СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Mon Nov 28, 2016 9:15 pm

Бямбадорж энэ хэмжээнд өөрийгөө хурцлаад барилдаж болоод байхад Дагва амбицаа жаахан дараад ганц нэг түрүү зулгаасан шигээ барилдаад байжийхад дахиад 7 8 түрүүлж болох байсан байх.. гэхдээ нөхөр тэгж сүүдэрт дарагдаад удаан тэсч чадахгүй л дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby crusader » Mon Nov 28, 2016 9:58 pm

сүүлийн нэмэлт хоёр барилдаанд Аса зангарагтай хоёр дараалж хаясан ш дээ Хакухог....Тэгээл дахиж барилдаагүй зодог тайлсан билүү дээ...Ямар ч байсан хакухог хоёр хүчтэй хусаж өгөөл зодог тайлсан юмдаг...
Аса Хакухо хоёр яг шийдвэрлэх нэмэлт барилдаануудыг бас нэлээд хийсэн байх шүү. Ихэвчлэн Аса давдаг байсан Хакухо нэг удаа зайлж давж байсан санагдана...
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: СYМO МЭДЭЭ

Postby kaze » Mon Nov 28, 2016 10:46 pm

яахав нэмэлт дээр 2 хаях нь хаясан л даа
тэхдээ албан ёсны барилдаан дээр 6 билүү 7 дарааллаад уначихсан ер нь л барахаа байчихсан байсан юмдаг
2 уулангийх нь ид үеийг гэж тооцвол 7-3 юмуу 8-2 хавьцаа хакухо илүүрхэх байх гэсэн юм
асагийн ид үе нь жилийн 6 башод түрүүлдэг 2005 он хакухогийн ид үе нь 63 дараалж давдаг 2010 он
тэхээр асагийн ид үед (2005) нь хакухо бол асатай барилдсан байгаам мэдээж мангар бацаан байсан
харин хакухогийн ид үед (2010) нь аса барилдаагүй шахуу ганц барилдаад унасан тэхдээ нас нь явцан байсан
тэр бяраар аса илүү гэдэг бол ёстой худлаа бяр биш тэсрэлт гэвэл илүү онох юм болов уу
хакухо бол харин ч асагаас хамаагүй бяртай золгоод авсан байхад асад унах магадлал бараг л 0
дөнгөж гарч ирж байхдаа бол бардаггүй байсан яваандаа золгоод авах юм бол илүү гэдгээ мэдрээд золгож байгаал гусчихдаг болсон
хакухог ер нь ямар ч аймаар бяртай бөх байсан бярдаж чаддаггүй баруто, котошү, кисэ, точиношин нтр гээд ямар ч бяртай том биетэй бөх байсан золгож байгаал гусчихдаг байсан.
ялангуяа баруто бол найгүй бяртай бөх тэгсэн мөртлөө хакухог золгоон дээрээс бардаггүй л байсан юм даа
аса тэхэд баруто, котошү, кисэ нтртэй золгох л юм бол дуусаа шүүдээ
хакухо өөрөө гол ясны бяр ихтэй дээрээс нь асар техник өндөртэй техникийн тал дээр бол хакухотой хавьтах бөх байхгүй, тэгсэн мөртлөө хурдтай, (яахав харүмафүжи шиг биш ч гэсэн) барилдааны мэдрэмж өндөртэй тэгээд асар уян
саяны башод л гэхэд гэмтлийн улмаас ерөөсөө маваши руу явахгүй оши сумо хийж барилдаал 11 давчиж байна уг нь үндсэн барилдаан нь маваши авж барилддаг бөх шүүдээ
сүүлийн 10 жилд хакухогийн үзүүлсэн хамгийн муу амжилт нь 10-5 тэхэд гарууд 10-5 хийгээд тусгай шагнал аваад яваад байна шүүдээ :ногоон:
тэхээр хакухогийн ямар аймаар амьтан гэдэг нь харагдаж байгааздэ
аса мундаг нь мундаг тэхдээ үзүүлсэн амжилтаараа ч, хийсэн рекордоороо ч, ид үеүүдээр нь харьцуулсан ч хакухотой хавьтахгүй л дээ
манайхны сэтгэлд үлдсэнээрээ л хакухогоос илүү байх
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby zigo » Mon Nov 28, 2016 11:09 pm

Хакухо ч аргагүй илүү амьтан гарч ирсэн лдээ. Гэхдээ аса энэ хоёр нэгэн үед ид ирэн дээрээ хамт барилдацгаасан бол ёстой сонирхолтой өрсөлдөөн үүсэх байсандаа. Аль нэг нь учиргүй илүүрхээд байхгүй л байсан болов уу. Аса хортой шартай эр, яаж ийгээд л давах аргаа олох л байсан. Хакухо ч хариу тактик олоод л... Үгүй мөн сайхан барилдаанууд гарах байсандаа
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: СYМO МЭДЭЭ

Postby kaze » Tue Nov 29, 2016 12:46 am

нэг үед гарч ирсэн бол бие биенийхээ энэ олон түрүүнээс зулгаалцаад лай болох байсын болуу :ногоон:
хор шарны хувьд ч хакухо ер нь асагаас дутахааргүй шартай гар шүү сэтгэл зүйн хувьд ч 2 уулаа ялагчийн сэтгэл зүйтэй
манай муу хагивара л харин ёстой заягүй сэтгэл зүй муутай хог ямар сайндаа зөвхөн кисе л жилд хамгийн олон даваа авсан мөртлөө нэг ч түрүүлэхгүй байж чадна гэж байхав дээ
тэгээд энэ 2 2уулаа хортой шартай сэтгэл зүй сайтай хүмүүс нэгэн үед гарч ирлээ гэхэд байгалийн өгөгдөл сайтай нь л илүүрхэнэ шүүдээ дээрээс нь нэмээд хакухо бэртэл гэмтэлд өртөх нь бага харьцангуй тогтвортой, бие махбодын хувьд ч асагаас хамаагүй удаан сайн барилдах боломжтой тэрийгээ ч харуулж байна
аса бүх цаг үеийн шилдгүүдийн нэг дай ёкозуна гэж яригдана
хакухо харин нэгэнт бүх цаг үеийн шилдгийн шилдэг king of the ring гээд хүлээн зөвшөөрөгдчихсөн хүн
дараалж давсан 69 даваанаас бусад бүх гол рекордуудыг хакухо эзэмшиж байна (хакухо 63 давсан)

дээд зиндааны түрүү
аса 25
хакухо 37 нэмэгдэх нь тодорхой

уналгүй түрүүлсэн түрүү 15-0
аса 5
хакухо 12 нэмэгдэх боломжтой

дараалсан түрүүний тоо
аса 7
хакухо 7,6

кареерын ялалтын тоо
аса 669
хакухо 1008+

дээд зиндаанд авсан ялалтын тоо
аса 596
хакухо 914+

жилийн турш авсан ялалтын тоо
аса 84-2005 аса дахиж 80 дээш даваагүй
хакухо 86-2009 86-2010 82-2013 81-2014

дараалсан ялалтын тоо
аса 35 аса дахиж 30+ даваа аваагүй
хакухо 63,43,35,33

ялалтын хувь
аса 79.6%
хакухо 85% яваандаа зодог тайлах үед хувь нь буурах нь тодорхой
тэхдээ яаж ч буугаад 83% аас доошлохгүй байх

ингээд харьцуулах юм бол хакухо бүх талаараа тасарчихсан илүү байгаам numbers dont lie гэжуган шд
стат тавиад харьцуулах юм бол хакухотой ганц аса ч биш угаасаа хэн ч харьцахгүй л дээ
ганц статаар ч биш бүх ёкозуна нарыг ид үед нь аваачаад хооронд нь барилдууллаа ч хакухо бүгдий нь арчаад гарна гэж итгэж байгаа шд би бол :ногоон:
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Nov 29, 2016 2:57 am

