СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Nov 23, 2016 3:46 pm

jal wrote:
21Grams wrote:Аваргуудын араас Тамаваши гэж, Хакухогоос ах хүн шд. Араваши 86 оных. Таканова, Чиошима хоёрт бол тэгж дээгүүр үзэх материал байхгүй. Гэхээр Тэрүнофүжи, Ичиножо хоёр л байгаа. Бэртэл гэмтэлээс хол бол энэ хоёр л үзнэ дээ.

Чиошимаг дутуу үнэлж болохгүй. Дөнгөж хоёрдахь башодоо л үзэж байна. Жаахан жин нэмээд ирэхээр өөр болноо. Ер нь л мэдрэмжээр барилддаг нөхөр байна лээ. Баасандорж 7 сард нэг гоё үзсэн боломжгүй ч биш л харагдсан дээд хэсэгт бол үзнэ шүү.


Залуу улс тодорхой хэмжээнд сайжрах биз. Чамайг манайхан ахиад 10 жил ноёрхох байх гэхээр чинь энэ хэд аварга ах нарынхаа хэмжээний бол потенциалгүй ээ л гэсэн ухаантай. Аваргуудаас хойш ёстой ээлжилээд л явах байх.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Wed Nov 23, 2016 4:27 pm

Тэруно л еко болох шаанс байна уу даа, бусад нь ч мэдэхгуй. Одоогоор лав гоц гэхээр залуус харагдахгуй байна. Монголчуудын хувьд энэ цаг уе нь сумогийн ертонц дэх алтан уе нь.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Wed Nov 23, 2016 5:58 pm

Барнаба wrote:Тэруно л еко болох шаанс байна уу даа, бусад нь ч мэдэхгуй. Одоогоор лав гоц гэхээр залуус харагдахгуй байна. Монголчуудын хувьд энэ цаг уе нь сумогийн ертонц дэх алтан уе нь.

Магадгүй2. энэ 3н аваргаас хойш тэгээд манайхны хувьд уналт болох байх даа.. Тенүно л үзнэ дээ гээд харахаар энэ гэмтэл бэртэл, хүнд жин нь удаан тогтвортой өндөр амжилттай барилдахад том уяа болох шинжтэй.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Wed Nov 23, 2016 6:04 pm

Тамаваши залуудаа тохойндоо гэмтэл авч байсан гэсэн..
Тэрнээс хойш явахаа байсан юмуу даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Thu Nov 24, 2016 12:19 am

Араваши макушитад байхдаа мөрний хагалгаанд ороод хагас жил дэвжээн дээр гараагүй. Би ижилхэн хагалгаанд орж байсан. Бас л хүнд ш дээ, юун сумо барилдах. Спортын хүмүүс аргагүй л ондоо байгаа юм.
Ичиножо нуруу нь татаад босохоо байчихдаг гэсэн. Барилдах бүү хэл алхахад зовиуртай эд, хэн ч хэлэх байх, энийг. Уг нь мэргэжлийн сумод жил барилдаад л дээд зиндаанд гараад ирсэн. Эхнээсээ аварга, арслангуудыг унагаад эхэлсэн байсан. Нурууны бэртэл, жингийн асуудал хоёроо зохицуулж чадвал шууд ёко юм байгаа юмшд.
Тэрүнод бол өөрт нь уур хүрэх шиг болдог. Өвдөгөө бэртээхдээ Кисэносатог бярдаж ганц хөл дээрээ татах гэж байж өвдөгөө нугалчихсан. Хүн ойгүй бяртай байж болно. Гэхдээ өрсөлдөгчөө хүндлээгүй алдсан. Кисэносато ямар амьтан билээ. Бэртээгүй байсан бол ах нартайгаа тохироод өдийд 4 Монгол ёко. Котошогикү, Гойдогийн юшо цаашаа, айн, ккк.
Дүү нар ах нараасаа суралцах хэрэгтэй. Манайхан тун чиг ухаалаг барилддаг учраас бэртэл гэмтэлээс хол удаан барилддаг.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby space1985 » Sat Nov 26, 2016 5:52 pm

