Дерби тоглолтын үеэр сүүлийн миунтанд гоал алдсан талаар?
Габрэйл Палетта:Би тэрхүү гоалын талаар бараг шөнөжингөө бодсон. Бид илүү анхааралтай тоглох хэрэгтэй байсан. Бид лиги дэх өөрсдийн байраа ахиулж болох 2 оноогоо алдсан нь их харамсалтай. Бид цаашдаа багаараа тоглолт бүр, тоглолтын сүүлийг шүгэл дугартал төвлөрч, анхаарал сарнилгүй тоглох хэрэгтэй.
Анх Италид ирсэн талаараа?
-Намайг анх Италид ирэхэд, Alessandro Lucarelli-ын туслалцаа их байсан. Түүний зөвлөгөөний ачаар би Италийн хөлбөмбөгт дасан зохицож чадсан. Мөн Hernan Crespoе-гын туслалцаа их байсан. Тэр надад Италиар ярихыг зааж өгсөн
Намайг Италид ирэхэд надад маш их тусалсан. Би түүнд яалтч үгүй өртэй. Тэр надад Миланы төлөө эцсээ хүртэл тоглож энэ багийн нэр хүндийг хандгалж яваарай гэж захисан.
Атланта багийн талаар?
-Би Миланд тогтмол гараанд гарч тоглодоггүй байсан болохоор Атланта руу явахыг сонгосон. Энэ жилийн хувьд би буцаж ирээд энэ үлдэж тоглохыг хүсэж боломжоо ашиглахыг хүссэн. Би зуны турш бараг бүхий л нөхөрсөг тоглолтуудад гарч тоглосон улмаар би лиги эхлэхэд албан ёсны тоглолтуудад оролцож чадахаар болсон. Би гарааны бүрэлдэхүүнд хүртэл гардаг болсон. Гэвч хэн ч гарааны бүрэлдэхүүнд баттай багтана гэж байхгүй.
Энэ жил Атлантачууд багийн дасгалжуулагч болон тоглолтынхоо хэв маягаа өөрчилж улирлын сайн эхлүүлсэн. Атлантачууд олон талын сайжруулалтуудыг хийж чадсан залуу бүрэлдэхүүнтэй баг. Gasperini (Одоогийн Аталанта багийн дасгалжуулагч) удирдсан багууд лигд их амжилттай тоглодог. Тэдний эсрэг тоглох нь амаргүй байх болно. Бид одоо Crotone эсртэг тоглох тоглолтонд анхаарч байна.
CROTONE эсрэг тоглох тоглолтын талаар?
-Бүтэн сайн өдөр бид CROTONE-той тоглоно. Бид энэ тоглолтонд сайтар бэлдэж байна. Мөн энэ тоглолт өдөр 12:30 аас явагдахаараа онцлогтой. Бид нар Сан Сиро-д болох энэ тоглолтонд хамаг сайнаараа тоглож 3 оноо авна гэж бодож байна.
Дасгалжуулагчын талаар?
-Би түүнтэй их сайн харилцаатай. Мөн түүний төвийн хамгаалагчыг довтолгоонд оролцуулж , довтолгоон руу оруулж тоглуулдаг арга барилд нь дуртай. Ингэж тоглосон нь их үр дүнтэй байгаа бөгөөд бид цааш энэ хэв маягаараа тоглоно гэж найдаж байна. Бидний эхний зорилго бол ямар ч багтай тоглосон бай хамаагүй сайтар тоглож хожих явдал юм. Мөн бид бөмбөг эзэмшилт дээрээ сайтар анхаарч бэлтгэл хийж байна.
Багийн болон залуу тоглогчдын талаар?
-Бид үнэхээр нэгдмэл нэг баг болж чадсан. Ингэж чадсан маань бидэнд маш чухал. Талбайд гарч тоглож байгаа эсвэл төдийлөн гарч тоглохгүй байгаа тоглогчид гэлтгүй хүн бүр л багт өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Дасгалжуулагч бид нарт бүгдэн нь найдаж болохоо мэдэж байгаа. Romagnoli залуу байна. Тэр багийн бусад залуу тоглогчид шиг улам цааш сайжирч чадна гэж бодож байна.Тэр үнэхээр чадвартай бөгөөд багийнхан өөрөөс нь ах тоглогчдыг зөвлөгөөг дандаа сонсдог. Би түүн шиг 21 тэй байхдаа багийн голлох үүрэгтэй тоглогч байгаагүй. харин би хэрхэн сайн тоглогч болох талаар суралцаж бэлтгэл л хийдэг байсан.
Гоалын талаар?
-Sassuolo эсрэг оруулсан гоал үнэхээр гайхалтай байсан. Бид гайхалтай эргэн эрэлт хийж чадсан.
Шүүгчдийн талаар?
-Би тэднийг их хүндэлдэг. Би шүүгч байх их хэцүү гэдэгийг мэднэ. Миний ах шүүгч хийдэг бөгөөд надад их хэцүү байдаг талаараа хэлсэн.
Genoa эсрэг тоглолтонд улаан карт авсан талаар?
-Би бөмбөг таслах гэж оролдохдоо эхлээд бөмбөгнд хүрсэн бол магадгүй шар карт авах байсан байх.