Хакухо ч аатай аваргын аатай хүү дээ. Асаг баннд сууж байхад бусад бөхчүүд ойртохгүй тааваар нь орхиж байхад бацаан хажуугаар нь чихээд л бөх, сумо ярих гээд байдаг байсан гэнэ лээ. Сумод яваагүй жоохон байхдаа Өсөхөөг хурдан цолоо ахиулаач, чадахгүй бол би аварга болчихоод таныг амлаж хаяна шүү гэж ярьсан гэж Ганбаатар асан дурслуу? Багын л...ккк
Доод зиндаанд тааруу байсан гэж хэлэхгүй бх. Кареерийнхаа турш нэг л удаа 3-4 буюу 50% хийгээгүй бөх шд. Японуудад хэцүү байдаг биз. Бүх цаг үеийн шилдэг бол 69 дараалж давсан Футаяама гэх зэргээр ярьдаг л бололтой байдаг. Тэр их аваргынх үед жилд 2-3 тэмцээн зохиогддог. 9-11 даваа авдаг байсан юм байна лээ. Харьцуулах боломжгүй. Домог болохоор сүртэй сонсогддог биз. Харин жилд 6 тэмцээн явуулаад яг мэргэжлийн спорт болгосноос хойш Чёонофүжи их аварга дараалан 53 давсан нь Хакуход хамгийн ойртож байгаа юм. Тэгээд Тайхо 45, манай Аса 35, Ама хэд байна 33 билүү байдаг бх.
Олон ч төрлийн спортын бүх цаг үеийн шилдэгүүдийг ид үед нь үзэж биширч яваа бидний үеийнхэн ч азтай байгаа юм аа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Nov 29, 2016 3:07 am

Эрийг нас, уулыг цас гэж.. Экс сэкивакэ Дашням маань 86 башо буюу бараг 15 жил тасралтгүй макуучи, журёд барилдсаны эцэст сая макушита руу унажээ. Энэ жил 35тай. Одоо зодгоо тайлах биз.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Tue Nov 29, 2016 8:40 am

сумогийн сайт жоохон ухлаа.

Жүрёод 35-8 гэсэн үзүүлэлттэй үс нь ургаж гүйцээгүй амьтан гарч ирж байгаам байна. доод 2 зиндаанд түрүүлчихсэн жүрёод гарч ирээд шууд 11-4 хийчихсэн овоо гар байх шиг байна шд.
http://sumo.or.jp/EnSumoDataRikishi/profile?id=3683

бас сандамед 7-0 хийгээд нэмэлт дээрээ ялагдсан Асаширюү гээд баагий байна. Асашорюүгийн дэвжээ л юм байх даа
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Tue Nov 29, 2016 9:13 am

21Grams wrote:Олон ч төрлийн спортын бүх цаг үеийн шилдэгүүдийг ид үед нь үзэж биширч яваа бидний үеийнхэн ч азтай байгаа юм аа.


"Бүх цаг үеийн" биш, "энэ цаг үеийн" гээч дээ... Эсвэл "одоог хүртэлх цаг үеийн" гэж болох юм.

"Бүх цаг үе" гэдэг чинь өнгөрснөөс ирээдүйг хүртэлх, өөрөөр хэлбэл "ертөнц үүссэнээс авахуулаад ертөнц сүйрэх хүртэлх" цаг хугацааг хамраад байна. :ногоон:
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby rednasca » Tue Nov 29, 2016 10:11 am

Хакухо одоог хүртэлх цаг үеийн хамгийн шилдэг сумо бөх мөөн...
гэхдээ Аса маань сэтгэлд илүү үлдсэн дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Tue Nov 29, 2016 10:25 am

Амжилтаараа бол Хакухо нь илүү нь үнээн.

Анхны монгол ёкозуна гэдгээрээ Аса сэтгэлд илүү үлдсэн. Мөн барилдааны ур чадвар илүү, мэхийн хувилбарууд нь сонирхол татам, биеэ авч явах байдал нь тааварлашгүй, Монголоо гэсэн сэтгэл нь Хакухогоос илүү. :ногоон:
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby PrOXy » Tue Nov 29, 2016 12:03 pm

хоёулаа л сайхан аваргууд шүү дээ. хэнийг нь илүү гэхэв.
хор шар бол ижилхэн... ямар сайндаа нэг удаа дэвжээн дээр зодолдонгоо алдахав кк. мөөеө аварга ч асаг хэлсэн гэдэг. наадах чинь нэг муу зааны тугал, миний хүү нэрээ бодоорой гээд :ногоон:

https://www.youtube.com/watch?v=FZZ-WmTMlDc
өнгөрдөг башогийн хайлайтс... энэ такаясү их сайжирчээ. манай 3 аваргатай бол үнэн эвгүй үзэж байна.
манай тэрү муухай цүридаши хийлгэжээ ккк. ёшиказэ ч сайн бөх шүү. зууралдаад салдаггүй нойтон хамуу, тэвчээр гэж найгүй... нэг бужигнахаараа ч ёстой сүйдэлдэг.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Ideree22 » Tue Nov 29, 2016 12:11 pm

someone wrote:Амжилтаараа бол Хакухо нь илүү нь үнээн.

Анхны монгол ёкозуна гэдгээрээ Аса сэтгэлд илүү үлдсэн. Мөн барилдааны ур чадвар илүү, мэхийн хувилбарууд нь сонирхол татам, биеэ авч явах байдал нь тааварлашгүй, Монголоо гэсэн сэтгэл нь Хакухогоос илүү. :ногоон:

Япон эмэгтэй суусан болохоор нь уу? Эсвэл Аса Монголд амьдарч байгаа болохоор илүү монголоо гэсэн сэтгэлтэй гэжүү? Хакухо Монголд гайгүй тусламжийн юм хум хийгээд л байгаа харагддаг шдээ. Саяхан лав эмнэлэгт төхөөрөмж энэ тэр хандивлаж байсан санагдаж байна. Монгол хүн ялгаагүй л монголоо гэсэн сэтгэлтэй байлгүйдээ.
Ideree22
 
Posts: 247
Joined: Wed Aug 10, 2016 10:34 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Tue Nov 29, 2016 12:44 pm

Анхны аварга..
Тухайн үеийн Озэки нарыг хага дардаг байсан утгаараа л сэтгэлд илүү үлдсэн байхаа..

Хакүхо-ийн хувьд 2-догч..Үеийнхээ япончуудыг хага дардаг л даа..

Дэхдээ Аса-ийн хувьд аль хэдийн Озэки болцон нөхдүүдийг хага дардаг байсан утгаараа илүү тод үлдсэн болов уу..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Tue Nov 29, 2016 1:12 pm

Дагвадорж байгаагүй бол япон сумо уйтгартай, каёо чёотайка точиазума гээд 3н аваргатай л байх байж дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tdi » Tue Nov 29, 2016 2:11 pm

Сумо уйтгартай байх байсан гээд байх юм. Монголчууд л очоод мангар сонирхолтой болсон гэдэг бол худлаа байлгүй дээ.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Tue Nov 29, 2016 2:14 pm

ер нь бол уналтад орцон байсан нь бол үнэн нь л дээ..

ТаканоХана аваргаас хойш үзэгч бол буурсан. Харин хүмүүс Аса-г харах гэж ирдэг болсон..

Мөн Хакухо аварга болсноор нэлээд олон жилийн дараах Ёкозүна нарын тулааныг харах боломж олдсоноор нэлээд нэмэгдсэн гэдэгшд.

Аса зодог тайлаад буцаад буурсны хувьд бол буурсаан..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tdi » Tue Nov 29, 2016 2:42 pm

Харин наад дүгнэлтүүдийг чинь хэн гаргаад хэн хүлээн зөвшөөрөөд байна. Манайхан эндээ л тэгж ярьцгаагаад байдаг юм биш үү.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Nov 29, 2016 2:48 pm

Ideree22 wrote:
someone wrote:Амжилтаараа бол Хакухо нь илүү нь үнээн.

Анхны монгол ёкозуна гэдгээрээ Аса сэтгэлд илүү үлдсэн. Мөн барилдааны ур чадвар илүү, мэхийн хувилбарууд нь сонирхол татам, биеэ авч явах байдал нь тааварлашгүй, Монголоо гэсэн сэтгэл нь Хакухогоос илүү. :ногоон:

Япон эмэгтэй суусан болохоор нь уу? Эсвэл Аса Монголд амьдарч байгаа болохоор илүү монголоо гэсэн сэтгэлтэй гэжүү? Хакухо Монголд гайгүй тусламжийн юм хум хийгээд л байгаа харагддаг шдээ. Саяхан лав эмнэлэгт төхөөрөмж энэ тэр хандивлаж байсан санагдаж байна. Монгол хүн ялгаагүй л монголоо гэсэн сэтгэлтэй байлгүйдээ.


:eek:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Nov 29, 2016 3:10 pm

Бидний сэтгэл ч гэждээ, яахав барилдаж байсан үед нь үзэж байсан жаал үндэс угсаа, нутаг ус гэсэн нөхдийн хувьд бол Аса илүү үлдсэн байж болох юм. Тэр нь гэхдээ хүн амын хэдэн процентыг эзлэж байна вэ гэдэг тодорхойгүй болохоор бөх зүрх гарган дүгнэлт хийгээд яах вэ.

Эсрэгээрээ бодолтой хүмүүс ч бас бий л байх. Би гэхэд Хакүхог гарч ирсэн цагаас нь эхлээд дэмждэг байсан. Харин Япон эхнэр авсан гэдгийг нь дуулаад, тэр дундаа тухайн үед Монголчууд яаж ад үзэж байсныг нь бодохлоор өмөөрсөөр байгаад улаан фэн нь болсон. Яагаад гэвэл миний амьдралыг харах философид зөвхөн монгол гэдэг ухагдахуун нэлээд саад болсон болоод тэр биз. Ер нь энэ форумд гэхэд хакүхогийн эсрэг байр суурьтай хүмүүс хакүхогийн төлөө байр суурьтай хүмүүсийн тоо бодоод байхаар ойролцоо юм байна лээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Tue Nov 29, 2016 4:18 pm

Одоо ч нээх Хакухогийн эсрэг бодолтой хумуус байдаггуй байлгуй дээ. Яахав япон эхнэр авахад нь хумуус нилээн дургуйцсэн шиг байгаам. Одоо бол эргээд бахархах сэтгэл нь ил гараад эхэлсэн байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby crusader » Tue Nov 29, 2016 4:22 pm

МөнхХадда, циркийн хажуугийн өндөр барилга...өөр ямар ямар зүйл хийж байгаа билээ хакухо
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: СYМO МЭДЭЭ

Postby Алтангэрэл » Tue Nov 29, 2016 4:33 pm

crusader wrote:МөнхХадда, циркийн хажуугийн өндөр барилга...өөр ямар ямар зүйл хийж байгаа билээ хакухо

Циркийн хажуугын өндөр чинь Хакухогынх биш.
Давгаа эхлүүлж байгаад барахаа байсан уу, хүмүүстэй хамтарсан ч гэлүү зарсан барилга.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Tue Nov 29, 2016 4:44 pm

crusader wrote:МөнхХадда, циркийн хажуугийн өндөр барилга...өөр ямар ямар зүйл хийж байгаа билээ хакухо


Цагаан будааны бизнес.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby rednasca » Tue Nov 29, 2016 5:22 pm

Хакухогийн эсрэг гэх юу байх вэ дээ...
хайрлаж, хүндэлдэг аварга шүү дээ...
гэхдээ Аса илүү дотно санагддаг юмаа л гэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests