Өчигдөр тэгээд жоохон азгүй байлаа бас.. Хичнээн ч сайхан боломж алдав.. Аль эрт дуусгах боломж байлаа..
Айлын 2 гоол дээр Карва анхаарал сул харагдсан гэхдээ Дортмундын довтолгоо бол сайн бна лээ.
Зиданы удирдлаган дор 34 тоглолт хожигдол амсаагүй нь клубын рекордтой тэнцэж байгаан байна.. Нээх сүртэй анбийтэн нтр гээл байдаг тоглолт болгон дээр ер нь гоол алдаад байх шинжтэй юмаа.. Аваргуудын лигт энэ улирал бүх тоглолтондоо гоол алдлаа..
Ауба тоглолтын дараа ч нөгөө яриагаа өгсөн байна лээ.. Өвөөдөө Реал Мадридад тоглоно гэж амласан нтр гээл.
Өчигдөр Бензема аваргуудын лигт 49, 50дахь гоолоо оруулж одоо тоглож байгаа тоглогчдоос зөвхөн Роналдо, Месси 2оос л бага гоолтой байна. Бенз ч аваргуудын лигт одтой л доо.
1дэхд сугалаа явагдана.
Таарах боломжит багууд болон магадлалууд Arsenal (21.74 percent), Leicester City (21.22 percent), Monaco (20.91 percent), Juventus (18.51 percent), Napoli (17.62 percent).
Зидан бол Юветэй таармааргүй байна. Учир нь тэд бол шилдэг баг бас миний хуучин тоглож байсан баг гэсэн байна лээ.
ТОГЛОЛТЫН ДАРАА БОРУССИА ДОРТМУНДЫНХАН