jal wrote:21Grams wrote:Аваргуудын араас Тамаваши гэж, Хакухогоос ах хүн шд. Араваши 86 оных. Таканова, Чиошима хоёрт бол тэгж дээгүүр үзэх материал байхгүй. Гэхээр Тэрүнофүжи, Ичиножо хоёр л байгаа. Бэртэл гэмтэлээс хол бол энэ хоёр л үзнэ дээ.
Чиошимаг дутуу үнэлж болохгүй. Дөнгөж хоёрдахь башодоо л үзэж байна. Жаахан жин нэмээд ирэхээр өөр болноо. Ер нь л мэдрэмжээр барилддаг нөхөр байна лээ. Баасандорж 7 сард нэг гоё үзсэн боломжгүй ч биш л харагдсан дээд хэсэгт бол үзнэ шүү.
Залуу улс тодорхой хэмжээнд сайжрах биз. Чамайг манайхан ахиад 10 жил ноёрхох байх гэхээр чинь энэ хэд аварга ах нарынхаа хэмжээний бол потенциалгүй ээ л гэсэн ухаантай. Аваргуудаас хойш ёстой ээлжилээд л явах байх.