Какүрюү маргаашийн барилдаанаас шалтгаалахгүй түрүүлэх нь тодорхой боллоо
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby goalman » Sun Nov 27, 2016 1:40 pm

Ананд бас л чамлалттай байна шүү.Аварга гэхэд ердөө 3 дахиа л түрүүлж байгаан байна.Цаашдаа жаахан хичээгээд ядаж 10 түрүүлээсэй.Харүмафүжи бол найдвартай 10-ыг давчих байх.
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Sun Nov 27, 2016 3:26 pm

goalman wrote:Ананд бас л чамлалттай байна шүү.Аварга гэхэд ердөө 3 дахиа л түрүүлж байгаан байна.Цаашдаа жаахан хичээгээд ядаж 10 түрүүлээсэй.Харүмафүжи бол найдвартай 10-ыг давчих байх.

одоогоор Даваажаргал Бямбадорж гээд энэ хүмүүсийн дундуур олдсон ганц боломжоо тултал ашиглаад өндөр цолонд хүрсэн. чамлалттай биш харин ч ёстой хувьтай хүн... Каёо 5 түрүүлчээд Озекигээрээ дууссан, кисед аваргын болзол хэд ч өгсөн тачаагүй харин түүний буянаар манай хүнд ганц өгсөн боломжоо чулуу болгочихсон.. бүр аз биш шүү гэдгээ аварга болоод 2 түрүүлээд бас батлаад л явна. Бүх цаг үеийн рекорд эвдээд ид барилдаж яваа аваргын дундуур түрүү зулгаагаад явна гэдэг чинь бас л чанга байхгүй юу.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Funky » Sun Nov 27, 2016 4:09 pm

Яахав аварга болдог дээр жоохон манайхан хоорондоо тохироо хийчихсэн санагддаг шд гэхдээ би хардаж байж магадгүйлдээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Sun Nov 27, 2016 5:43 pm

Тэххх Хакухо эрад олон түрүү авна гэдэг хэцүү ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sun Nov 27, 2016 8:06 pm

Кисэносато 16 онд 69 даваа авсанаар хамгийн олон даваа авсан бөх болж байгаа юм байна. Анх удаагаа түрүүгүй бөх оны шилдэг гэмээр ийм амжилт үзүүллээ гэнэ, ккк
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Sun Nov 27, 2016 10:28 pm

2009 оны нийт 90 барилдааны 86-д давсан Хакухогийн амжилтыг эвдэх бөх ойрын мянган жилд гарахгүй биз.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby rednasca » Sun Nov 27, 2016 10:42 pm

юу билээ гээд уншсан чинь дараа жил нь дахиад 86 давсан юм байна...
унаагүй 12 удаа түрүүлсэнээрээ дээд амжилт эзэмшдэг гэнэ...
энэ оны 5 дугаар сард дээд зиндаанд хамгийн олон давсан бөх болжээ...
мөн 1000 даваатай 3-хан бөхийн нэг...
37 удаа түрүүлсэн амжилтаараа №1...
сумогийн бүх цагийн хамгийн шилдэг бөх гэгдэх юм байнөө...
жич: сумог үзэлгүй удсан болоод мэдээллээс хоцорсон хүн бөлгөө...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nova » Mon Nov 28, 2016 10:29 am

Энд угаасаа Хакухогүй рекорд байхгүйм байналээ.
https://en.wikipedia.org/wiki/List_of_sumo_record_holders
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby PrOXy » Mon Nov 28, 2016 10:43 am

https://www.youtube.com/watch?v=ZuQQWAw_-dc
тамаваши сүүлийн өдөр эндог нь хуссан абйх шив. мундаг цоорч байна даа, мань эр... гиношоу авсан байна. ирэх сард сэкивакэ.
какүрюү маань башёгийн өмнө ярихдаа ойрын хэдэн жил бие хаа ямар ч зовиургүй, ийм сайн байсангүй. бэлтгэлээ сайн хийсэн гэж хэлсэн гэсэн. сайхан түрүү байлаа.
ичиножо макэкоши болжээ. ирэх башёд жүрёод...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Mon Nov 28, 2016 12:04 pm

"37 түрүү", "жилд 86 даваа", "12 башёд 15-0 хийх" нтр-ийг эвдэх бөх дахиж төрөхгүй биз ээ. Харин 7 башё дараалж түрүүлэхийг хэзээ нэг цагт эвдэж магадгүй л юм.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Mon Nov 28, 2016 1:01 pm

Тэгээд бас ийм үнэмлэхүй нөхцөлд ч амжилтуудаа ахиулж рекорд хийсээр байна гэдэг бас л гайхмаар шүү... жишээ нь Рон Месси хоёр гэхэд яах вэ нэг нэгнийхээ дээр гарах гээд үздийм байж гэхэд Хакуход бол актив гаруудаас ид үед нь ойртох хэмжээний хүн байхгүй байхад л яас шаасаар байгаад рекордууд хийлээ шүү... Асад сайн үзэх боломж байсан байх нөхөр ч жаахан биеийг гаргуунд нь гаргасан байх сүүлдээ... тэгэхдээ угаасаа олон жилдээ Хакухо шиг сайн үзэх бие бялдар байгаагүй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Цогоо » Mon Nov 28, 2016 1:03 pm

Мөнхбат аваргын "Долгорсүрэн чинь заан шд" гэж хэлсэн гэдэг ч бас хоосон бардамнал байгаагүй юм байна шүү. Одоо энэ рекордуудыг нь харж байхад.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Mon Nov 28, 2016 1:04 pm

Улсын наадамд Долгорсүрэн заанаар хэд хэд даваа ахиж байсын гээ биз дэ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Mon Nov 28, 2016 2:09 pm

Дагваа ч мундаг шүү бас. Ид үедээ ч хяргадаг байсан даа. Сул тал нь Хакухо шиг олон жил удаан хугацаанд оргилд байх боломж харьцангуй тааруу байсан юм уу даа. Сумьяа, Өсөхөө 2 шиг гэх юмуу. Дагваа ах шигээ тэсрэлттэй барилддаг, нуруугаар бусаасаа илүү гарах өндөргүй хүн арай эрт харьсан байх. Гэхдээ яг ид үед нь сонго гэвэл хэн нь илүүг хэлж мэдэхгүйм даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Mon Nov 28, 2016 3:31 pm

Дагва хэрвээ барилдаж байсан бол рекорд руу нилээн дөхөх байсан байх...Бямбадорж өдий зэрэгтэй барилдаад 10 түрүүлчих хэмжээний байхад Дагва дахиад 10+ түрүү бол байсан л гэж боддог доо. Гэхдээ л Даваажаргал төгс рүү нилээн дөхцөн бөх шүү дэ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby space1985 » Mon Nov 28, 2016 3:59 pm

Дагваа нэмэлт барилдаан тооцохгүй бол сүүлд Хакуход 6 дарааллаж унаж байсан . Хакухо нэг сайн тал нь гэмтэл бараг аваад байдаггүй

Нэмэлтэд бол туршлага заасан л даа . Ер нь Дагваа нэмэлт барилдаанд унаж байлуу

Хакухо удамаас гадна өөрийн хөдөлмөрч зан бас байгаа л даа . Анх 16 тайдаа хамгийн доод зиндаа Жоногүчид 50% иаа ч хийж чадаагүй . Ер нь 16,17 настай үеийн амжилт нь сайн биш . 18 тайгаасаа огцом сайжирсан , 19 тэйдоо дээд зиндаанд бараг түрүүлэх шахсан .
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Mon Nov 28, 2016 4:10 pm

space1985 wrote:Ер нь Дагваа нэмэлт барилдаанд унаж байлуу


Точиазумад лав нэг унаж байсан. Аль давсан нь түрүүлэх болзолтой байсан.

Чиётайкайд харин нэмэлт дээр унаж байгаагүй байх аа...
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby kaze » Mon Nov 28, 2016 7:54 pm

за дагваад 10 түрүү байсан нь ч юу вэ зүгээр
үсрээд үсрээд 2-3 түрүү л байвал байх байсан биз угаасаа хакухогийн ч ид үе эхэлж байсан
тэр хөл бөмбөг тоголж бандуулдаг 2 башёдоо харин түрүүлчихээр байсан байх шүү
2 уулаа ид үедээ байсан гэж бодлоо ч хакухо бавах байхөө
бяраар хакухо илүү, чацаар хакухо илүү, техник хакухо, уян хатан чанар хакухо
тэсрэлт аса, барилдааны мэдрэмж бол ойролцоо байх
10 барилдлаа гэхэд 7-3 эсвэл 8-2 оор хакухо илүүрхэх байсан боловуу л гэж таажийна
дагваагийн ид үе нь 2005 он 84 даваа авч байж
хакухогийн ид үе нь 2010 он гэж болох байх
63 дараалж давдаг 86 даваа авдаг, тэрнээс гадна 2009 онд бас 86 (2009 онд 86 давахдаа 3хан л түрүү авч байж үлдсэн 3т нь playoff-д нухуулжээ. жилийн дотор 3 удаа нэмэлт барилдаанд гусуулсан гэдэг рекорд бас тогтоосон гэжугаа)
2013 онд 82, 2014 онд 81 даваа авч байж тэгээл бодоход хакухо бол аймаар амьтан байгаам л даа
сумофорум уншиж байхад хүмүүс хакухогийн хамгийн том зэвсэг бол техник нь гэж ярьцгаадаг
Image
эндээс харахад 2009 он бол түрүүлэхэд хамгийн хэцүү жил байсан байна 14-1 хийгээд ч түрүүлэх болзол хангаж чадахгүй байж
ямар сайндаа хакухо 2009 онд 4 удаа 14-1 хийснийхээ ганцад нь л түрүүлж үлдсэн 3т нь гусуулж байхав дээ
2010 он бол яахав хакухо 4 удаа 15-0 хийсэн болохоор өөр бөхчүүдэд түрүүлэх боломж бараг байхгүй байсан л даа
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Mon Nov 28, 2016 8:20 pm

За арай ч 8-2, 7-3 р нухуулахгүй байхаа.

За өөрийнхөө харж байгаагаар өгөгдлөөр нь харьцуулья.
Хакухо-н давуу талууд гэвэл нуруу илүү, жин илүү. Гуя, тааз буюу ер нь хөлөөрөө илүү, илүү суурь сайтай гэсэн үг. Бас барилдааны мэдрэмж арай чүд чүд илүү байх, их мэдэрч, зайлж, жингээ суллаж барилддаг. Харин Аса бол тэсэрч, дэлбэрч, ааглаж барилдахыг илүүд үздэг. Оноо 3,5.

Аса-н давуу талууд гэвэл тэсрэлт илүү, хурд илүү. Бяр илүү гэмээр байна, яг гар, цээжний бяраар Аса илүү, тэрнийхээ хүчинд 25 удаа түрүүлсэн. Сумьяа шиг тэсрэлттэй, огцом бяр гаргах тал дээр үнэхээр зохицсон хүчтэй гэх юмуу. Энэ нь ч сумод их том давуу тал нь болоод байгаам, үндэсний бөх шиг уяад зогсоод байхгүй хормын дотор, жижигхэн тойрог дотор барилдаан өрнөдөг нь Аса-д нэн даруй хамаг хүчээ шавхаад мэх хийхийг нь дэмжээд өгч байгаам шиг л зохицож. Оноо 3.

Хакухо бол лиг-т тохирсон, Аса хасагдах шаттай тэмцээнд тохирсон шиг л санагддаг. Сүүлд Аса хэд дараалаад унасан, гэхдээ тэр үед Аса аль хэдийнэ сулраад эхэлсэн байсан үе л дээ, дангаараа еко байгаад жаал хэмнэлээ алдаад муудаад эхэлсэн. Мэдээж нөгөө талд Хакухо өлсгөлөн амьтан ид гарч ирж байсан. Яг ид үедээ энэ 2 ер нь л 50-50 байх болвуу гэж бодож байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests