц бүхий залууртай бол БМВ 18 янзын, товчлуурууд нь өөр газар байрласан залуурыг ашиглах жишээтэй .
Нэг ширхэг залуурын үнэ дунджаар 23-25 мянган евро байна.
FIA-гийн дүрэмд заасны дагуу машинаас маш хурдан ( 5 секундэд) салгаж авах механизимтай байх ёстой. Нисгэгч машинийг орхих ,эсвэл суудлаа эзлэх болгондоо залуурыг салгаж , буцааж угсардаг.
Нэг улиралд нисгэгч бүрд доод тал нь таван ширхэг залуурыг зориулна.Хоёрыг нь байнгын туршилтын баг ашиглана.Сонирхолтой нь ихэнхи багууд ялалт байгуулсан уралдааныхаа залуурыг ялалтын бэлэг тэмдэг болгон ,багийнхаа цуглуулгад дурсгал болгон авдаг ажээ.
Ерээд оны эхэнд Формула-1 ийн машиний жолоо тун энгийн бүтэцтэй байлаа.Дугуй хэлбэртэй , металл диск нь жолооны суурь гол төмөр дээр бэхлэгддэг, ,хамгийн гол нь ердөө л гурваас илүүгүй товчлууртай байв.Нэг товчлуур нь нейтраль товчлуур , цэнэглэх зогсоолд зогсохдоо ашиглана,нөгөө нь нисгэгчийн ундны усыг дамжуулах ,сүүлийнх радио холбооны товч юм.
Электрон системийн шинэ ололтууд нь Формула-1д томоохон хувьсал хийж байлаа.МкЛарэний инженер Жон Бэрнард хамгийн анх шинэ системээ, Найжель Менсолд турших боломж өгчээ.Залуурын ард талд байрлах зүүн гар талын хөшүүрэг нь арааг нэгээр доошлуулах,баруун талынх арааг нэгээр нэмэгдүүлэх үйлдэлтэй энэхүү систем нь хагас автомат хурдны хайрцгыг шууд жолооноос удирдах боломжтой болгосноор Формула-1д ,ялангуяа нисгэгч нарын хувьд энэ нь маш том өөрчлөлт болсон юм.
Үүний дараагаар холбогч (коонс) гишгүүрийг үгүй болгож ,жолоочийг залуур дээрх арааг ажилуулж эхлэхэд, шууд идвэхждэг бүрэн автомат гидро холбогчийг ашигладаг болжээ.
Одоогийн залуур нь машинийг ,цэнэглэхээр эсвэл өөр нэгэн байдлаар зогсох үед нь хөдөлгүүрийг унтраахгүй ажиллуулж байх үүрэгтэй нэмэгдэл товчлуур, унтраалгатай.Ингээд F2008- ийн унтраалга , товчлуурын талаар тайлбарлахыг оролдоё. Залуурын төвд байрлах ерөнхий дэлгэцэнд ямар араанд холбогдсоныг мөн шатахуун ,тос,шингэний хөргөлтийн хэм зэргийг харуулна.Дэлгэц дээрхи мэдээллийг,10+1 тоотой сэлгэх товчлуураар өөрчлөн харна.Машинийг давхиж явхад дэлгэцний дээд талд байгаа ,жижиг гэрэлтүүлэгч (15 ширхэг) улаанаас ногоон,хөх өнгөтэй болон нэмэгдэж гэрэлтхийг та бүхэн анзаарсан байхаа .Эдгээр бяцхан гэрэл нь жолоочид араагаа ямар үед солих вэ гэдгийг нь тодорхойлход нэмэр болдог .Жижиг гэрлүүд хурдны хязгаарлалттай цэнэглэх зогсоолын замаар явхад асахгүй .Хэрэв гэрэлтэж байвал хурд хэтэрч байгааг илтгэнэ.
Доод талд байх жижиг дэлгэцэнд ,хурдны хэмжээ,тойргын хугацаа тэдгээрийн харьцуулалтыг үзүүлнэ.E- доод дэлгэцийн бүх мэдээг харуулна. L -товч нь цэнэглэх зогсоолд хурдны хэмжээг автоматаар тохируулна.N- товчлуурыг зогсож цэнэглэх үед хэрэглэнэ.“Overboots” Ov- товчлуур нь гүйцэж түрүүлхэд нэмэгдэл хүчийг дамжуулах ба дугуйн хий эргэлтийг хязгаарлана.Radio-радио холбоо.S9+S15- нисгэгч сонголтоо чөлөөтэй хийнэ .Pump- ундны усаа уухдаа дарна.R-ухрах араа.IN,MID,EXIT унтраалгууд, машин эргэх үед дугуйны тэнцвэр,эргэлтийг тааруулах үүрэгтэй . Улаан өнгөтэй REV моторын эргэлтийг хязгаарлана.”Alice”төв унтраалга ,12 хүртлэх тохиргоог хадгална.Төв унтраалгын доор хуурай,холимог,нойтон замд хэрэглэх дугуйнуудын жолоодлогын балансыг тохируулагч байрлана.Залуурын зүүн гар талд байрлах(хар,ягаан,улбар дэвсгэртэй ) гурван унтраалгаар гишгүүр , гидро жолоодлого,шатахууны тохируулгыг хийнэ.S8+S10 товчнууд тохируулагыг өгсгөж ,багасгана.
Зураг 1.F2008
1.Ерөнхий дэлгэц -хөдөлгүүрийн эргэлт,арааны дугаар,моторын тос ,шингэнийг хөргөх хэмийг заана.
4.Хөдөлгүүрийн эргэлтийг хязгаарлагч
13.Бага дэлгэц-хугацаа ,тойргын хурдны хугацааг заана.
14.Жолоолдлогын тэнцвэрийг тохируулагч ,хуурай-нойтон -холимог хольцтой дугуйг хэрэглэх үед тохируулага хийнэ.
19.Төв унтраалага-12 хүртлэх тохиргоог хадгална.
Зүүн гар тал2 Тойргын хугацаа, хурдны хэмжээг харуулах сэлгэх товчлуур
3.Нейтраль товчлуур -цэнэглэх үед хэрэглэнэ.
5. Гүйцэж түрүүлэх үед дугуйны хий эргэлтийг багасгах,богино хугацаанд хүч нэмэгдүүлнэ.
6.Машин эргэлтэнд орж эхэлхэд дугуйн тэнцвэрийг тохируулагч
7.Гарааны бэлэн байдалдыг хангах товчлуур
8.Эргэх явцад дугуйны тэнцвэрийг тохируулагч
9.Нисгэгч сонголтоо чөлөөтэй хийх товчлуур
10.Эргэлтээс гархад дугуйны тэнцвэрийг тохируулагч.
11.Уух, шингэнээ энэ товчлуурыг дарж ууна.
12.Ухрах араа
Баруун гар тал15 Тойргын хугацаа, хурдны хэмжээг харуулах сэлгэх товчлуур
16.Цэнэглэх зогсоолд хурдны хязгаарыг тогтоох товчлуур.уралдаанд 80км,бэлтгэлд 60км
17.Радио холбоо
18.Тоормос болон гаазны гишгүүрийн даралт ,мэдрэмжийг тохируулагч
20.Тохируулгыг өгсгөн тааруулах товчлуур
21.Шатахууны тохируулага
22.Тохируулгыг багасган тааруулах
23.Гидро жолоодлогын нэмэгдэл хүч
24.Дэлгэцийн мэдээг солих товчлуур
25.Нисгэгч сонголтоо чөлөөтэй хийх товчлуур
Зураг 2. БМВ Заубэрийн залуур, ар тал
1.Залуурын ард байрлах дээд талын хөшүүрэг нь хурдны хайрцагыг удирдана.Баруун гар талын хөшүүрэг арааг нэгээр нэмэгдүүлж,зүүн талынх нь нэгээр доошлуулна.
2 .Холбогч хөшүүргүүд(коонс) доод талд нь байрлана.Нисгэгч нь хоёр хөшүүргийн нэгийг, эргэлт,жолоодлогын нөхцөл байдал ямар байхаас хамаарч баруун ,зүүндээ сэлгэж хэрэглэнэ.
TF108 Тоёота
R28 Рэно
http://sportnews.mn/